Үндэсний тэргүүлэгч судалгааны Эм Эм Си Жи (MMCG) компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Д.Амгаланбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
2020 оны УИХ-ын сонгууль дуусаад, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль тун удахгүй болох гэж байна. Тус компани 2004 оноос хойш улс төрийн нам, нэр дэвшигчдийн судалгаа төдийгүй нийгэм эдийн засгийн судалгааг тогтмол хийж иржээ.
-Өнгөрсөн сонгуулийн үеэр танайх олон судалгаа явуулсан байх. Тэдгээрийн үр дүнгээс сонирхуулаач?
-Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө бид 29 тойрог 76 мандатаар судалгаа хийсэн. Захиалагчдаа өгсөн судалгааны үр дүн, сонгуулийн бодит үр дүн хоёр 95 хувьтай таарсан. Их амжилттай болсон. Судалгаа хийнэ гэдэг бол гол нь аргачлал байдаг. 18 жилийн хугацаанд бидний хамгийн гол хөрөнгө мөнгө зарж хийсэн ажил бол мэдээлэл цуглуулалт, түүвэрлэлтийг сайжруулах. Ингэснээр бидний судалгаа зөв гардаг.
18 жилийн хугацаанд бидний хамгийн гол хөрөнгө мөнгө зарж хийсэн ажил бол мэдээлэл цуглуулалт, түүвэрлэлтийг сайжруулах
Хамгийн сүүлд цуглуулсан мэдээлэл үнэн бол зөв судалгаа, үр дүн гарна. Буруу мэдээлэл цуглуулсан бол үр дүн буруу гарна. Бидний хамгийн гол анхаардаг зүйл бол мэдээлэл цуглуулалтын үнэн зөв байдал юм. Манай мэдээлэл цуглуулалтын газарт олон хүн ажилладаг.
Бид 2004 оноос хойш улс төрийн нам, нэр дэвшигчдийн захиалгаар судалгаа хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Ерөнхийлөгчийн дөрвөн сонгууль, УИХ-ын дөрвөн сонгууль, орон нутгийн гурван сонгуулийн судалгааг хийсэн. Сонгууль болгоны тойрог өөрчлөгддөгийг эс тооцвол бидэнд төдийлөн хүндрэл гардаггүй. Бид одоо ч орон нутгийн сонгуулийн судалгааг хийгээд эхэлчихсэн явж байна. Нэг үеэ бодвол улс төрчид судалгаанд их ач холбогдол өгдөг болсон. Зөвхөн рейтингийн судалгаанаас гадна ямар сэдэв барьж тухайн нэр дэвшиж буй тойрог дээр ажиллах вэ гэдгийг тодорхойлж өгдөг. Хамгийн нэгдүгээрт тухайн тойргийн сонгогчдын хүсэл, нэр дэвшигчийн амлалт хоёрыг нэгтгэх ёстой. Сонгогчоо ойлгохгүй бол ямар ч нэр дэвшигч амжилт гаргахгүй.
Хоёрдугаарт, мэдээллийн асуудал. Зарим нэр дэвшигчид тухайн аймаг, сум, дүүргийнхээ нийт хүн амын тоог ч мэдэхгүй байх тохиолдол бий. Хэчнээн аж ахуйн нэгж байдаг талаар мэддэггүй. Гуравдугаарт, өрсөлдөгчийнхөө талаар мэддэггүй. Ялангуяа 2012 оноос хойш улс төрчдийн судалгаанд хандах хандлага өөрчлөгдсөн. Тэд судалгаанд мөнгө зардаг болсон. Хэдэн төгрөг тараая гэж бодохоос илүү судалгаа хийлгэе гэж боддог болсон. Бид сайн программ хангамж ашигладаг учир бидний судалгаанд алдаа гарах магадлал нь маш бага байдаг. Мөн бид судлаачдаа сайн бэлтгэж байна. Бүх мэдээлэл цуглуулалт, хяналт олон улсын ISO 20252 стандартын дагуу явдаг.
Бид сайн программ хангамж ашигладаг учир бидний судалгаанд алдаа гарах магадлал нь маш бага байдаг
-Сонгуулийн үр дүнгээс гадна сонгогчдын хандлага, тэдний хүсэж байгаа зүйлийг тусгайлан судалдаг уу?
-Ер нь хамт гарч ирнэ. Сонгогчийн хандлага их өөр л дөө. Хот, хөдөө, насны бүлгээрээ өөр байдаг. Монгол сонгогч гэж хэн бэ гэдгийг тодорхойлохын тулд илүү их ажиллаж, олон судалгаа хийх хэрэгтэй. Жишээ нь, өнгөрсөн өвөл УИХ-ын сонгуулиас өмнө судалгаа хийхэд танай тойргоос хэн нэр дэвшээсэй гэж бодож байна гэсэн нээлттэй асуулга явуулсан. 21 аймгийн судалгааны үр дүн их сонин гарсан. Увсаас бусад бүх аймаг У.Хүрэлсүхийг нэр дэвшээсэй гэж хариулсан байсан. Увс аймаг л ганцаараа хуучин хэдэн гишүүнээ нэрлэсэн байсан. Баян-Өлгий аймагт хүртэл У.Хүрэлсүхийн нэр цөөнгүй тоогоор бичигдсэн байсан. Их сонин байгаа биз.
-Иргэдийн сонгуулийг чухалчилж үзэх буюу сонгуулийн ирц өмнөх жилүүдтэй харьцуулахад хэр өөрчлөгдсөн бэ?
-1992 оноос хойш иргэдийн сонгуулийн ирц жил бүр буурсан үзүүлэлттэй байгаа. Энэ жилийн УИХ-ын сонгуулийн ирц тун давгүй байлаа. Би өнгөрсөн жил Шотландын Эдинбург хотод болсон Олон улсын судалгааны байгууллагын хуралд оролцсон. Тэнд “улс төрийн судалгааны үр дүн зөрж гарч байна, ялангуяа Франц, АНУ, Австралийн сонгуулийн судалгаан дээр энэ байдал ажиглагдсан; сонгуулийн судалгаа бодит байдал хоёр зөрж байгаа” талаар хэлэлцсэн юм.
Цахим судалгааг хүмүүс худлаа бөглөх хандлагатай байна гэсэн дүгнэлт дэвшүүлсэн. 1,000 хүнээс мэдээлэл цуглуулахдаа бүгдийг нь цахимаар шийдэхээр худлаа хариу гарч байна
Гол асуудал нь нэгдүгээрт, судалгааны мэдээлэл цуглуулалтын аргууд их өөрчлөгдсөн. Энэ нь байгууллагууд зардлаа хэмнэх үүднээс чатбот ажиллуулдаг болсон. Цахим судалгааг хүмүүс худлаа бөглөх хандлагатай байна гэсэн дүгнэлт дэвшүүлсэн. 1,000 хүнээс мэдээлэл цуглуулахдаа бүгдийг нь цахимаар шийдэхээр худлаа хариу гарч байна. Хүн нүүр тулаад ярихаар худлаа ярьдаггүй. Хүний хөдөлмөрийн хөлс өндөр учир баруунд технологи ашигладаг юм билээ. Монголд бид хараахан технологи ашиглаж эхлээгүй, нүүр тулж ярьдаг. Тийм учраас Монголын судалгаа харьцангуй алдаа багатай. Цаашид бид мэдээлэл цуглуулахдаа 20 хувийг нь утсаар, 60 хувийг нь нүүр тулсан ярилцлагаар, үлдсэн хувийг цахимаар хийх хэрэгтэй. Ингэж холимог байдлаар мэдээлэл цуглуулбал алдаа багатай, зардал хэмнэсэн судалгаа хийх боломжтой.
Канадын Лагер хэмээх олон нийтийн санаа бодлын судалгааны том компанийн захиралтай ярилцаж байхад сонгуулийн ирцийн асуудал аль ч улсад хүнд гэж хэлж байсан. Зарим улсад иргэн сонгуульд саналаа өгөхгүй бол торгууль тавьдаг. Тэр хүн “Та сонгуульд оролцож саналаа өгөх үү гэж асуухад хүн өгнө гэж хариулдаг. Судалгааны үр дүнгээр ирцийн таамаг өндөр хувьтай гарна. Харин орон нутгийн сонгууль хэдэн сарын хэдэнд болох вэ гэж асуухаар мэддэггүй. Яг 10 дугаар сарын 15-нд болно гэж мэдэж байвал тэр хүн аль хэдийн сонголтоо хийчихсэн гэсэн үг. Нийт сонгогчдын хэдэн хувь нь саналаа хэнд өгөхийг мэдэхийг хүсвэл асуултаа зөв тавих буюу сонгууль хэдэн сарын хэдэнд болох вэ гэж асууж байгаарай” гэж хэлж байсан.
Манай иргэдийн нэг асуудал нь өөрсдөө сонгуульдаа саналаа өгдөггүй мөртөө араас нь гомдоллодог, гарсан нэр дэвшигчийг муулдаг. Тиймээс хэнээр засаг төрөө бариулах вэ гэдгийг шийдэх гол зүйл бол сонгууль шүү дээ.
-Иргэдийн дуу хоолойг улс төрийн хүчнүүд хэр их сонсож байна гэж та дүгнэх вэ. Яг нийгэмд тулгарсан асуудал дээр улс төрчид төвлөрч ажилладаг уу?
-Би бүгдийг нь мэдэхгүй. Ямартай ч төр засаг барьж буй намын удирдлагууд харьцангуй судалгаатай болсон.
Судалгааны үр дүнгээр ирцийн таамаг өндөр хувьтай гарна. Харин орон нутгийн сонгууль хэдэн сарын хэдэнд болох вэ гэж асуухаар мэддэггүй. Яг 10 дугаар сарын 15-нд болно гэж мэдэж байвал тэр хүн аль хэдийн сонголтоо хийчихсэн гэсэн үг
-Гэхдээ л сүүлийн үед гарч байгаа шийдвэрийг судалгаагүй, нийгмийн сүлжээнд тулгуурлаж ажиллаж байна гэсэн шүүмжлэл их байгаа шүү дээ?
-Би үүнтэй санал нийлэхгүй байна. Төр засаг барьж буй намын удирдлагууд судалгаан дээр суурилж ажлаа хийдэг болсон гэдгийг дахин хэлье. Учир нь манай байгууллага сар бүр үнэлгээг нь гаргаж өгдөг. Бүх юм нь тодорхой гараад ирдэг. Харин би улс төрчдийг үнэлгээгээ хараад хэрэгжүүлдэг эсэхийг нь мэдэхгүй. Уг нь өчнөөн зардал мөнгө гаргаж хийлгэж байгаа шүү дээ.
-Өмнөх УИХ-ын сонгуулийг орон нутгийн сонгуультай хамт явуулсан учир ирц харьцангуй сайн байсан. Энэ удаагийн орон нутгийн сонгууль тусдаа явагдаж байгаа тул ирцийн асуудал гарах болов уу гэсэн таамаг олон нийтийн дунд байна.
-Орон нутгийн сонгуулийн тухай хуульд ирц хамаагүй гээд заасан байдаг. Тийм учраас сонгогчдын ирц чухал биш. УИХ-д хүн сонгохдоо иргэдийн оролцоо сайн байдаг боловч орон нутгийн сонгууль буюу хамгийн ойрхон ажилладаг хороо дүүргийнхээ удирдлага, сум, багийнхаа засаг даргыг сонгох сонгуульд иргэд их хойрго оролцдог. Ялангуяа Улаанбаатарын сонгогчид бараг мэддэггүй. Хөдөө орон нутагт ирц арай өндөр байдаг. Гол нь иргэд орон нутгийн сонгуульдаа идэвхтэй оролцож, өөрсдийнхөө дуу хоолойг хүргэх ёстой. Сонгууль бол Үндсэн хуульд заасан төрийн эрх барих гол арга. Мөн сонгогчийн боловсролын асуудал яригдана.
Багийн засаг дарга, хорооны засаг даргын үүргийг хүмүүс мэддэггүй. Тодорхойлолт авахад л хэрэгтэй гэж боддог. Манайхан өөрсдөө дуу хоолойгоо илэрхийлдэггүй, нэгдэж нийлдэггүй, амьдарч байгаа орчин нөхцөлөө сайхан болгохын төлөө явдаггүй. Иргэдэд хамгийн ойрхон байдаг хүмүүс УИХ-ын гишүүд бус хорооны засаг дарга, багийн засаг дарга, сумын засаг дарга шүү дээ. Иргэд сонгуулиа өгөхгүй байж дараа нь юм хийсэнгүй гэж гомдоллодог. Ямартай ч иргэдийн орон нутгийн сонгуульд ач холбогдол өгч буй хувь маш бага байдаг учраас сонгогчдын боловсролыг хөндөхгүй бол болохгүй асуудал гэж боддог.
Иргэдэд хамгийн ойрхон байдаг хүмүүс УИХ-ын гишүүд бус хорооны засаг дарга, багийн засаг дарга, сумын засаг дарга
-Алсын хараа 2050 бодлогын бичиг баримтад танай компани хувь нэмрээ оруулж, олон ажил хийсэн гэж дуулсан. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийт 500 гаруй бичиг баримт нэгтгэж гаргасан. Хөгжлийн суурийг бий болгоход ер нь хөгжилд юу чухал юм бэ?
-Өнгөрсөн хугацаанд маш олон бодлогын бичиг баримт гарсан. Гол асуудал нь нэг улс төрийн хүчин сонгуулиар гарч ирэхээр өөр бодлого ярьдаг. Дараагийн нам нь гарч ирээд өмнөх бодлогыг үгүйсгэдэг. Эсвэл нэрийг нь сольдог. Ийм байж болохгүй. Бид нэгдсэн нэг бодлоготой байх ёстой. Өнгөрсөн 30 жил бид юу хийсэн болон ирэх 30 жил юу хийх вэ. Хятадууд таван жилээр төлөвлөдөг, эдийн засаг хурдтай өөрчлөгдөж буй үед олон жилээр төлөвлөх боломжгүй болсон гэж хүмүүс хэлдэг. Гэхдээ энэ бол өрөөсгөл ойлголт. Аль болох олон жилээ харах хэрэгтэй.
Алсын хараа баримт бичигт манайх маш олон салбарын эрдэмтэн мэргэдийн үйл ажиллагааг хооронд нь уялдуулж, зохицуулж ажилласан. Үүнд маш олон хүн оролцсон. Алсын хараа бол нийт 30 жилийн бодлогын баримт бичиг юм. Үндсэн олдмол гурван үзэлтэй. Бид шинээр Үндэсний нэгдмэл үнэт зүйлсийг оруулж өгсөн. Энэ зүйлийг оруулж өгснөөрөө бид Монголоороо үлдэх боломжтой. Үүнд нэгдүгээрт, Монголоороо үлдье, гэхдээ эдийн засгаа сайн хөгжүүлье. Гол нь хүн төвтэй бодлого гаргая гэдэг л асуудал. Бид хүн цөөнтэй учир аль болох хүн хүч бага орсон, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн гаргаж, экспортлогч улс болох хэрэгтэй.
Энэ бодлогын хүрээнд бид эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон. Энэ замаар явж мөнгө олдог улс болохгүй бол зөвхөн нүүрсээ зараад сууж болохгүй. Сангийн сайд л гэхэд өдөрт 2,000 тонн нүүрс гарлаа гээд сууж байна. Гэтэл Сангийн сайд нүүрсний машин тоолоод суудаг хүн биш. Нүүрсээ өөр хүнд заръя гэж бодохгүй байна. Энэ асуудлыг бүтээлч буюу креатив эдийн засгаар шийдэх санал түлхүү тусгагдсан. Монголчууд IQ өндөртэй л гэдэг. Хэрэв үнэн бол бид хол явах, хөгжих ёстой.
Сангийн сайд л гэхэд өдөрт 2,000 тонн нүүрс гарлаа гээд сууж байна. Гэтэл Сангийн сайд нүүрсний машин тоолоод суудаг хүн биш
Бид Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны өсөлтийг хоёр, гурван загвар ашиглаж тооцсон. Энэ жишгээрээ явбал бид 2050 онд хаана хүрэх вэ, ногоон эдийн засгийг хөгжүүлбэл ямар байх вэ, томоохон төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулбал цаашид яаж өсөх вэ зэргийг хөндсөн. Үүнд ажиллах хүчний асуудал, орон сууцжуулах бодлого буюу түгжрэл шийдэх дагуул хотын асуудлыг тусгасан. Энэ бодлого маань өнгөрсөн хавар УИХ-ын чуулганаар батлагдсан. Цаашид ямар ч улс төрийн хүчин гарч ирсэн бай энэ бодлогыг баримтлах хэрэгтэй. Гэхдээ хэрэгжүүлэх арга нь өөр байж болно.
-Алсын хараа 2050-д эрсдэлийг хэрхэн тооцсон бол?
-Мэдээж эрсдэлийн төлөвлөгөө бий. 16 зүйл дээр эрсдэлийг нь тооцсон. Үүнд ядуурал, ажилгүйдэл, орлогын төвшин, гадаад өр, засаглалын тогтворгүй байдал гэх мэт. Үүнээс дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ маш чухал. Учир нь манай улсын эдийн засаг алт, төмрийн хүдэр, зэс, нүүрсний экспортоос хамаардаг учраас үүнийг ч бас тооцсон.