Саудын Арабын нэмэгдсэн өртгийн албан татвар гурав дахин буюу 15 хувиар өссөнөөр тээврийн хэрэгслийн импорт 2015 оноос хойш хамгийн доод цэгт хүрч буурсан байна.
Мөн тээврийн хэрэгслийн тоног төхөөрөмжийн импорт өнгөрсөн оныхтой харьцуулахад 64 хувиар буурч, 3.9 тэрбум риал буюу нэг тэрбум ам доллар хүрчээ. Ингэснээр Саудын Арабын нийт импорт 30 хувиар буурсан байна. Зургаадугаар сард хэрэглэгчдийн зарцуулалт өсөж байсан ч Засгийн газар нь шинэ төрлийн “коронавирус”-ийн хөл хориог цуцалж, татвараа нэмснээр эрэлт хэрэгцээ буурсан гэж шинжээчид тооцоолж байна.
М.Эрхэс