Ази, Номхон далайн бүс нутгийн хуульчдын холбоо (LAWASIA) нь 2020-2021 онд сонгогдон ажиллах дэд ерөнхийлөгч болон гүйцэтгэх хорооны гишүүдийн сонгуулийг 2020 оны 10 дугаар сарын 06-12-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгууллаа.
Тус холбооны Гүйцэтгэх хорооны гишүүнд Австрали, Монгол, Хятад, Хонгконг, Энэтхэг, Япон, Солонгос, Малайз, Сингапур, Филиппин, Тайван, Америк зэрэг улс орны Барын холбооны тэргүүлэгч, төлөөлөгч нар нэр дэвшүүлэн өрсөлдсөн бөгөөд Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, хуульч Жаргалсайханы Хунан тус хорооны гишүүнээр сонгогдлоо.
Хуульч Ж.Хунан нь 2006-2007 онд Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн Хорооны Ажлын албанд мэргэжилтнээр, 2007-2013 онуудад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба хүний эрх" төсөл, "Эрх зүйн чадавхыг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах нь" төслүүдийн зохицуулагчаар, 2013-2016 онд өмгөөллийн "Партнерс форевер" ХХК-д хуульчаар, 2016 оноос Нээлттэй нийгэм форумын "Эрх зүйн чадавхыг дээшлүүлэх нь" төслийн зөвлөхөөр, 2016-2017 онд Монголын Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар, 2017-2019 онд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байсан.
Мөн тэрбээр Бэлгийн болон гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх төв, Хууль зүйн туслалцааны төв, иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй үзүүлэх e-хөтөчийг байгуулах ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн байдаг.
Ази, Номхон далайн бүс нутгийн хуульчдын холбооны Гүйцэтгэх хороонд сонгогдсон гишүүд нь тухайн бүс нутгийн гишүүн байгууллага болоод Ази, Номхон далайн бүс нутгийн Хуульчдын холбоог холбож, "дуу хоолой" болоход томоохон туслалцаа үзүүлж, менежментийн дээд түвшний хүрээнд өөрсдийн харьяаллыг төлөөлдөг.
Гүйцэтгэх хороо нь найман гишүүнээс бүрдэх бөгөөд хорооны гишүүд нь тус холбооноос зохион байгуулж буй хэлэлцүүлэг, форумд үндэснийхээ харьяаллыг төлөөлөх үүрэгтэйгээс гадна LAWASIA-ийн Удирдах зөвлөлийн үүргийг гүйцэтгэдэг байна. Түүнчлэн тус холбооноос хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудад зохион байгуулагчаар оролцох, илтгэх, даргалахын зэрэгцээ холбооны бодлого, үйл ажиллагаа, цаашдын чиглэлийг тодорхойлох зэрэг чухал чиг үүргүүдийг хэрэгжүүлдэг ажээ.
Дашрамд дурдахад, Ази, Номхон далайн бүс нутгийн хуульчдын холбоо нь1966 оны наймдугаар сарын 10-нд байгуулагдсан бөгөөд Азийн хуульчдын ашиг сонирхлыг хамгаалах, мэргэжлийн хариуцлагыг сайжруулах, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр санал, мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг бий болгох зорилготой улс төрөөс ангид, мэргэжлийн, бие даасан байгууллага юм.
Ази, номхон далайн хуульчдын дуу хоолой болох, тэдний эрх ашгийг хамгаалах үндсэн зорилготой тус байгууллагад одоогоор 40 орчим улс гишүүнчлэлтэй бөгөөд Монголын Хуульчдын холбоо нь 2018 онд тус холбоонд 33 дахь гишүүнээр элсэж, тэргүүлэх гишүүн болсон. Ингэснээр Монголын хуульчид болон хуулийн байгууллагууд бүс нутгийн мэргэжлийн байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох, Ази, Номхон далайн бүсийн хуульчдын холбооноос эрхлэн гаргадаг мэргэжлийн сонин, сэтгүүлийг авах, тэдгээрт нийтлэл гаргах, тус холбооноос зохион байгуулж буй арга хэмжээнд хөнгөлөлттэй нөхцөлөөр оролцох, илтгэл тавих, туршлага солилцох зэрэг шинэ боломжийг бүрдүүлж чадсан билээ.
Эх сурвалж. Монголын Хуульчдын холбоо