55-60 насны хооронд биологийн өөрчлөлт буюу цэвэршилт, шилжилт явагдаж эхэлдэг. Өөрөөр хэлбэл эрч хүчтэй залуу наснаас ахмад настан болох шилжилт тул энэ үед сэтгэл зүйн хямрал ихээр явагддаг. Өөрийгөө хүчгүйгээр мэдэрч, бүх зүйл дууссан мэт санагдаж, төгсгөлийн тухай үе үе бодож эхэлдэг. Манай ахмадуудын хувьд наснаасаа эрт бүх зүйлийн төгсгөлийн тухай бодож, өөрсдийгөө сэтгэлзүйн хямралд оруулах нь харьцангуй элбэг тохиолддог. Энэ нь тэдний насны онцлогт тусгайлан зориулсан сургалт хөтөлбөрүүд ховор байдагтай холбоотой байж болох юм.
Тэгвэл үр хүүхэд, ач зээ биднийхээ төлөө цаг завгүй ажиллан залуу нас, бие сэтгэлээ харамгүй зориулсан ахмад настанууддаа амьдралын сайхныг мэдрүүлэх, амьдралын чанарыг нэмэгдүүлэх, шинэ зорилго, шинэ хоббиг бий болгох, дотоод мэдрэмжээ урлагаар дамжуулан илэрхийлэх зэрэг боломжуудыг олгох “Hello, My Inner Child” арт терапи өдөрлөг “On&Off” продакшины байрны 2 давхарт 4goodness arts & music school-д нэгдүгээр сарын 25-нд “Урлагийн сэтгэл засал судлалын үндэсний төв” ТББ-аас зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгийн үеэр:
- Ахмад насны бие, сэтгэлзүйн онцлог, тухайн насанд илрэх өөрчлөлтүүд, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сэтгэцийн эмчийн мэдээлэл, зөвлөгөө
- “Hello, My Inner Child” уран бүтээлийн цаг-шинэ мэдрэмж, шинэ хоббиг бий болгох, урлагийн бүтээлүүдээр дамжуулан сэтгэлзүйн амар амгаланг мэдрүүлэх зорилготой бүтээл хийх
- Мэдрэмжээ хуваалцах цаг – мэдрэмжүүдээ чөлөөтэй хуваалцах ярилцлагууд хийх юм.