Спортын ертөнцөд болж өнгөрсөн үйл явдлуудыг тоймлон хүргэх "Спортын ертөнцөд" цуврал нийтлэлийн эхний дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо.
“ESL ONE: ROAD TO RIO – ASIA” ТЭМЦЭЭН ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ
"Counter-Strike: Global Offensive" (CS: GO) тоглоомын 2020 оны эхний мажор тэмцээн Бразил улсын Рио де Жанейро хотод тавдугаар сарын 11-нээс 24-ны хооронд зохион байгуулагдах байсан боловч бас л "хэцүү нэрт"-ийн улмаас арваннэгдүгээр сар хүртэл хойшлогдсон.
Тэгвэл "CS: GO" тоглоомын дэлхийн аварга гэж хэлж болох мажор тэмцээний Ази бүсийн сонгон шалгаруулалт өнөөдөр эхлэх юм. “ESL One: Road to Rio – Asia” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн TIGER, Mazaalai, D13 зэрэг багууд өрсөлдөх билээ.
"Valve" компани энэ удаагийн тэмцээнээс эхлэн мажор тэмцээний сонгон шалгаруулалтад нэгэн том өөрчлөлтийг оруулсан. Мажор тэмцээнд хүч үзэх багуудыг 1 удаагийн сонгон шалгаруулалтаар тодруулдаг байсан бол энэ удаагийн мажороос эхлэн Regional Major Rankings (RMR) буюу тусгай онооны системийн тусламжтайгаар сонгохоор болсон байна.
Жилд 3 удаагийн тэмцээн зохион байгуулж, уг тэмцээнүүдэд өндөр амжилт гаргасан багуудад RMR оноо өгч, хамгийн их оноог цуглуулж чадсан багууд нь мажор тэмцээнд оролцохоор болжээ. Энэхүү дүрмийн өөрчлөлт нь жижиг багуудад маш том боломжийг олгох байгаа юм.
“ESL One: Road to Rio – Asia” тэмцээнд түрүүлсэн багт 4000 ам.доллар болон 1600 RMR оноог өгөх бол хоёрдугаар байрыг эзэлсэн багт 2000 ам.доллар, 1500 RMR оноог өгөхөөр болжээ.
Одоогийн байдлаар Ази бүсэд мажор тэмцээнд оролцох 1 эрх байгаа бөгөөд Азийн бүхий л шилдэг багууд энэхүү эрхийн төлөө ширүүн өрсөлдөөнийг үзүүлж, жилийн эцэст аль баг нь Бразил явахаа шийдэх юм. “ESL One: Road to Rio – Asia” тэмцээн нь өнөөдөр 14:00 цагт TIGER болон Beyond Esports багуудын тоглолтоор эхлэх билээ.
“PARIS SAINT GERMAIN” КЛУБ ФРАНЦЫН ЛИГ 1-ИЙН АВАРГААР ТОДОРЛОО
"COVID-19" цар тахлын улмаас дэлхийн хамгийн их үзэгчидтэй спорт болох хөлбөмбөгийн 2019-2020 оны улирал тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон билээ. Улс бүр энэ хүнд хэцүү цаг үед лигээ хэрхэн үргэлжлүүлэн явуулах арга чаргыг хайсаар байсан юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Франц улс нэгэн сонирхолтой шийдвэрийг гаргажээ.
Энэ нь 2020 оны есдүгээр сар хүртэл Франц улсад ямар ч улсын болон олон улсын шинж чанартай спортын арга хэмжээ зохиогдохгүй гэх тус улсын ерөнхий сайд Эдуар Филиппийн шийдвэр байлаа.
Энэхүү шийдвэрийн улмаас Францын дээд лигийн 2019-2020 оны улирал цуцлагдаж, хүснэгтэд нэгдүгээр байрыг эзэлж байсан "Paris Saint German" (ПСЖ) клуб аваргын цомыг өргөхөөр болжээ. Ингэснээр ПСЖ клуб лиг 1-ийн сүүлийн найман улирлын долоод нь түрүүлж үнэмлэхүй амжилтыг үзүүлж байгаа юм.
2019-2020 оны улиралд тус клуб нийт 27 тоглолт хийж, 68 оноог цуглуулсан бол удаах байранд бичигдэж буй Марсель клуб нь 28 тоглолтоос 56 оноог цуглуулсан аж.
"COVID-19" цар тахал маш олон салбарт аюул учруулаад байгаагийн нэг нь эдийн засгийн салбар юм. Өөрөөр хэлбэл Европын лигүүд зогссоноор эдийн засагт нь багагүй хөнөөл учирч байгаа аж. Иймд Европын топ гэгддэг Герман, Испани, Англи болон Итали улсын лигийн удирдлагууд лигээ үргэлжлүүлэн явуулах боломжит бүхий л хувилбарыг судалж байна.
Германы Бундеслиг энэ сарын дундуур, Английн Премьер лиг түр хойшлогдоод байсан тоглолтуудаа зургаадугаар сараас эхлэн үргэлжлүүлэн явуулах төлөвлөгөөтэй байгаа бол Итали болон Испанийн лигийн багууд бэлтгэлдээ эргэн ороод байгаа аж. Хүмүүс Франц улсын засгийн газраас гаргасан энэхүү шийдвэр нь хүн ардынхаа эрүүл мэндийг нэн түрүүнд тавьсан алхам боллоо хэмээн үзэж байна. Ямартай ч ПСЖ клуб аваргаа хамгаалж чадлаа.
“ФОРМУЛА 1” ИРЭХ ДОЛДУГААР САРД ЭХЛЭХ БОЛОМЖТОЙ
Энэ оны гуравдугаар сарын 15-нд дэлхийн хамгийн шилдэг авто спортын “Формула 1” уралдаан эхлэх байсан ч мөн л "COVID-19" цар тахлын улмаас 2020 оны улирлын эхний 10 гран при тэмцээнээ цуцалсан юм. Харин “Формула 1”-ийн ерөнхийлөгч Чейз Кэри 2020 оны улирлыг долдугаар сарын 3-нд эхлэх Австрийн гран при тэмцээнээр эхлүүлэх боломжтой талаар мэдэгдэл хийлээ.
Хэдийгээр коронавирусийн халдвар Европ тивийн улсуудад ихээхэн тархсан ч долдугаар сар гэхэд байдал эрс сайжирч, уралдаануудыг үзэгчгүйгээр зохион байгуулах боломжтой болно хэмээн үзэж байгаа аж. Мөн түүнчлэн Их Британид болох гран при тэмцээний үеэр нэгэн зэрэг хоёр уралдааныг хийх талаар “Формула 1”-ийн удирдах зөвлөл хэлэлцэж байгаа гэв.
“Формула 1”-ийн 2020 оны улиралд зохион байгуулагдах боломжтой 12 гран при тэмцээн үлдсэн бөгөөд арваннэгдүгээр сард Абу Дабигийн гран пригаар 2020 оны улирал дуусах юм.
Эх сурвалж: BBC, HLTV
Сэтгүүлч Э. Анх-Эрдэнэ