gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.23
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол бүсгүйчүүд шилдэг гольфчин болох боломжтой

Спорт
2007-11-15
0
Twitter logo
0
Twitter logo
Спорт
2007-11-15

Монголын тамирчид Тайванийн Тайбэй хотод болсон Ази номхон далайн орнуудын сонирхогчдын гольфын багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод иржээ. Тус тэмцээнд багаа ахлан мөн тоглогчийн хувиар оролцсон МГХ-ны тэргүүлэгч гишүүн Л.Доржтой уулзаж ярилцлаа.

-Тайваньд болсон тэмцээний чанар чансаа болон Монголын баг хэрхэн оролцсон талаар ярилцлагаа эхэлье?
-"Номурагийн цом" хэмээх тус тэмцээн нь 1963 оноос эхлэн зохиогдож энэ жил 23 дахь удаагаа боллоо. Энэ жил Монгол, Самао хоёр улс нэгдсэнээр хамгийн олон оролцогчидтой байсан амжилтыг нь шинэчилсэн гэсэн. Түвшингөөрөө Ази тивийн дөрвөн топ сонирхогчдын тэмцээний нэг. Бусад гурав нь болохоор Ази номхон далайн гольфын холбооны нээлттэй, залуучуудын, ахмадын тэмцээн юм. "Номурагийн цом"-д Ш.Түмэнжаргал, Д.Өлзийжаргал, Б.Мөнхбаатар бид дөрөв улсаа төлөөлөн оролцсон.

-Дээрх тэмцээнд насны хязгаар байдаггүй юм уу?
-Хязгаар заадаггүйuгээрээ "Nomura Cup" онцлогтой. Жишээ нь би гэхэд хамгийн ахмад тамирчинд тооцогдож, 14 настай хүү хамгийн залуугаар нь нэрлэгдсэн. Гэхдээ ихэнх нь 20-25 насны залуучууд байна лээ. Солонгос, Австралиас өсөх ирээдүйтэй авьяастнууд очин үнэхээр гайхамшигтай сайн тоглосон. Ер нь бол дээрх орноос гадна Тайвань, Шинэ Зеланд, Япон, Тайланд гэсэн зургаан улс гольфын хөгжлөөрөө Азидаа тасарсан юм билээ. Саяны тэмцээнд л гэхэд тэд эхний зургаад шалгарсан. Хувийн дүнгээр Австралийн 21 настай Эндрю Дот хол тасархай үзүүлэлт гаргалаа. Энэ мэтчилэн ирээдүйд мэргэжлийн гольфт од болон гялалзах залуус "Nomura Cup"-аас төрдөг гэсэн. Түүний handicup гэхэд л +2.2 гэж байсан.

-Handicup гэдгээ тодруулж өгеөч? Миний ойлгож байгаагаар тухайн тамирчны цохилтын дундаж үнэлгээ юу?
-Тэгж ойлгож болно. Гольфчин 18 нүхэнд 72 цохилтоор бөмбөгийг оруулбал 0.0 handicup гэж үнэлдэг. Үүнээс илүү цохивол нэмэх болоод явчихдаг. Тайванийн тэмцээнд оролцсон бидний handicap л гэхэд +14-өөс 20-ийн хооронд байсан. (Жич: Мэргэжлийн гольфчдын handicup -1 буюу түүнээс доош байдаг.)

-Тэмцээн явагдсан журмын талаар тодорхой ойлголт өгнө үү?
-Бид дөрвөн өдөр тоглосон. Эхний хоёр өдөр Малайз, Пакистан дараа нь Иран, Гуамын багтай хамт талбайд гарсан. Гэхдээ энэ нь дээрх багуудтай өрсөлдсөн гэсэн үг биш юм. Дөрвөн гишүүдийн хамгийн өндөр үзүүлэлт гаргасан гурвынх нь амжилтыг нэгтгэн тухайн багт оноо өгдөг. Үүний дүнд Австрали түрүүлсэн.

-Тэмцээн ямар зэрэглэлийн талбайд болсон бэ? "Country club", "Golf course" гэх зэргээр талбайгаа ангилдаг гэсэн байх аа?
-Дээрх хоёр бол угтаа үндсэн ангилал нь юм. Дээд зэрэглэлийн талбайг "Golf course" гэдэг. Зочид буудлаар яривал таван одтой буудлын дайны талбайг тэгж үнэлдэг хэрэг л дээ.

-Тийм зэрэглэлийн талбай манайд байхгүй байх. Харин "Country club" хэд хэд байдаг уу?
-Гурав бий. Анхных нь 2003 онд "Найрамдал" зуслангийн замд байгуулагдсан есөн нүхтэй “UB golf” талбай.
Удаахи нь Тэрэлжийн замд нийслэлээс 52 км замтай байрладаг "Чингис хаан" юм. Түүний нүх нь 18. Гурав дахь нь болохоор "
UB-II" амралтанд байдаг "Тэрэлж" талбай. Мөн 18 нүхтэй. Эдгээрээс гадна Монголд "Driving range" буюу бэлтгэлийн талбай бий болсон. Цэнгэлдэхийн зүүн урд орших "Эльдорадо"-д гольф сонирхогчид их татагдаж байгаа. Мөн заалны зориулалт бүхий "Driving range" "Улаанбаатар" зочид буудал, "Hyunday" авто засварын газар байдаг. Саяхан "Бизнес плаза"-д орчин үеийн тоноглолтой тийм талбай байгуулагдсан байна лээ.

-Тэгвэл монголчууд гольфт цахиур хагалах нөхцөл тун сайн бүрдэж байгаа юм байна. Залуу үе танай спортод хэр татагдаж байгаа вэ? Эсвэл багш дасгалжуулагчдын боловсон хүчин дутаад зааж сургах тал дээр асуудалтай байна уу?
-Багш нарын хувьд манайх боломжийн хэмжээнд бэлтгэгдсэн гэж бодож байна. ӨмнөдСолонгосоос л гэхэд хэд хэдэн дасгалжуулагч манай гольфчдыг сургасан. Тэдэн дотроос Ли багш Монголын гольфын сургалтад том хувь нэмэр оруулж байгаа. Гагцхүү хүүхэд залуус энэ спортыг сонирхох тал дээр хойрго хандаад байна. Гольф бол мөнгөтэй хүний спорт гэж ойлгочихсоноос л тэгж дөлөөд байна уу гэж ойлгогдсон. Уг нь бол үнэтэй биш шүү дээ. "Эльдорадо"-д л гэхэд 100$ төлөөд бүтэн сар цаг наргүй тоглож болно. Тэнд 64 хүн зэрэг бэлтгэл хийх боломжтой. Бусад талбайнууд ч хямдхан шүү дээ. Жишээ нь “UB golf” 18$ төлөөд нэг тойрчихдог. Уг нь бол гольф нас хүйс харгалзахгүй тоглож болдог спорт юм шүү дээ. Зан чанарын хувьд ч түхайн хүнийг айвуу тайван болгож төлөвшүүлдэг эд. Би л гэхэд анх сонирхож очоод л одоо бүр тоглогчийн хэмжээнд хүртлээ гүнзгий орчихоод байна.

-Мэргэжлийн спортын түвшинд манайхан амжилт олох шаанс бий юү? Гадаадын мэргэжилтнүүд юу гэж байх юм бэ?
-Солонгосын олон мэргэжилтнүүд ирж байсан. Тэд бүгд "Танай хүүхнүүд гольфын том тамирчид болж чадах юм байна шүү" гэж дүгнэж байсан. Манай бүсгүйчүүдийн биеийн хөгжлийг хараад тэд үнэхээр биширч байсан шүү. Тиймээс охид бүсгүйчүүд маань хичээвэл одоо дэлхийг донсолгож байгаа солонгос эмэгтэйчүүдээс дутуугүй амжилтад хүрч чадна.

-Залуусыг бэлтгэхийн тулд чанар сайтай тэмцээнүүд хэрэгтэй. Ийм тэмцээн Монголд хэр олон зохион байгуулагддаг вэ?
-Жилд арваад тэмцээн УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ерөнхийлөгчтэй Монголын гольфын холбоо зохион байгуулдаг нь "Korean air", "Bogo", "Hyunday", "Gobi club", "UB golf", "Чингис хаан", "Тэрэлж", МГХ-ны ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнүүд юм. Эдгээрээс хамгийн том нь Үндэсний аварга шалгаруулах тэмцээн. Эдгээр тэмцээнд сайн тоглосон тамирчдыг МГХ сонгон авч олон улсын тэмцээнүүдэд оролцуулдаг. Тайванийг зориод ирсэн бид дөрөв ч гэсэн дээрх шалгуураар "Nomura cup"-т хүчээ сорьсон.

-Эцэст нь сонирхож нэг зүйл асууя. Дэлхийн гольфын хамгийн том талбай хаана байдаг вэ?
-"Mission Hills" хэмээх талбай юм. Хятадын Шинжиньд байдаг тус "Golf course" 13 талбайг нэгтгэдэг ба нийт нүх нь 236.

Ж.Баяржаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан