gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     7.02
  • Валютын ханш
    $ | 3582₮
Цаг агаар
 32
Зурхай
 7.02
Валютын ханш
$ | 3582₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 7.02
Валютын ханш
$ | 3582₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Оросоос ирсэн оюутнаас коронавирус ИЛЭРЧ, нийт тохиолдол 31 болов

Э.Оргил
Эрүүл мэнд
2020-04-16
491
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  10 цаг 54 минут
2020.04.16

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. 

Д.Нямхүү, 4-р сарын 15-нд улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр 84 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Харин Оросоос ирж, "Амар" зочид буудалд тусгаарлагдсан 11 хүнд давтан шинжилгээ хийхэд дахин нэг хүнээс коронавирус ИЛЭРЛЭЭ. Монголд халдвар авсан хүний тоо 31 боллоо, үүнээс 5 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. 

Сонгдо эмнэлгээс ирсэн хоёр хүний цусны ийлдсэнд эсрэг бие илрүүлэх шинжилгээ хийхэд эсрэг бие илрээгүй. Тэгэхээр энэ хүмүүс коронавирусийн халдвар аваагүй гэсэн үг. Эрүүлжиж эмнэлгээс гарсан 5 хүний ийлдсийг банканд хадгалж, ийлдсэнд дахин шинжилгээ хийхэд бүх хүний ийлдсээс эсрэг бие илэрсэн. Бид тандалт, эмчилгээнээс гадна судалгаа шинжилгээний ажлыг үргэлжлүүлж байна.

Д.Нарангэрэл, Дэлхий дээр 2 сая гаруй хүн халдвар авч, хагас сая гаруй хүн эдгэрлээ. БНХАУ-д өнгөрсөн 24 цагт шинээр 34 хүн халдвар авснаас 30 нь ОХУ-аас иржээ. 3388 хүн өвчилж, 28 хүн нас барж, өвчлөл нас баралт хамгийн олноор бүртгэгдсэн байна. 18-45 насныхан халдвараар өвчилж байна. Гэрийн дэглэмд байсан 200 гаруй хүнийг эмнэлэгт хэвтүүлжээ.
Манай улсад 1669 хүн ажиглалтад байна. ЭМЯ-ны 24 цагийн 119 дугаарын утсанд 198 дуудлага ирснээс 40 нь хуурамч дуудлага байв.  

Б.Янжмаа, Япон улсад халдвар авсан хүний тоо 8700-г давж, 120 гаруй хүн шинээр халдвар авлаа. 1546 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Эдгэрсэн хүмүүсийн 901 нь Япон улсад халдвар авсан бөгөөд 645 нь Диамонд принцесс хөлөг онгоцоор зорчиж байжээ. Ерөнхий сайд Абэ үйлдвэрлэгчидтэй эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэх асуудлаар теле хурал хийжээ. Ингэснээр “Сони” компани бусад үйлдвэрлэгчидтэй хамтарч амьсгалын аппарат үйлдвэрлэхээр болжээ. 

ЭРЭЭН ХОТООС ИРЭХ ИРГЭДИЙГ ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ХОЙШЛУУЛЛАА

Улсын онцгой комисс өнгөрсөн даваа гарагийн хуралдаанаар БНХАУ-ын Эрээн хотод байгаа 50 иргэнээ 4-р сарын 15-ны өдөр авчрах шийдвэр гаргасан.

“Энэ хүмүүс эх орондоо буцах хүсэлтээ гуравдугаар сарын 25-нд гаргасан бөгөөд Замын-Үүдийн боомтоор татан авах шийдвэр гаргалаа. Энэ хүмүүсийг тусгаарлах байрыг Замын-Үүдэд бэлдсэн. Нэгдүгээрт оношилгоо хийж, сэжигтэй иргэдийг Улаанбаатарт авчирна. Бусад нь орон нутагт тусгаарлагдана” гэж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдээлсэн билээ.

Тэгвэл ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хуралдаанаар Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл "Эрээн хотоос ирэх иргэдийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан" хэмээн мэдээллээ.

Д.НЯМХҮҮ: СОНГДО-ГООС ИРСЭН 2 ИРГЭНИЙ ЦУСАНД ЭСРЭГ БИЕ ИЛРЭЭГҮЙ, ТЭГЭХЭЭР ТЭД ХАЛДВАР АВААГҮЙ ГЭСЭН ҮГ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, Дөрөвдүгээр сарын 15-нд улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр 84 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Харин Оросоос ирсэн 11 хүнд давтан шинжилгээ хийхэд дахин нэг хүнээс коронавирус ИЛЭРЛЭЭ. Монголд халдвар авсан хүний тоо 31 боллоо. Үүнээс 5 хүн эдгэрч эмнэлгээс гарсан.

Сонгдо эмнэлгээс ирсэн хоёр хүний цусны ийлдсэнд эсрэг бие илрүүлэх шинжилгээ хоёр удаа хийхэд эсрэг бие илрээгүй. Тэгэхээр энэ хүмүүс коронавирусийн халдвар аваагүй гэсэн үг. Харин эмчлэгдэж эмнэлгээс гарсан 5 хүний ийлдсийг банканд хадгалж, ийлдсэн дахин шинжилгээ хийхэд бүх хүний ийлдсээс эсрэг бие илэрсэн. Бид тандалт, эмчилгээнээс гадна судалгаа шинжилгээний ажлыг үргэлжлүүлэн хийсээр байна.

Эсрэг бие гэж хүний биед гадны биет буюу вирус орж ирэхэд тэр гадны нянтай тэмцэж хүний дархлалын систем ажиллаж эхэлдэг. Ингээд тодорхой хугацааны дараа гаднаас орсон вирусийг таних эсрэг бие үүсдэг. Тэгэхээр тухайн хүн халдвар аваад эдгэрсэн ч цусанд нь эсрэг бие үлддэг. Энэ хүн халдвар авсныг илэрхийлж байдаг юм. Эсрэг бие бол вирус биш. Тэгэхээр бид энэ эсрэг биеийг хянаж байдаг. 

Цусанд эсрэг бие үүссэн тохиолдолд дахин тухайн халдвар авдаггүй, байгалийн дархлаа тогтсон гэсэн үг. Харин коронавирус шинэ халдвар учир эдгэрсэн хүмүүс дахин өвчлөхгүй гэх баталгаагүй байна гэж тайлбарлав. 

ДЭМБ: МОНГОЛ УЛС ЦАР ТАХЛЫН БЭЛЭН БАЙДЛЫН 5 АНГИЛЛААС ГУРАВДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ

ДЭМБ-ын халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа, Сүүлийн 24 цагт хүн амын дунд тархалт нас баралт өндөр байгаа орнуудад тархалт, нас баралт багасах хандлага гарч байна. АНУ-д 24 мянган хүн халдвар авч, 1500 хүн нас барсан. Испани, Итали, Франц, Иранд өвчлөл, нас баралт хоёр дахин нэмэгдсэн. Нас баралтын үзүүлэлтээр Франц улс 15 хувь буюу хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа бол Италид 12, Испанид 10 хувь байна.  

ДЭМБ-аас шинэчлэн гаргасан удирдамжийн дагуу тандалт, хавьтлын судалгаа, лабораториор оношлох, тусгаарлах журмаа тархалтын үе шатуудад тохируулан шинэчилж байна. Маргааш халдвартын  мэргэжилтнүүд эрсдэлийн ээлжит үнэлгээгээ хийж, яаралтай авах арга хэмжээний зөвлөмжийг шинэчлэн боловсруулна.

Эм үйлдвэрлэх эмнэлзүйн туршилтад одоогоор 90 гаруй орны 900 өвчтөн ороод байна. Үрэвслийн эсрэг эмийн үйлчилгээний үр дүнг мөн үнэлж байна. Мөн хүчилтөрөгчийн эмчилгээ, хиймэл амьсгалыг удирдах аргыг эргэн харж, эдгээрийг орлох эмчилгээний аргуудыг судалж байна.

Одоогоор коронавирусийн гурван вакциныг туршилт эхэлж, 70 гаруй оронд вакцин боловсруулах шатандаа байна.
ДЭМБ-аас цар тахалтай тэмцэх, сэргийлэх удирдамжийг өчигдөр шинэчлэн гаргаж, улс орнуудыг  бэлэн байдлын зэргээр нь таван ангилалд хуваасан. Монгол Улс 3-р ангилалд багтсан байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан