96 настай ноён Ли Ван Сэ, түүний эхнэр 88 настай хатагтай Нгуен Ти Лой нар Вьетнам улсын Хой Ан хотод амьдардаг. Тэд 1930-аад оноос нэгнийгээ хайрлаж 10 жилийн дараа гэрлэсэн юм.
Тэднийг гэрлэсний дараа Вьетнам улсад дайн дэгдсэн ба ноён Ван Сэ цэрэгт мордож дайны үеэр дайсандаа олзлогджээ. Түүнийг олзонд зовж шаналж байхад эхнэр нь өдөр бүр нөхрөө ирнэ гэж хүлээсээр байв.
Ийнхүү 1954 онд ноён Ван Сэ дайны талбараас гэртээ ирж хос олон жилийн дараа дахин уулзсан аж. Энэ өдрөөс хойш тэд амьдралаа хамтдаа бүтээсэн юм.
Тэд таван хүүхэдтэйгээ хамт хотын захын жижиг тосгонд амьдран суудаг. Тра Ке тосгон хүнсний ногоо тарьдгаараа алдартай бөгөөд Хой Ан хотын хүмүүсийг хүнсээр хангадаг байна.
Тэд бол насан эцэс болтлоо хамт амьдарсан маш ховор тохиолдох хос. Хайрын хүч тэдний амьдралд тохиолдсон бүхий л зовлон, зүтгүүрийг давахад нь тусалжээ.
Хой Ан хотод очсон жуулчид тэднийхээр дайрч зураг авах дуртай аж.
Гэвч нэг өдөр хатагтай Ти Лой хөлөө хугалсны улмаас орноосоо босож чадахаа байжээ. Нөхөр хүүхдүүд нь түүнийг цаг үргэлж асарч байсан ч өндөр нас нь өвчнөө дийлэлгүй, тэрээр 88 насандаа таалал төгссөн байна.
Эхнэрээ алдсан ноён Ван Сэ уйтгар гунигт автсан ч эхнэрийнхээ зургийн өмнө өдөр бүр зогсож, тэнгэрт хальсан ханьтайгаа ярилцдаг аж.
Цөөхөн хүний хүрч чадах насыг хамтдаа эдэлсэн тэд бүхий л амьдралынхаа турш нэгнээ хайрлаж, халамжилж иржээ. Тэд яг л анх уулзсан өдөр шигээ залуу бас хайраар дүүрэн байсан юм.
Гэгээн Валентины өдрийн мэндийг хүргэе.
Эх сурвалж: BoredPanda.com