- Дан ганц нисгэгч бүгдийг хийнэ гэж байхгүй шүү дээ. Миний сайн сайхан яваа бол хамт олны маань ач гавьяа
- Залуу байсан бол ирэх онд авчрах Боинг-787 онгоцны бүхээгт сууж үзмээр санагдаж байна шүү
Японы Осака руу шууд нислэгтэй болоход анхны замыг би гаргасан юм. Энэ л миний сэтгэлд тод үлдэж дээ.
МИАТ компанийн хагас зуун жилийн түүхийг бичилцсэн гавьяат нисгэгч Д.Пүрэвдоржийг энэ удаагийнхаа дугаарт зочноор урилаа. Өдгөө 70 гаруй насыг элээж буй ч МИАТ-д хөдөлмөр зүтгэлээ зориулсаар явна. Түүний аав У.Даравгар гуай мөн гавьяат нисгэгч байжээ. Гавьяат нисгэгч Д.Пүрэвдорж гуай иргэний нисэхийн салбарын 50 жилийн түүхийн амьд гэрч юм. Тэрбээр “Би МИАТ-ийн хамт олондоо их талархаж явдаг. Мөнгөн цагаан хөлгийнхөө ач буянаар хүний дайтай амьдарлаа” хэмээж суулаа.
-Та ярилцлагынхаа эхэнд хүүхэд насныхнаа дурсамжаас хуваалцана уу. Аав тань нисгэгч байсан болохоор багаасаа онгоцтой ойр байв уу?
-Миний бага нас нисэх орчим өнгөрсөн дөө. Хүүхэд байхдаа аавынхаа бүхээгт суугаад хамт нисдэг байлаа. Ёстой л онгоцны дуу сонсож өссөн хүүхдүүдийн нэг. 1956 онд манайх доод нисэхээс нүүж Буянт-Ухаад ирж суурьшсан юм. Миний амьдралын жилүүд нисэхтэй салшгүй холбоотой.
Би Н.Багабанди гуайг Ерөнхийлөгч байхад Арабын орнууд руу явахад нь онгоцны нисгэгчээр явж байлаа. Тэр үед ойроос хараад л өнгөрсөн. Харин дараа нь шагнал гардахдаа нүүр тулаад эмээж байсан шүү.
10 жилийн сургуулиа дүүргээд ЗХУ-д нисэхийн сургуульд суралцсан. Төгсөж ирээд АН-2, АН-24 онгоцны хоёрдугаар нисгэгчээс эхлээд дарга хийж явлаа. Мөн Боинг-727, Боинг-737 онгоцны нисгэгч байсан.
2009 он хүртэл нийт 20 гаруй мянган цаг ниссэн юм байна. Ингээд 2009 оноос хойш Аюулгүй ажиллагаа, чанар баталгаажуулалтын албанд мэргэжилтэн, байцаагч хийж байна даа. Миний үеийнхэн аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөх сонирхолтой байсан юм шиг санагддаг. Хамт тоглож өссөн хүүхдүүдийн зарим нь нисэхийн инженер, техникч болоод мөр зэрэгцэн ажиллаж явлаа. Нисгэгч хүний үр хүүхэд болж төрсөн болохоор онгоц жолоодох надад хэцүү биш санагдсан. Тиймдээ ч аавынхаа мэргэжлийг өвлөж авсан болов уу.
-Таны аав Монгол Улсын гавьяат нисгэгч У.Даравгар гуай юм билээ. Аавынхаа талаар дурсахгүй юу?
-Аав маань Увс аймгийн Зүүнхангай сумын хүн. Цэргийн албанд татагдаж ирээд нисэхийн сургуульд суралцсан юм билээ. Түүнээс хойш аавын минь ажил амьдрал нисэхтэй холбогдсон гэдэг. 1939 оны үед байлдааны онгоц жолоодож байсан тухай хожим дурсаж байлаа. 1956 оноос АН-2 онгоцны нисгэгч болж, тэтгэвэрт гартлаа 36 жил ажилласан юм. 1965 онд анх гавьяат нисгэгч цол бий болгоход Д.Гунгаа гуай, миний аав хоёр гавьяат нисгэгч цол хүртсэн түүхтэй.
-МИАТ компанитай та хэрхэн холбогдож байв. Таныг анх нисгэгч болж ирэхэд өөр нэртэй байсан санагдана?
-Биднийг сургууль төгсөж ирэхэд Агаарын харилцааны газар нэртэй байсан юм. Дотроо нисэх эскадрил, ойн хөдөө аж ахуйн эскадрил гэсэн хэлтсүүдтэй байсан санагдана. 70 жилийн өмнөх түүхийг бараг мартаж дээ. Сүүлд бүтэц нь өөрчлөгдөж нисэх отряд гэх зэргээр нэрээ сольж байсан түүх бий. 1993 оноос МИАТ компани болсон санагдаж байна. Найман жил ИНЕГ-т ажиллаж байгаад буцаад МИАТ компанидаа ирсэн дээ.
-Анхны нислэгээ хаашаа үйлдэж байв. Аавтайгаа хамт олон удаа нисэж байсан уу?
-Аав бид хоёр хэд хэдэн удаа хамт нислэг үйлдэж байлаа. Хүүхэд байхдаа бүхээгт нь суугаад нисдэг байсан бол нисгэгчийн сургууль төгсөж ирээд хамт ниссэн. Тухайн үед АН-2 онгоцоор орон нутаг руу нислэг үйлддэг байлаа. Шинэ онгоц бүрийг жолоодохдоо л анхны нислэг үйлдэнэ шүү дээ. Японы Осака руу шууд нислэгтэй болоход анхны замыг би гаргасан юм. Энэ л миний сэтгэлд тод үлдэж дээ.
-Та 70 жилийн амьдралаа Монголын агаарын тээврийн салбарт зориулжээ. Таныг ажиллах хугацаанд энэ салбарын хөгжил дэвшилд хэр ахиц гарсан бэ?
-1990 оноос өмнө төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн зарчимд захирагдаж ажилладаг байлаа. АН-24 онгоцоор төчнөөн хүн тээвэрлэнэ, төдөн газар руу нислэг үйлдэнэ гээд бүх зүйлийг нарийн төлөвлөдөг байсан. 1980-аад оноос хойш ТУ-154 онгоцоор нислэг үйлддэг боллоо. Жил ирэх тусам агаарын зам өргөжиж, ахиц дэвшил гарч, гадаад руу олон нислэг үйлддэг болсон. 1990 оноос хойш барууны загваруудыг оруулж ирлээ. Тухайлбал, Боинг-727 онгоц авч ашиглалаа.
Нислэг үйлдэнэ гэдэг багийн хөдөлмөр байдаг. Онгоцоо нислэгт бэлтгэх, тохиолдож болзошгүй эрсдлийг тооцоолох гээд шат шатандаа хариуцлага хүлээж ажилладаг.
Боинг-737, Боинг-767 онгоцыг авч ашиглаж, техник, технологийн хувьд хувсал гарлаа. Сүүлийн үеийн залуус ч их өндөр боловсрол эзэмшиж ирж байна. Заавар журмууд англи хэл дээр гардаг боллоо. Үүнийг дагаад хэл сурах шаардлага ч тулгарсан. Одоо манай улсын ашиглаж байгаа онгоцууд цаг агаарын хүнд нөхцөлд хаана ч саатаад байхааргүй хүчин чадал сайтай болсон. Гадаадын олон онгоц манай улсын дээгүүр нисэж өнгөрдөг боллоо. Агаарын зам ч их өргөжиж байна. Гаднын онгоцууд нисэж өнгөрөхдөө манай улсад зам ашигласны татвар төлж, тэр хэрээр эдийн засагт тус нэмэр болж байгаа шүү дээ.
Агаарын техникийн баазад л гэхэд гадаадын онгоцууд ирж засвар үйлчилгээ хийлгэж байна. Мэргэжлийн боловсон хүчин ч их сайтай болсон. Ирэх жил сүүлийн үеийн загвар болох Боинг-787 онгоц оруулж ирэхээр төлөвлөж байна. Би өөрийнхөө ажиллаж буй салбарыг хурдацтай хөгжиж байна гэж боддог. Залуу байсан бол ирэх онд авчрах Боинг-787 онгоцны бүхээгт сууж үзмээр санагдаж байна шүү. Гэхдээ нэг байгууллагад 50 жил ажиллана гэдэг бас бахархал юм даа. Нас 70 гарлаа, өөрийн эрхгүй ядарч байна. Тиймээс гавьяаныхаа амралтад гаръя л гэж боддог болсон.
-Хөгжихийн хэрээр нэмж судлах зүйл нэмэгдэнэ биз. Та англи хэлийг хэр сурсан бэ?
-Тэгэлгүй яахав. Ялангуяа техник, технологийн салбар хурдацтай хөгжиж байна. Тэр хэрээр тархиа цэнэглэх шаардлага тулгардаг. Цаг үеэсээ хоцрохгүйн тулд англи хэлийг суралгүй яахав. Сүүлийн үеийн техник хэрэгслийн зааварчилгаа ихэнхдээ л англи хэлээр байдаг болсон. Суралцсаны үр дүнд боломжийн сайн ажиллана шүү дээ. Нислэг үйлдэнэ гэдэг багийн хөдөлмөр байдаг. Онгоцоо нислэгт бэлтгэх, тохиолдож болзошгүй эрсдлийг тооцоолох гээд шат шатандаа хариуцлага хүлээж ажилладаг. Дан ганц нисгэгч бүгдийг хийнэ гэж байхгүй шүү дээ. Миний сайн сайхан яваа бол хамт олны маань ач гавьяа.
-Та Афганистан руу энхийг сахиулагчдад бараа хүргэх анхны нислэгийг үйлдсэн гэсэн. Дайны бүс нутагт газардахад амаргүй байсан уу?
-Монгол Улсын гавьяат нисгэгч Д.Чодин гэж миний багш байлаа. Би тэр багштайгаа хамт Афганистан руу нислэг үйлдсэн юм. Харин буцаж ирэхэдээ дайнаас болж өнчирсөн 30-аад хүүхэд авчирч байсан. Нэлээд хэдэн хүний бүрэлдэхүүнтэй баг ниссэн. Дайны бүс нутаг хэдий ч тэгтлээ түгшиж байгаагүй. Би хоёрдугаар нисгэгчээр явсан болохоор багшийнхаа заавар зөвлөгөөг л дагаж аюулгүй байдлыг хангаж газардсан.
-Та хэр олон шавьтай вэ. Залуу үеийнхэндээ юу гэж захидаг вэ?
-АН-2 онгоцны дарга байхдаа хэд хэдэн шавь төрүүлсэн. Цөөнгүй шавьтай болсон. Одоо нэг шавьтайгаа хамт ажиллаж байна. Монгол Улсын гавьяат нисгэгч Боинг-767 онгоцны дарга, багш нисгэгч Мөнх-Очир бол миний шавь л даа. Би шавь нартаа “Мэргэжилдээ үнэнч бай” гэж захидаг. Сургуульд сурсан мэдлэг, чадвараа дайчилж ажиллах хэрэгтэй. Нислэг үйлдэнэ гэдэг хүний амь хариуцсан хариуцлагатай ажил учраас байнга суралцаж байх шаардлагатай. Тиймээс манай байгууллага жил бүр нисгэгчдээ гадаадад хоёр удаа мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулдаг. Зорчигч нараа аюул осолгүй зорьсон газар нь хүргэх нь нисгэгчийн үүрэг шүү дээ.
-Та хэдэн онд гавьяат нисгэгч цол хүртэж байв. Гавьяат нисгэгчийн тэмдэг энгэртээ зүүлгэх мөчид юу бодогдож байсан бэ?
-Би 1999 онд гавьяат нисгэгч болж байлаа. Манай нэг ажилтан “Танд маргааш гавьяат нисгэгч цол өгөх гэж байна” гэж хэллээ. Би тухайн үед баярлахаасаа илүү ингээд өгчихдөг юм байх даа гэж гайхаж байсан юм. Гавьяатын тэмдэг энгэртээ зүүлгэж байхдаа эмээж зогссон доо. Ерөнхийлөгчтэй гар барьсандаа сүрдсэн гэх үү дээ. Энэ том шагналыг дааж явах том үүрэг хариуцлага оногдлоо л гэж бодсон. Би Н.Багабанди гуайг Ерөнхийлөгч байхад Арабын орнууд руу явахад нь онгоцны нисгэгчээр явж байлаа. Тэр үед ойроос хараад л өнгөрсөн. Харин дараа нь шагнал гардахдаа нүүр тулаад эмээж байсан шүү.
Б.Гандолгор
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ