gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.21
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Unsick podcast №29: Хаврын улирал хүний амьсгалын эрхтэн тогтолцоонд хэрхэн нөлөөлдөг вэ

Подкаст
2020-04-27
8
Twitter logo

Монгол орон жилийн 4 улиралтай, эрс тэс уур амьсгалтай, агаар нь хуурай цаг агаартай. Яагаад гэвэл далайд гарцгүйгээс гадна далайн түвшнээс дээш дунджаар 1500м оршдог. Улаанбаатар хот ойрын хэдэн жил өвөлдөө утаатай, өвөл зунгүй автомашины түгжрэл ихтэй болж байна. Хаврын улирал ирэхэд шороо тоос босч эхэлдэг.

Учир нь хаврын улирал салхи их, хур бороо бага, ургамал ногоо ургах хугацаа болоогүй байдаг. Шороо тоос бужигнаж эхлэхэд нарийн бүдүүн ширхэгт тоосонцроос гадна харшил төрүүлэгч хүчин зүйлс агаарт дэгдэж амьсгалын замд орно. Уг тоосонцрын нөлөөгөөр амьсгалын зам цочрохын зэрэгцээ вирус бактерийн халдварт өртөмтгий болдог. Ийм болохоор амьсгалын замын халдвараар өвчлөх, архаг хууч өвчин сэдрэх зэргээр эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.

Улаанбаатарын "хавар" амьсгалын эрхтэн тогтолцоонд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хур бороо багатай, ургамал ногоо ургаагүй болохоор автомашины зам дагуу гэлтгүй хаа сайгүй шороо тоос агаарт дэгдэх магадлал өндөр. Нарийн, бүдүүн ширхэгт тоосонцор гэлтгүй харшил төрүүлэгч аллерген агаарт дэгдэж байдаг. Эдгээр шалтгааны улмаас хаврын улиралд амьсгалын замын эмгэгээр өвдөж, архаг хууч өвчин сэдэрч, харшил хөдлөх зэргээр эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх муу үр дагавартай. Яагаад гэвэл та бидний уушги, гуурсан хоолой гэх мэт амьсгалын эрхтэн тогтолцоо гадаад орчинтой шууд харьцаж дээрх тоосонцор амьсгалын замд орж байдаг. Удаан хугацаагаар амьсгалах үед амьсгалын зам цочрох, гадны вирус бактериас хамгаалах тогтолцоо дарангуйлагдах, халдварт өртөмтгий болох зэрэг сөрөг үр дагавартай.

Бичил тоосонцор амьсгалын эрхтэн тогтолцоонд хэрхэн нөлөөлдөг вэ?

Амьсгалын эрхтэн тогтолцоо гаднаас агаартай хамт нэвтэрсэн жижиг биетийг цэвэрлэж гадагшлуулах, вирус бактериас хамгаалах өвөрмөц механизмтай байдаг. Амьсгалын дээд зам нь намираа хучуур эдийн тусламжтай агаартай хамт гаднаас нэвтэрсэн тоос, бичил биетийг гадагшлуулж амьсгалын замыг цэвэрлэдэг. Хэрвээ бичил тоосонцроор амьсгалаад байвал намираа хучуур эд дээр тоосонцор сууж дээрх үйл ажиллагааг дарангуйлж эхэлнэ. Мөн амьсгалын дээд замын салстад дархлааны уураг (lgA) агуулагдаж гадны вирус бактертай холбогдсноор халдвар нэвтрэх, өсөж үржих боломжийг дарангуйлдаг. Гэтэл нарийн бүдүүн ширхэгт тооцонцор дээрх салстад сууснаар дархлааны уураг бичил организмтай холбогдох боломжийг сулруулна.

Үүнээс гадна амьсгалын замд орших дархлааны эс гадны вирус бактерийг таньж устгах, биеэс зайлуулах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Ийм л учраас бичил тоосонцор амьсгалын эрхтэн тогтолцоог цочроох, харшлыг хөдөлгөх, вирус бактерийн халдварт өртөмтгий болгох, хамгаалах чадварыг бууруулах зэргээр эрүүл мэндэд сөрөг үр дагавартай. Нийслэлчүүд бидний амьсгалын эрхтэн тогтолцоо өвлийн улиралд утаа, агаарын бохирдолтой тулж, хаврын улиралд бичил тоосонцор, хөрсний бохирдолтой тэмцэж байна. Иймд хавар зундаа амьсгалын замын уушгины архаг бөглөрөлтөт өвчин, асмта зэрэг архаг өвчин сэдэрч, намар өвөлдөө уушгины хатгалгаагаар өвдөхөд нөлөөлөх хүчин зүйл болохыг үгүйсгэхгүй.

Амьсгалын замын эмгэгтэй хүн COVID-19 вирусийн халдвараар хүндрэх магадлалтай

COVID-19 вирус хэмээх аюулт өвчний эсрэг манай улс төдийгүй дэлхий нийтээрээ тэмцэж байна. Иймд та бид маск зүүх, гараа угаах, хөл хорио зэрэг ач холбогдолтой аргыг сайн хэрэгжүүлж сонор сэрэмжээ чанд сахих хэрэгтэй. COVID-19 вирусийн халдвараар хүндэрсэн тохиолдолд хийсэн мета-анализ судалгааны үр дүнгээс товч дурьдахад зүрх судасны эмгэгтэй хүн уг вирусийн халдвар авахад эрүүл халдвартай хүнтэй харьцуулахад хүндрэх магадлал 2.9 дахин их байна. Харин чихрийн шижинтэй бол 2.4 дахин, уушгины архаг бөглөрөлт өвчинтэй (УАБӨ) бол 6 дахин ихээр хүндрэх эрсдэлтэй юм (Aging, 2020).

Өөрөөр хэлбэл УАБӨ-тэй хүн уг вирусийн халдвараар өвдөхөд суурь өвчингүй эрүүл хүнээс хүндрэх эрсдэл 6 дахин их. Мөн эдгээр хүмүүс амьсгалын дутагдалд орж хүндрэх магадлал энгийн хүнээс 6 дахин их гэсэн үг. Яагаад гэвэл уушгины эмгэг тэр дундаа УАБӨ хүний амьсгалын эрхтэн тогтолцооны эд эс болон цулцан гэмтсэн байдаг. Эрүүл амьсгалын зам болон цулцанд агаар орж хийн солилцоо явагдаж түүгээр бид амьсгална. Тиймээс амьсгалын зам ба цулцан гэмтсэн нөхцөлд COVID-19 вирусийн халдвар хүндээр тусна.

Хаврын улиралд нийслэл хотод ямар арга хэмжээ авбал үр дүнтэй вэ?

Нийслэл хотод хаврын улирал ирэхэд шороо тоос бужигнаж бичил тоосонцор агаарт дэгддэгийг та бид мэдэх билээ. Тоос шороо тоосонцрыг үр дүнтэй багасгах гол хүчин зүйл бол хур бороо, ногоон байгууламж, хот тохижилт юм. Мөн шороо тоос боссон хэсэгт ус цацах, усан оргилуур ажиллуулах зэргээр хуурай агаарыг чийглэж, тоос шороо, бичил тоосонцор агаарт дэгдэх үзэгдлийг бууруулж болох юм.

Тухайлбал,

  • Нийслэл хотын томоохон гудамжаар өглөө бүр ус цацаж авто замыг чийглэхийн зэрэгцээ замын хажуугийн мод ургамлыг услах
  • Нийслэл хотын зарим талбайг усан оргилууртай болгон тохижуулж, улмаар дөрөвдүгээр сарын дундаас эхэлж ажиллуулах
  • Албан байгууллага, хотхон дунд бичил усан оргилууруудыг бий болгох
  • Орон байр, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж агаар чийгшүүлэгч ажиллуулах

Дээрх арга хэмжээг жил бүр авснаар хаврын улиралд агаарт дэгдсэн тоос шороог буулгаж, хуурай агаарыг чийгшүүлж бичил тоосонцрыг үр дүнтэй багасгах ач холбогдолтой. Улмаар нарийн, бүдүүн ширхэгт, харшил төрүүлэгч тоосонцор багассанаар амьсгалын зам цэвэршиж гадны вирус бактерийн халдварт өртөмтгий бус болно. Мөн нийслэлчүүд бид өглөө ажилдаа явахад чийглэг цэвэр агаар амьсгалын замд орсноор сэргэг таатай мэдрэмж төрүүлнэ. Өөрсдөө эрүүл амьдрах орчноо бүрдүүлж, амьдралын хэв маягаа урлая.

Эх сурвалж: Strategy for prevention and control of Chronic Respiratory Diseases, WHO 2002

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан