Үүрэг нууртай газрын судлаар холбоотой гэх домогтой Хэрээ нуур нь Цагаан шувуут хайрханы орой хэсгийн дэвсэг дээр оршдог ба үгийн гарлыг нутгийн настнаас сураглахад уул өөд хярж гарах гэсэн үгтэй холбоотой гэв.
2013 оны зуны эхэн сард Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотод зураг аваад, тэндээс оройтож гарсан манай багийнхан Увс аймгийн Сагил сумын нутаг дахь Үүрэг нуурын хаяанаа нар жаргаж байхтай зэрэгцэн ирсэн юм.
Тэр үдэш Үүрэг нуурын усны толион дээр алтан шаргал наран цацраг юугаа гэрэлтүүлэн байх нь маргааш ямар сайхан өдөр болох хийгээд биднийг хүндхэн сорилт хүлээж байгааг илтгэх мэт байлаа.

Цаг орой болсон тул айл бараадаж хонохоор Үүрэг нуурын эргээр зусаж буй Батсуурь ахынд хүрэв. Үүнээс урьд бид Үүрэг нууртай газрын судлаар холбоотой нэгэн нуур Цагаан шувуут хайрханы өндөрлөг дэвсэгт байдаг тухай сонсож байлаа. Энэ тухай Батсуурь ахаас асуухад өглөө бидэнд замчилж тус болохоо хэллээ.
Бидний зорин очих гэж буй Хэрээ нууранд одоогоос дөрвөн жилийн өмнө УАЗ 469 машин очсон бөгөөд уулын зам үерийн усанд идэгдэлгүй, эвдрэл гайгүй бол нууранд хүрэх аз тохионо гэв. Ингээд өглөө эрт Үүрэг нуурын хөвөөнөө тусах мандаж буй нарны зургийг авсны дараа Хэрээ нуурыг зорьсон юм.

Үүрэг нуурын хойд талд Харигийн гол урсана. Гол тогтуун урсахад байгалийн үзэмжит газарт хэсэг болов саатмаар санагдана. Гэвч бидний зорьж буй Хэрээ нуур Цагаан шувуут уулын нэлээн өндөр дэвсэг дээр тул аль болох газар дөхөхийг хичээн цааш явлаа. Бидний зорчсон замын баруун зүгт нэгэн мөнх цаст сүр бараатай уул харагдаж эхлэх үед нэрийг асуувал мөнөөх алдартай Мөнгөн тайга уул ажээ.

Мөнгөн тайга уул оршин буй нутагт эртнээсээ Увс аймгийн Сагил сумын иргэд нутаг сэлгэн нүүдэллэж байсан гэдэг. Энэ тухай бид хожим нутгийн өндөр настнаас дуулсан тул энэ удаад Мөнгөн тайгын тухай дурдахаа түр хойшлуулъя.
Бид цааш явсаар уулын амаар урсан буусан үерийн усны гуу, жалганд тулж ирлээ.
Энэ жил зургаадугаар сар гэхэд хур тунадас их ороогүй, их халаагүй нь Хэрээ нууранд очих боломжийг нээсэн юм. Гэвч урьд жилүүдэд унасан их хэмжээний хур тунадас мөнх цаст уулын хайлсан цастай холилдон, ширүүн урсгал үүсгэж, уулын гуу жалгыг дагаад том хэмжээний бул чулуунуудыг доош урсгажээ. Иймд бидний яваа сайран дээр бөөгнөрөн зарим газар явахад бэрх.

Зарим судаг жалга усанд элэгдэж, огцом эрэгтэй болсон тул бид замаа чулуу шороогоор дүүргэж, газар шорооны ажил хийсээр Цагаан шувуут хайрханы Улаан амны эхэнд хүрч цааш өгслөө. Хэрээ нууранд энэ амаар л өгсөж очих боломжтой. Зам гэх мөр байсангүй, бүдгэрч алга болжээ. Мөн хад чулуу ихтэй байсан нь машины дугуй урах, цаашлаад цоо буудуулахаар хурц үзүүртэй байв. Иймд зарим газар аюулгүй ажиллагааг хангах үүднээс багийн гишүүдээ буулгах шаардлагатай байсан юм.

30-45 хэмийн өгсүүр хадтай уулын замаар хяран өгссөөр цаана юу байгаа нь харагдахгүй уулын оройгоос орой дамжин явсаар жижиг дов сондуултай тэгшхэн дэвсэг дээр гарч ирэхэд Хэрээ нуурын бараа харагдаж эхэллээ. Хэдийгээр зургаадугаар сар гарсан ч өндөр уулын нуурын ус шөнө зайрмагтан хонодог аж. Алсаас жижиг харагдсан ч хоёр км шахуу алхаж, нуурын эрэгт очиход дугараг хэлбэртэй, цэнгэг устай том нуур байлаа. Эргэн тойрон мөнх цаст хайрхнуудын оргил харагдаж, тэртээ доор Үүрэг нуур тольдох нь бид ямар өндөрт гарсныг илтгэнэ.

Нэгэнт хангалттай өндөрт гарсан тул баруун зүгт 250 гаруй км-ийн алсад байгаа Алтан Таван Богдын таван оргил, зүүн өмнө Дэглий цагаан уулын оргил, цааш Хархираа түргэний мөнх цаст оргилууд тод үзэгдэнэ. Мөн хилийн цаана Тувагийн нутагт байгаа Мөнгөн тайга дэргэд юм шиг харагдах нь үнэхээр сүрлэг харагдана.

Алсаас бие биенээ харан дүнхийх Алтайн нурууны 13 мөнх цаст арслан цагаан уулын нэг Цагаан шувуут хайрханы дэвсэгт гарч ирсэн нь энэ. Цагаан шувуут хайрханд аргаль, янгир, ирвэс, бодон гахай элбэг байдаг нь хулгайн анчид ирэх нэг нөхцөл болдог. Хэрээ нуурын арын Саальт хүрэн уул, Пуршвайн хавцлын хад асга дунд ирвэс биеэ далдлан хэвтчихсэн биднийг алсаас ажиглаж байгаа нь тодорхой гэж биднийг замчлан яваа Батсуурь ах ярьж байлаа.
Энд тэндгүй гахай газар хадран онгичсон ул мөр байна. Хэрээ нуур ууланд байгаа ан амьтдын ундаалах ус болдог тул нуурын эргэн тойрон чоно, гахай зэрэг амьтдын ялгадас элбэг үзэгдэнэ.

Уулын хяраар хэрж, өгсөж ирдэг учраас Хэрээ нуур гэж нэрлэсэн нь аргагүй санагдлаа.
Далайн төвшнөөс дээш 2600 гаруй метрийн өндөрт гарсан бид зураг авалтаа амжилттай гүйцэтгээд буцах замдаа орлоо. Нуурыг зорихоос өмнө хоноглосон айлын гадаа хэр өндөрт байгаагаа хэмжихэд 1434 метр байсан юм. Хэрээ нуурын дэвсэг хүртэл 1200 гаруй метр өндөрт шилжжээ. Эгц өгсүүр уулын өөдөө машинаа 4L буюу 4 дугуйн зүтгэх зарчимд моторын хамгийн хүнд эргэлттэйгээр залган 40 орчим км зам туулсан байв. Шатахуун зарцуулалт жирийн үеэс гурав дахин их байсныг нуурын үзүүрт ирсний дараа л мэдсэн юм. Бидний түлшний саван дахь шатахууны хэмжээг тооцож байгаа шатахуунаар хэр хол зай туулах боломжтойг мэдээлдэг онцлогтой. Хэрээ нуураас уруудахаас өмнө машинаа асаахад түлшний саван дахь шатахуунаар ердөө 17 км зам туулна гэсэн нь бид өгсөх үед бүх шатахуун түлшний савны ёроолд тунасан байгаад, тэгш газар гарсны дараа л бодитоор заасан нь энэ.
Харин бид энэ түлшээр хамгийн багадаа 40 км туулах ёстой. Гэвч шатахуун маань туулах ёстой замын талд ч хүрэлгүй дуусахаар болжээ. Яаж уулнаас буун, эхний суурин газар хүрч, шатахуунаа цэнэглэх вэ?

Бид уулын орой дээр байгаа давуу талаа ашиглах болов. Замын нөхцөл байдлыг тооцоолж, бартаа саад багатай хэсгүүдэд хөдөлгүүрээ унтраан, араагаа залгаатай уруудахаар шийдлээ. Эгц налуу замаар уруудаж яваа тул машины тэнцвэр алдагдах, халтирч гулсах, жолоодлого алдах зэрэг өндөр эрсдэлтэй. Буруу шийдвэр боловч өөр арга байсангүй.
Аз, эзээ үзэн ямартай ч энэхүү уулын дэвсэг дээрээс буухыг зорив. Бид, тэр тусмаа төмөр хүлгийн жолоог атгаж явсан миний хувьд хамгийн хариуцлагатай атлаа тайван, хүлээцтэй байсан мөч гэвэл үүнийг л нэрлэнэ. Ингээд бэдрэн, зүдрэн явсаар буусны дараа өөрийн эрхгүй газар дэлхийдээ сөгдөн байж залбирснаа нуух юун.

Хүмүүс тэр бүр сонсож байгаагүй, байгалийн өвөрмөц тогтоцтой уулын орой дээрх нуурын зураг авалт болон эрсдэл сөрсөн буулт маань амжилттай дууссан юм. Бидний хамгийн их эрсдэлтэй, хүндхэн зураг авалт байлаа.
Бидний аян замын тэмдэглэл үргэлжлэх болно.

Гэрэл зургуудыг Б.Батзориг
Гэрэл зургуудыг Б.Батзориг