Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар олон улсын байгууллагаас хүртсэн шагнал, ОХУ-тай хийж буй худалдааны төлбөр тооцоо гэх мэт асуудлаар ярилцав.
-ОХУ-ын шатахууны төлбөр тооцоог хэрхэн хийж байна вэ?
-Орост үүссэн нөхцөлийн улмаас тус улсын ихэнх банк SWIFT сүлжээнээс хасагдсан. Гэхдээ хасагдаагүй, цөөн банк бий. Манай улс шатахууны зардалд сар бүр 100-120 сая ам.доллар, жилд 2 тэрбум ам.доллар төлдөг. Бид хойд хөршөөс нийт шатахууныхаа 90-ээс дээш хувийг авдаг тул АНУ-ын Сангийн яам, Их Британийн Засгийн газар манай улсын онцлогийг харгалзан хөнгөлөлт олгосон. Бид шатах тослох материал, хүнс, эм, эрчим хүч мөн хойд хөршөөс импортолдог. Хүмүүнлэгийн шинж чанартай барааны төлбөр тооцоог дамжуулахыг АНУ, Их Британи зөвшөөрсөн. Миний дурдсанаас өөр төрлийн бараа материалын импортын дүн харьцангуй бага тул худалдаачид бэлнээр төлбөрөө хийж байна.
Манай улсаас ОХУ руу хийж буй төлбөр тооцооны ихэнхийг юаниар хийж байна. Ам.долларыг юань болгох дамжлага нэмэгдсэн. Ханш, гүйлгээний шимтгэл гэх мэт зардал банкуудад нэмэгдсэн. Гэхдээ төлбөр тооцоо саатсан удаа байхгүй.
Рубль олон улсын төлбөр тооцооны багцад багтдаггүй тул Монголбанк рубль авч хадгалах шаардлагагүй юм. ОХУ-ын Төвбанкнаас рубль-төгрөгийн своп хийх санал тавьсан ч гуравдагч хөршүүд таатай байдаггүй.
-Цахим мөнгө гаргах эрхийг хэчнээн ААН-д олгосон бэ?
-Найман ААН зөвшөөрөл авсан. Хэрэглээнд түлхүү нэвтэрсэн аппликэйшн нь Монпэй, Super Up, Hi pay байна. Хуульд зааснаар цахим мөнгөний ханш хөвөхгүй, 1:1 төгрөгтэй тэнцэнэ, эрсдэл үүсэхээс сэргийлж мөнгөн хөрөнгөөр 100 хувь баталгаажсан байна. 100 төгрөгийн цахим мөнгө гаргасан бол банканд мөн 100 төгрөгийг дансандаа байршуулсан, эсэхийг бид байнга шалгадаг.
ОХУ-ын Төвбанкнаас рубль-төгрөгийн своп хийх санал тавьсан ч гуравдагч хөршүүд таатай байдаггүй.
-Банкуудын аппликэйшн заримдаа гацаж, иргэдийг чирэгдүүлдэг. Үүнийг хэрхэн хянадаг вэ?
-Олон хүн нэг дор хандсанаас системд ачаалал үүсдэг. Илгээгч болон хүлээн авагч банкны аль нэгэнд доголдол үүссэн байдаг. Иймд бид долоо хоногт, сард тодорхой хугацаагаар саатал гарч болно, үүнээс хэтрүүлэхгүй гэсэн заалтыг журамд оруулсан. Саатлыг бүртгэн, хариуцлага тооцож байна.
-Монголбанк Төв банк институтээс шалгаруулсан шагналыг өнгөрсөн сар хүртжээ. Тоон мэдээлэл, тайланг арилжааны банкнуудаас нэгдсэн хэлбэрээр, өндөр давтамжтай цуглуулдаг, их өгөгдлийн системийг суурилуулсан юм байна. Энэ талаар мэдээлэл өгөөч.
-Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр "Төлбөрийн системийн шинэчлэл төсөл"-ийн хүрээнд энэ ажлыг хэрэгжүүлсэн. “Central Banking FinTech RegTech Global Awards” шагнал Төв банкнууд, зохицуулагч байгууллагууд, технологийн шийдэл санал болгогч компаниудын нэвтрүүлсэн шилдэг инновацыг онцолдог. 2023 оны шагналыг кибер аюулгүй байдал, Төв банкны цахим мөнгөний экосистемийн инновац, хиймэл оюун ухааны зохицуулалт, мөнгө угаалтын эсрэг шинэчлэлүүд зэрэг нийт 11 төрлөөр тодруулсан.
Тоон мэдээлэл, тайланг арилжааны банкнуудаас нэгдсэн хэлбэрээр, өндөр давтамжтай цуглуулдаг, их өгөгдлийн системтэй Төв банк одоогоор манайхаас өөр байхгүй.
Хамгийн сайн Төв банкаар Украины Төв банкийг, шилдэг Ерөнхийлөгчөөр Энэтхэгийн Төв банкны Ерөнхийлөгчийг гадаад валютаа хамгийн их өсгөсөн хэмээн шалгарууллаа.
Бид 2016 оноос төлбөрийн системийн шинэчлэлээ эхлүүлсэн. Төлбөрийн системийн дэд бүтэц, эрх зүйн орчин, тоног төхөөрөмж, програм хангамж гэсэн дэд төслүүд хэрэгжүүллээ. Банкуудаас авдаг мэдээллээ цахим болгох, автоматжуулах зорилгоор “Их өгөгдөл” төслийг мөн эхлүүлсэн. “IT zone” компани програм хангамжийг нь бидний захиалгаар хийсэн юм. Тоон мэдээлэл, тайланг арилжааны банкнуудаас нэгдсэн хэлбэрээр, өндөр давтамжтай цуглуулдаг, их өгөгдлийн системтэй Төв банк одоогоор манайхаас өөр байхгүй. Анх удаа их өгөгдлийн систем хөгжүүлсэн хэмээн шагнал хүртлээ.
12 банк, 15 ААН тоо мэдээллээ бодит цагийн горимоор илгээдэг болов. Анх энэ төслийг банкуудын балансыг өдөр бүр авах зорилгоор эхлүүлсэн юм. Бид том сан үүсгэж, бүх мэдээллээ аваад, тэндээс ямар тайлан бэлдэхээ дараагийн шатанд шийднэ. Эхний ээлжид бид өөрсдөө мэдээлээ авна, дараагийн ээлжид хиймэл оюун ухаан ашиглаж, хүний оролцоогүйгээр мэдээлллийг гаргана.
Бид банкуудаас 62 төрлийн тайлан авдаг. Эдгээрийг бэлдэх нь банкуудад ихээхэн ачаалал үүсгэдэг, цаг зарцуулдаг. Үүнийг хөнгөвчилнө, банкуудын зардал буурна, орон тоо нь ч багасна. Бид өмнө нь сарын эцсийн тоог л авдаг, нэгтгэхэд хугацаа ордог байсан бол одоо өдөр бүрийн тоон мэдээллийг авна. Энэ нь Төв банкны хяналт шалгалтын багийн ажлыг мөн хялбаршуулна.
Бид хэдийгээр банкуудаас цахимаар тайлан авдаг ч цаасаар заавал баталгаажуулах шаардлагатай байв. Ер нь иргэд банк руу биеэрээ очих, иргэний үнэмлэхтэй очих гэх мэтийг халах, хяналт шалгалтаа бууруулахаар ажиллаж байна.
Гэхдээ санхүүгийн байгууллагын үйлчилгээ цахимжих хэрээр үнэгүй болно гэсэн буруу ойлголт зарим хүнд бий. Технологи нэвтрүүлэхэд тодорхой зардлуудтай. Жишээ нь ковидын дараа чипний үнэ ихээхэн өслөө.
-Төлбөр тооцооотой холбоотой, ойрын үед хэрэгжүүлэх ямар ажлууд байгаа вэ?
-БНСУ-д Монголын Т картыг уншдаг буюу хүлээн зөвшөөрдөг болгохоор ажиллаж байна. Бид тус улсын “Би Си карт” компанитай хамтран ажиллах гэрээг нэгдүгээр сард байгуулсан. Тус улсын 3.2 сая худалдааны байгууллагад Т карт ажилладаг болно. Мөн Солонгосын “Би Си карт”-ыг энэ оны сүүл гэхэд Монголд хэрэглэнэ. Эдгээр карт хоорондоо интеграц хийнэ гэсэн үг юм.
Санхүүгийн байгууллагын үйлчилгээ цахимжих хэрээр үнэгүй болно гэсэн буруу ойлголт зарим хүнд бий.
БНСУ-ын энэ сүлжээ Зүүн Өмнөд Азид томд тооцогддог, Вьетнам, Сингапуртай шууд харилцдаг юм билээ. Иймд 2024 оноос энэ сүлжээнд Т картаа нэгтгэхийг зорьж байна. Манай улсад ашиглаж буй нийт картын 60 орчим хувь нь Т карт байна.
Мөн БНХАУ-ын Өвөрмонгол гэх мэт тусгайлсан бүсэд төгрөгийн картаа нэвтрүүлчихвэл иргэд гадагшаа явахдаа заавал олон улсын карт нээлгэх шаардлагагүй.
Мөн манай улсын нэг финтек компани Киргизэд үйл ажиллагаа явуулдаг. Тус улсын L картыг Монголд уншиж, Монголын Т картыг Киргизэд нэвтрүүлнэ. Харилцан ойлголцлын санамж бичгээ байгуулсан.
-Бэлэн мөнгө хэрэглээнээс гарч байна. Төлбөрийн хэрэгслийн хандлага хаашаа чиглэж байна вэ?
-Бид аль нэг төлбөрийн хэрэгслийг түлхүү хэрэглүүлэх бодлого баримталдаггүй. Бэлэн бус, бүх төрлийн төлбөрийн хэрэгслийг жигд дэмжинэ. Бэлэн мөнгө зардал их, үйл ажиллагаа ихтэй, төвөгтэй, эрсдэлтэй тул аль болох бэлэн мөнгөний хэрэглээг багасгана. Гэхдээ бэлэн мөнгө хэзээ ч гүйлгээнээс гарахгүй. Карт хэрэглээд сурчихсан хүмүүс картаа л хэрэглэдэг.
Нийслэлд төлбөр тооцооны 98 хувийг бэлэн бусаар хийж байна. Эдгээрийн 60-70 хувийг төлбөрийн картаар хийдэг. Олон улсад хийсэн судалгаагаар картаар төлбөр хийхэд дунджаар 15-20 секунд зарцуулдаг. Харин гар утсаар хийхэд 45 секундээс 1 минут зарцуулдаг. Иймд томоохон дэлгүүр гэх мэт хүмүүс олноороо үйлчлүүлэг газруудад карт хэрэглэсээр байна. Харин цахим дэлгүүрүүдэд иргэд төлбөрийн шинэ хэрэгслийг түлхүү ашигладаг болсон.
-БНХАУ-д Wechat-ийг иргэд нь их ашигладаг. Монголд ирсэн хятад жуулчид төлбөрөө энэ апп ашиглан төлбөл бидний ажилд дэмтэй гэж аялал жуулчлалын салбарынхан хэлдэг.
-Энэ боломж бүрдсэн. Төлбөрийн системд ашиглаж буй QR кодын стандартыг EMVCO-гийн дагуу бид тогтоочихсон. Байгууллагууд энэ стандартыг хангасан, QR кодоо байршуулаад эхэлбэл иргэд wechat-аар төлбөрөө хийж болно. Үүний тулд тухайн худалдаа үйлчилгээний байгууллага банк руу очоод “Би wechat хүлээж авах хүсэлтэй” гээд бүртгүүлэх шаардлагатай.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.