Хариуцлагатай бизнес гэж юу вэ? Хандив өгөх, ивээн тэтгэлэг хийхээс илүүтэй хүрээлэн буй орчин, байгаль дэлхийдээ ээлтэй үйл ажиллагаа явуулах нь орчин цагт бизнес эрхлэгчдийн гол зарчим болж байна. Тэгвэл Мобиком Корпораци байгальд ээлтэй “НОГООН” барилгыг Монголын харилцаа холбооны салбарт АНХ УДАА амжилттай нэвтрүүлсэн байна.
Монголын хүйтэн өвлийг цахилгаан эрчим хүч огт ашиглалгүйгээр дулаахан давах боломжтой дулааны алдагдалгүй барилгын технологийг Мобиком Корпораци хөдөө орон нутагт байрлах үүрэн холбооны сайтууддаа ашиглажээ. Өвлийн -30-40 градуст байшин дотроо ямар нэг халаагч төхөөрөмж ашиглалгүйгээр +20 хэмийн дулаан хадгалах шийдлийг хэрхэн нэвтрүүлсэн талаар туршлагыг түгээх зорилгоор Мобиком Корпорацийн Техникийн төлөвлөлтийн албаны Дэд бүтэц төлөвлөлтийн хэлтсийн инженерүүдтэй ярилцав.
- Мобиком Корпораци ’Тогтвортой хөгжлийн зорилт’’-ынхоо хүрээнд энэ жил ямар ажлуудыг хэрэгжүүлсэн талаар ярилцлага эхлэх саналтай байна.
- Б.Батчимэг: / Мобиком Корпорацийн Дэд бүтэц төлөвлөлтийн ахлах инженер/ : Манай компани байгаль орчин, хүүхэд хамгаалал, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгэмд нэн шаардлагатай байгаа төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлэхийн сацуу тогтвортой хөгжлийн зорилтуудыг өөрсдийн үйл ажиллагаандаа тогтмол хэрэгжүүлж ажилласаар ирсэн.
Үүний дагуу байгаль орчин, ногоон бизнесийн бодлого, зорилтоо тодорхойлон, алба нэгж бүр үүнийг дэмжсэн үйл ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллаж байна. Манай Технологийн нэгжийн тухайд, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, түүнд заасан үүргийн хүрээнд жил бүр эрчим хүчний хэмнэлтийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн. Тодруулбал, Үүрэн холбооны бааз станцууд дээрээ эрчим хүчний хэмнэлтийн горим, ухаалаг удирдлагын горимыг идэвхжүүлсэн. Сэргээгдэх эрчим хүч болон Төвийн эрчим хүчний хосолсон системийг Техникийн байруудад нэвтрүүлснээр жилд 7.6 тонн CO2 хүлэмжийн хийн ялгаралтыг багасган, барилгын дотоод хэрэгцээгээ хангаж байна.
Одоогоор Монгол орны алслагдсан сум суурин 159 байршилд, сэргээгдэх эрчим хүчний бие даасан систем буюу нийт 1410кВт нарны цахилгаан үүсгүүр бүхий үүрэн холбооны бааз станцууд байгуулсан. Мөн ашиглалтын хугацаа дууссан нарны зай хураагуурыг эко шийдлээр ашигладаг буюу гуравдагч оронд гаргаж, стандартын дагуу устгуулах болон дахин ашигладаг компаниудад нийлүүлдэг.
Сүүлийн хоёр жилд бид дулааны алдагдалгүй барилгын технологийг сэргээгдэх эрчим хүчний шийдэл бүхий сайтуудад ашиглахаар зорьж, хэрэгжүүлэн, бодит үр дүнгээ харлаа. Энэ нь манай энэ жилийн онцлох ажил.
- Дулааны алдагдалгүй барилга гэхээр их өвөрмөц сонсогдож байна. Төслөө илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?
- О.Галдандэмбэрэл: /Мобиком Корпорацийн Дэд бүтэц төлөвлөлтийн инженер/ : 2021 оноос эхлэн дэд бүтцээс алслагдсан сайтын барилгуудаа байгальд ээлтэй, дулааны алдагдалгүй төлөвлөх судалгаа эхлүүлэн, зураг төсөл боловсруулах, түүнийгээ тооцоолон туршиж, нэвтрүүлэх ажлуудыг үе шаттай хийсэн юм. Пассив технологиос санаа авч, Мобикомын онцлог, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бий болгосон “Мобикомын дулааны алдагдалгүй сайтын байр”—ыг байгуулсаар байна.
Бид МУИС-ын Тогтвортой Хөгжлийн Хүрээлэн, Монголын Пассив барилгын хүрээлэн зэрэг байгууллагуудтай хамтран ажилласан.
Мобикомын дулааны алдагдалгүй сайтын байр пассив барилга биш, дээр дурдсанчлан олон байгууллага, инженерүүдийн оролцоо, тооцоо судалгааг өөрийн техникийн онцлог шаардлагад тулгуурлан цоо шинээр бий болгосон Мобикомын сайтын байр юм.
- Сайтын байр гэж юу вэ? Шинэ технологиор барих шаардлага юунаас үүдсэн бэ?
- Б.Батчимэг: Сайтын байр гэдэг нь үүрэн холбооны бааз станц, төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, инженер техникийн ажилчдын ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлсэн бага оврын барилга байгууламж юм.
Өргөн уудам газар нутгийг үүрэн холбооны сүлжээнд хамруулахад олон шалгууртай тулгардаг.
Үүний нэг нь алслагдсан бүс нутагт үйлчилгээгээ хүргэхийн тулд нарны цахилгаан үүсгүүрээр эрчим хүчээ шийддэг. Сэргээгдэх эрчим хүч нь чадлын хувьд хязгаарлагдмал нөөцтэй тул халаалт хөргөлтийн төхөөрөмжгүйгээр өвлийн хүйтэн, зуны халууныг амжилттай давж хэрэглэгчдэд тасалдалгүй үйлчилгээ үзүүлэх шаардлага үүсдэг. Энэ л хамгийн гол шаардлага байсан.
Энэ бол ганц Мобиком Корпораци биш бүх үүрэн холбооны операторт тулгардаг асуудал. Энэ асуудлыг шийдсэн сайтын байрны шийдэл бол өнөөдрийн бидний ярьж байгаа дулааны алдагдалгүй байр юм.
- Сайтын байр нь бусад барилгаас юугаараа өөр вэ?
- О.Галдандэмбэрэл: Дулааны алдагдалгүй барилгын технологи орчин үеийн “ногоон” барилгын трэнд болж байна. Европын зарим орнууд болон манай улс шиг хүйтэн сэрүүн уур амьсгалтай орнуудын барилгын эрчим хүч хэмнэх хамгийн боломжит технологиудын нэгээр шалгараад байгаа.
Манай байрны хувьд хаших хийцийн дулаан тусгаарлах чадвар, битүүмжлэлийг маш өндөр гүйцэтгэлтэй байхаар тооцож, дулааны гүүргүй хийцлэл, хаалга цонх, салхивчийг зөв сонгож, зөв байрлуулснаар гадна агаар хэр хүйтэн байхаас үл хамааран, халаалтын төхөөрөмж ашиглахгүйгээр температурыг өвлийн туршид нэмэх хэмд тогтвортой хадгалж чадна.
Ингэснээр халаалт, хөргөлтөд шаардагдах эрчим хүчний өртөг мэдээж “0₮” болж байгаа. Өөрөөр хэлбэл ямар ч түлш, шатахуун, эрчим хүчийг халаалтад ашиглахгүй тул хүлэмжийн хийн ялгаралт ч мөн адил огт байхгүй.
Дээрээс нь бид цэвэр байгалийн гаралтай, дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн болох Базальт вүүл болон, МАК-ын Евро блокыг үндсэн хийцдээ ашиглахыг гүйцэтгэгч байгууллагууддаа санал болгодог.
- Барилгын хувьд шинэ технологи ашигласан нь харагдаж байна. Барилгын үнэ өртөг өндөр байсан уу? Танай байгууллагад ямар давуу тал үүссэн нь сонирхолтой санагдаж байна.
- Б.Батчимэг:Олон давуу тал бий. Жишээ нь бид насны цахилгаан үүсгүүртэй сайтуудынхаа орчны нөхцөл байдлыг хангаж чадаагүйгээс төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, насжилтад шууд нөлөөлөх сөрөг талтай. Орчин нөхцөлийн хангаснаар, үйлдвэрлэгчээс гарган өгсөн ашиглалтын хугацаанд төхөөрөмжийн бүрэн ашиглах хүлээлт тавиад байна.
Энэ байр нэвтэрснээр сайт маань хүйтнээс шалтгаалсан гэмтэл саатлыг бүрэн шийдэж байгаа гэж хэлж болно. Ногоон барилга маань харин ч өртөг хэмнэж байгаа шүү. Анхны байгуулалтын зардлыг 40%, барилга угсралтын хугацааг 30% бууруулж буй нь эдийн засагт хэмнэлттэй, сайтын дэд бүтцэд инноваци шингээсэн, орчин үеийн шийдэлтэй болсон зэрэг олон давуу талууд бий болсон.
- Гайхалтай сайхан мэдээ байна. Байгальд ээлтэй ногоон барилгыг танай хамт олон хэчнээнийг байгуулсан бэ?
- О.Галдандэмбэрэл: Өнгөрсөн жил буюу 2022 онд шинээр сүлжээ оруулах, сүлжээний хамрах хүрээг тэлэхээр нийт сайтынхаа 20 байршлыг “Дулааны алдагдалгүй сайтын байр”-аар шийдсэн байна.
Байршлын хувьд сонгохдоо Дорнод аймгийн Халх гол сум, Говь-Алтай аймгийн Эрээн нуур, Өмнөговь аймгийн Ёлын ам, Хөвсгөл нуурын эрэг гээд Монгол орны хамгийн хүйтэн, хамгийн халуун, өндөр уулархаг зэрэг бүхий л бүс нутагт барьж туршин үр дүнг үзээд байна.
- Та бүхний цаашдын төлөвлөгөөнөөс сонирхох хүсэлтэй байна.
- О.Галдандэмбэрэл: Бид энэхүү ажлын нэг хэсэг болгож 2022 онд Дархан-Уул болон Ховд аймагт Пассив технологийн сайтын барилгыг мэргэшсэн байгууллагуудтай хамтран туршилтын журмаар барьсан байгаа. Энэ ажил цааш үргэлжлэх байх.
Мөн манай компани дэд бүтцийн инженерүүдээ Монголын Пассив барилгын хүрээлэнгээс зохион байгуулдаг сургалтанд жил бүр хамруулж Пассив барилгын зөвлөхийн зэрэг олгуулах тал дээр анхаарч ажиллаж байгаа.
- Баярлалаа. Өөрсдийн know-how-аа олон нийтэд нээлттэй хуваалцсан та бүхний ажилд амжилт хүсье. Цаашид улам олон шинэ технологийг нэвтрүүлж, хариуцлагатай бизнесээ тэлнэ гэж итгэж байна.