Монгол хэдий залуу хүн амтай ч улсаараа хүний нөөцийн дутагдалд орсон. Төрийн, хувийн хэвшил гэлтгүй бүх салбар ажиллах хүчний хомстолтой нүүр тулж байна.
Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төв төрийн албан хаагчдын ажлаас гарч буй шалтгааныг судалжээ. Судалгааг Дэлхийн банкны модуль буюу аргачлалын дагуу 2023 онд хийсэн байна.
Цахимаар судалгаанд хамрагдсан төрийн албан хаагчдын 33 хувь нь ажлаасаа гарах сэдэлтэй, 44 хувь нь ажилдаа үлдэх сэдэлтэй гэсэн бол 22 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ. Ажлаас гарах үндсэн шалтгаан нь цалин бага, ачаалал их, дүрэм журам ихтэй, эрсдэлд орж байсан, тэгш бус цалинтай буюу ижил ажил хийсэн ч өөр өөр цалин олгодог гэсэн байна.
Харин нүүр тулж хийсэн ярилцлагаар төрийн албан хаагчдын 60 хувь нь ажлаасаа гарах төлөвлөгөөтэй гэжээ.
Ажлаасаа гарсан төрийн албан хаагчдыг аймгаар нь харвал Өмнөговь, Дундговь аймагт хамгийн их байжээ.
Өнгөрсөн оны долдугаар сарын 1-нд төрийн албан хаагчдын цалинг нэмсэн. Үүний дараа буюу 9-10-р сард судалгааг дахин цахимаар явуулахад ажлаасаа гарах сэдэлтэй ажилтнууд 27 хувь болж буурчээ. Гэсэн ч энэ нь олон улсын дунджаас өндөр үзүүлэлт юм.
Ажлаасаа гарсан төрийн албан хаагчдыг аймгаар нь харвал Өмнөговь, Дундговь аймагт хамгийн их байжээ. Хүний нөөцийн эргэц буюу ажилтнууд ажлаасаа гарах үзэгдэл нийт ажилтны 10 хувь дотор байх нь энгийн үзэгдэлд тооцогддог аж. Харин төрийн албан хаагчдын эргэц 20 хувьд хүрсэн тул Хурдасгуур төв дээрх судалгааг хийжээ.
Ажлаас гарсан төрийн албан хаагчдын дийлэнх нь залуу, анхан шатны ажилтнууд байсан бол ахимаг настай болон дунд, дээд шатны төрийн албан хаагчдад ажлаас гарах сэдэл бага байна.
Ажлаасаа гарах сэдэлгүй ажилтнууд дараах хүчин зүйлс нөлөөлсөн гэж хариулсан байна.
-Би энэ ажлыг гүйцэтгэх мэдлэг, ур чадвартай
-Төрийн албан хаагч болсноор сургалтад хамрагдах, хөгжих боломж их
-Багийн хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдаг.
Дэлхийн банк 32 улсын төрийн албан хаагчдаас ижил аргаар судалгаа авахад дараах үр дүн гарчээ. Төрийн албан хаагчдын ажилдаа сэтгэл хангалуун байдлын үзүүлэлт дунджаар 75 хувь байдаг бол Монголд 74 хувь байна.
Сайн ажиллавал цалин нэмэгдэнэ гэсэн хүлээлт манай улсад доогуур байна. Төрийн албанд ажилласнаар тогтвортой ажлын байртай болсон гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь цалинг гүйцэтгэлд суурилан нэмдэггүй гэжээ.
Нийт 230 мянган төрийн албан хаагчийг хамруулсан дээрх судалгаагаар манай улсад илүү ур чадвартай төрийн албан хаагчид ажлаасаа гарч байна гэж дүгнэсэн байна. Иймд Хурдасгуур төвөөс төрийн албан хаагчдыг чадваржуулах сургалтын хөтөлбөр боловсруулж, Удирдлагын академид хүлээлгэн өгсөн байна. Мөн төрийн албаны шалгалтын асуултуудыг шинэчилжээ. Цаашид төрийн албан хаагчдын ур чадварын зөрүүг багасгах, ур чадвартай ажилтнууддаа явуулах биш, тэднийг авч үлдэх шаардлагатай.
Үүний тулд төрийн албан хаагчдын цалинг нийтэд нь нэмэх биш, гүйцэтгэлд суурилан нэмэхийг зөвлөдөг байна.
Хурдасгуур төвийн захирал асан Б.Дөлгөөн “Төрийн албан хаагчдыг чадавхжуулах, ур чадвартай төрийн албан хаагчдыг авч үлдэх нь төрийн чадамжид нөлөөлнө. Харвардын их сургууль 2017 онд судалгаа хийж, дэлхийн 102 улсын төрийн чадамжийг дөрөв ангилжээ. Төрийн чадамж нь хурдтай сайжирч буй, төрийн чадамж нь сайжирч буй, төрийн чадамж нь муудаж буй, хурдтай муудаж буй гэж ангилан байна. Ингэхэд манай улс төрийн чадамж нь хурдацтай буурсан орнуудын дунд байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл бид өмнө нь хийж чаддаг байсан ажлаа ч хийж чадахгүй болно, тулгарсан асуудлуудаа шийдэж чадахгүй гэсэн үг. Бид яагаад өнөөдрийг хүртэл агаарын бохирдлоо шийдэж чадаагүй вэ? Энэ хүнд асуудлыг төрийн өндөр чадамжтай байснаар л шийднэ” гэв.
ОЛОН УЛСАД ТӨРИЙН АЛБАНД ТУУШТАЙ АЖИЛЛАХ ҮЗҮҮЛЭЛТЭЭР МОНГОЛ ДУНДЖААС ХОЙШ ҮНЭЛЭГДЖЭЭ
Дэлхийн банкнаас “Төрийн албан хаагчийн судалгаа”-г 32 улсын төрийн албан хаагчийн дунд явуулж, тухайн судалгааг Монголд хийснээр үр дүнг бусад улс орнуудтай харьцуулах боломж бүрджээ.
Манай улсын төрийн албан хаагчид ажлын сэтгэл ханамжаараа олон улсын дундажтай хамгийн ойрхон үзүүлэлттэй байна. Харин төрийн үйлчилгээг чанартай үзүүлэх, өндөр гүйцэтгэлийн хэмжүүр болсон ажиллах урам зориг, төрийн албанд тууштай ажиллах үзүүлэлт дээр олон улсын дунджаас хойгуур жагсжээ.
ЁС СУРТАХУУНГҮЙ ҮЙЛДЛЭЭС БОЛЖ ХОХИРСОН ГЭХ ШАЛТГААН ТӨРИЙН АЛБЫГ ОРХИХОД НӨЛӨӨЛДӨГ
Цахим судалгааны үр дүнгээс үзэхэд төрийн албанаас гарах шалтгаанд нөлөөлж буй хүчин зүйлсийг цалин хөлсний, ажиллах орчны, өсөн дэвжих боломжтой холбоотойгоор гурван үндсэн хэсэгт хуваах боломжтой. Төрийн албыг орхиход нөлөөлж буй 19 хүчин зүйлийг нөлөөлөх чадвараар нь үзэхэд:
1. “Сүүлийн 3 жилийн хугацаанд ямар нэгэн ёс суртахуунгүй үйлдлээс болж хохирсон” гэсэн шалтгаан хамгийн өндөр буюу 21 хувийг эзэлжээ. Энэ нь цалин, урамшуулал бодох, албан тушаал дэвшүүлэхэд, өөр нэгэн эрх мэдэлтэн өндөр албан тушаалд томилогдон ирэхэд шударга бус байдлаар хохирсон гэсэн албан хаагчид юм.
2. “Хэт их дүрэм журам ажлаа хийхэд саад болдог” гэсэн нь 20 хувь
3. “Цалин хөлсний сэтгэл ханамжгүй байдал” 19,5%-ийн үзүүлэлттэй байна.
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН 46 ХУВЬ НЬ ТОГТВОР СУУРЬШИЛТАЙ АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ
Энэ судалгаанд 21 аймаг, есөн дүүргийг төлөөлөн нийт 29,165 албан хаагч оролцсон. Төрийн албанаас гарах шалтгааныг нарийвчлан тодорхойлж, тэдгээрийг багасгах арга хэмжээний санал зөвлөмж боловсруулах нь судалгааны зорилго байжээ.
Нийт албан хаагчдын 27 хувь нь ойрын хоёр жилд төрийн албанаас гарах сэдэлтэй, 46 хувь нь төрийн албанд үлдэх сэдэлтэй, 26 хувь нь мэдэхгүй гэсэн байна. Гарах сэдэл нь аймаг, дүүргийн хэмжээнд харилцан адилгүй, өөр өөр үзүүлэлттэй байна.
Цаашид төрийн албан хаагчидтай биеэр уулзаж, тэдний ажиллах орчин, нөхцөлийг судалж, төрийн албандаа тогтвор суурьшилтай ажиллахад нь юу саад болж байгаа, юу дэмжлэг болж болох, төрийн албанаас, ажлаасаа гарахад ямар хүчин зүйлүүд нөлөөлж байгааг төрийн албан хаагчдын цахим болон ярилцлагын судалгаануудаар дэлгэрүүлж судлах шаардлагатай.