gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголын эдийн засгийн форум 2023: Гадаадын хөрөнгө оруулалтын орчин

Бизнес
2023-07-07
3
Twitter logo

НЭГ. ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМААС - ЗУНЫ ДАВОСЫН ФОРУМ - МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ ХҮРТЭЛ

Энэ оны 1-р сард Швейцарын Давос хотод Дэлхийн эдийн засгийн форум хуралдаж бизнес эрхлэгчид, улс төрчид, нийгмийн зүтгэлтнүүд дэлхийн эдийн засаг, хөгжил, хүн амын амьжиргааг хөндсөн олон талын асуудлыг хэлэлцсэн. Тус форумоор хөндсөн гол асуудлууд нь уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний үнийн өсөлт, геополитикийн эрсдэл, инфляцын өсөлт, ажил эрхлэлт гэх мэт асуудлуудыг түлхүү хөндөж ярилцсан.

Хятад улсын Тяньжин хотод саяхан болж өнгөрсөн Зуны Давосын форум: “Аж ахуй эрхлэлт бол дэлхийн эдийн засгийн хөдөлгөгч хүч мөн” гэсэн уриан дор зохион байгуулагдсан.

Уг форумын хүрээнд мөн уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний асуудал, ногоон хөгжил болон гео-эдийн засгийн тогтворгүй байдлаар эрсдэлийг хэрхэн даван туулж, дэлхий нийтийн ханган нийлүүлэлтийн сүлжээг сэргээх арга замуудын талаар зөвлөлдсөн.

Тун удахгүй энэ сарын 9-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо хуралдах Монголын Эдийн Засгийн Форумоор хэлэлцэх нэг чухал асуудал нь дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд Монгол улс хэрхэн холбогдох вэ, гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн амжилттай татах вэ гэсэн асуудлууд багтах болов уу гэж найдаж байна.

ХОЁР. МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД ТУЛГАМДАЖ БУЙ ГОЛ БЭРХШЭЭЛ, СААД ТОТГОРУУД

Эдийн засаг төрөлжөөгүй, уул уурхайн салбараас хэт өндөр хамааралтай, дэд бүтцийн хөгжил сул, эрчим хүчний найдвартай хангамж сул, технологийн хувьд хоцрогдолтой гэх мэт сул талууд оршсоор байна.

Эдгээр бэрхшээл, хүндрэлийг даван туулах арга зам нь дотоодын хөрөнгө оруулалтаас гадна гадаадын хөрөнгө оруулалтыг илүү ихээр татан оруулах, орчин үеийн шинэ техник, технологийг нэвтрүүлэх явдал юм.

Монгол улсын ДНБ ба ДНБ-д эзлэх хөрөнгө оруулалтын эзлэх хувь хэмжээ

Эх сурвалж: ҮСХ-ний хөрөнгө оруулалт 2021 товхимолоос.

Монгол улсын төсвөөс жилд 3.0 их наяд орчим төгрөгийн, Монгол улсын хэмжээнд дотоодын эх үүсвэрээр жилдээ 16.0 -17.0 их наяд орчим төгрөгийн (оны үнээр)хөрөнгө оруулалт хийж ирсэн боловч энэ нь хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, цаашдын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад хүрэлцэхүйц бус харьцангуй бага хэмжээтэй байна.

ҮСH-ноос гаргасан тоо мэдээллээс үзвэл 2021 оны байдлаар нийт хөрөнгө оруулалт нь ДНБ-ний20 орчим хувьтай тэнцэж байна.

Монгол улсын хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогуудад тусгагдсан аж үйлдвэрлэл, дэд бүтцийн олон тооны төслүүдийг хэрэгжүүлэх ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт, орчин үеийн шинэ техник, технологи шаардлагатай.

ГУРАВ. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ -ХАМТЫН АЖИЛЛАГАА

Монгол Улсын Засгийн газраас боловсруулсан “Шинэ Сэргэлтийн бодлого”-д иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоонд тулгуурлан эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хийх томоохон зорилтыг тусгажээ.

Шинэ сэргэлтийн бодлогын Аж үйлдвэрийн сэргэлт гэсэн дэд хэсэгт “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтыг бүрэн цахимжуулж, өртөг зардлыг бууруулан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, дэвшилтэт техник, технологид суурилсан, нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээг дээшлүүлэн эрдэс баялгийн баталгаат нөөцийг арвижуулна” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл уул уурхайн олборлолт, боловсруулалтын салбарт дэвшилтэт технологи, технологи бүхий хөрөнгө оруулагчдыг илүүтэй татах бодлогыг хэрэгжүүлнэ гэсэн үг юм. Өнөөдөр Монгол улсын ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт хийж, амжилттай үйл ажиллагаагаа үргэлжлүүлж буй олон аж ахуйн нэгжүүдийн дотроос Оюу толгой компанийг энд онцлон, жишээ болгон дурдахыг хүсэж байна.

Эх сурвалж. Монгол улсын Засгийн газар, Сангийн яам

Өнгөрсөн жилүүдэд Монгол улсад орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтын нийт урсгал, үүний дотор Оюу толгой төслийн хөрөнгө оруулалт (2005-2022 онуудад) тэрбум ам доллараар

Эх сурвалж: ҮСХ, Монголбанк

Оюу толгой төслөөс Монгол улсад орсон, орж ирж буй хувь нэмэр:

Оюу толгой төсөл нь Монгол улсад хөрөнгө оруулалт, татвар хураамжийн хувьд дээрх ихээхэн хувь нэмрийг оруулж байгаагийн зэрэгцээ хөдөлмөрийн аюулгүй байдлыг олон улсын түвшинд хүрэхүйц байдлаар хэрхэн ханган ажилладаг бодит үлгэр жишээг бий болгосон нь эдүгээ Монгол улсын уул уурхайн болон дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалтад хамгийн сайн туршлага болон хэрэгжиж байна.

Оюу толгойн ил уурхай, баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтаас гадна гүний уурхайн бүтээн байгуулалт нь ихээхэн хөрөнгө оруулалт шаардсан, олон улсын түвшинд ч үлгэр жишээ болохуйц орчин үеийн технологийн шийдэл бүхий уурхай болж чадсан. Саяхан Монгол улсад айлчилсан АНУ-ын Төрийн Департментын Нарийн бичгийн дарга Хосе Фернандес Оюу толгойн гүний уурхайн үйл ажиллагаатай танилцаад тус уурхайд олон улсын стандартын түвшинд хүрсэн аюулгүйн ажиллагааг мөрдөн ажиллаж байгаад бахархаж байгаагаа илэрхийлсэн билээ.

Бид Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн зорилт, Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан хөгжлийн олон талын зорилтыг амжилттай шийдвэрлэхийн тулд уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэрлэл, худалдааны олон төсөлд гадаадын хөрөнгө оруулагчдыг татан оруулж байж амжилтад хүрэх боломжтой. Гадаадын хөрөнгө оруулалтын хамт зөвхөн мөнгө хөрөнгө бус шинэ техник технологи, шинэ стандарт, дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээний бүрдэл хэсэг ч манай улсад хамт орж ирдэг гэдгийг бид онцгой анхаарч Хөрөнгө оруулалтын орчноо эрс сайжруулах, хөрөнгө оруулалтыг урин дуудах ёстой.

Эдийн засагч Н.Энхбаяр

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан