gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.17
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Гэртээ хурдан бэлтгэх боломжтой эрүүл хоол хэрхэн хийх вэ

Бизнес
2023-05-02
184
Twitter logo

Сьюзан Бауэрман M.S., R.D., CSSD, CSOWM, FAND – Herbalife Nutrition компанийн дэлхий даяарх шим тэжээлийн боловсрол, сургалт хариуцсан ахлах захирал:

- Хүмүүс яагаад гэртээ хоол хийхийн оронд түргэн хоол авч идэхийг илүүд үздэг вэ? Би хувьдаа цаг хэмнэхийн тулд гэж таамагладаг. Гэхдээ түргэн хоол нь ихэнх тохиолдолд эрүүл сонголт биш байдаг. Тэгвэл цөөн хэдэн жорын сонголт, зөв орцууд гар дор байхад гэр бүлээ эрүүл хоолоор тэжээх нь асуудал биш.

Завгүй гэр бүлд зориулсан хоол хийх зөвлөгөө

Вашингтоны их сургуулиас гаргасан тайлангаас үзвэл гэртээ хоол хийж иддэг хүмүүс илчлэг, элсэн чихэр болон өөх тос багатай хооллож чаддаг бөгөөд гадуур хооллосноос илүү хямд тусдаг байна. Гэртээ хоол хийх дадлыг хэвшүүлэхэд туслах өөрийн хамгийн дуртай зөвлөмжүүдээ доор хүргэе.

Тодорхой хуваарийг бий болгоорой.

7 хоног бүр “Таконы Мягмар гараг” эсвэл “Шпагеттины Лхагва гараг” гэж байх албагүй. Гэхдээ тодорхой удирдамж гаргах нь шийдвэр гаргаж чадахгүй байх зовлонг нимгэлнэ. Заавал юу идэхээ бус харин яаж идэхээ 7 хоногийн нэг эсвэл хоёр өдөрт зориулан тодорхой болгоорой. Жишээ нь, махгүй даваа гараг эсвэл 7 хоногт нэг удаа оройн хоолны үеэр өглөөний хоол идэх гэх мэт.

Жорууд цуглуулж эмхэтгээрэй.

Сэтгүүлийн нүүрнээс жортой хуудсыг урж аваад хавтсанд хийх эсвэл дараа олоход хялбар байдлаар компьютер эсвэл ухаалаг утсан дээрээ тэмдэглэж авах зэрэг өөрт тохирох аргыг олоорой.

Жагсаалт гаргаж, 7 хоногт нэг л удаа хүнсээ цуглуулаарай.

Хүнсээ цуглуулах өдрийг сонгоорой. Жагсаалтдаа гэр бүлийнхнийхээ хүсэлтийг оруулаарай. Мөн хөргөгч, хөлдөөгч, хүнсний тавиураа шалгаж, ямар хүнс базаах хэрэгтэйг хараарай. Ингэж байж та 7 хоногийн туршид багахан хугацаанд шөл, карри эсвэл паста хийхэд хэрэг болох орцуудыг хайж цаг алдахгүй. Дэлгүүр ороод гэр бүлийнхнийхээ амтны сонголт болон санхүүд нийцэх эрүүл хүнс худалдаж авахын тулд бүтээгдэхүүний шошгыг уншихад цаг гаргаарай.

Үүрэг даалгаврыг хуваарилаарай.

Магадгүй таны нөхөр хутга сайн ашигладаг бол зүсэх, хэрчих ажлыг түүнд оноох нь тохиромжтой. Харин хүүхдүүд хоолыг хутгах, хэмжихэд тусалж болно. Мөн зарим хүмүүс цэвэрлэгээг хамгийн сайн хийж чаддаг. Хүн бүрд хамгийн сайн хийж чадах ажлыг нь даатгаарай.

Хурдан бөгөөд хялбар сэтгээрэй.

Та бүгдийг нь иднэ гээд хулуутай шпагетти бүтэн порцоор нь худалдаж аваад хөргөгчийн буланд муутгаж байсан тохиолдол олон л биз? Тэгвэл арай хялбар сэтгэж, хөлдөөсөн эсвэл угааж бэлдсэн ногоо, амталж, болгож бэлтгэсэн мах болон шөл ашиглаж бага хэмжээтэй хоол хийж, цагаа хэмнээрэй.

Нэг удаа бэлдээд хоёр удаа ашиглаарай.

Хэрэв та 7 хоногийн туршид хоолондоо хэрчсэн сонгино, саримс болон ногоог нэг бус удаа хийдэг бол нэг дор бүгдийг нь хэрчиж бэлдээрэй. Ингээд хоолонд шууд хэрэглэхгүй үлдсэн хэсгийг нь тэр даруйдаа хөргөгчид хийж, дараа шууд аваад хэрэглэхээр хадгалаарай.

Будаа эсвэл киноа ашиглаж байгаа бол нэг дор арай их хэмжээгээр болгоод хэрэглэхгүй үлдсэнийг нь дараагийн хоолонд хэрэглэхээр хадгалж, хөлдөөгөөрэй. Мөн хоёр удаагийн хоолонд хэрэглэгдэх хэмжээгээр махаа болгож болно. Жишээ нь, өнөөдөр идэх хоолны загасыг арай их хэмжээгээр шарж, үлдсэнийг нь маргааш тако хийхэд ашиглах гэх мэт.

Нэг аяганд гайхамшиг бүтээж сураарай.

Нэг аяган дахь уураг, ногоо, цардуулын хэмжээ тэнцвэртэй байхад анхаараарай. Энэ нь чинжүү, шөл, гоймонтой хоол байж болно.

Амьдралдаа хийх энэхүү чухал өөрчлөлт нэг л өдрийн дотор бий болохгүй. Ялангуяа гэр бүлийн бусад гишүүд тань тантай санал нэгдэхгүй бол бүр хэцүү. Гэхдээ хэрэв та багаар, хялбараар эхэлж чадвал яваандаа улам бүр бэхжих шинэ зуршлын суурийг тавьж чадна.

Хэрэв та Herbalife Nutrition компанийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл манай цахим хуудсаар зочлоорой.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан