Хан-Уул дүүргийн Яармагийн авто замд нүхэн гарц барих ажил өнгөрсөн онд эхэлсэн.
Уг явган хүний нүхэн гарц нь нийт 37.5 метр урт, зургаан метр өргөнтэй, битүү дээвэртэй, шилэн фасадтай. Мөн явган зорчигчдын орох, гарах хэсэг нь хоёр талдаа тус бүр 39 метр урт, 5.7 метр өндөртэй.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй болон дугуйт хэрэгсэлтэй иргэд зорчих орц, гарцыг налуу зам болон шаттай хийжээ. Бороо орсон үед нүхэн гарц усанд автахаас сэргийлж ус зайлуулах, шүүрүүлэх худгийг суурилуулсан аж.
Уг бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн долдугаар сарын 1-ээс эхэлж есдүгээр сард ашиглалтад орно гэсэн төлөвлөгөөтэй байсан. Гэвч хугацаандаа ашиглалтад ороогүй бөгөөд дотор заслын ажил дуусаагүй ч энэ оны дөрөвдүгээр сарын 1-ээс зорчих хөдөлгөөнийг нээжээ.
Гэвч ашиглалтад ороод удаагүй нүхэн гарцад залгаас бүрээс нь ус дусаж, гадна талбайн явган хүний зам эвдэрсэн талаар цахим орчинд түгсэн билээ.
Бид энэ талаар сурвалжиллаа.
Биднийг очиход дотор заслын ажил явагдаж байсан ч иргэдийн зорчих хөдөлгөөнийг нээсэн байв.

Заслын компанийн ажилчдаас тус асуудлыг тодруулахад “Замын хажуугийн газар доорх дулааны шугамаас халуун ус алдаж, нүхэн гарц руу орж ирсэн. Манайх заслын ажлын нэгдүгээр үеэ л гүйцэтгэж байлаа. Албан ёсоор тавдугаар сард ашиглалтад оруулж, нээх байсан. Захиалагч талаас зорчигчийн хөдөлгөөнийг нээж өгөх хүсэлт тавьсан юм. Ерөнхийдөө заслын ажил л дутуу байна. Ус алдсанаас болж зам эвдэрсэн. Үүнийг ахин янзлах ажилтай болж байна. Цас, борооны ус замыг ийм болтол эвдэхгүй шүү дээ. Тавдугаар сард ашиглалтад оруулахын тулд өдөр, шөнөгүй ажиллаж байна” гэлээ.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан “Яармагийн нүхэн гарцын ажил гүйцэд дуусаагүй. Өнгөрсөн жил хүйтрээд ажил нь зогссон. Энэ тавдугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. Хан-Уул дүүргээс аюулгүй байдлыг хангаж зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээж өгнө үү гэх хүсэлт тавьсан. Ус дуссан асуудлын хувьд урд талын орон сууцны шугам задарч, нүхэн гарц руу хальж орсон” гэв.
Яармаг орчимд шинэ суурьшлын бүс бий болж, орон сууцны барилгууд нэмэгджээ. Мөн сургууль цэцэрлэгийн тоо ч нэмэгдсэн байна. Тус бүрдээ 1000 гаруй сурагчтай дөрвөн сургууль байдаг байна. Сүүлийн хэдэн жилд авто замын осол олонтоо гарч, ялангуяа хүүхдийн амь нас эрсэдсэн тохиолдол хэд хэдэн удаа бүртгэгджээ. Уг нүхэн гарц ашиглалтад орсноор автомашин, явган хүний хөдөлгөөний огтлолцол үгүй болж, явган зорчигчид зам тээврийн осолд өртөх эрсдэл буурна гэж үзжээ.