-GoGo.mn сайтын сэтгүүлч Б.Азбаяр, Б.Батхишиг нар "Хөх сувд" мөсний баяраас мэдээлж байна-
Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг "Хөх сувд" мөсний баяр эхэллээ.
Анх 2000 онд “Далай ээж” хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Д.Лхагвацогт, Ж.Төмөрсүх нарын санаачилгаар “Сантын өвөр” гэдэг газар мөсний баяр хийжээ. Арваад чаргатай морины уралдаанд нутгийн иргэд оролцож байжээ.
Энэ жилийн “Хөх сувд” мөсний баярт урьдчилсан байдлаар гадна, дотнын 20.000 гаруй жуулчид ирсэн. Хөвсгөл нуурын мөсөн дээр автомашин байрлуулахыг хориглож, стандарт зайнд зогсоол байршуулан ажиллаж байна гэж БОАЖЯ-наас мэдээлэв.
Мөсний баяр маргааш үргэлжлэх бөгөөд Мөрөн хотод өдөртөө -5, шөнөдөө -17 градус хүйтэн байна.
Мөсний баярын зургуудаас хүргэж байна.