- АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй НҮБ-аас мэдээллийг бэлтгэн хүргэж байна -
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүүтэй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы талаар цөөн хором ярилцлаа.
-НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы онцлогийг та юу гэж харж байна вэ?
-Өнөөдөр хүн төрөлхтний өмнө тулгарсан олон бэрхшээл, сорилтыг хэлэлцэж, түүнд гарч хайж байна. Аливаа асуудлыг шийдэх шийдлийг хайж, шинэ механизм, шинэ институтийг эрэлхийлсэн ийм уур амьсгалын дор болж байна. Хоёр өдрийн Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлж буй гадаадын төр засгийн тэргүүнүүд, гадаадын төлөөлөгчдийн илтгэл үндсэндээ,хүн төрөлхтөн цаашид энэ замаар удаан замнаж болохгүй, бидний өмнө хуримтлагдсан бэрхшээл, зовлон маш их байна гэдгийг онцолсон. Харин үүнийг шийдэхийн тулд НҮБ бүх хүч чармайлтаа дайчлах, НҮБ-ыг өөрчлөх байгуулах, реформ хийх асуудлыг хөндөв. Ялангуяа НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн Байнгын таван гишүүний тоог өргөжүүлье гэсэн уур амьсгалын дор болж байна.
Манай улсад ядуурал 27, 28 хувьтай байгаа бөгөөд 2030 он гэхэд энэ тоог 15 хувьд хүргэх зорилт тавьсан. Долоохон жил үлдчихээд байна гэдэг бол богинохон хугацаа. Үүний тулд бид маш их ажиллах шаардлагатай болж байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон Ерөнхий Ассамблейн Деннис Фрэнсис нар Ерөнхий санал шүүмжлэлийг нээж хэлсэн үг нь сэтгэл түгшээсэн үг байсан. Хүн төрөлхтөнд тулгарсан томоохон асуудлуудыг шийдэхэд НҮБ хүч хүрэхгүй байна гэсэн үгээр эхэлсэн. Монголчуудад хамгийн ойрхон эсвэл бидний хамгийн сайн мэдэж буй асуудал бол Төв Европт өрнөсөн бүрэн хэмжээний дайн буюу Орос, Украины дайныг дэлхийн хэмжээнд түгшүүр төрүүлсэн үйл явдал гэж үзэж байна. Энэ зөвхөн хоёр улс хоорондоо байлдаж байгаа биш тус дайны цаана хүн төрөлхтөнд тулгарч буй хүнс, эрчим хүчний аюул цаашлаад далай тээвэр, дэд бүтэц, ложистикийн аюул зэргийг нэрлэж болно.
Түүнчлэн бүс нутгийн мөргөлдөөний голомтуудыг нэрлэж байна. Үүнд Сири, Афганистан, Африкийн олон оронд хүний эрхийн зөрчил үйлдэгдэж байна. Тэр тусмаа террористуудын мэдэлд оччихсон маш том бүс нутаг ч бий. Ерөнхий санал шүүмжлэлд энэ бүх асуудлыг хөндөв. Ерөнхий нарийн бичгийн даргын хэлснээр хамгийн гол асуудал НҮБ-ын дүрэмд заасан үүрэг, амлалтаа гишүүн улс болгон дагаж мөрддөг байсан бол өнөөдөр ийм хэмжээнд хүрэхгүй байсан гэв. ЗХУ-ын гишүүн байсан улс орны төрийн тэргүүнүүд, Дорнод Европын хуучны соц орнуудын удирдагчид ОХУ-ын байр суурийг санал нэгтэйгээр ширүүн шүүмжилж байна. Яагаад гэхээр хүн төрөлхтний өмнө тулгарсан аюулын гол буруутан нь Орос улс болчхоод байна шүү дээ. Оросын түрэмгий бодлого, Оросын колончлолын шинэ бодлого гэж ярьж байна. Энэ мэдээж Монгол, Оросын харилцаанд буюу бидэнд хамаарах асуудал.
-НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн бүтцэд өөрчлөлт оруулах, Байнгын гишүүний тоог нэмэх асуудлыг Ерөнхий нарийн бичгийн дарга, АНУ-ын төрийн тэргүүн Жо Байден зэрэг хүмүүс хөндөж ярилаа.
-Ерөнхий Ассамблейн чуулган эхлэхээс өмнө АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. Тэрбээр байнгын гишүүний тоог нэмэх тэр тусмаа зарим нэг улс орныг нэр зааж хэлсэн. Олон удирдагчид энэ асуудлыг хөндөж, Аюулгүй байдлын зөвлөлд бүс нутгийн нөлөөлөл дутагдаж байгааг онцолсон. Африкийн орнууд Африкаас төлөөлөл байх ёстой гэж үзэж байгаа бол Латин Америкийн орнууд Бразил улсыг хамгийн түрүүнд нэрлэж байна. Мөн дэлхийн эдийн засагт эзэлж буй байр сууриар нь Япон эсвэл ХБНГУ-ыг нэмж элсүүлэх байр суурийг илэрхийлж байна.
ОХУ-ын байр суурийг санал нэгтэйгээр ширүүн шүүмжилж байна. Яагаад гэхээр хүн төрөлхтний өмнө тулгарсан аюулын гол буруутан нь Орос улс болчхоод байна шүү дээ. Оросын түрэмгий бодлого, Оросын колончлолын шинэ бодлого гэж ярьж байна. Энэ мэдээж Монгол, Оросын харилцаанд буюу бидэнд хамаарах асуудал.
Хамгийн гол асуудал яагаад дээрх асуудал хөндөгдөөд байна гэхээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Байнгын таван гишүүний нэг нь буюу ОХУ түрэмгийлэгч болчихсон, хөрш зэргэлдээ жижиг улс руугаа бүрэн хэмжээний дайн дэгдээснийг олон улс орнууд шүүмжилж байна. Байнгын гишүүн улс түрэмгийлсэн бодлого явуулж байгаа бол цаашид хэрхэх вэ гэдэг асуудлыг хөндсөн. Тиймээс Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүний тоог нэмж байж ийм үйлдлийг хазаарлан зогсоож чадна гэж үзэж байна.
-Та Тогтвортой хөгжлийн зорилтуудын асуудлаар өндөр түвшний уулзалтад оролцсон. Ерөнхий нарийн бичгийн дарга илтгэлдээ Тогтвортой хөгжлийн зорилтын биелэлт 15 хувьтай байгаа хэлсэн. Тэгвэл Монгол Улсын хувьд Тогвтортой хөгжлийн зорилтын биелэлт ямар шатанд яваа вэ?
-НҮБ 2000 он эхлээд Мянганы чуулганаараа Мянганы хөгжлийн зорилтуудыг дэвшүүлсэн. Түүнийгээ 2015 онд дүгнэхийн хажуугаар Тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэвшүүлсэн бөгөөд 2030 онд дүгнэхээр заасан. Тус зорилтыг хэрэгжүүлэхэд долоон жилийн хугацаа үлдсэн байна. 2015 онд хэрэгжүүлсэн зорилтыг энэ жил нухацтай хэлэлцэж байна. Энэ хүрээнд тусгай дэд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгууллаа. Тус дэд хэмжээний уулзалтад Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар ахалж оролцсон.
Монгол Улсын хувьд дэлхий дахинд яригдаж буй шиг ноцтой асуудал байхгүй. Тогтвортой хөгжлийн 17 зорилт дотор Монголд хэрэгжүүлээгүй эсвэл хэрэгжүүлэх шатандаа яваа зорилт нь "Ядуурлыг бууруулах". Мөн бусад зорилтууд нь хэрэгжиж буй эсвэл хэрэгжих шатанд яваа. Ядуурлыг арилгах асуудлыг дэлхий дахинд хөндөж байна. Ядууралтай дагалдаж ажилгүйдэл, өлсгөлөн, гуйланчлал, нийгмийн тэгш бус байдал, жендерийн асуудал зэрэг мөн хөндөгдөнө.
Монголын хувьд нэгдүгээр зорилтыг биелүүлэхэд асуудал тулгарч байгаа болохоос бусдаар олон улсын хамтын нийгэмлэгийн нүүр улайхгүй. 2030 он хүртэл долоон жилийн хугацаа л үлджээ. Манай улсад ядуурал 27, 28 хувьтай байгаа бөгөөд 2030 он гэхэд энэ тоог 15 хувьд хүргэх зорилт тавьсан. Долоохон жил үлдчихээд байна гэдэг бол богинохон хугацаа. Үүний тулд бид маш их ажиллах шаардлагатай болж байна.
-Ярилцсанд баярлалаа.