Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутгаар Орхон гол урсдаг. Эл голын хөндийгөөс Төв Азийн хоёр мянга гаруй жилийн туршид нүүдэлчдийн соёл иргэншил хэрхэн хувьсан өөрчлөгдөж байсныг илтгэх хосгүй нандин дурсгалууд олддог байна.
Мөн Монголын Эзэнт гүрний анхны нийслэл Хархорум хотын туурь уг хөндийд оршдог юм. Тус туурийн дэргэд Чингис хааны ач хүү Мөнх хааны ордон оршдог гэж үздэг. Цагийн аясад шороо нүүсээр хааны ордон хөрсөнд бүрэн далдлагдсан бөгөөд түүний дээр Эрдэнэ зуу хийд оршдог болохыг судлаачид тогтоожээ.
Иймд Орхоны хөндий бол дэлхийн түүхч, судлаачдын анхаарлын төвд байдаг байна.
Монгол, Герман, Японы хамтарсан экспедиц 1999 оноос эхлэн Хархорум хотын туурьд малтлага хийж иржээ. Харин 2004 онд нийт олдворуудыг хамруулан “Орхоны хөндийн соёлын өв” хэмээж, ЮНЕСКО-гийн Соёлын өвд бүртгүүлсэн байна.
Гэвч олдворуудыг хадгалах, хамгаалах байр байгаагүйн улмаас ихэнх олдворууд Германы Бонны их сургуулийн удирдлагад байдаг зочид буудлын агуулахад хадгалагдаж байжээ. Шаардлага хангаагүй нөхцөлд эд өлгийн зүйл муудаж, гэмтэх магадлалтай учир ЖАЙКА-аас “Хархорум музей барих төсөл” эхлүүлсэн аж.
Ийнхүү Япон улсын буцалтгүй тусламжаар 2011 онд "Хархорум музей" ашиглалтад орж, Орхоны хөндийн соёлын өв, түүхэн дурсгалт олдворыг хадгалж, хамгаалах боломж бүрджээ. Иймд тус музейн онцлогуудыг сурвалжлахаар зорив.
Музей Эрдэнэ Зуу хийдээс ердөө 500 метрийн зайд оршино. Тиймд Эрдэнэ зуу хийдийг сонирхон ирсэн дотоод, гадаадын жуулчдын заавал зочлох өргөө болжээ.
Олон улсын музейн стандартыг мөрдүүлэн барьсан тул үзмэрийн танхимаас гадна
- Сэргээн засах өрөө,
- Үзмэр хадгалах өрөө,
- Ажилтнуудын албан тасалгаа,
- Сургалтын танхим,
- Алсыг харагч,
- Кофе шоп
- Дурсгалын зүйл худалдаалах хэсгийг багтаажээ.
Мөн хашааны үүднээс эхлээд музей доторх бүх хаалга босгогүй. Энэ нь хөл хүндтэй эмэгтэй, бага насны хүүхэд, тусгай хэрэгцээт иргэн зорчиход хүндрэл учруулдаггүй гэдгээрээ онцлог юм.
"Хархорум музей"-н эрдэм шинжилгээний ажилтан С.Энхмэнд “Манай музей байнгын болон түр гэсэн хоёр танхимтай. Сан хөмрөгт 5793 үзмэр байдгаас, байнгын танхимд 1408-г тэрлэсэн. Харин түр танхимд дэглэх үзмэрийг зургаан сар тутамд сольдог.
Музейд манай орны нутаг дэвсгэрээс тэр дундаа Хархорин сумаас олдсон чулуун зэвсгийн үеэс 14 дүгээр зууныг хамрах түүх, соёлын дурсгал хадгалагддагаараа онцлог. Мөн дэлхийд цор ганц, хосгүй нандин түүхийн баримт хадгалагдаж байна. Тодруулбал 1220 онд Их эзэн Чингис хаан “Хархорум” хотыг байгуулах зарлиг буулгасан талаар монгол, хятад бичээст хөшөө юм. 2003 оны малтлага, судалгаагаар Эрдэнэ зуу хийд доторх “Цогчин дуган”-ын тууриас бичээст хөшөөг хэд хэд хугарсан байхыг олсон. Энэ бол түүхийн маш чухал баримт.
Мөн Орхоны хөндийгөөс олдсон Жужаны үеийн булш хадгалагдаж байна. Энэ нь Монголын нутаг дэвсгэрээс олдсон Жужаны үеийн түүхийг илтгэх анхны баримт. Мөн энэ үед хамаарах эмэгтэй хүний гоо заслын хөмсөг зулгаагч, чих ухагч, хэлний өнгөр хусагч, хумс цэвэрлэгч гэх мэт хүрэл эдлэлүүдийг харах боломжтой.
Манай түүхийн баримт олдворуудад эрэгтэй хүнийг дүрсэлсэн хүн чулуун хөшөө, дурсгал олон боловч эмэгтэйг дүрсэлсэн нь ховор. Хархорин сумын Хөшөөн дэнжээс 13-14 дугаар зуунд хамаарах язгууртны малгайтай эмэгтэйн хөшөө олдсон нь манайд хадгалагдаж байна.

Мөн хүрэл чулуун зэвсгийн үед хамаарах буган хөшөөг харж болно” хэмээн музейн сор бүтээлүүдийн талаар тайлбарлав.
Байнгын танхимын төв хэсэгт Мөнх хааны үед “Хархорум” хот ямар байсныг харуулах загвар хотыг байршуулжээ. Хархорум хотод хааны орд харш, олон шашны сүм дуган, захиргаа, хөрөнгө, зоорийн агуулах, гар үйлдвэр, худалдаа зах зээлийн газар, ордны түшмэл худалдаачид, гар урчуудын оршин суух байр бүхий эргэн тойронд бат бөх хэрмээр хүрээлэгдэнэ.
Эрх чөлөөг эрхэмлэн дээдэлдэг хот байсан бөгөөд будда, ислам, христос шашинтан номын үйл ажиллагаа явуулах 12 дуган, хийдтэй байсныг загварт дүрсэлжээ. Мөн аль болох олон орны урчуудыг цуглуулж, бүтээлийг нь туурвиулсан бөгөөд нийтийн хамгийн сайн мэдэх нь "Мөнгөн мод" юм. Гэхдээ мөнгөн мод одоог хүртэл олдоогүй бөгөөд Эрдэнэ зуу хийдийн газар доор байгаа гэж үздэг аж. Харин урчуулын бүтээлээс пилта, шавар ваар, шаазан зэрэг олдсон байв.
Түүнчлэн Гүюүг хааны Ромын пап 4 дүгээр Инносентэд илгээсэн захидал, хадгалагддаг аж.

Мөн Монголын Их хаадын хосгүй үнэт 60 ширхэг алт, мөнгө, зэс зооснуудыг тэрлэжээ. Зоос тэмдэгтүүдийг он цагаар нь хуваахаас гадна гоёл чимэглэлийн, зүүлт сахиус, бэлэг, бэлгэдлийн, арилжаа худалдааны гэх зэргээр ангилсан байна.
МУЗЕЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
Японы “Коноикэ” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Ивата “Хархорум музейг анх барих үед шороон замтай байсан. Тиймээс музейг барихад шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслүүдийг авчирч зөөхөд нэлээд цаг хугацаа зарцуулсан. Хотоос ийшээ нэг удаад есөн цаг зөөнө. Музейг барихад хүн хүч дутагдаж байсан учраас Тайландаас ажиллах хүч авчирч туслуулсан.
Эндээ суурьшиж, гэр бүлээсээ хол байх учраас ажиллая гэж хэлэх хүмүүс цөөн байлаа. Иймэрхүү бэрхшээл тулгарсан ч Хархорум музей байгуулагдаж олон хүний зочилдог газар болсон. Мөн Хархорум музейг илүү сайхан болгохын тулд ЖАЙКА-аас дотоод засал чимэглэл дээр нь ажиллаж байсан” хэмээн музейн бүтээн байгуулалтын талаар ярьсныг Япон улсын элчин сайдын яамны Хоёрдугаар нарийн бичгийн дарга Ямаками Юкино дамжууллаа.
ЖАЙКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Кавабата Рэико "Зөвхөн музейн барилга төдийгүй доторх тоног төхөөрөмжүүдийг ч буцалтгүй тусламжийн хүрээнд шийдсэн. Музейг барьж дууссаны дараа ЖАЙКА-аас хоёр сайн дурын гишүүн томилсон. Сан хөмрөгийн мэргэжилтэн болон орон нутгийн хөгжлийн ажилтныг ажиллуулсан. Тэд 2013-2015 онд музейд цаашид ямар асуудал үүсэж болох, зочдод хэрхэн үйлчлэх, үзмэрийг хэрхэн хадгалж хамгаалах талаарх ерөнхий зөвлөмж үзүүлж ажилласан" гэлээ.

Байнгын танхимын үзмэрүүд он цаг тооллоор хуваагдах бөгөөд
- Чулуун зэвсгийн үе
- Хүрэл зэвсгийн үе
- Эртний улсууд
- Их монгол улс
- Кидан улс
- Уйгарын үе
- Түрэгийн үе
- Хүннү гүрний үе
- Жужаны үе гэсэн ерөнхий хугацаагаар нь ангилжээ.
Түүнчлэн мал аж ахуйн соёл, цагаан идээ боловсруулах аргачлал, үндэсний наадгай зэргийг хүүхэд багачууд, гадаадын иргэдэд танилцуулах гэр музейг дэргэдээ байгуулжээ. Тэдгээрийн талаар танилцуулсан видео дэлгэцэд байнга тоглох агаад хэрхэн цагаан идээ боловсруулах, арьс шир элдэх зэрэг зааврыг үзэх боломжтой. Мөн үндэсний хувцас хэрэглэл олон бий. Өөрт таарсан, таалагдсан хувцсаа сонгоод гэрэл зураг авахуулах ч боломжтой ажээ.

Музей байгуулагдсанаар гадаадын 90 мянга, дотоодын 60 мянган жуулчин үйлчлүүлжээ. Франц, Япон, Солонгос, Хятад, Тайванийн жуулчид хамгийн их үздэг аж.
Ковид-19 цар тахлын өмнө дотоодын аялагчид 20 хувь, гадаадын жуулчид 80 хувийг эзэлж байсан. Одоо дотоодын аялагчид харьцангуй өсөж, 40 орчим хувьтай болжээ. Оргил ачааллын үеэр буюу зуны улиралд өдөрт 300 гаруй хүн үйлчлүүлдэг аж. Бусад үед өдөрт 100-200 гаруй хүн зочилдог байна. Музейн бүх үзмэр монгол, англи, япон хэлээр тайлбартай. Үзмэрийн танхимыг бүтэн тойроод товч тайлбарлавал 30 орчим минут зарцуулна. Гэхдээ түүхийн олон чухал баримт хадгалагдаж байгаа тул музейн зочид үзмэр бүрийг анхааралтайгаар тогтож харах нь элбэг байлаа.
Өмнө дурдсанчлан музейн дээвэрт алсыг харах хэсэг байх бөгөөд Эрдэнэ Зуу хийд, түүний ард орших Хархорум хотын туурь, Хархорин сум болоод байгалийн үзэсгэлэнг тольдох боломжтой.