“Хоолыг эм шиг идэхгүй бол, эмийг хоол шиг идэх болно” гэсэн хатуу боловч үнэн үгийг та хаа нэгтээ сонссон байх. Эрүүл мэндийн зориулалттай гурил гурилан бүтээгдэхүүн нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг хурдасгаж, хоолыг түргэн боловсруулах нэг нөхцөлийг бүрдүүлдэг бөгөөд энэ нь түүний найрлага дахь эслэгтэй холбоотой.
Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд хоолонд эслэг дутагдсанаас мухар олгойн үрэвсэл, бүдүүн гэдэсний ургацаг, хавдар мэтийн өөрчлөлт, өвчлөлтүүд илэрдэг байна. Гурил уураг, өөх тос, нүүрс ус, аминдэм, эрдэс зэрэг хүний бие махбодод зайлшгүй хэрэгтэй чухал нэгдлүүд агуулагддаг. Гурилан бүтээгдэхүүнд илчлэг 14% агуулдаг ба В-гийн төрлийн амин дэмээр баялаг юм. Өдөрт 200гр улаан буудайн гурилан бүтээгдэхүүн идэх нь хүний биеийн хэрэгцээт амин дэмүүдийг дараах байдлаар хангадаг байна.
Үүнд:
- В1 аминдэм 68%,
- В2 аминдэм 28%,
- РР аминдэм 82%
Цагаан гурилан бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглэдэг эзэгтэй танд дараах хийхэд хялбар бөгөөд амттай, эслэгээр баялаг гурилуудтай эрүүл жорыг хүргэж байна. Гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө цаг гарган сонирхож, туршиж үзэхийг хүсье.
Хүнсний хивэгтэй гурил
https://fb.watch/lT8LpiWw4l/
Овьёосны гурил
https://fb.watch/lT8O1ECERw/
Бүхэл үрийн гурил
https://youtu.be/p9UvoEo8acU
Эрүүл мэндийн гурил
https://fb.watch/lT8RR89fjN/