Хүчтэй үерийн улмаас Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн Нарийны гүүрний хоёр талын чулуун бэхэлгээ эвдэрчээ. Хөвөө хучилтын ирмэгт тулж урссанаас болж авто замын зорчих хэсгийн хөрс нурсан байна.
Иймд авто машин зорчих боломжгүй болжээ. Баянхонгор аймгийн Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн алба хаагчид, АЗЗА ажиллан суудлын авто машиныг аюулгүй байдлыг нь ханган нэвтрүүлж, том оврын автомашин, автобусны хөдөлгөөнийг түр хязгаарласан. Үер татрахаар гүүрийг засварлах, түр зам тавихаар ажиллаж байна.
Говь-Алтай аймгийн 100 жилийн баяр өнөөдөр дуусна. Улаанбаатарыг чиглэх хөдөлгөөн нэмэгдэх төлөвтэй байгаа тул иргэд, наадамчид, аялагч жуулчид та бүхэн түр зам тавин, аюулгүй хөдөлгөөн нээх хүртэл хүлээхийг зөвлөж байна гэж ОБЕГ мэдээлэв.