2023 оны 7 дугаар сарын 25
Эрүүл мэнд, сайн сайхны төлөөх шилдэг компани болох Herbalife нь өнөөдөр дэлхийн тогтвортой байдлын хоёр дахь Амьдралаас сайхан бүхнийг мэдэр тайлангаа гаргалаа. Уг тайланд компанийн 2021-2022 онуудад үзүүлсэн нөлөөллийг тусгасан бөгөөд чанартай бүтээгдэхүүн, эрүүл чийрэг хүмүүс, цэцэглэн хөгжиж буй байгаль дэлхий гэсэн гурван тэргүүлэх чиглэлийн хүрээнд хийгдэж буй тогтвортой бизнесийг хөгжүүлэх үйл ажиллагаа, хүчин чармайлтаа ил тодоор буулгалаа.
Herbalife компанийн Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн дарга Майкл Жонсоны хэлж буйгаар “Herbalife нь хүмүүст хамгийн сайхан амьдралаа бүтээх боломжийг олгодог сэтгэл бахдам агуу өв дээр оршин тогтнодог. Бид ирээдүйгээ харж, гишүүд, үйлчлүүлэгчид, ажилтнууд, хөрөнгө оруулагчид болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор бизнесээ орчин үетэй хөл нийлүүлж байна. Ингэхдээ бид нийгмийн сайн сайхан байдлыг дэмжиж, байгаль дэлхийд эергээр нөлөөлөх тогтвортой, нэгдмэл бизнесийн үйл ажиллагаа болон бүтээгдэхүүнүүдийг бий болгох зорилтуудаа биелүүлсээр байна.”
Herbalife компанийн дэлхийн тогтвортой байдлын стратеги нь хамгийн ихээр нөлөө үзүүлж чадах салбаруудыг эрэмбэлэх замаар байгаль орчны хамгаалал, нийгмийн хариуцлага болон ил тод засаглалыг анхаарлын төвдөө байлгадаг. Энэхүү стратеги нь оролцогч талуудын хамгийн ихээр тулгамдаж буй асуудлууд болон компанийн эрсдэлийг тусган үзсэн бөгөөд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдаж байна.
2022 онд Herbalife нь тогтвортой байдлын гүйцэтгэл, тэргүүлэх чиглэлүүд болон компани нь тогтвортой байдлын ил тод байдал, тайлагналыг хэрхэн сайжруулах боломжтой талаар ойлголт авах зорилгоор оролцогч талуудын албан ёсны үнэлгээг хийсэн. Уг үнэлгээ нь компанид тулгараад буй тогтвортой байдлын хамгийн чухал асуудлуудыг тодорхойлоход тусалсан.
Herbalife-ын 2021-2022 оны Дэлхийн тогтвортой байдлын тайланд компанийн Европ, Ойрхи Дорнод, Африк болон Энэтхэгийн бүс нутаг даяарх дараах гурван тэргүүлэх чиглэл тус бүр дэх ололт амжилтыг онцолсон болно. Үүнд:
Европ, Ойрхи Дорнод, Африкийн бүс нутаг
Чанартай бүтээгдэхүүнүүд
Оны шилдэг бүтээгдэхүүн шагнал
- Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс: эрүүл мэнд, шим тэжээл төрөлд H24 Achieve уургийн батончик, 2022 он
- Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс: эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, сайх сайхан байдал төрөлд Дархлаа сэргээгч, 2022 он
- Бельги: Collagen Skin Booster, 2021 он
- Ирланд ба ИБУИНВУ: биологийн идэвхт бүтээгдэхүүн төрөлд Tri-Blend Select, 2021 он
- Нидерланд: Дархлаа сэргээгч, 2021 он
- ОХУ: Мөстэй уургийн кофе, 2021 он.
Эрүүл чийрэг хүмүүс, олон нийт
- Шим тэжээлийн хүч. Herbalife болон Herbalife Nutrition Сан (HNF) нь 2022 оноос эхлэн “The Power of Nutrition Foundation” ТББ-тай хамтран Руанда дахь хүүхэд, эхчүүдэд хоол тэжээл, эрүүл мэндийн нэн шаардлагатай үйлчилгээг үзүүлэх замаар хүүхдийн өсөлт зогсох асуудлыг багасгахаар ажиллаж байна.
- The Hunger Project (THP). Бид 2019 оноос эхлэн Африк болон Өмнөд Азид “The Hunger Project” ТББ-ын үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна. Энэхүү түншлэл нь олон нийтэд түшиглэсэн хүнс, шим тэжээлийн хөтөлбөрүүд, олон нийтийг дайчлах динамик төв, орон нутгийн иргэдийн барьж байгуулсан үйлдвэрлэлийг дэмждэг. 2021 болон 2022 онуудад HNF-ийн санхүүжилтээр THP хөтөлбөрүүд нь 60,000 хүнд хүрч чадсан.
- Олон нийтэд эрүүл хоол бэлтгэх жорыг хүргэсэн. Их Британид бид Tottenham Hotspur Foundation болон Tottenham Food Hub нэртэй хоёр олон нийтийн ашгийн бус байгууллагатай хамтран гэр бүлүүдэд эрүүл хооллолтыг дэмжих зорилгоор эрүүл хоолны жор боловсруулж, олон нийтэд хүргэсэн. 2022 онд бид Food Hub-д 2000 жорын карт хандивласан.
- Испанид Herbalife компани нь залуучуудад бизнесийн практик туршлага олгодог “Залуу бизнес авьяастнууд” нэртэй үнэ төлбөргүй боловсролын хөтөлбөрийг ивээн тэтгэж, зохион байгуулагчаар оролцдог. Виртуал бизнес симуляторыг ашигласнаар Испани даяар хэдэн мянган хүн хамтран ажиллаж, манлайлж, шийдвэр гаргаж бизнес эрхлэх, удирдах дадлага туршлагыг хуримтлуулах боломжтой болдог. Бодит туршлага олж авснаар оюутнууд өөрсдийн бизнесээ амжилттай эхлүүлэх, хөгжүүлэхэд илүү сайн бэлтгэгдэж байна. 2021 болон 2022 онуудад уг хөтөлбөрт улсын хэмжээнд 389 сургуулийн 10,600 орчим сурагч хамрагдсан.
Цэцэглэн хөгжиж буй байгаль дэлхий
- Европ, Ойрхи Дорнод, Африкийн бүс нутагт тээвэрлэлтийн хайрцгуудад 100% дахин боловсруулсан материалыг (цаас, мяндас, картон) ашиглах болсон.
- Хойд Европын зах зээлд тээвэрлэлтийн хайрцгуудад картон тусгаарлагч ашиглахаа больж, 2022 онд 15.4 метрик тонн картон материалын хэрэглээг халсан.
- Түгээлтийн төвүүдэд 4.3 метрик тонн материалыг дахин боловсруулсан.
- Европ, Африкийн зах зээлээс жил бүр 8 сая хуванцар хэмжигч халбаганы хэрэглээг халж, жилд ойролцоогоор 45.6 метрик тонн хуванцрыг хэрэглээнээс гаргасан.
- 2024 онд Европ, Ойрхи Дорнод, Африкийн бүс нутагт чихрийн нишингийн дайвар бүтээгдэхүүнээр хийсэн байгальд ээлтэй хэмжигч халбагыг худалдаанд гаргана.
- Испани дахь Real Betis Balompié хөлбөмбөгийн клубийн Forever Green төсөлтэй хамтран Herbalife-ын ажилтнууд 365 мод тарьсан.
- 2021 болон 2022 онуудад бид ойролцоогоор 153 метрик тонн хүнсний бүтээгдэхүүний хаягдлыг малын тэжээл болгосон (Венрэй, Нидерланд).
- Туркад Herbalife нь нийгмийн бодлогын судалгааны төв болох KAPSAM-ы үйл ажиллагаанд оролцдог. 2022 онд бид НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтарч, хуванцрын нэг удаагийн хэрэглээг бууруулах олон нийтийн хүчин чармайлтыг дэмжих зорилгоор Бурса хотын номын санд ус авах цэг байгуулж, дахин хэрэглэх боломжтой 500 ширхэг ган усны савыг оюутнууд болон ажилтнуудад тараасан.
Нэмж дурдахад, компанийн бие даасан гишүүд болон ажилтнуудын өгөөмөр дэмжлэгээр Herbalife Nutrition Сан (HNF) нь хүүхэд болон нийгмийн сайн сайхныг тэтгэхэд шаардлагатай шим тэжээл болон мэдлэг боловсролоор дэмжлэгээ үзүүлсээр байна. HNF нь 2022 онд орон нутгийн 178 байгууллагад 5.12 сая доллар олгож, дэлхийн хэмжээнд 229,000 хүүхдэд тус дэмээ хүргэсэн.
Herbalife-ын Дэлхийн тогтвортой байдлын тайланг бүрэн эхээр нь эндээс үзэж болно.
Herbalife-ын тухай
Herbalife (NYSE: HLF) нь 1980 оноос хойш гайхалтай шим тэжээлийн бүтээгдэхүүнүүд болон Бие Даасан Гишүүддээ зориулсан бизнес боломжоороо дамжуулан хүмүүсийн амьдралыг өөрчилсөөр ирсэн эрүүл мэнд, сайн сайхны төлөөх тэргүүний компани болон нийгэмлэг юм. Компани нь шинжлэх ухаанд суурилсан бүтээгдэхүүнүүдийг хувиараа бизнес эрхэлж буй Бие Даасан Гишүүдээрээ дамжуулан дэлхийн 90 гаруй улсад үйлчлүүлэгчдэдээ санал болгодог. Бие Даасан Гишүүд маань үйлчлүүлэгчдэдээ амьдралаас хамгийн сайхан бүхнийг мэдрэх боломжийг олгох зорилгоор илүү эрүүл, илүү идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэхэд нь туслах ганцаарчилсан зөвлөгөө өгч, хамт олон, нийгэмлэгийн дэмжлэгийг бүрдүүлж өгдөг.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл https://ir.herbalife.com сайтаар зочилно уу.
* Эх сурвалж: Euromonitor International Limited; Хэрэглэгчийн эрүүл мэнд, 2023 оны хэвлэл, жин хянах, өөрийгөө илүү сайхнаар мэдрэхэд туслах зориулалттай бүтээгдэхүүний тодорхойлолт; жижиглэнгийн борлуулалтад эзлэх хувь, үнийн дүнгээр, 2022 оны мэдээлэл.
** Эх сурвалж: Euromonitor International Limited; Хэрэглэгчийн эрүүл мэнд, 2023 оны хэвлэл, спортын нунтаг уураг, шууд уухад бэлэн спорт уургийн ундаа, хоол орлуулагч, нэмэлт шим тэжээлийн ундаа болон уургийн нэмэлт зэрэг эрүүл мэндийн коктейль, жижиглэнгийн борлуулалтад эзлэх хувь, үнийн дүнгээр, 2022 оны мэдээлэл.