gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

СУРВАЛЖИЛГА: Мах авахдаа гарал үүслийн гэрчилгээг нь шалгаж дадвал антибиотикийн даслаас сэргийлэх боломжтой

Б.Азбаяр
Эрүүл мэнд
2023-11-26
943
Twitter logo

Та мах худалдан авахдаа хэн гэдэг малчны, хаана бэлчиж байсан малын мах болох, эм бэлдмэл хэрэглэсэн хугацаа, аюулгүй байдлыг батлах гэрчилгээг нь шалгадаг уу. Худалдан авч буй мах, сүүний эрүүл аюулгүй байдалд хяналт тавьдаггүй бол та бие дэх нян, бичил биетнүүдээ антибиотикт дасгаж байна гэсэн үг.

ЯАГААД МАХНААС БОЛЖ АНТИБИОТИКИЙН ДАСАЛ ҮҮСДЭГ ВЭ?

Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, туулга, бусад төрлийн антибиотик, эм, био бэлдмэл хэрэглэсний дараа тэдгээр бодис малын биеэс бүрэн гадагшлаагүй байхад хүнсэнд хэрэглэх хориотой. Мөн малын угаалга, цэвэрлэгээ муу, эм, био бэлдмэлийг малчид дур мэдэн хэрэглэснээр бидний эрүүл мэндэд сөрөг үр дагавар учруулдаг.

Та эмийн үлдэгдэлтэй мах идвэл тухайн малд хэрэглэсэн эмийг маш бага хэмжээгээр биедээ тээдэг. Бага хэмжээтэй боловч мах хэрэглэх бүрд эмийн үлдэгдэл хуримтлагдсаар их болно. Эмийн хуримтлалаас шалтгаалж хүний бие дэх нян, бичил биетүүд түүнд өөрийгөө дасгаж мутацлагддаг. Хүний бие, агаар мандал дахь бүх төрлийн нян, бактерийг бичил биетэн гэдэг. Эдгээр бичил биетэн өвчин үүсгэгч үндэс болдог. Ингэж антибиотикт дасалтай хүчирхэг нянгууд бий болдог ажээ.

Хэрэв та өвдөж, эмчлэх болоход таны бие дэх нян, бичил биетүүд антибиотикт мэдрэг байхаа больсон тул тухайн эмчилгээ үр дүнгүй болно. Одоогоор анагаахын шинжлэх ухаанд антибиотикийг давах эмчилгээ нээгээгүй тул дээрх тохиолдлын улмаас үхэлд хүрнэ.

Бичил биетний тэсвэржилтийн эсрэг арга хэмжээг авахгүй бол 2050 он гэхэд жилдээ арван сая хүн нас бардаг болно гэсэн эрдэмтдийн тооцоолсон судалгааг “Нэг эрүүл мэнд, бичил биетний төсөл”-ийн зохицуулагч тодотгов. Уг асуудлыг бид улиг болтол сонсдог атал, шийдлийг бүрэн хэрэгжүүлж чаддаггүй. Яагаад гэвэл энэ талаарх бүх нийтийн ойлголт муу байна.
Иргэн та мах авахдаа хэний, хаана бэлчсэн малын мах болох, эм бэлдмэл хэрэглэсэн хугацаа, аюулгүй эсэхийг батлах гэрчилгээг нь худалдагчаас лавладаг уу. Худалдан авч буй мах, сүүний эрүүл аюулгүй байдалд хяналт тавьдаггүй бол бие дэх нян, бичил биетнүүдийг ТА өөрөө антибиотикт дасгаж байна гэсэн үг.

Мал эмнэлгийн салбарт бичил биетний эсрэг

  • Вирус, бактерийн эсрэг био бэлдмэл /89 төрлийн вакцин, таван төрлийн эмчилгээний ийлдэс/
  • Шимэгчийн эсрэг эм бэлдмэл /170 орчим нэр төрөл/
  • Бактерийн эсрэг эм /антибиотик 110 орчим нэр төрөл/  бэлдмэл өргөн хэрэглэж буй.

Хэрэв бид гарал үүсэл тодорхойгүй, эрүүл ахуйн баталгаагүй мах, сүүн бүтээгдэхүүн хэрэглэсээр байвал дээр дурдсан эм бэлдмэлийг биедээ хуримтлуулсаар л байна.
Архивын зураг ашиглавМЭЕГ-ын Тархвар зүй, мэдээлэл, статистик судалгааны газрын дарга Т.Тунгалаг “2019 оноос манай улсын мал эмнэлгийн салбар цахимжиж эхэлсэн. Дотоодын мэдээллийн технологийн инженерүүдийн бүтээсэн  mahis.gov.mn системийг хөгжүүлж, ХХААХҮЯ, бусад харьяа байгууллагууд хэрэглэж, эдгээр нэгж бүртэй мал аж ахуйн хяналтын систем холбогддог. Систем хэд хэдэн бүрэлдэхүүн хэсэгтэй.

  • Малын эм бэлдмэлийн систем
  • Лабораторийн буюу экспорт, импортод нийлүүлэх бүтээгдэхүүний шинжилгээний хариу бүртгүүлэх систем
  • Эм үйлдвэрлэлийн био комбинатаас гарч буй бүтээгдэхүүний бүртгэлийн систем
  • Эмийн сорилт, махны шинжилгээ баталгаажуулах систем
  • Мал эмнэлгийн салбарт ажиллаж байгаа хүний нөөцийн систем
  • Махны экспортыг хангах үйлдвэрлэлийн систем гэх мэт маш олон бүрэлдэхүүн хэсгүүд бий. Жил бүр өргөжиж байна.   

Энэ системийн хамгийн анхдагч хэрэглэгч нь Мал эмнэлгийн ерөнхий газрын анхны нэгж болох сум, багт ажиллаж байгаа хувийн мал эмнэлгийн эмч нар. Тэд малчидтай гэрээ байгуулж, бүх малын тарилга, вакцин, туулга, халдваргүйтгэл зэрэг малтай холбоотой бүх үйлчилгээг үзүүлдэг.

Ингэж бүх малыг эмчийн хяналтад оруулан, бүх үйлчилгээг хийлгэж, бүртгүүлээд тухайн эмчээс малын гаралтай бүтээгдэхүүнийг иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж болно гэсэн QR кодтой гарал үүслийн цахим гэрчилгээ авдаг. Малчин Дорж таван хонь, хоёр үхэр заръя гэвэл хамгийн эхэнд малын эмчид ханддаг гэсэн үг. Малын эмч тухайн жилд Доржийн малд ямар төрлийн тарилга вакцин хийсэн, улыг нь угаасан эсэх, туулгалт хийсэн үү, голомтот халдварт өвчин гарсан эсэхийг бүгдийг мэдэх тул түүнд малыг зах зээлд нийлүүлж болно гэдэг гэрчилгээ өгдөг.

Зах худалдааны төвүүдэд QR кодтой савласан мах худалдаалж байна. Гэвч энэ замаар бүртгэгдээгүй, малчид дур мэдэн тарилга хэрэглэсэн малын махыг хулгайн замаар нийтийн хэрэглээнд нийлүүлсээр. Үүнийг хянах зорилгоор Мал эмнэлгийн ерөнхий газраас цагдаагийн байгууллагад бүртгэлийн системд нэвтрэх эрх өгч, гарам, нэвтрэх хэсгүүдэд шалгах ажиллагааг хамтран зохион байгуулдаг. Нийтийн хэрэгцээнд нийлүүлэх махыг мөрдөн мөшгөх системийн хүрээнд бүрэн хянах зорилгоор энэ ажлыг хийдэг аж.

Цаашилбал махыг экспортлох хүртэл улсын нэгдсэн системээс баталгаатай эрүүл мах гэдгийг гэрчилнэ.. Гэхдээ энэ ажил улсын хэмжээнд 100 хувь хэрэгжээгүй. Жил бүр 5-10 хувиар ахиц гарч байна. Энэ систем нь иргэдэд малыг зах зээлд нийлүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд сүү, мах, арьс ширний урамшууллыг системээс хянаж, олгодог” гэв.

Монгол дахь НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын гаргасан судалгаагаар малчдын 85 хувь нь өвчтэй малд дур мэдэн эм өгдөг гэжээ. Малчид малдаа үйлчилгээ авах нь өндөр өртөгтэй гэж үзээд, зах худалдааны төвүүдэд хулгайгаар борлуулж буй эм, тариаг авч өөрсдөө малдаа хэрэглэдэг аж.
Эл сурвалжилгын хүрээнд нийт арван иргэнээс мах, сүү худалдан авахдаа юуг шалгуур болгодог тухай асуухад нийтлэг хариулт өгөв. Мах авахдаа QR код уншуулж, авдаггүй. Худалдагчаас нь хаанаас ирсэн мах вэ? гэдгийг лавлаж, өнгө зүсийг нь ажиглаж байгаад авдаг гэв.

Харин сүү авахдаа үйлдвэрийн сүү илүүд үздэг гэсэн юм. Нэг хэрэглэгч гарал үүслийн бичиг өгдөг, үйлдвэрийн аргаар нядалсан малын махыг хэрэглэдэг ч бүрэн итгэдэггүй гэсэн юм. Үйлдвэрээс захиалсан махыг хүргэж ирэхдээ хэдэн кг жинтэйг нь баталгаажуулдаггүй, малын гэрчилгээ болон чихийг нь өгдөг аж. Гулуузаар нь худалдан авч байгаа маханд малын нэг чихийг нь хийгээд явуулж байгаа тул нөгөө чихийг нь өөр нэг айлын худалдан авалтад өгдөг байж магадгүй. Мөн нэг гэрчилгээг олон болгож хуулбарладаг байж болзошгүй, баталгаатай мах хэрэглэж буйгаа бүрэн баталгаажуулахаа мэдэхгүй байна гэсэн юм.

Эндээс харахад бид худалдан авч байгаа мах, сүүн бүтээгдэхүүний аюулгүй байдалд нийтээрээ төдийлөн анхаардаггүй, бүрэн хянахгүй байна.
Мөн бид мал малладаг хамаатан садандаа найдаж, гар аргаар нядалсан, эм эмнэлгийн хяналтаар баталгаажуулаагүй, гэрчилгээгүй махыг гараас гар дамжин хэрэглэх нь элбэг. Гэтэл тухайн малд малчин дур мэдэн эм хэрэглэсэн, бичил биетний тэсвэржилтийн хугацаа дуусаагүй байх нь элбэг. Мөн малын эмчийн хяналтад байсан ч гар аргаар зориулалтын бус орчин нядалгаа хийхэд мах нян, бактериар халдварлах эрсдэлтэй.

Хэрэв бид мах, сүүг гарал үүслийн гэрчилгээгүй хэмээн худалдан авахгүй бол зах зээлийн, эрэлтийн зарчмаар хулгайн замаар борлуулж буй махны борлуулалт шууд буурна гэж МЭЕГ-ын малын эмийн үлдэгдэл, биобэлдмэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Мөнхбаяр хэлсэн юм.

“Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах дэлхийн долоо хоног” энэ сарын 18-24-нд дэлхий даяар тохиож буй. Иргэн та бичил биетний талаарх мэдлэгээ сайжруулж, энэ талаарх мэдлэгээ бусдадаа хуваалцан, худалдагчаас гарал үүслийн гэрчилгээ нэхэж хэвшээрэй.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан