Монгол Улсын нийгэм, эдийн засагт тулгамдаж буй асуудлуудын нэг нь яах аргагүй ядуурлын өндөр түвшин юм. Ядууралд хувь хүнээс шалтгаалах, шалтгаалахгүй олон хүчин зүйлс нөлөөлж болно. Хамгийн ноцтой, магадгүй шударга бус асуудал нь “ядуурлын хавх” буюу ядуу өрхөд мэндэлснээсээ болоод ядуугаараа үлдэх явдал юм.
Өөрөөр хэлбэл, дан ганц өнөөгийн орлого бага байхаас илүүтэй боломжийн тэгш бус байдал, ядууралд үлдэх нь нийгмийн ноцтой асуудал төдийгүй, олон сөрөг үр дагавартай. Ядуурлыг бууруулах ёстой, үүний тулд бэлэг, халамж тараана гэхээс илүүтэй цаад суурь шалтгааныг ойлгох, түүнд суурилсан шийдэл эрэлхийлэх нь чухал билээ. “Монгол Улс дахь ядуурал” гэсэн сэдэв, агуулгын хүрээнд олон ч эрдмийн бүтээл, ном хэвлэгдэн гарч, өөрийн орны онцлог, шалтгааныг гарган тавьсан.
Гэхдээ энэ удаа “Ядуурлын хавх” оршиход хүргэж болох гол хүчин зүйлсийг 2019 оны Эдийн засгийн шинжлэх ухааны Нобелийн шагналт, MIT-ийн профессорууд болох A.V.Banerjee болон E.Duflo нарын “Poor Economics” номондоо авч үзсэнээр Та бүхэнтэй хуваалцаж байна. Тэд бодлого боловсруулагчид ядуус урхинд орох олон сая арга зам байдгийг биш, харин үүнийг бий болгох цөөн хэдэн гол хүчин зүйлс байдгийг мэдэх ёстойг онцолжээ.
Эдийн засагчид энгийн, хялбаршуулсан онолууд, тэдгээрийн үндсэн санааг диаграммаар дүрслэн харуулах дуртай. Энэ жишгээр “ядуурлын хавх”-ыг Зураг 2-т үзүүлсэн диаграмм ашиглан тайлбарлаж болох юм. Энэ зурагт хэвтээ тэнхлэгт таны өнөөдөр олох орлого, харин босоо тэнхлэгт таны ирээдүйнд олох орлогыг харуулсан бөгөөд диаграммд харуулсан муруй нь эдгээр орлогын хоорондын хамаарлыг илэрхийлнэ.
Энд анхаарах ёстой хамгийн чухал зүйл бол муруйн хэлбэр юм:
Энэ нь эхэндээ маш хавтгай (A2 цэг хүртэл), дараа нь дахин хавтгай болохын өмнө (A2-оос B1 цэгийн хооронд) хурдан өсдөг. Иймд бид энэ муруйг англи цагаан толгойн S хэлбэрийн муруй гэж нэрлэж болно.
Энэ муруйн S-хэлбэр нь “ядуурлын хавх”-ны эх сурвалж юм. Диагональ шугам дээр өнөөдрийн орлого ирээдүйн (маргаашийн) орлоготой тэнцүү байна. “Ядуурлын хавх”-нд байгаа нэн ядуу хүмүүсийн хувьд ирээдүйн орлого нь өнөөдрийн орлогоос доогуур байна.

Харин “ядуурлын хавх”-ны бүсээс гадна байгаа (P-ээс Q цэгийн хооронд) хүмүүсийн хувьд маргаашийн орлого нь өнөөдрийн орлогоос өндөр байна. Олон эдийн засагчид (магадгүй олонх нь) дэлхий ихэвчлэн Зураг 1-ийн баруун хэсэг буюу P болон Q цэгийн хоорондох хэсэгтэй төстэй гэж итгэдэг. Өөрөөр хэлбэл, “ядуурлын хавх” байхгүй гэж үздэг: Ядуу хүмүүс цаг хугацаа өнгөрөх тусам анхны орлогоосоо илүү их орлого олдог тул эцэст нь орлого нь өсөхөө болих хүртлээ баяжина гэж үздэг.
Энэ диаграм дахь онол, тэр дундаа “ядуурлын хавх” оршиход хүргэж болох хүчин зүйлсийг дараах байдлаар авч үзэж, тайлбарлажээ:
- Өлсгөлөн /хоол тэжээлийн илчлэгт суурилсан ядуурал. Ядуу хүмүүс хангалттай хоол тэжээл, илчлэг авч чадахгүй байх түвшний орлоготой байна. Ийм айлд өсөж буй хүүхэд, хүмүүс бие бялдар, оюун ухааны хувьд сул дорой (генетикийн потенциалдаа хүрч чадахгүй) болж, улмаар бүтээмж, чадавхи нь муу байхад хүрэх тул бага цалин, хөлстэй л ажил хийнэ. Иймээс ядуу хүн улам ядуу байхад хүрч болно. Хүүхдийн хоол тэжээллийн илчлэг нь насанд хүрсний дараах өндөр болон оюун ухаанд, улмаар орлогод нөлөөтэй гэсэн судалгааны үр дүн бий.
- “Эрүүл мэндийн хавх”-д суурилсан ядуурал. Чанартай бус хоол хүнс хэрэглэх, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаагүй орчинд удаан хугацаанд амьдрах зэрэг олон шалтгаанаас ядуу өрхийн нэг гишүүн (өрхийн тэргүүн) хүндээр өвдөнө. Түүнийг эмчлэхийн тулд өндөр хүүтэй мөнгө зээл авна. Тогтмол орлого, барьцаа хөрөнгийн аль аль нь байхгүй тул хүү нь сараар тооцогдох өндөр дүнтэй байна. Иймд өрийн дарамтанд орно. Зээл тавьж эмчилгээ хийлгэсэн боловч, хөдөлмөр эрхлэх боломжгүй хэвээр үлдэнэ. Ийм үед тухайн өрхийн өөр нэг гишүүн (охин эсвэл хүү) өвдөнө (жишээ нь, хүнд хэлбэрийн астма). Аль хэдийнэ өндөр өр төлбөртэй тул нэмж мөнгө зээлж чадахгүйгээс зохих эм авч, эмчилгээ хийлгэж чадахгүйгээс өвчин хүндэрнэ. Өвчтэйгээс болоод тухайн хүүхэд шаардлагатай боловсрол авч чадахгүйд хүрнэ. Энэ нь тухайн хүүхдийн ирээдүй ядуу хэвээр байхад хүргэж болно.
- Сургууль завсардалт, хүүхдийн хөдөлмөр эрхлэлт. Өрхийн тэргүүн /орлого олдог үндсэн гишүүн/ нас барах эсвэл амьжиргааны нөхцөл муу байх (хичээлийн хэрэгсэл, хувцас хунар, бусад шаардлагатай эд зүйлсгүйгээс ичиж зовох) нь тухайн өрхийн сургуулийн насны хүүхдүүд сургууль завсардах, орлого олохын тулд хүнд хүчир хөдөлмөр эрхлэхэд хүргэж болно. Ийнхүү сургууль завсардаж, наад захын суурь боловсрол олж авахгүй байх нь тухайн хүүхдийн ядуурлын тойргоос гарах боломжийг хязгаарлана. Боловсрол нь хүнд хийж буй нэг гол хөрөнгө оруулалт бөгөөд ирээдүйд өгөөжөө өгөх учиртай. Энэ хөрөнгө оруулалт байхгүй байх нь ирээдүйн орлогыг тэр хэрээр хязгаарлана.
- Аливаа эрсдэл, түүний үр дагавар нь ядуусын амьдралд хүндээр тусдаг. Ядуу өрх маш их эрсдэлийн дунд аж төрдөг. Иймд тэднийг эрсдэлийн сангийн менежерүүдтэй адилтгаж болно. Ядуусын дийлэнх нь хувийн жижиг аж ахуй (бизнес эсвэл фермер) эрхэлдэг. Хөдөө аж ахуйн салбар дах аливаа сөрөг үйл явдал (байгалийн гамшигт үзэгдэл, бүтээгдэхүүний үнэ унах гэх мэт) нь тэдний орлогод шууд нөлөөлнө. Түүнчлэн ядуус байнгын бус, хөлсний ажил хөдөлмөр эрхэлдэг. Тэд нэг газраа, ижил төрлийн ажлаа удаан хугацаанд эрхлэх нь бас ховор. Дээрээс нь глобал эдийн засгийн хямрал нь тэдний хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эрэлтийн бууруулах, ажлын байрыг үгүй хийх байдлаар нөлөөлнө. Мөн өмнө дурдсанчлан тэд эрүүл мэндээс шалтгаалан ажлаа хийж чадахгүй болж болно. Иймд тэд орлогын эрсдэлтэй байнга нүүр тулдаг. Ижил хэмжээний сөрөг үйл явдалд ядуу бүлэг илүү хүнд цохилт авдаг. Эдгээрээс гадна хулгайд эд зүйлээ алдахаас өмнө боломжийн дунджийн доод ангилалд байсан өрх, хулгайд юмаа алдсаны дараа шууд ядуусын эгнээнд шилжин, улмаар “ядуурлын хавх”-нд ороход хүрнэ (Зураг 3). Өөрөөр хэлбэл, нэг удаагийн сөрөг үйл явдал нь байнгын үр дагаварт хүргэж болно.
- Ядуус зээл авч амьжиргаа, ахуйгаа сайжруулах боломж хомс. Орлого нь бага, тогтворгүй, барьцаа хөрөнгө хангалтгүй, тэдний талаарх мэдээлэл цуглуулах нь өндөр зардалтай тул банкууд ядууст бараг зээл олгодоггүй, тэр зах зээлийг сонирхдоггүй. Иймд орлого багатай өрхүүд нь бараа, бүтээгдэхүүн борлуулагчдаас эсвэл банк бус мөнгө зээлдэгчдээс өндөр хүүтэй зээл авдаг. Албан бус секторын зээлийн хүү өндөр, зээлийн хэмжээ нь бага, дээрээс нь хүүгээс хүү бодогдох нь ядуусыг өрийн дарамтанд унагадаг. Яагаад орлого багатай иргэдийн зээл өндөр хүүтэй байх шалтгаан нь зээлээ төлөхгүй (дефолт) байх эрсдэлтэй холбоотой. Эндээс харахад орлого багатай иргэдийг бизнесээ өргөжүүлэх, “ядуурлын хавх”-наас гарахад туслах нэг арга хэмжээ бол бичил санхүүгийн институциуд (жишээ нь, Бангладешийн Grameen банк)-ыг байгуулах явдал гэж үздэг.
- Ядуус “илүү гарах” орлогогүйгээс гадна “тэвчээр”, дадал байхгүйгээс мөнгөн хуримтлал хийж чаддаггүй. Энэ нь аж ахуй эрхэлж, бүтээмж, үр шимийг нэмэгдүүлэхэд шаардлагатай эд зүйлсээ, жишээ нь үр, бордоогоо, авч ашиглаж чадахгүйд хүргэх, улмаар орлогогоо өсгөх боломжийг хязгаарлах, өвдөх зэрэг гэнэтийн эрсдэлийн үед илүү хүнд байдалд ороход хүргэдэг. Өнөөдөр жижг гэлтгүй хуримтлал бага хийж байгаа нь ирээдүйн орлого, хөрөнгө бага байх нэг хүчин зүйл юм. Тариалан эрхэлдэг, орлого багатай өрхийн хувьд ургацаас олох орлогоосоо дараагийн тариалалтад хэрэгтэй үр, бордоо, хэрэгцээг багаж зэргийг эн тэргүүнд авах хэлбэрээр хуримтлал хийх нь сайн туршлага юм. Ядуу хүмүүсийн хувьд ирээдүйгээс илүүтэй өнөөдрийн хэрэглээ, сайн сайхан байдалд илүү ач холбогдол өгөх хандлагатай ажээ. Иймд орлого багатай иргэдийн хувьд бага гэлтгүй хуримтлал хийх нь өндөр хэмжээний “өөрийгөө хянах” чадварыг шаардана.
- Ядуус бизнес эрхлэх хүсэл эрмэлзэл, гоё санаа байсан ч түүнд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийх чадамж байхгүй, бизнестэй холбоотой нэмэлт эрсдэл нь илүү эмзэг байдлыг бий болгодог. Нэгж нэмэлт хөрөнгө оруулалтад маш өндөр өгөөжтэй бизнес эрхлэх хэсэг нь л зээл авна: маш өндөр хүүгээс гадна зээлийн үндсэн төлбөрөө төлөөд цаана нь мөнгө үлдэх л бизнес байх шаардлагатай. Амьдрал дээр ийм бизнесийн боломж тийм их биш, ийм бизнес эрхэлж чадах хүн ч бас цөөн. Ядуу бүлгийн эрхэлдэг бизнес нь нэг цэг хүртэл тэлээд, түүнээс цааш өргөжин тэлдэггүй.
- Хамгийн сайн зорилготой, сайн бодож боловсруулсан бодлого ч зөв хэрэгжихгүй бол нөлөө үзүүлэхгүй. Харамсалтай нь ам, ажлын зөрүү дэлэм хол байсаар байна. Засгийн газрын хэрэгжилт дээрх бүтэлгүйтэл нь яагаад сайн бодлого ажил хэрэг болдоггүй гол шалтгаанаар нэрлэгддэг. Засгийн газрын үйл ажиллагааны хангалтгүй байдал нь яагаад гадаадын тусламж болон гадныхны нийгмийн бодлогод нөлөөлөх оролдлого ядуу орнуудад байдлыг дээрдүүлэх бус, эсрэгээрээ улам дордуулдаг шалтгаан болдог. Авлигал эсвэл үүрэг хариуцлагаа биелүүлдэггүй байдал нь асар их үр ашиггүй байдалд хүргэдэг.
- “Ядуурлын хавх”-нд хүргэдэг эдгээр гол хүчин зүйлсийг ойлгох, эдгээр хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх оновчтой зөв арга замыг олж, ядуурлыг дорвитой, тууштай бууруулах нь бодлого боловсруулагчдын хийх ёстой зүйл юм. Ядуусыг “хавх”-наас чөлөөлөх нь олон хүмүүст боломжийг нээхээс гадна, улс орны хөгжлийн гэрэлт замыг зассан буянтай үйл хэрэг байх болно.