1993 онд үүгэн байгуулагдсан “Монголын Алт” (МАК) компани нь геологи хайгуул, уул уурхайн олборлолтын чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж, алтны үндсэн ордыг ашиглах Монгол улсын анхны үйлдвэрийг байгуулснаас гадна, анхны нүүрсний экспортыг эхлүүлж байсан түүхтэй. Харин өдгөө 30 жилийн хугацаанд хүнд үйлдвэрлэл - эрчим хүч, барилгын материалын үйлдвэрлэл, аялал жуулчлал - үл хөдлөх хөрөнгө, хөдөө аж ахуй, дэмжин ажиллах компаниуд гэсэн бизнесийн үндсэн 5 салбарт өргөжин тэлж нийт 4,000 гаруй ажлын байрыг бий болгон 1,200 гаруй ханган нийлүүлэгчээс тогтмол худалдан авалт хийж, 100 гаруй олон улсын компанитай түншлэн ажиллаж байна. МАК компани улс, орон нутгийн төсөвт 2.1 их наяд төгрөгийн татвар төлж, нийгмийн хариуцлагын 100 гаруй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэн үндэсний шилдэг аж ахуйн нэгжээр 25 жил тасралтгүй шалгараад байна.
1993 оны 12 дугаар сарын 14-нд “Монголын Алт” (МАК) ХХК үүсгэн байгуулагдав.
1994 он
АНУ-ын “Сaterpillar” компанитай 3.2 сая ам.долларын гэрээ байгуулж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн дотроос Монголд анх удаа caterpillar-ийн тоног төхөөрөмжийг ашиглаж эхлэв.
1995 он
Бумбатын алтны үндсэн ордод үйл ажиллагаа явуулах “Бумбат” ХХК-ийг Канад улсын "MGR" компанитай хамтран байгуулав.
1997 он
Монгол Улсын алтны үндсэн ордыг ашиглах анхны үйлдвэр болох “Бумбат” үйлдвэр ашиглалтад оров.
1998 он
Монгол Улсын засгийн газар Топ-100 аж ахуйн нэгжийг шалгаруулж эхэлсэн бөгөөд “Монголын Алт” (МАК) ХХК нь 1998 оноос хойш 25 жил тасралтгүй шилдэг аж ахуйн нэгжээр шалгараад байна.
1999 он
Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших цагаансуваргын зэс молибденийн ордод хайгуул хийх тусгай зөвшөөрлийг авав.
2000 он
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Алагтолгойн нүүрсний ордод Элдэвийн нүүрсний уурхайг нээв.
2002 он
Монгол-Хятадын хамтарсан “Чинхуа МАК-Нарийнсухайт” ХХК-ийг байгуулав.
Элдэвийн нүүрсний уурхайгаас Замын-Үүд боомтоор Монгол Улсын анхны нүүрсний экспортыг хийв.
2007 он
Элдэвийн нүүрсний уурхайд нүүрсний анхны хуурай баяжуулалтын FGX-12 төхөөрөмжийг ашиглалтад оруулав.
Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай 45 сая ам.долларын зээлийн гэрээ байгуулж Нарийнсухайтын уурхайн санхүүжилтийг шийдвэрлэв.
2008 он
“Монголын Алт” (МАК) ХХК Нарийнсухайтын уурхайгаас анхны нүүрсээ экспортлов.
2010 он
Нарийнсухайтын уурхай 5.4 сая тонн нүүрс экспортолж, Монгол Улсын нүүрсний салбарын дээд амжилт тогтоож байв.
2011 он
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дахь Элдэвийн уурхайг түшиглэн хагас коксын үйлдвэрийг ашиглалтад оруулав.
Германы HESS-Maschinenfabrik GMBH & Co. Kg компаниас автоклавын хийт бетоны үйлдвэрийн тоног төхөөрөмж, холбогдох үйлчилгээг авах зорилгоор ХБНГУ-ын BHF банктай Euler Hermes Kreditversicherungs-Aktiengesellschaft экспортын зээлийн агентлагийн баталгаатайгаар зээлийн шугамын гэрээ байгуулав. Үүгээр МАК компани экспортын зээлийн шугамын санхүүжилтийг Монголд анхлан нэвтрүүлэв.
2012 он
Нарийнсухайтын уурхай 3 дахь жилдээ дараалан нүүрсний экспортоор Монгол Улсад тэргүүлэв.
“Монголын Алт” (МАК) ХХК нь Данийн FLSmidth компаниас цементийн үйлдвэрийн техник, тоног төхөөрөмж худалдан авах гэрээ байгуулав.
Цагаансуваргын зэсийн төслийн санхүүжилтэд зориулан Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай зээлийн гэрээ байгуулав.
Данийн FLSmidth компаниас цементийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, холбогдох үйлчилгээг авах зорилгоор Германы BHF Bank, Францын BNP Paribas банктай Данийн экспортын зээлийн агентлаг EKF-ийн баталгаатайгаар зээлийн гэрээ байгуулав. Уг хэлцэл нь олон улсын “Global Trade Review” болон “Trade Finance” сэтгүүлийн “Оны шилдэг хэлцэл”-ээр тодров.
2013 он
Элдэвийн нүүрсний уурхайн нийт 20 га талбайд жишиг болох техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэв.
2015 он
ХБНГУ-ын дэлхийд тэргүүлэгч HESS AAC Systems компанийн тоног төхөөрөмж бүхий Монголын анхны бүрэн автомат хийт бетоны үйлдвэрийг ашиглалтад оруулав.
“Цагаансуваргын зэс-молибденийн баяжуулах үйлдвэр” болон “Хөх цавын цемент-шохойн үйлдвэр” төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав.
2016 он
Компанийн хөрөнгө оруулалт эрхэлсэн Дэд ерөнхийлөгч Н.Цэлмүүн “Монголын Алт” (МАК) ХХК-ийн Ерөнхийлөгчөөр томилогдов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар аж үйлдвэр, барилгын салбарын хөгжилд шинэ жишиг, технологийн шинэчлэлээр үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж МАК Евро Блок үйлдвэрийг үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал “Төрийн Гэрэгэ”-ээр шагнав.
2017 он
Зургадугаар сарын 9-нд Данийн FLSmidth компанийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, Монголын анхны бүрэн автомат робот лабораторитой, 1 сая тонны хүчин чадалтай хуурай аргын цементийн үйлдвэрийг ашиглалтад оруулж импортыг орлох МАК Евро Цемент бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхлэв. Уг төсөлд нийт 372 сая ам.долларын хөрөнгө оруулав.
2018 он
Нарийнсухайтын уурхайд 1 сая тоннын хүчин чадалтай нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулав.п
2019 он
Европын тэргүүлэх брэндүүдийн бүрэн болон хагас автомат тоног төхөөрөмж бүхий МАК Евро Виндоор цонх, хаалганы үйлдвэрийг ашиглалтад оруулав. Импорт орлох энэхүү үйлдвэр байгуулагдсанаар цонх, хаалганы үйлдвэрлэлийн салбарт Евро стандарт нэвтрэв.
Улаанбаатар хотын баруун бүсийн хэрэглэгчдэд чиглэсэн “MAK West” барилгын материалын борлуулалтын төвийг нээв.
2022 он
Тавдугаар сарын 12-нд “МАК евровенти” агааржуулалтын хоолойн үйлдвэрийг ашиглалтад оруулав.
Улаанбаатар хотын зүүн бүсийн хэрэглэгчдэд чиглэсэн барилгын материалын борлуулалтын
“MAK East” төвийг нээв.
2023 он
МАК Евро Цемент үйлдвэрийг түшиглэн 100 мянган тонны хүчин чадалтай шохойн үйлдвэрийг ашиглалтад оруулав.
Монгол Улсын нүүрсний экспортыг 17 сая тонноор нэмэгдүүлэх 5G сүлжээ, AGV дэвшилтэт технологид суурилсан ухаалаг гарцын систем бүхий “Шивээхүрэн” чингэлэгт тээврийн терминалыг бүтээн байгуулав.
Монголын аялал жуулчлалын салбарт өндөр зэрэглэлийн стандарт, үйлчилгээг нэвтрүүлэх “Ayan Hotel & Spa”-ийн бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэв.
Япон улсын 90 жилийн түүхтэй Aizawa компанитай хамтран өндөр чанарын бетон зуурмагийн үйлдвэр байгуулах гэрээнд гарын үсэг зурав.
Ирээдүйн 30 жил (2023-2053)
“Монголын Алт” (МАК) ХХК дэлхийн чиг хандлагатай нийцүүлэн ирэх 30 жилийн хөгжлийн стратегиа “Ногоон ирээдүй рүү тэмүүлэх 30 жил” хэмээн томъёолж, алсын хараагаа “Дэлхийн жишигт нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр үнэ цэнийг бий болгоно” гэж тодорхойлоод байна. Энэ хүрээнд ESG стандартыг баримталж, нүүрс, химийн салбарыг хөгжүүлэн эрчим хүчний шинэ түлш гарган авч, барилгын материалын үйлдвэрлэлийг эрчимжүүлэх Аж үйлдвэрийн парк байгуулах зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр зорьж байна.
“Бүтээгч Монголын Төлөө”