gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     8.14
  • Валютын ханш
    $ | 3592₮
Цаг агаар
 20
Зурхай
 8.14
Валютын ханш
$ | 3592₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 8.14
Валютын ханш
$ | 3592₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хүүхэд яагаад хаздаг вэ?

Т.Онон
Зөвлөгөө
2023-10-11
540
Twitter logo
Т.Онон
540
Twitter logo
Зөвлөгөө
2023-10-11
Хүүхэд яагаад хаздаг вэ?

Нялх эсвэл бага насны хүүхэд шүд нь ургах үед хөхөө, шинэ зүйл жишээлбэл тоглоомтой танилцах үедээ түүнийгээ хаздагийг ээж аав бүр мэднэ. Тэгвэл тэд ямар үед бусдыг хаздаг вэ, хэзээ үүнийг хэвийн үзэгдэл харин хэзээ эмгэг гэж үзэж эмчид хандах вэ?

Хэлд сайн ороогүй хүүхэд бусдын анхаарлыг өөртөө татахын тулд эсвэл гомдсон, уурласан, айсан үедээ бусдыг хазах нь элбэг. Энэ үзэгдэл ялангуяа 1-2 насанд тохиолддог бөгөөд хүүхэд хэлд орохын хэрээр бусдыг хазах нь багасч болино. Америкийн Сэтгэц Судлалын Нийгэмлэгийн хийсэн судалгаагаар цэцэрлэгт явдаг хүүхдийн 35-50% нь хүүхдэд хазуулдаг ажээ.

Сөрөг сэтгэл хөдлөлийн үед хүүхэд бусдыг хазахад нөгөөх нь айж/уйлж/өвдөж байгааг хараад больдог, нас нь томрох тусам хазах нь аажмаар багасаж 3 нас хүрэхэд эрс цөөрч байвал үүнийг хүүхдийн эмч нар хэвийн гэж үздэг.

Хүүхэд бусдыг хазвал ямар арга хэмжээ авах вэ:

  • Хазахаа боль, хазаж болохгүй, хазах нь өвтгөж байна гэдгийг аль болох тайвнаар хүүхдэд хэлнэ.
  • Хазуулсан хүүхдийг аргадаж уучлал гуйгаад хэрвээ шарх үүссэн бол савантай бүлээн усаар угааж боолт хийнэ. Хүйтэн жин тавих нь өвдөлтийг намдаахад тустай.
  • Хазсан хүүхдийн анхаарлыг нь өөр зүйлд хандуулж тайвшруулна. Тайвширсны дараа тоглоомоороо ээлжлэн тоглох, бусдын зүйлийг авахдаа зөвшөөрөл хүсэх, асуудлаа шийдэж чадахгүй бол томчуудад хандах зэргийг тайлбарлаж ойлгуулахыг хичээнэ.
  • Хэрвээ эдгээр алхмууд үр дүнгүй бол хазсан хүүхдийг бусдаас холдуулах (гэрт бол орон дээр гаргаж суулгах, орон сууцанд бол гал тогоонд оруулах, цэцэрлэгт бол аав ээжийг нь дуудаж гэрт нь явуулах гэх мэт) арга хэмжээг авна.
  • Хазсан болон хазуулсан хүүхэд В гепатитын эсрэг дархлаажуулалтад бүрэн хамрагдсан эсэхийг шалгана. Хэрвээ үгүй бол заавал эмчид хандана.

Хаздаг хүүхдийг аав ээж нь ч, багш сурган хүмүүжүүлэгч нь ч “Хазаж болохгүй” гэж байнга сануулж анхааруулж энэ нь өвтгөдөг, гэмтээдэг гэдгийг хэлдэг байх хэрэгтэй. Гэр орондоо тайван амгалан уур амьсгал бүрдүүлж уур уцаараа барьж асуудлыг эв эеэр шийдвэрлэдэг байх нь хүүхдэд зөв үлгэр дуурайл үзүүлдэг болохыг ямагт санавал зохино.

Тэгвэл хэзээ хазах нь хэвийн үзэгдэл биш гэж үзэж эмчид хандах вэ:

  • 3 нас хүрээд хазах нь цөөрч багасахгүй, 4 нас хүрсэн ч хазсан хэвээр
  • Хазах нь хэтэрхий олон, байнга, олон удаа давтагдах

Эх сурвалж: Зинт хүүхдийн эмнэлэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан