Их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг 10 хувиас илүү нэмэгдүүлэхгүй байх шийдвэрийг БШУЯ гаргажээ. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөртэй ярилцлаа.
-Их, дээд сургуулиудын хувьд сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүй байхаар чиглэл өгсөн гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Их, дээд сургуулиудын удирдлагууд сургалтын төлбөрөө 60 хүртэл хувь нэмэх санал ирүүлсэн. Харин үүнийг БШУЯ боломжгүй гэж үзсэн. Тиймээс сургалтын төлбөрийг аль болохоор нэмэгдүүлэхгүй байх чиглэлийг их, дээд сургуулиудын консерциумуудад өглөө. Аль болох нэмэхгүй байх гэсэн тодотгол дунд ямар ч байсан 10 хувиас хэтрүүлж нэмэхгүй байх гэсэн харилцан ойлголцлыг бий болгоод ажиллаж эхлээд байна.
Мэдээж их, дээд сургуулиудад хөрөнгө оруулалт, дээр нь урсгал зардалтай холбоотой нэмэгдэлд санхүүгийн эх үүсвэр шаардагдаж байгаа. Тэгэхээр энэ эх үүсвэрийн асуудлыг өнгөрсөн ням гарагт сургуулиудын санхүүгийн захирлуудыг дуудан ярилцаж, зайлшгүй шаардлагатайг Засгийн газарт танилцуулна гэж тохироод байна.
Мөн нэг зүйлийг их сайн ойлгох хэрэгтэй. Энэ нь их сургуулийн төлбөр тодорхой хэмжээгээр нэмэгдлээ гэхэд зөвхөн нэгдүгээр курсын оюутнуудад хамаардаг асуудал юм. Түүнээс дээш курсын оюутнууд эхний жилийн төлбөрийн блансаа барьж юм уу буулгаж явдаг жишигтэй. Харин нэгдүгээр курст элсч буй хүүхдүүдийн хувьд хавар элсэлт өгөхөд ямар ханштай байсан түүнийгээ хэлбэлзүүлэхгүй байхыг шаардаж байгаа юм. Ер нь төлбөр нэмэх асуудлыг хаврын элсэлтийн өмнө ярих хэрэгтэй байдаг юм байна. Тэгээд элсэлтийн шалгалт өгч байгаа хүүхдүүд төлбөр мөнгөнийхөө асуудлыг тооцоод сургуульд орох сонголтоо хийх нь шаардлагад нийцнэ.
-Сургуулиудын удирдлагууд төлбөр нэмэх шаардлагаа багш нарын цалинг нэмэхээр тайлбарлаж байсан. Үүнийг яаж зохицуулсан бэ?
-Багш нарын цалинг нэмэхийн тулд сургалтын төлбөрийг ахиу авна гэсэн тайлбарыг хүлээж авахгүй. Танхим нэмэх, сургалтын хэрэгсэл авах бол хэдэн төгрөг шаардагдахыг тодорхой тусгаж ирүүл, тэгээд ярилцъя гэж байгаа. Гэхдээ энэ ням гарагт санхүүгийн захирлуудтай уулзахдаа цалин бүртэй нь танилцана. Хэдэн төгрөгийн цалин авч байгаад одоо хэдийг авах гээд байгаа юм, энэ нь төрийн албан хаагчийн цалингийн шатлалын хэдтэй нь тэнцэж байгаа юм гэдгийг харна. Эндээс төрийн албан хаагчийн цалин нэмэгдсэнтэй барьцаад байх шалтгаан мөн эсэх нь харагдана.
Гэхдээ бид их, дээд сургуулийн сургалтын чанарыг унагачихгүй, нөгөө талаас хүүхдүүдийг төлбөрийн дарамтанд унагачихгүй байх энэ зөв харьцааг барьж явах хэрэгтэй.
-Тэгвэл 10 хувиас илүү төлбөрөө нэмсэн тохиолдол гарвал ямар хариуцлага тооцох вэ?
-Яг тодорхой хариуцлагын тухай ярихад эрт байна. Гэхдээ эд бол төрийн өмчтэй сургууль. Төр бол өөрийн сургуулиудыг удирдана. Хэрэв арван хувиас илүү нэмбэл наад зах нь удирдах зөвлөл болон захирлуудыг нь огцруулах гэсэн арга хэмжээ авах бүрэн боломжтой.
-Хувийн хөрөнгө оруулалттай сургууль, цэцэрлэгүүд төлбөрөө огцом нэмдэг үзэгдэл газар аваад байна. Энэ тал дээр яамнаас арга хэмжээ авах боломжтой юу?
-Энэ бол сүүлийн жилүүдэд ихээхэн хөндөгдөж байгаа асуудал. Тэгэхээр хувийн сургууль, цэцэрлэгүүдийн холбоодыг дуудаж уулзаад, харилцан тохиролцож тодорхой шийдвэрүүдийг гаргаж болох байх гэж үзэж байгаа.
-Хичээлийн шинэ жилийг хойшлуулахгүй гэсэн. Тэгвэл энэ их зам засварын ажлуудтай давхцаад түгжрэл маш их үүсэх байх?
-Хотын дарга зам засварын ажлаа ирэх ес, аравдугаар сард багтаан хийх захирамж гаргасан. Өнөөдөр 17 цэг дээр зам хаах нөхцөл байдал бий болсон байна. Үүнээс улбаалан нийслэлийн иргэдийг түгжрэлгүй зорчуулах хуваарь гаргах ёстой байгаа. Тухайлбал Баянхошуунд амьдардаг хүүхэд ямар байдлаар сургууль дээрээ ирэх юм бэ гэдэг асуудал шийдэгдээгүй байна. Гэхдээ зам засварын ажлаас үүдэн хичээлийн шинэ жилийг хойшлуулахгүй байхаар болсон. Харин есдүгээр сарын 1-ний бямба гаригт хичээлийн шинэ жилийн нээлтийг хийхээр боллоо. Ингэж амралтын өдөр хичээлийн жилийн нээлт хийж байгаа нь замын хэт их ачааллаас урьдчилан сэргийлэх гэсэн арга. Замын ачаалал бага ч болов сарних болов уу гэсэндээ ийм шийдвэрийг гаргасан. Тэгээд цаашаа сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд аль, аль тал нь санаачилгатай ажиллах ёстой гэсэн ойлголттой байгаа.
Хичээл эхэлсэнтэй холбоотой замын түгжрэл бий болж, бусад иргэдийн амьдралынх нь хэмд нөлөөлөхгүй байх талыг ихээхэн бодолцсон. Иймээс оюутны байранд хүүхдүүдийг оруулах асуудлыг яаравчлах, оюутнууд сургууль дээрээ аль болох удаан байж хичээлээ давтах программыг бий болгоё гэж байгаа. Ийм санаачилгуудыг их сургуулийн оюутан, багш нар гаргаж байгаа.
-Сургууль, цэцэрлэгийн засвар дуусаагүйгээс хичээллэх боломжгүй болж байна гэсэн шүүмжлэл гараад байгаа...
-Өнөөдрийн байдлаар сургууль, цэцэрлэгүүдийн засварын ажил 95 хувьтай байна гэсэн мэдээ гарсан. Харин есдүгээр сарын 1-нд 100 хувь дуусна. Маргааш албан ёсоор хэвлэлийн хурал зарлаж, хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбоотой танилцуулга мэдээлэл хийнэ.
-Энэ жил төрийн сангийн зээл ямар журмаар олгогдох вэ?
- Энэ жил төрийн сангаас зээлд хамрагдах хүүхдийн тоог өнөөдөр эцэслэж баталж байна. 6500 хүүхэд энэ сангаас зээл авна. Ингэхдээ нэн ядуу, амьжиргааны түвшин доогуур амьдралтай гэр бүлийн хүүхдүүдийг хамруулна. Харин буцалтгүй тусламж гэдэг зүйл алга болсон.
-Өнгөрсөн хичээлийн жилд сургуулийн байрны хүртээмж муу учраас гурван ээлжээр хичээллэж байсан. Энэ жил яах бол?
-Ер нь сургуулийн байрны хүрэлцээ хүндрэлтэй хэвээрээ байна. Өнөө жилийн төсөв төлөвлөгөө батлагдаад 70-80 хувийн хэрэгжилттэй байна. Сургууль, цэцэрлэгийн тоог тодорхой хувиар нэмэгдүүлэх ажлыг хийсэн. Гэхдээ энэ жилийн хувьд гурван ээлжийн сургалтыг хоёр болгох санхүүгийн боломж байсангүй. Тэгэхээр энэ жил мөн гурван ээлжээр хичээллэнэ. Харин ойрын жилүүдэд гурван ээлжтэй сургуулиуд байхгүй болно.
Хоёр ээлжтэй сургуулиудыг нэг ээлжид шилжүүлэх алхам хийгдэнэ. Гэхдээ нэг ээлжийн сургалт руу шилжүүлнэ гэдэг ихээхэн хэмжээний хөрөнгө шаардана. Мөн цэцэрлэгийн хувьд ч энэ асуудал хүнд байна. Тэгэхээр хувийн хөрөнгө оруулалтыг цэцэрлэг рүү яаж татах боломж байгааг судалж үзэх хэрэгтэй. Төрөөс хэрэгжүүлж байгаа дэмжлэгээ сайжруулж хувийн хэвшил, тэр дундаа гэр цэцэрлэг төслийн хүрээнд сургуулийн өмнөх боловсролын газрын тоог нэмэх хэрэгтэй байна. Ингэхдээ цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой хүмүүст хандсан сургалт олныг явуулах шаардлага байгаа.
-Сургууль, цэцэрлэгийн удирдлагууд хандив нэрээр авлигыг ил цагаан авдаг болсон. Энэ гажуудлыг зогсоох талаар ямар ажил хийх гэж байна вэ?
-Яг энэ асуудлаар маргааш бүх сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад шаардлага хүргүүлэх гэж байна. Энэ нь авлигаас ангид байх буюу ямар нэгэн хэлбэрээр авлига авахгүй байхыг анхааруулсан байх юм. Хэрэв ийм гомдол гарвал таны ажлын байртай ярина гэдгийг нухацтай сануулна.
Н.Гантуяа