gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     6.14
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 20
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Боловсролын салбарын гол цөм нь хүүхэд

Боловсрол
2012-08-30
0
Twitter logo
0
Twitter logo
Боловсрол
2012-08-30
Улсын драмын эрдмийн театрт Нийслэлийн боловсролын газрын удирдах зөвлөлийн ажилтнуудын зөвлөгөөн боллоо. Хэдхэн хоноод хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан хичээлийн бэлтгэл ажлын талаар зөвлөлдсөн юм.

Уг зөвлөгөөнд БШУ-ны сайд Л.Гантөмөр, салбарын дэд сайд Ундармаа, Нийслэлийн Боловсролын Газрын дарга Ц.Отгонбагана, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Баатархүү болон холбогдох албан тушаалтнууд оролцсон юм. Зөвлөгөөнийг нээж салбарын сайд Л.Гантөмөр салбарын нийт ажилчдадаа мэндчилгээ дэвшүүлсэн.

Тэрээр "Боловсролын шинэчлэлийн гол цөм нь хүүхэд. Хүүхэд дотроо хүүхэд бүр рүү хандсан ганцаарчилсан систем байх ёстой" гээд материаллаг зүйлийг ярихаас илүү хүүхдийн боловсролын талаар ярихыг сануулсан юм. Хичээл эхлэхтэй зэрэгцээд сургуулиа засч, шинэчпэлт хийсэн гэх яриа ихэсдэг. Харин салбарын сайдын үзэж байгаагаар материаллаг хийсэн зүйлийг боловсролын ололт гэж үзээд байгаа нь буруу юм.

Тиймээс "боловсрол" гэдэг зүйл гарт баригдаж, нүдэнд үзэгддэггүй учраас хүүхэд бүрт хандсан боловсролын програмыг оруулах ёстой гэв.

Тэрээр Ш.Сүрэнжав найрагчийн "Багш" шүлгийн
Багш та хүүхэд шуугисан их өргөөний эзэн юм
Багш та хүсэл долгилсон ирээдүйн замын эхлэл юм... гэсэн мөртийг уншихад багш нар болон боловсролын салбарын ажилтнууд алга нижигнүүлэн ташлаа. Үүний дараа Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Баатархүү мөн л хүүхдэд чиглэсэн программыг түлхүү оруулах ёстой гэлээ. Мөн замын ачааллыг бууруулах захирамжид сургуультай холбоотой гурван арга хэмжээ байгаа юм.

Энэ нь гэрэл цацруулагчтай цүнхний уут, замын хөдөлгөөний хурд сааруулагч, сурагчдыг нэгдсэн автобусаар тээвэрлэх гэсэн арга хэмжээнүүдийг хамтарч хэрэгжүүлэхийг уриаллаа. Хүүхдийн боловсролын асуудал хамгийн чухал учраас багшийн боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй. Хэдэн сургууль засч, янзалсан нь чухал биш хэдэн хүүхэд сайн суралцаж байна гэдгийг ярих хэрэгтэйг дурдлаа. "Номын баяр"-ыг уламжлал болгон тэмдэглэх Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Үүнтэй холбогдуулан ирэх есдүгээр сард номын арга хэмжээг зохион байгуулах юм байна.

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР АЖЛАА ДҮГНЭЛЭЭ

Харин Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана өнгөрснөө дүгнэж ирэх хичээлийн жилд ямар зорилт дэвшүүлснээ тайлагналаа. Нийслэлийн ЕБС-ийн анги дүүргэлт их байдаг гэх иргэдийн гомдол байдаг. Тэгвэл 2010-2011 оны хичээлийн жилд суурь боловсролын түвшинд нэг бүлэгт 29,8 хүүхэд ноогдож байсан бол 2011-2012 оны хичээлийн жилд 30.55 болж өссөн байна.

Жил ирэх тусам энэ тоо нэмэгдэх хандлагатай байгаа юм. Боловсролын салбарынхны хувьд хэл ам дагуулдаг олон асуудал байдаг. Багш нарын ажиллах орчин нөхцөл, цалин хөлс бага гээд дээрээс нь хүүхдүүдээс их мөнгө хураадаг гэх яриа ч бий.

Харин Боловсролын Газрын даргын хэлснээр "Өнгөрсөн хичээлийн жилд Нийслэлийн Засаг даргын орлогчийн баталсан удирдамж, Нийслэлийн Боловсролын газрын даргын даалгавар, гарсан дутагдлаа арилгах талаархи Боловсролын хэлтсийн дарга нарт өгсөн албан бичгийн мөрөөр үе шаттай хийсэн ажлын үр дүнд төсөв орон тоо хэтрүүлэх, цалин хөлс тогтоох журмыг зөрчих, өр төлбөртэй гарах асуудал буурсан. Гэвч зарим сургууль дээр төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах, тайлан мэдээ гаргах, төсвийн төсөл боловсруулах ажлуудыг албажуулж хуулийн хугацаанд ирүүлэх үйл ажиллагаа шаардлага хангахгүй, удаашралтай байна. Мөн орон тооны хэтрэлттэй, нэмэгдэл, урамшуулал, илүү цагийг багшийн ажлын үр дүнд бус, хувийн хандлагаар шийдэх, гүнзгийрүүлсэн сургалтыг хавтгайруулах болон элсэн суралцах суралцагчдын эрэлт хэрэгцээг хандивын хэлбэрт оруулсан зэрэг санхүүгийн сахилга бат алдагдах явдал гарсаар байна" гэлээ.

Түүнчлэн сургуулийн удирдах ажилтанг мэргэжлийн боловсон хүчнээр хангах зорилгоор сонгон шалгаруулалт явуулах журмыг батлан гаргасан байна. Үүний дагуу Нийслэлийн боловсролын газар сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөл, НТГазартай хамтран гурван удаа зохион байгуулжээ. Боловсролыг хөгжүүлэхэд сургалтын технологийн шинэчлэлийг эрчимжүүлэн, хичээлийн судалгаанд суурилсан багшийн хөгжлийг дэмжих асуудал чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

Тиймээс Нийслэлийн Боловсролын газар нь энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд удирдах ажилтан багш сурган хүмүүжүүлэгчдийн мэргэжил дээшлүүлэх сургалтын тогтолцоонд "хичээлийн судалгаанд суурилсан багшийн хөгжил"-ийн асуудлыг тусган, тусгай график, хөтөлбөрөөр бүх сургуулийн удирдлага, багш нарт мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулсан аж. Уг сургалтыг хичээлийн судалгаа, багшлахуйн арга зүй" сэдвээр 18 удаа, "Нэгж хичээлийн төлөвлөлт, зохион байгуулалт" сэдвээр 12 удаа, тодорхой хичээлийн "Агуулга арга зүй" сэдвээр 16 удаа, "Зохион байгуулалтын асуудал"-аар таван удаа, туршлага солилцох, үзүүлэх ажил 12 удаа тус тус зохион байгуулж, давхардсан тоогоор 9646 багш буюу нийт багш ажилчдын 74 хувийг хамруулсан байна.

Хүүхдүүдэд багаас нь өв соёл, түүх уламжлалыг нь таниулах, мөн иргэний боловсролыг дээшлүүлэх үүднээс иргэний боловсролын хичээлийн сургалт, агуулга хөтөлбөрт онцгой анхаарсан гэдгээ хэлсэн юм. Өнгөрсөн хичээлийн жилд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 103 дугаар зарлигийн дагуу "Иргэний боловсрол" хичээлийн хөтөлбөрт үндэсний зан заншил, арга билгийн ухааныг тусгасан билээ.

Харин Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Баатархүү нийслэлийн хүүхдүүдийн иргэний боловсролын хичээлд замын хөдөлгөөний дүрэм болон хотын соёлын талаар түлхүү оруулахыг сануулсан юм. Мөн хүүхдүүдийн эрүүл мэнд гэдэг хамгаас чухал. Тиймээс хүүхдийн эрүүл мэндийг дэмжигч сургууль, цэцэрлэг нийслэлийн хэмжээнд 26 байдаг байна.

БОЛОВСРОЛЫН АЖИЛТНУУД МӨНГӨН УРАМШУУЛАЛ АВНА

Өнөө жилд боловсролын багц хуулинд нэмэлт өөрчлөлт орж, багш ажилтнуудын нийгмийн олон асуудлыг шийдвэрлэх боломжтой болсон байна. Засгийн газрын тогтоолоор ЕБС, цэцэрлэгт ажиллагсдад cap бүрийн үндсэн цалингийнх нь 15 хувьтай тэнцэх хэмжээтэй үр дүнгийн мөнгөн урамшуулал олгож байгааг хуульчилж, цаашид тогтвортой олгож байхаар болгосон байна.

Энэ нь багш ажилчдад санхүүгийн дэмжлэг болж байгаа гэдгийг багш нар хэлж байлаа. Мөн багш ажилчдын ур чадварыг өмчийн хэлбэрийг үл харгалзан улсын төсвийн хөрөнгөөр таван жил тутамд дээшлүүлэхээр болсон аж. Боловсролын сургалтын байгууллагын нийт албан хаагчийг таван жил тутамд нэг удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулах ажлыг орон нутгийн захиргаанаас зохион байгуулахаар хуульчилсан байна. Жил бүр л олон сургууль засч янзалсан гэх тайлангаа тавьдаг.

Өнөө жил засвар тохижилтын ажлыг 44 ерөнхий боловсролын сургууль, 55 цэцэрлэгт хийж, хоёр спорт заалыг засварласнаар нийт 101 нэгжид 5.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн байна. Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана ирэх хичээлийн жилд авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон хамтран ажиллах ажлын талаар дурдсан юм. Тэрээр "хүчин төгөлдөр мөрдөж буй сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хатуу чанд мөрдөх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах хэрэгтэй" байгааг сануулсан юм.

Мөн сургалтын төлөвлөгөөнд заасан хичээлийг хасах, өөр хичээлээр солих, шинэ хичээл нэмэх, тогтоосон цаг, судлах ангийг өөрчлөх гэх мэтээр бага, дунд, ахлах ангийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг мөрдөхтэй холбоотой зөрчил дутагдал гаргах явдлыг зогсоож, хяналт тавьж ажиллах шаардлагатай гэнэ. Үүнийг багш нар болон удирдах зөвлөлийн ажилтнууд дэмжиж байлаа. Энэ мэтчилэн олон арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаагаа дурьдлаа.

Нийслэлд сүүлийн үед бага насны хүүхдүүд гэмт хэрэгт өртөх, архи, тамхи хэрэглэх явдал их гардаг болсон гэнэ. Тиймээс гэмт хэрэг зөрчилгүй, зуун хувь архи, тамхигүй хамт олон болох, хүүхдэд ээлтэй, эрүүл мэндийг дэмжигч байгууллага, эко болон ногоон сургууль болох зэрэг идэвх санаачилгыг удирдлагын төдийгүй өсвөр үеийнхний дунд ч өрнүүлэн бүхий л талаар хамтарч ажиллах хэрэгтэй гэдгээ онцоллоо. Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хүүхэд бүр руү хандсан хөтөлбөрийг оруулах ёстой гээд байгаа.

Тиймээс хүүхдийг үндэсний соёлын үнэт зүйлс, ёс заншлаа дээдэлж, хөгжүүлдэг ухамсар, бахархалтай иргэн болгож төлөвшүүлэх ёстой юм. Ингэхийн тулд тэдэнд чиглэсэн агуулгыг хэрэгжүүлэхэд багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж ажиллах хэрэгтэй гэнэ.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛТ ИРГЭНИЙГ ТӨЛӨВШҮҮЛНЭ ГЭВ

Нийслэлийн боловсролын салбараас ирэх хичээлийн жилд хэд хэдэн зорилтуудыг дэвшүүлсэн байна.

1. Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого, шийдвэр холбогдох хууль тогтоомжийг боловсролын ажилтан, багш, эцэг, эх, асран хамгаалагчдад сурталчлах ажлыг cap тутам зохион байгуулна.

2. ЕБС-ийн сургалтыг шинэ эрх зүйн орчны хүрээнд чанартай зохион байгуулж сургалтын чанарыг сайжруулна.

3. Олон улсын хэмжээнд түгээмэл, нийтлэгээр судалдаг зарим хичээлийн шинэчлэгдсэн сургалтын хөтөлбөр, технологийг нийслэлийн ерөнхий боловсролын арван лаборатори сургуулиудын сургалтад нэвтрүүлнэ.

4. Сургалтын шинэчилсэн агуулга, хөтөлбөр, сургалтын болон үнэлгээний арга зүй, технологийг ерөнхий боловсролын бүх багш, Боловсролын газар, хэлтсийн мэргэжилтнүүдэд танилцуулж, ЕБС-ийн багш нарт сургалтын шинэ технологийг эзэмшүүлэх мэргэжил дээшлүүлэх системтэй сургалтыг хичээлийн судалгаанд суурилсан багшлахуйн арга зүйг хөгжүүлэх замаар үргэлжлүүлэн зохион байгуулна.

5. Сургуулийн өмнөх насны хүүхдийн сэтгэн бодох ур чадварыг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг хангах, сургуулийн өмнөх боловсролын таван настай хүүхэд бүрийг сургуульд бэлтгэж сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулна.

6. Цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулах үйлчилгээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран үзүүлж тэднийг эрүүлжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулна.

7.
Албан бус боловсрол, гэгээрэл хөгжлийн төвүүдийн бүх нийтийн боловсролын тасралтгүй үйлчилгээ үзүүлэх чадамжийг дээшлүүлж, бичиг үсэгт тайлагдаагүй иргэнийг сургах ажлыг чанартай зохион байгуулна.

8. Ерөнхий боловсролын сургуулийн суудлын тоог 7680-аар нэмэгдүүлж бага боловсролын хамран сургалтыг 1.2 хувь, суурь боловсролын хамран сургалтыг 1.0 хувиар, цэцэрлэгийн орны тоог 1400-аар нэмэгдүүлж хамран сургалтыг 2,3 хувиар тус тус өсгөнө.

9. Боловсролын удирдах ажилтан, багшийн мэдлэг чадвар, ёс зүй, удирдах, багшлах арга барилыг сайжруулах замаар байгууллагын менежментийн чадавх, соёлыг дээшлүүлнэ.

10. Сургалтын байгууллагын үйл ажиллагаанд сурагч, эцэг эх, олон нийтийн байгууллагын оролцоог нэмэгдүүлж, тэднийг үнэлж дүгнэдэг тогтолцоог бий болгоно.

11. Боловсролын байгууллагын үйл ажиллагааг түргэн шуурхай, ил тод байлгах зорилгоор интернэтэд холбогдсон сургуулиудад нэгдсэн вэбсайтад суурилсан удирдлага, мэдээллийн систем, программ хангамжийг нийлүүлэх, сургуулийн үйл ажиллагаа, санхүү, төсвийн зарцуулалт, гүйцэтгэлийг олон нийт, эцэг эхчүүдэд нээлттэй болгох, эцэг эхчүүд сургууль, багш нартайгаа электрон шуудангаар харилцах боломжийг бий болгох ажлыг зохион байгуулна.

12.
Үндэсний ёс заншил, соёл, үнэт зүйлс, бахархал, монгол сэтгэлгээний уламжлалыг хүүхэд залуучуудад өвлүүлэх, нийслэлийн соёлт иргэн төлөвшүүлэх ажлыг "Иргэний боловсрол" хичээлийн хүрээнд чанартай зохион байгуулна.

13. Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын үдийн цай, цэцэрлэгийн хүүхэд, дотуур байрны сурагчдын хоол, хүнсний хангалтын чанарт хяналт тавьж хариуцлагын зохицуулалтыг сайжруулан орон тооны бус хяналтын зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулна.

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ГОЛ ШИНЭЧЛЭЛ БОЛ СУРГАЛТЫН АГУУЛГА БАЙХ ЁСТОЙ

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Баатархүүгээс дараах хэдэн зүйлийг тодрууллаа.

-Энэ жил нэлээд олон сургууль засвар шинэчлэл хийгдсэн. Энэ нь боловсролын салбарт гарч байгаа шинэчлэл үү?
-Боловсролын салбарын хамгийн гол шинэчлэл бол сургалтын агуулгын шинэчлэл байх ёстой. Түүнээс нэг сургууль засч, янзалсан, сургууль цэцэрлэг нэмж барьсныг боловсролын шинэчлэл гэж ойлгож болохгүй. Мөн сургуулийн удирдлагууд хүлээн зөвшөөрөгдсөн, менежментийн ур чадвартай байх ёстой. Энэ хичээлийн жилд ЕБС-ийн захирлуудын сонгон шалгаруулалтыг нээлттэй болгоно. Тэд сонгон шалгаруулалтад заавал хамрагдах ёстой.

-Нийслэлийн хүүхдүүдэд "Иргэний боловсрол" хичээлийг түлхүү оруулна гэсэн. Энэ талаар?
-ЕБС-ийн сурагчид тал бүрийн төлөвшил олж авах ёстой. Зөвхөн нэг хичээлийг давамгайлж сурахаас илүү би юунд илүү сонирхолтой, авьяастай байна, өөрийгөө илүү таньж мэдэх программыг түлхүү оруулах. Нөгөө талаар нийслэлийн хүүхдүүдийн иргэний боловсролын хичээл дээр замын хөдөлгөөн болон хотын соёлыг илүү заах, тэднийг багаас нь төлөвшүүлэх хэрэгтэй. Энэ нь одоо авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй уялдаатай.

-Нийслэлд цэцэрлэг хүрэлцэхгүй байна гээд байгаа. Гэтэл хувийн цэцэрлэгүүд олноор бий болоод төлбөр нь өндөр байна гэх иргэдийн гомдол бий. Энэ тал дээр хяналт тавих боломж байгаа юу?
-Хувийн хэвшлийн цэцэрлэг байгуулагдахыг дэмжиж байгаа. Ойрын хугацаанд төсвийн мөнгөөр цэцэрлэг барих боломж муу байна. Иргэдийн санаачилгаар баригдсан хувийн цэцэрлэгийн асуудлыг дэмжинэ. Төлбөргүй цэцэрлэг байгаа. Энэ жил ЧД-ийн VII хороонд 300 хүүхдийн төлбөртэй цэцэрлэг байгуулагдсан.

-Шинээр цэцэрлэг, сургууль барихад ямар хүндрэл бэрхшээл байгаа вэ?

-Нэмээд сургууль цэцэрлэг барих гэхээр газрын асуудал хэцүү байна. Нэг бол айлуудтай ойлголцоод газрыг худалдаж аваад барьж болно. Нөгөө талаар мэргэжлийн хяналтын дүгнэлт хийгдсэн нураах ёстой сургууль цэцэрлэгийг нэн даруй нураагаад шинээр барилга барих. Үүнээс өөр бэлэн газар бага байна.

Ж.Ганцэцэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан