Монголын сагсан бөмбөгийн холбооноос 12 дахь жилдээ зохион явуулсан лигийн АШТ өнгөрөгч пүрэв гаригт өндөрлөлөө. Энэ оны хоёрдугаар сарын 9-нд нээлттэй хийсэн тус тэмцээнд “Спирт бал бурам” компанийн “Хараагийн харцага” баг түрүүлж хоёр дахь удаагаа лигийн аваргаар тодорлоо.
V.31
ХҮрэл медалийн төлөө тоглолт
I
II
III IV
Шаркс
20
19 11
12 62
Хасын
хүлгүүд
16
14
17 22
69
Шаркс: Б.Одбаяр 24+21 самбар, Б.Ганхөлөг 11+8 самбар, Б.Ариунболд 9
Хасын хүлгүүд: Ш.Сэдбазар 27+7 самбар+6 дамж, М.Бадрах 17, Н.Золжаргал 4+14
самбар
Плей-оффын эхний даваанд шийдвэрлэх тав дахь тоглолтдоо хожигдсон тус хоёр багийн хэн хожсон нь хүрэл медаль энгэртээ зүүх байлаа. Тиймээс хоёр багийн тоглолт нэн өрсөлдөөнтэй болов. Тоглолтын эхний хагаст уламжлал ёсоороо ШУТИС-ийнхан давамгайлж ба есөн онооны илүүтэй болсон. Гэвч гуравдугаар үед байдал өөрөөр эргэж “Хасын хүлгүүд”-ийн довтолгоо ширүүссэнээр онооны харьцааг ойртуулж гурав болголоо.
Энэ нь “Шаркс”-ын гол тоглогчдын хувийн алдаа дөрөв болсонтой холбоотой. Эхний хагаст дөрвөн алдаа авсан О.Сайнбаяр шийдвэрлэх дөрөвдүгээр үед талбайд иргэн ирсэн бөгөөд “Шаркс”-ын гол тоглогч нарт түүнийг хамгаалахад хүндрэлтэй байв. Тэрбээр уйгагүй хөдөлмөрлөсний эцэст “Шаркс”-ын Б.Түмэнжаргал, Ш.Гүнсэнхорол, Б.Одбаяр нарыг тус бүр дөрвөн алдаа гаргуулсан. Үүний үр дүнд О.Сайнбаяр торгуулийн долоон шидэлт гүйцэтгэв. Харамсалтай нь тэрбээр ердөө хоёрхоныг оновчтой болгосон бөгөөд цаг дуусахаас дөрвөн минутын өмнө тав дахь алдаагаа гарган тоглолтыг орхисон.
Харин тоо тэнцүү цаг дуусахад хоёрхон минут үлдээд байхад “Шаркс”-ын нуруулаг тоглогчид Б.Одбаяр, Б.Түмэнжаргал, Ш.Гүнсэнхорол нар тус бүр хувийн алдаа тав болсноор тоглолтоос чөлөөлөгдөв. Үлдсэн хугацаанд “Хасын хүлгүүд” тун нямбай довтолж тоогоо ахиулж байсан бөгөөд цаг дуусахаас 33 секундын өмнө М.Бадрах торгуулийн хоёр шидэлтээ оновчтой болгож хожих нь тодорхой болов. Ийнхүү “Хасын хүлгүүд” хоёр дахь жилдээ дараалан хүрэл медаль хүртлээ. Харин ШУТИС-ийн залуус гурав дахь жилдээ хоосон хоцров. Тэд өмнөх онд плей-оффт шалгарч чадаагүй ба энэ онд 2005 оны амжилтаа давтсан юм. Шийдвэрлэх тоглолтод багийнхаа дийлэнх оноог авдаг Б.Одбаяр ээлжит удаагаа багийнхнаа тэргүүлсэн бол Б.Нэмэхбаяр, Б.Ганхөлөг нарын мэргэн буучид нь багтаа төдийлэн тус хүргэсэнгүй.
Ялангуяа тойргийн тоглолтын онооны лидер Б.Нэмэхбаяр шийдвэрлэх тав дахь тоглолтод талбайд 33 минутыг өнгөрүүлэхдээ ердөө ганцхан оноо авсан. Мөн тэрбээр дөрвөн удаа бөмбөгөө алдаж гурван хувийн алдаа гаргасан байна. Хүрэл медалийн эзэд “Хасын хүлгүүд”-ээс 2006 оны шилдэг тоглогч Ш.Сэдбазар шилдэг тоглолтыг үзүүлсэн. Торгуулийн шидэлт муу гүйцэтгэдэг тэрбээр сүүлийн тоглолтдоо өмнөхөөсөө харьцангуй өндөр хувьтай шидлээ. Тэрбээр энэ удаад 50 хувийн оновчтой довтолжээ. Мөн зургаан удаа оновчтой дамжуулалт гүйцэтгэж, дөрвөн удаа бөмбөг таслан хоёр блок-шот гүйцэтгэсэн байна.
Аваргын төлөө тоглолт
I II
III
IV
Ёлууд
14
19
14
9 56
Хараагийн
харцага
9
15
20
18 62
Ёлууд: Э.Цэвэлдорж 23+5 таслалт, Б.Мөнхболд 5+11 самбар
Хараагийн харцага: Т.Түвшинбаяр 18+9 самбар, Ү.Давхарбаяр 17+17 самбар,
О.Ууганбаяр 12+11 самбар
Аваргын төлөө шалгаран үлдсэн уг хоёр багийн тоглолт үндсэндээ нэгэн хэмнэлээр явагдаж өндөрлөлөө. Туршлагатай тоглогчид олонтой лигийн аварга багийн эсрэг “Ёлууд” үнэхээр хүчин мөхөсдөв. Мөн дээр нь сэлгээний тоглогчид муутай нь тэдний хожигдлын гол шалтгаан болсон. Тойргийн тоглолтуудад 40 минутын турш эрчимтэй тоглож байсан “Ёлууд”-ын гарааны тавт плей-оффын эхний шатанд өөрсдийн бүхий л хүчээ шавхсан бололтой. Аваргын төлөөх тоглолтод тэдний эрч хүч бүрэн арилсан байв. Тойргийн тоглолтын эхний үед 26-36 оноог авч байсан тус баг энэ удаад арайхийн арваас дээш оноо авлаа.
Тэдний уг тоглолт 2005 оны лигийн АШТ-нд “Хараагийн харцага”, Шаркс” багуудын эхний үед авсан 13:8 онооны дараа орох муу үзүүлэлт юм. Тоглолтын эхний хагаст лигийн аваргууд 24 оноо авч 33 оноо алдсан ч уг тооны зөрүүг гуравдугаар үед л нөхчихсөн. Учир нь “Ёлууд” гуравдугаар үеийн эхний таван минутад нэг ч оноо авч чадсангүй. Энэ байдал “Хараагийн харцага”-д эерэгээр нөлөөлсөн. Шийдвэрлэх дөрөвдүгээр үед “Ёлууд” хэтэрхий олон удаа холын зайнаас довтолсон нь алдаа болов. Тэд нийт 32 удаа холын зайнаас довтолсон бөгөөд долоо нь байндаа туссан байна. Харин “Хараагийн харцага” 17 удаа гурван онооны шугамнаас довтлоход нь оновчтой болсон. Гэсэн хэдий лигийн аваргууд дундын зайнаас болон торгуулийн шидэлтээ өндөр хувьтай гүйцэтгэлээ. Ийнхүү “Спирт бал бурам” компанийн “Хараагийн харцага” баг 2007 оны лигийн аварга болж хоёр дахь жилдээ дараалан түрүүллээ.
Энэ удаагийн лигийн АШТ-ий шилдэг дасгалжуулагчаар “Таван толгой транс” компанийн “Ёлууд” багийн дасгалжуулагч Цэрэндондогийн Цэвэрбал тодорлоо. Түүний бэлдсэн залуучууд энэ удаагийн лигийн АШТ-ий тойргийн тоглолтод тэргүүлсэн бөгөөд мөнгөн медаль хүртсэн билээ. Харин 12 дахь удаагийн лигийн АШТ-ий тэргүүн тоглогчоор ШУТИС-ийн “Шаркс” багийн төвийн тоглогч Батдоржийн Одбаяр тодорлоо. Гурав дахь жилдээ лигт хүчин зүтгэж буй түүнд энэ мөчөөс ихээхэн хариуцлага ноогдохоор боллоо.
Тэрбээр “Хэдийгээр баг маань медальт байрт шалгараагүй ч уг шагналыг хүртсэндээ маш их баяртай байна. Уг шагналыг дагаад надад үүрэг хариуцлага нэмэгдлээ. Тиймээс аль болох залуу тамирчдадаа үлгэр дууриал болсон сайн тамирчин болохыг хичээнэ” гэв. Мөн өнгөрөгч оноос “Спортын цонх” сэтгүүлийн хамт олон “Шилдэг амжилт нь ахисан тоглогч”-ын шагналыг олгож эхэлсэн билээ. Энэ удаад “Шаркс”-ын төвийн тоглогч Б.Түмэнжаргалд уг шагналыг олгов. Харин шилдэг шүүгчийг энэ жил тодруулахгүй байхаар шийджээ.
Т.Түвшинбаяр зодог тайллаа
Лигийн АШТ-ий зургаан удаагийн аварга, зургаан удаагийн дэд аварга ОУХМ Тагирваагийн Түвшинбаяр зодог тайлж их спортоо орхилоо. Лигийн АШТ-ий түүхэнд хүрэл медалийн төлөө тоглож үзээгүй ямагт аваргын төлөө тоглосон түүний зодог тайлах ёслол лигийн АШТ-ийн хаалтын үеэр болсон юм. Азийн АШТ, Зүүн Азийн наадамд улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглож Монгол Улсын анхны ОУХМ цолыг Ц.Шаравжамцын хамтаар хүртэж байв.
2005 оны лигт “Хараагийн харцага” багийн бүрэлдэхүүнд лигийн АШТ-д мөнгөн
медаль хүртсэнийхээ дараа тэрбээр зодог тайлах тухай ярьж байсан ч
дасгалжуулагч багш нарынхаа ятгалгаар дахин хоёр улирал тоглосон. Уг хугацаанд
тэрбээр лигийн дөрвөн удаагийн аварга болоод байсан ба дахин хоёр удаа аваргаллаа.
Тэрбээр зодог тайлах болсон шалтгаанаа ийн тайлбарлаж байна.
-”Сагсан бөмбөгийн спортыг би залуу нас, эрч хүч, авхаалж самбаа, хурд шаарддаг спорт гэж үздэг. Би хэдийгээр сагсан бөмбөг тоглоё гэж бодож байвч уг спорт маань залуу цагийн спорт учир аливаа тамирчин хэдий хугацаанд хаана байхаа мэдэж байх нь зөв болов уу. Би нэгэнт сагсан бөмбөгийн спортоор хичээллээд 18 жилийг ардаа орхижээ. Иймээс миний сагсан бөмбөг тоглосон хугацаа намайг зодог тайлах болсныг илтгэж байна. Тийм учраас зодог тайлахаар шийдсэн. Намайг энэ хугацаанд дэмжиж сагс тоглоход үнэтэй зөвлөгөө өгсөн дасгалжуулагч багш нартаа, МСБХ-ны удирдлагууд, хөгжөөн дэмжигч фенүүддээ баярлаж талархаснаа илэрхийлье” гэв.
Т.Түвшинбаярын зодог тайлах ёслолын үйл ажиллагаа урьд өмнө нь болж байгаагүй сүрлэг сайхан болсныг тэмдэглэх хэрэгтэй. Тэрбээр өөртөө хамгийн анх сагсан бөмбөгийн спортыг зааж сургасан багш Давааням болон дасгалжуулагч Н.Уртнасан, Ц.Цэвэрбал нарт хүндэтгэл илэрхийлж гарын бэлэг гардуулсан. Мөн үзэгч хөгжөөн дэмжигчдэдээ гарын бэлгээ тараасан ба түүн дундаас өөрийнхөө үнэнч балиашиг болох найз нартаа “11” дугаартай тоглолтын хувцсаа дурсгал болгон өгсөн юм.
А.Түмэнбаяр