Монголд эрүүгийн ертөнцийнхөн сайн л бол нармайгаа нээж, цаашиллаа гэхэд мэс гаргадаг байсан явдал эдүгээ моодноос бүрмөсөн гарсан. Одоо л гэхэд онц байдал зарласан үед дөрвөн хүнийг буудсан хэрэг олны анхаарлын төвд байна.
2007 онд буу сумтай холбоотой нэг хэрэг дээдсийн дунд дэгдсэн юм. Яасан гэхээр манай нэгэн эрхэм түшээ ах дүүсийн хамт чонын авд морджээ. Ууланд очоод үргээлгэнийхээ хүмүүсийг мордуулан, өөрсдөө чоно баараггүй гардаг гэх газруудад суусан юм байх.
Эрхэм түшээ халууцаад байхаар нь хажуугийнхаа хадан дээр дах, малгай хоёроо тавьчихаж. Удалгүй үргээлгэний хүмүүсийн чимээтэй хамт дүү нарын нь суусан газраас буун дуу тачигнаж эхэлжээ.
Хоёр чоно нухсан юм байх. Эрхэм түшээд харин аз тохиосонгүй гэнэ. Ингээд явах болж, малгайгаа автал түүний саравчны хэсэгт нь том буугаар буудагдсан болов уу гэмээр онгойсон нүх гарсан байхыг гэнэт анзаарчээ.
Хэн буудав, яав ийв гээд л бөөн юм болж.Үргээлгэний хүмүүс биш гэдэг нь тодров гэнэ. Бас дүү нараа хардалтай биш тун хэцүү байдалд оржээ. Гэтэл малгай байсан газрын нь арын чулууны дэргэдээс хаданд нялгадсан сумны хошуу олдож, түүнийг хотод ирээд шинжлүүлсэн гэдэг юм. Мөн мэргэн буудагчийн винтовын сум гэсэн шинжилгээний дүн гарсан тухай шивнэлдэж, хэн түүнийг дагаж байгаад алсаас буудав хэмээсэн оньсого шиг таамаг дээдсийн явцуу хүрээнд тархаснаа чимээгүй болсон.
Би энэ яриаг хэн нэгэн ардын уран зохиолч бодож олоогүй гэдэгт итгэж байна. Яагаад гэхээр манайд захиалгат аллага бодитоор оршин буй гэдгийг С.Зоригийн амь насаа алдсан хэрэг бэлээхнээ гэрчилдэг. Бас байлдааны зориулалттай СВД хэмээх мэргэн буудагчийн винтов хувь хүний гар дээр бий гэдгийг баттай хэлье. Манай нэгэн генерал л гэхэд өнгөрсөн жил төрийн томчуудад гурван ширхэг СВД буу цоо шинээр нь бэлэглэсэн тухай үзсэн харсан хүн ярьдаг. Даанч гэрч болж чадахгүй гэдгээ ний нуугүй хэлсэн. Яагаад гэхээр дээр үед ноёдоор оролдсон хүмүүсийн хонго авах юмгүй болдог байсан бол эдүгээ толгойгүй болох аюултай гэдгийг хаа хаанаа мэддэг болжээ.
Өнгөрсөн зургадугаар сарын дундуур цэргийнхэн байлдааны зориулалттай буу худалдах гэж байгаа сураг дуулдав. Таньдаг нөхөр маань АК буу сонирхож буйгаа хэлээд зохих газраас нь лавлаж өгөөч гэсэн юм.
Асуулаа. Үгүй байх аа гэсэн хариу өгөв. Тэгээд ч үймээн самуун дэгдэж хэд хэдэн хүн буудуулаад нас барчихсан учраас галт зэвсэг худалдах бөх зүрх, бүдүүн хүзүүтэй нэгэн гарах нөхцөл үнэндээ хаагдсан байлаа.
Гэхдээ манай цэргийнхэн галт зэвсэг худалдаж байсан тохиолдол бий. Эдүгээ зөвхөн цэрэг цагдаагийнхан л байлдааны буутай юм шиг яриа ихээхэн газар авч байгаа. Тэгвэл манай жирийн иргэдийн гар дээр байлдааны зориулалтай буу их хэмжээгээр бий гэдгийг хэлье. Сум ч бий. СКС-ээс гадна АКМ ч байдаг. Манай нэгэн нэртэй дуучин банди АКМ буу барьчихсан чоно авлаж байгаа нь зурагтаар гарсан шүү дээ.
Ингэхэд буу сумны хулгайн хэрэгт мэдээжийн хэрэг арми, цэргийнхэн нэлээд хэмжээгээр холбогддог. Батлан хамгаалах яамны харьяа …дугаар ангийн нэгэн офицер 50 ширхэг АК буу сох дутааж, түүнийгээ архинаас өгсөн тухайгаа мэдүүлсэн дуулиан 1990-ээд онд дэгдэж байлаа. Тэгвэл 2001 онд Хилийн цэргийн Баян-өлгий аймаг дахь 0165 дугаар ангийн офицер хошууч Л.Батсайхан 102 ширхэг буу хулгайд алдсан хэрэг гарсан.
Энэ бол нэг
сумангийн хэмжээний хүмүүсийг зэвсэглэчих буунууд. Мөн тэр дотор нэг ширхэг
СВД, тэр ч бүү хэл ротын пулемёт алдагдсан байгаа юм. Бусад нь бүгд АК. 100
ширхэг АК гэсэн үг шүү дээ.
Ер нь БХЯ болоод Хилийн цэргээс буу алдагдсан тохиолдол нэлээд бий.
Улаанбаатар хотын 0164 дүгээр ангиас гурван ширхэг АК алдагдсан хэрэг гарч
байлаа. Хамгийн ноцтой нь Дундговь аймаг дахь БХЯ-ны харьяа зэвсгийн агуулахаас
2005 онд байлдааны 30 мянга шахам сум алдагдсан хэрэг хэсэг хугацаанд шуугиан тарьсанаа
бас л чимээгүй болсон. Ховд дахь цэргийн нэг ангиас ч бас байлдааны сум олон
зуугаараа алдагдаж байсан мэдээ бий. Тэгвэл 1996 оны үед Хилийн цэргийнхэн
байлдааны СКС, нэгийг нь 380 мянган төгрөгөөр худалдсан байна. Бас уналгын
морьдоос ч өгсөн сураг байдаг.
Ерөнхийдөө эдгээр албан ёсоор худалдсан болон хулгайд алдагдсан гэх буунууд бүгд энгийн хүмүүсийн гар дээр очсон гэдгийг баттай хэлье. Эдүгээ байлдааны буугүй компанийн захирал гэж үгүй болсон. Бас тэрхүү хулгайд алдагдсан гэх сумнууд ч энгийн иргэдийн гар дээр байгаа нь тодорхой. Ротын пулемётын сум л гэхэд винтов, карабинд таардаг гэнэ. Гагцхүү хааяа гацах гээд байдаг муу талтай ажээ.Тиймээс тэдний чухам хэд нь чоно нохойны амь хороож, хэд нь хүний алтан амь хөнөөснийг ёстой бурхан чөтгөр хоёр л мэдэх биз ээ.
Гэхдээ энэ бүгдэд Хилийн цэрэг болоод Батлан халгаалах яам, ЗХЖШ-ын одоогийн удирдлага огтхон ч хамаагүй гэдгийг зориуд онцлон хэлье. 1990-ээд оны сүүл үе, бас 2000-2004 оны үед эдгээр хэргүүдийн ихэнх нь гарсан байдаг. БХЯ-ны данагарууд л гэхэд хэд хэдэн танк, тэр ч битгий хэл нисдэг тэрэгний мотор задлаад хужаа нарт худалдчихсан хэл ам гарч л байлаа. Таван генералын хэрэг гээд л нэг хэсэг шуугиж байв даа. Тэгвэл 1993, 2001онд байлдааны МиГ-21 хэмэээх сөнөөгч онгоц задлаад худалдчихсан яриа бий.
Ингэхэд онгоц, танк ч дүүрч. Тэгээд ч элэгдэлд ороод тэртэй тэргүй ашиглагдах хөг нь өнгөрсөн, харахад техник болохоос ачир дээрээ төмрийн сэгнүүд байсан биз гэж бодогддог. Харин буунуудын хувьд өөр. Буу хэзээ ч хуучирдаггүй. Ялангуяа АК бол бүр гайхамшигтай эд. Гурван жил элсэнд булаатай хэвтсэн АК буу зүв зүгээр буудаж байсан гээд л цэргийнхэн домог шиг юм ярьдаг.
Тэгэхээр долдугаар сарын 1-ны үймээн самууны үеэр зөвхөн цагдаагийнхан байлдааны буу хэрэглэсэн хэмээх оношыг тавиад буй нь нэг талаас учир дутагдалтай. Яагаад гэхээр манай иргэдийн гар дээр байлдааны буу, сум ихээхэн хэмжээгээр бий. Худалдаж авсан, хулгайлсан, бэлэг дурсгалд авсан гээд ер нь зөндөө дөө, зөндөө. Том буу ч бий. Гар буу ч байгаа. Ангийн зориулалтай буу л гэхэд айл болгоны хананд нэгээс хоёр ширхэг өлгөөстэй.
Тиймээс дайны үеийг санагдуулам буун дуу шөнийн харанхуйг цочоон нижигнэх нь тийм ч сонин содон зүйл биш. Наад зах нь чоно үргээнэ. Цаад зах нь муу үйлд ашиглана.
Жишээлбэл, Гүнтийн буудалцаан байна. Манай нэгэн том даргын, Тагнуулын газар ажилладаг нөхөр тэнд буу тавьсан шигээ харайж явсан нь тухайн үед хэвлэлээр цацагдаж байлаа. “Тан Луу”-гийн хятадууд 25 килограмм алтаа хураалгахгүй гэж манай тагнуулчдын өөдөөс зэвсэг хэрэглэхийг оролдож байсан тохиолдол гарсан. Тэднээс л гэхэд байлдааны буу хоёр ширхэгийг хурааж авсан тухай мэдээлж байв. Энэ буунуудыг хужаа нар манай хилээр тэврээд орж ирээгүй нь мэдээж.
За тэгээд, Говь-Алтай аймагт дөрвөн ченжийн амийг буудаж хөнөөсөн Пүрэв-очир, Бадамдорж, Цогтбаатар нар, Дэнжийн мянгад ноолуурын хоёр ченжийг буудаж хороосон Д.Баатарын хэрэг гээд буу сумтай холбоотой дотор муухайрам аллагууд өч төчнөөнөөрөө. Мөн байсхийгээд л Батхаан ууланд “байлдлаа”, Мөнгөнморьтод буудалцлаа гэх чимээ бие зарсхийлгэнэ.
Бид ерөнхийдөө хэн нэгэнтэй дайтах гэж буй мэт шүдээ хүртэл өвч зэвсэглэсэн гэдгийг эдгээр хэргүүд нотолдог. Ердийн байлдааны зэвсэг бус тусгай зориулалттай, лазерийн чиглүүлэгч бүхий буунуудыг ч 1996 онд нэгэн компанийн захирал оруулаад ирсэн юмдаг. Өндөр үнэтэй, алсын тусгалтай ангийн буунууд ч элбэг болж. Буу зэвсэг худалддаг дэлгүүрүүд ч байна. Тэд хууль номынхоо дагуу үйл ажиллагаа явуулдаг. Ямартай ч байлдааны зориулалттай буу зэвсэг наймаалдаггүй. Ялангуяа галзуу балай хүний гарт буу орчих вий гэхээс ихээхэн сэргийлдэг юм байна билээ. Гэхдээ худалдах ном журам нь нарийн ч “мөнгө цагаан, нүд улаан” гэх бас нэгэн айхтар “хууль” манайд бий. Бас бидний монголчууд эдүгээ ан амьтнаа хядаад дууссан тул чухамхүү хулгайлж, худалдаж авсан галт зэвсэгээ юуны эсрэг ашиглах нь бараг тодорхой шүү дээ.
Ингэхэд алдагдсан буунууд олдсон эсэх, хулгайлагдсан сумнуудын сураг ажиг юу байна гэсэндээ учир мэдэх нэлээд хэдэн хүнтэй уулзлаа.
Манайд тэгвэл хамгийн нууц, хамгийн хаалттай сэдэв энэ байна. Баян-Өлгийн буунууд олдоогүй байх аа гэв. Шинжааны лалынхны гарт ороо биз гэх нэгэн ч байна. Дундговь дахь зэвсгийн агуулахаас алдагдсан сумнуудын сураг ч алга. Батлан хамгаалахын учир мэдэх танил маань ийм хэрэг гарсан талаар хүлээн зөвшөөрөөгүй ч бас үгүйсгэсэнгүй. Ямар ч байсан нэлээд хэдэн пулемётын гол төмөр хулгайлсан цэргийг Хөвсгөлөөс барьсан гэлээ. Тэгвэл цагдаагийнхан огт өөр юм ярив.
Тэднийхээр бол Монгол Улсын хэмжээнд алдагдсан 700 орчим бууг хайж байгаа гэнэ. Бас багавтар үзэсгэлэн өлхөн гаргах хэмжээний зэвсэг цагдаагийнханд хураагдсан байна. Харин хувьдаа буутай хүмүүсийн хувьд тусгай зөвшөөрөлтэй гэдгээ харуулсан. Тагнуул, цагдаа, эмнэлгийн гээд нэлээд хэдэн бичигтэй байж сая ангийн буу эзэмших эрхтэй болдог юм билээ. Тэгвэл мэдээжийн хэрэг хулгайн буу бол хулгайн юмандаа л хэрэглэгдэх нь тодорхой шүү дээ.
Ерөнхийдөө хулгайлагдаж, худалдаалагдсан зэвсгийн мөрөөр бага зэрэг мөшгөхүйд ийм байна. Хаана л бол хаана “хадан хясаа” мөргөчихөөд тун зовлонтой юм. Шат шатны дарга нарын нь ам тас зуугаастай үед жирийн бид нар яах ч билээ.
Д.Баасанжаргал