Социализмын хаалттай нийгмийн үед модерн, абстракт урлагийг бүтээн туурвиж байсан зураачдын бүтээлийн үзэсгэлэн "Хөрөнгөтний урлаг" нэртэйгээр өчигдөр Монголын Үндэсний уран зургийн галерей болон ХААН банкны Арт галерейд нээгдлээ. Үзэсгэлэнд ардын зураач Б.Чогсом, зураач Г.Соосай, Г.Дунбүрээ, УГЗ П.Балдандорж нарын 1950-1970 онд туурвисан алдартай зургууд тавигдсан байна. Тэртээх хаалттай нийгмийн нээлттэй бүтээлүүдийн талаар уг үзэсгэлэнг зохион байгуулж нийтэд танилцуулж буй урлаг судлаач Ц.Уранчимэгийн ярилцлагыг хүргэе.
-"Энэ үзэсгэлэн нэрнээсээ эхлээд анхаарал татаж
байна. Хөрөнгөтний, хөрөнгөтний бус гэж хуваахаа болиод удаж байгаа болохоор
тэр л дээ?
-Энэ их учиртай. 1968 оны долдугаар
сард хэсэг залуу уран бүтээлчдийн үзэсгэлэн гарч байсан юм. Тэр үзэсгэлэнгийн
үеэр залуучууд уран бүтээлийн эрх чөлөөний тухай ярилцаж байж л дээ. Нэлээд
олон абстракт зураг тавьчихсан байж. Тэгээд нөгөө залуучууд ер нь энэ абстракт
урлагийг юу гэж ойлгох ёстой юм гээд л ярилцаж байсан байгаа юм. "Ленин ч
гэсэн урлаг ойлгодоггүй байсан гэсэн" гэхчилэн нэлээн халуун яриа өрнүүлсэн
байна л даа. Гэтэл тэр яриа нь Намын төв хороонд матаас болоод оччихгүй юу. Тэр
даруйд нь нөгөө үзэсгэлэнг хаагаад хөрөнгөтний урлаг хийж байна гэсэн шүүмжлэл
гарч л дээ. Тэр үеэс л манайд "хөрөнгөтний урлаг" гэсэн нэр томъёо
хэрэглэж эхэлсэн юм билээ. Ингээд УЭХ-ны даргыг Намын төв хороон дээр дуудан
байцааж байсан гэсэн.
-Тэр үед УЭХ-ны дарга хэн байсан юм бэ?
-Н.Цүлтэм. Манай аав байсан.
-Тэр үзэсгэлэнгээс болж хэдэн хүн шийтгүүлээ байх даа?
-Яахав, зарим талаар хэлмэгдүүлж л
байсан юм билээ. П.Балдандорж зураач гэхэд л тухайн үед Чех улсад сурч байсан
оюутан. Гэтэл хөрөнгөтний урлагийн бүтээл хийлээ гэж сургуульд нь явуулаагүй
гэдэг юм. Тэгээд Балдандорж гуай Монголдоо жил гаруй байж, дарга нарын хөрөг ч
юм уу, социалист дэглэмд тохирсон янз бүрийн зураг зурж байж дараа нь сургуульдаа
явах эрх олж авсан байдаг.
-Тэр үед тавигдсан бүтээлээс товчхон сонирхуулахгүй юу?
-Соосай гуайн "Эх", О.Цэвэгжав
гуайн "Эхийн цагаан сэтгэл", П.Балдандорж гуайн "Хөвсгөл
нуур", Дунбүрээ ахын "Арван ямаа", "Арван тэмээ",
"Арван адуу" гэхчилэн нэлээд зургууд тавигдаж байсан. Одоо энэ
зургуудыг эргээд харахад бүгдээрээ модерн урлагийн бүтээлүүд байгаа.
Тухайн үед манайхан өрнөдтэй ямар ч холбоогүй байсан хэрнээ Б.Чогсом, Г.Дунбүрээ, П.Балдандорж Г.Соосай нарын зураачид чөлөөт сэтгэлгээний ийм сод бүтээлүүд хийж байсан нь надад гайхалтай санагддаг. Тэртээ 1950-1970 оны үед хийж бүтээсэн абстракт, модерн урлагийн тэдгээр бүтээлийг бид өнөөдөр нийтийн хүртээл болгож байна.
-Энэ зургууд анх удаа нийтийн хүртээл болж байгаа юм уу?
-Тийм ээ. Эндээс юу харагдаж байна
вэ гэвэл хэдийгээр социализмын үе, нийгэм хаалттай байсан ч гэсэн хүмүүсийн
оюун сэтгэлгээ нийгмээсээ түрүүлж явж байсан нь тодорхой харагддаг. Үзэсгэлэнг
хоёр газар зохион байгуулж байгаа нь бас учиртай л даа.
Энэ зургуудын ихэнх нь Үндэсний уран зургийн галерейн сан хөмрөгт орсон бүтээлүүд. Тиймээс бид тэр зургуудыг Уран зургийн галерейд нь дэлгэн үзүүлж байна. Харин ХААН банкны Арт галерейд тавьсан зургууд бол уран бүтээлчдийн өөрсдийнх нь болон хувь хүмүүсийн цуглуулгад хадгалагдаж байсан бүтээлүүд байгаа. Энэ сод бүтээлүүдийг өмнө нь хаана ч, хэзээ ч ил гаргаж байгаагүй. Маш онцгой үзэсгэлэн. Жишээ нь, тухайн бүтээлийн хоёр хувилбар, түүний судалбарыг нь хүртэл эндээс харж болно. Соосай гуайн "Эх" гэдэг зурагт нь цагаан өнгийн мушгиралдсан дүрс байдаг юм. Соосай гуай амьд байхдаа "Би абстракт энэ тэр гэдгийнх нь нарийн ширийнийг мэдэхгүй юм аа. Хадны сүг зурган дээр байдаг ийм цагаан дүрсийг Б.Ринчен гуай үүнийг эх гэдэг юм гэж тайлбарлахаар нь би бүтээлдээ авч ашигласан" гэж надад хэлж байсан. Тэр чинь 1995 он л доо.
Б.Чогсом гуай гэхэд л Москвагийн олон улсын харилцааны сургууль төгссөн хүн. Уг нь Элчин сайд байх ёстой хүн шүү дээ. Гэтэл өөрөө урлагт дуртай, авьяас чадалтай учраас зураач болж, жар, далаад оны үед дандаа абстракт бүтээлүүд хийсэн байдаг юм. "Говь", "Тайхар чулуу" гэх мэт маш олон сонин сонин, модерн зургуудаа зурсан байхгүй юу.
-Тавь, жар, далаад онд абстракт зураг зурж байсан уран
бүтээлчид үнэхээр гайхалтай хүмүүс байж. Өнөөдөр ийм чигийн зураг зурж байгаа
залуучуудын бүтээл энэ хоёрын хооронд хэр ялгаа анзаарагддаг вэ?
-Мэдээж өөр л дөө. Гэхдээ нэг том
ялгаа бол эдгээр хуучцуул маань дандаа Монголдоо сурч, хаалттай нийгэмд амьдарч
байсан хэрнээ тийм бүтээл хийж байж. Гэтэл өнөөгийн уран бүтээлчид мэргэжлийн
сургуульд нь сурчихаж байна. Янз бүрийн сувгаар асар их мэдээлэл авч, гадаадын
уран бүтээлчдийн бүтээлтэй танилцчихаж байна. Чөлөөтэй сэтгэж зурах боломж нь
маш өргөн болсон байна шүү дээ.
-Ямар ч хүн зав гаргаад үзүүштэй бүтээлүүд юм байна.
Үзэсгэлэн хэдэн өдөр үргэлжлэх юм бэ?
-Ирэх долдугаар сарын 5-ныг хүртэл
ХААН банкны Арт галерейд, долдугаар сарын 14-н хүртэл Үндэсний уран зургийн
галерейд нээлттэй байх юм.
Н.Пагма