"Ах дүү гурав байв. Зам дээрээс гүзээ шар тос олжээ. Хамгийн бага дүүдээ өглөө идэхээр хадгалуулж гэнэ. Дүү нь долоосоор байгаад дуусгаж. Хоёр ах нь дүүгээ зодсоор байгаад алчихжээ" гэсэн Монгол ардын үлгэр санаанд орж байна. Сүүлийн үед Монгол төрийн төмөр нүүр, нударга болсон цагдаа нар иргэдээ ганц нэгээр нь "агнадаг" байсан бол сүүлдээ эхнэр нөхөр, ах дүүг хамтад нь хатуухан хэлэхэд мал төхөөрч байгаа юм шиг алж, хороодог болжээ. Тэдэн дотроо гарын үзүүр, муныг бариул болсон эргүүлийн цагдаа нар нь биш, Цагдаагийн ерөнхий газрын харьяа, Цагдаагийн академи, ОХУ-ын Дотоод хэргийн яамны академи төгсгөсөн нөхдүүд иргэдийнхээ амь насаар "нааддаг аж". Зөвхөн 2008 он гарсаар Монгол Улсын хэмжээнд төрийн цагдаагийн гарт амиа алдсан хүмүүсийн тоо гарын арван хуруунаас хэтэрч, зарим нэг нь эмнэлгийн сэхээн амьдруулах тасгийн орон дээр амьдрал, үхэлтэй тэмцэлдэж байна. "Миний цагдаа намайг хамгаална" хэмээдэг монголч үзэл үндсээрээ өөрчлөгдөж, "Цагдаатай муудалцсан хүн биегүй, цагдаагийн газрын үүд сахисан нэгэн насгүй" гэсэн хэлц үг гарчээ. Манай цагдаа нар оны эхнээс л иргэдийнхээ амь насаар "тоглосон".
2008 оны гуравдугаар сарын 6-нд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байрны цагдаа, офицерүүд Монгол Улсын начин П.Ганбаярын амь насыг онц хэрцгийгээр, санаатай хөнөөсөн. Түүнээс арван хүрэхгүй хоногийн дараа Дорнод аймгийн Баяндун сумын хэрэг бүртгэгч, цагдаагийн дэслэгч Г.Адилбиш амьдралд дөнгөж хөл тавьж байсан 21 настай залууг паарнаас гавлаж байгаад зодсоор байгаад алчихсан. Бүр сүүлдээ цагдаагийн дүрэмт хувцастай "алуурчид" тэтгэвэрийн хөгшчүүлийг "жар хүрээд жаргаж суухад" нь хүч түрэмгийлэн эзэрхийлж, эрүүлжүүлэхэд хонуулан резинен бороохойны амт үзүүлж, 140 мянган төгрөгийг нь хэнэг ч үгүй халаасласан явдал Ховд аймгийн Цагдаагийн газарт гарчээ. Хохирогч өвгөчүүл Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газарт гомдол гаргаж, түүний мөрөөр хотоос шалгалт очих сургаар алга болсон 140 мянган төгрөг тус аймгийн Цагдаагийн газрын хонгилоос гэнэт гарч ирсэн.
Тэгэхлээр Ховдын цагдаа нар мөнгө алга болгрдог, ургуулдаг нууц ид шидтэй. Бараг дэлхийн алдартай илбэчин Дэвид Коппорфильд Ховд аймгийн цагдаа нарын хажууд юу ч биш. Баянхонгор аймагт цагдаа нар илрэхгүй байгаа хэргийнхээ золиосонд араас нь хөөцөлдөх хүнгүй, "гудамжны" гэх нэгэн эрийг "золигт гаргаж" цагдан хорьжээ. Авсан үгүйг нь баримтаар нотолж чадахгүй болохоор "хэргээ хүлээ" хэмээн үндсэн аргаараа нүдэж гарч. Хохирогчийг амиа алдсаны хойно нь эрүүлжүүлэхийн камерт оруулаад амиа хорлосон байдалтай болгон төрсөн эхэд нь хүлээлгэн өгсөн байна. Үүний дараахан Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Ганбат ажлын цагаар, дүрэмт хувцастайгаа газар дээрх ганц найзынхаа сэтгэлийг засан бааранд дайлж, цайлан улмаар "Ланд круйзер-200" маркийн машинаар хоёр оюутан залууг дайрч амь насыг нь хохироолоо. Гэвч цагдаагийн дэслэгч Б.Ганбатын энэ үйлдэл цагдаа нарын хүний амь нас хохироосон эцсийн хэрэг биш байжээ. Энэ сарын 18-ны өдөр Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч М.Лханаасүрэн, Улсын мөрдөн байцаах газрын Тамгын хэлтэст ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад С.Баянмөнх, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн офицер, "Да хүрээ" захын гэрээт тасгийн дарга, цагдаагийн хошууч Ж.Алтангэрэл, Иргэний бүртгэл мэдээллийн төвийн гадаад паспортын хэлтэст байцаагч ажилтай Д.Төмөрбат нар архи ууж согтуурсан үедээ авто замын хөдөлгөөнд "Исүзү тропер" маркийн 27-37 УБХ дугаарын машинтай оролцон зам хөндлөн гарч явсан нэг гэр бүлийн хоёрыг дайрч амь насыг нь хохироожээ. Улмаар тэд хэргийн газраас зугатаж яваад айлын хашаа мөргөн зогссон байна. Машиныг Д.Төмөрбат жолоодож замын хөдөлгөөнд оролцсон байх юм. Жолооч Д.Төмөрбатын согтолтын хэмжээ 1.67 бүхэл гарч. Харин цагдаагийн ахмад С.Баянмөнх 1.89, Авлигатай тэмцэх газрын ажилтан М.Лханаасүрэн 2.07, цагдаагийн хошууч Ж.Алтангэрэл 1.89 хувийн согтолттой байжээ. Хүний согтолын хэмжээ 0.5-аас давахад биеэ хянах чадваргүй болдог. Гэтэл дээрх эрхмүүд түмний хэлдэгээр "тас үсэрсэн" хойноо төрийн цагдаагийн нэр төр, хувцас формондоо эрдэн замын хөдөлгөөнд оролцон, хоёр хүний амь нас хөнөөлөө. Өмнөд хөрш олон жилийн өмнөөс хүн амынхаа дунд "Нэг өрх-нэг хүүхэд" хөтөлбөр хэрэгжүүлэх болсон. Харин манай улсын цагдаа нар иргэдийнхээ амь насны эсрэг ямар нэг хөтөлбөр баталсан юм болов уу. Ямартай ч иргэдээ ганц нэгээр нь нүднээс далд "хороодог" байсан бол одоо гэр бүлээр нь "хүйс тэмтэрдэг" болжээ гэхэд хилсдэхгүй нь.
Цагдаа нарын хүний амь нас хохироосон өмнөх хэргүүд нь шийдэгдээгүй байхад дараагийнх нь гарч ард иргэдээ ганц нэгээр нь биш хоёроор нь "хороодог" боллоо.
Б.Төгөлдөр