Их Монгол Улс байгуулагдсаны 802 жилийн ой, Ардын хувьсгалын 87 жилийн ойн үндэсний их баяр наадмын нээлт уламжлал ёсоор төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд хүндэтгэлтэйгээр залан оруулж ирснээр эхэлж, “Уяхан замбуутивийн наран”-гаар үргэлжиллээ.
Үндэсний их баяр наадмыг нээж Ерөнхийлөгч Н.Энхбаяр монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл, төрийн хүндэтгэлийн билэг тэмдэг болсон үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлж сайн сайхны ерөөл билгийг айлтгаад “Олон зуун жилийн баялаг түүхтэй монгол наадам нь цар хүрээгээрээ Гиннесийн номонд бичигдэх гайхамшигт баяр наадам” гэж онцлон тэмдэглэлээ.
Төрийн тэргүүн цааш нь, наадамчин олондоо хандан “Уламжлал заншлаа дагаж, ухаан бодлоо уужим болгож дараагийн наадам хүртэл ярих юмтай наадах хэрэгтэй. Монгол наадмынхаа үйл ажиллагааг ёслол төгөлдөр нээснийг мэдэгдье. Зарлан тунхаглая. Хүндэтгэн, төрт ёсоо дээдлэн сэтгэл санаа өөдрөг тэнүүн, уул усаа баясган ёслол төгөлдөр наадацгаая” гэв.
Түүнчлэн цам, үндэснийхээ хувцсаар гоёсон залуус, бүсгүйчүүд, ардын бүжигчид наадмын нээлтийг чимлээ.
Уран нугарагчид бадам цэцгийн цоморлиг дотор гайхамшигт тоглолтоо сонирхуулахын зэрэгцээ дуучин Наран
“Сэрүүн анхилуун салхиа би саналаа
Сэтгэлд дотно найзуудаа би саналаа
Нутаг нутгийг дамжин гүйж очье
Нуур далай тэнгисийг гатлан нисч хүрье
Ээлжлэх 4 улирлын хэдийд байсан ч яах вэ
Эргээд мөдхөн гэртээ би харина аа” гээд дуулсан нь энэ удаагийн наадмын нээлтийн сонирхолтой агаад сонсголонтой хэсгийн нэг байлаа.
Зуны олимпийн наадамд оролцох эрхээ авсан тамирчид Төв цэнгэлдэхэд наадамчин олонтойгоо мэндчилж, есөн хөлт цагаан тугандаа мөргөлөө.
Өмнөхийг бодвол харьцангуй цөөн хүн оролцсон даруухан гэж хэлж болохоор наадмын нээлтийн ажиллагаа 11 цагт эхэлж, цаг гаруй үргэлжилсэн ба 2 өдөр Төв цэнгэлдэхэд наадам үзэх тасалбар 8000 төгрөгийн үнэтэй байна.
Ж.Сарнай