ЯДУУРАЛ хүүхдийн БОЛОВСРОЛ эзэмших боломжийг ХЯЗГААРЛАЖ байна
Амьжиргааны түвшин доогуур суралцагчийг сурах нөхцөл бололцоогоор төрөөс хангах бодлогын хэрэгжилтийн судалгааг “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл хийжээ. Монгол Улсад бага боловсролд хамран сургалт албан ёсны статистикаар 97.3 хувь байдаг ч тодорхой бүлгийн хүүхдүүд сургуульд элсэхгүй, элссэн ч бага ангиас завсарддаг байна. Тэдгээр бүлгийн нэг нь амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүд бөгөөд тэд нийгмийн бүтцийн асуудал болсон ажилгүйдэл, ядуурлаас шалтгаалан сургуулийн гадна байсаар байна.
Хүүхдүүд сургуульд сурах амьдралын боломжгүй, ядуу айлын хүүхдүүд өмсөх хувцас муугаас болоод бусад хүүхдүүдээсээ ичиж зовон сургуулиас холддог
Манайд ЕБС-иуд үнэ төлбөргүй боловч хүүхдээ сургуульд явуулахад, ялангуяа сумын сургуульд сургахад гэр бүлээс багагүй нэмэлт зардал шаардагдаж байгаа нь нууц биш юм. Эдгээр зардалд сургуулийн засвар үйлчилгээ, анги, танхимын ширээ, сандал, тоног төхөөрөмжийг шинэчлэхтэй холбоотой зардал, хичээлийн сурах бичиг, дүрэмт хувцас авах зэрэг орж байна.
Мөн нэн ядуу өрх, гэр бүлүүд хүүхдийн хоол, хүнс, хувцас, байр, унааны болон бусад зардлыг төлж чадахгүй байгаагаас хүүхдээ сургуулиас завсардуулах тохиолдол гарч байна. Түүнээс гадна хот суурин газрын амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур өрхийн хүүхдүүд сургуульд сурах амьдралын боломжгүй, ядуу айлын хүүхдүүд өмсөх хувцас муугаас болоод бусад хүүхдүүдээсээ ичиж зовон сургуулиас холддог хэмээн Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн тайланд 2013 онд дурдаж байсан асуудлууд шийдэгдээгүй хэвээр байгааг тус судалгаа нотолжээ.
Ядуурал бол зөвхөн орлого, амьжиргааны биш олон хэмжүүртэй асуудал бөгөөд гэр бүл, хүүхдийн сайн сайхан байдал, бие махбод, нийгэм-сэтгэл хөдлөл, танин мэдэхүйн эрсдэлт хүчин зүйлүүдийг дагуулж байдаг үзэгдэл гэдгийг уг судалгааны дүн харуулж байна. Тэдгээр хүүхдүүд болон гэр бүлд нь амьдралаа сайжруулах чадавх, боломж олгох нь төрийн хүлээх үүрэг ба түүнд хүрэх арга зам болох боловсрол эзэмших эрх тэгш боломжийг тэдэнд олгох юм хэмээн Ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг тайлангийн өмнөх үгэндээ бичжээ.
Амьжиргааны түвшин доогуур өрхийн суралцагчийн сурах нөхцөл, бололцоог төрөөс хангахын ач холбогдол
Хүүхэд бага наснаасаа боломжоор хязгаарлагдана гэдэг нь насанд хүрсэн хойноо чанартай боловсролд хамрагдах боломжоос хоцрох, эсвэл сургуулиа бүрэн дүүргэж чадахгүй байдалд хүрэх; үндсэн чадвар, чадамж хангалтгүй, эсвэл нийгэмд нэр хүндтэй, цалин сайтай ажил хөдөлмөр эрхлэхэд нь шаардлага хангахгүй мэдлэг боловсрол эзэмших магадлалтай гэсэн үг юм. Иймээс ялгаатай байдал нь үе дамжсан сул талыг бий болгохоос гадна хувь хүн болоод улс үндэстний хувьд нийгэм, эдийн засгийн үр шимийг хүртэхэд саад тотгор учруулдаг.
Өрхийн амьжиргаа, орлогын түвшинтэй холбоотой ядуурал нь хүүхэд боловсрол эзэмших боломжийг хязгаарлаж байна.
Монгол Улсын хувьд өрхийн амьжиргаа, орлогын түвшинтэй холбоотой ядуурал нь хүүхэд боловсрол эзэмших боломжийг хязгаарлаж байна. Нийгэм эдийн засгийн статус доогуур, амьжиргааны түвшин тааруу өрхүүд хүүхдийнхээ наад захын хэрэгцээг хангаж чадахгүй, тухайлбал хоол хүнс, хувцас, байр, унааны болон бусад зардлыг төлж чадахгүй байгаагаас хүүхдээ сургуулиас завсардуулах тохиолдол гарсаар байна. Иймээс эдгээр саадыг арилгах, хүн бүрийг бага наснаасаа боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэх, тэлэх, хангахад төрийн оролцоо зайлшгүй чухал юм. Боловсрол нь төрийн санхүүгийн хөрөнгө оруулалтуудаас хийж болох хамгийн сайн хөрөнгө оруулалтын нэг хэмээн хүлээн зөвшөөрөгддөг.
График 1. Амьжиргааны түвшин доогуур өрхийн суралцагч гэдэг нь:
/Боловсролын салбарт ажиллагсдын ойлголт/

НИЙТ ЯДУУ ХҮН АМЫН 42 ХУВЬ НЬ (380 МЯНГА) 15 ХҮРТЭЛ НАСНЫ ХҮҮХЭД БАЙНА
Боловсролын тухай хуулийн “амьжиргааны түвшин доогуур өрхийн суралцагч” гэдэгт хэн хамаарч буйг тодруулъя. Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.2 дахь заалтад тодорхойлсноор уг бүлгийн суралцагч нь “Үндэсний статистикийн хороо, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран баталсан аргачлалын дагуу өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон, амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур өрхөөс сонгогдсон өрхийн гишүүнийг” хэлнэ гэжээ.
“Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр (2017-2021”)-т дурдсанаар ядуурлын шугамаас доогуур орлоготой өрхөд амьдарч байгаа 0-17 насны хүүхдийн хувь 2017 оны байдлаар хүн амын 28.9 хувь гэжээ.
Мөн Үндэсний статистикийн хорооноос 2018 онд хийсэн “Ядуурлын дүр төрх” судалгаанд дурдсанаар “2018 оны дүнгээс харахад нийт хүн амын 28.4 хувь буюу 904.9 мянган хүн ядуу амьдарч байгаа бөгөөд сарын хэрэглээ нь 166580 төгрөгөөс бага байна. Цаашид 475 мянган хүн ядууралд өртөх эрсдэлтэй буюу эдгээр “бараг л ядуу” хүмүүс үнийн өсөлт, ажилгүйдэл, өвчин, байгалийн гамшигт нэрвэгдэх зэрэг цочролд өртөхөд л ядууралд орох эмзэг байдалтай. Нийт ядуу хүн амын 42 хувь нь (380 мянга) 15 хүртэл насны хүүхэд байна” гэжээ.
Мөн Үндэсний стастикийн хорооны 2021 онд гаргасан “Коронавирус ба эдийн засаг” судалгаанд “Өрхүүдийг мөнгөн орлогоор бүлэглэхэд, 300 мянган төгрөг хүртэлх орлого бүхий өрх өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.9 пунктээр буюу 8.6 мянган өрхөөр нэмэгдсэн байна. Энэ нь цар тахлын нөлөөлөл нийгмийн хамгийн эмзэг бүлэгт хүндээр тусч байгааг илтгэж байна” гэжээ. Энэ нь Үүнийг бусад судалгааны үр дүнгүүд мөн баталж байх ба тухайлбал, Хүүхдийг ивээх сангаас 2020 онд хийсэн “Монгол Улс дахь хүүхдийн эрхийн нөхцөл байдлын үнэлгээ”судалгаанд “Цар тахал нь судлагдсан нийт өрхийн багадаа тал хувийнх нь орлогын эх үүсвэр болон хэрэглээнд нөлөөлжээ. Энэ нь 43 хувьд бага зэрэг, 42 хувьд ихээр болон маш ихээр нөлөө үзүүлсэн гэсэн үг” гэжээ.
Эдгээр тоон мэдээллээс харахад 2020 оны дүнгээр 827.6 мянга орчим 5-18 насны хүүхэд байдаг. Үүний тал хувь (400 мянга) орчим нь ядуу, бараг ядуу нөхцөлд амьдардаг ба тэдгээр хүүхдүүдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилтийг судалжээ.
Тус судалгаанд хамрагдсан сургуулийн багш, ажилтнуудын (1690 оролцогч) 86.8 хувь нь ажилладаг сургууль, ангид нь амьжиргааны түвшин доогуур өрхийн суралцагч байдаг гэж хариулснаас үзэхэд ч тухайн бүлгийн хүүхдүүдийн тоо өндөр буйг харж болно. Эдгээр оролцогчдоос хэд орчим тооны суралцагчийг хэлж буйг лавлахад нийт дүнгээр, давхардсан тоогоор амьжиргааны түвшин доогуур өрхийн 32400 сурагч байгааг хэлсэн юм.
График 2. Амьжиргааны түвшин доогуур өрхийн сурагчид үзүүлсэн дэмжлэг

График 3. Дэмжлэг үзүүлсэн хэлбэр
График 3. Дэмжлэг үзүүлсэн хэлбэр
СУРАГЧДЫН СУРГУУЛИАС ЗАВСАРДАЖ БАЙГАА ШАЛТГААН “БҮРХЭГ” БАЙНА
Сургуулийн завсардсан хүүхдүүдийн шалтгаан, амьжиргааны түвшин болоод бусад нөлөөлж буй хүчин зүйлийн талаар нарийвчилсан мэдээллийн олдоц муу байна. Хүүхдийг ивээх сангийн судалгаанд дурдсанаар “2016 оноос эхлэн БСШУСЯ нь “Боловсролын салбарын мэдээллийн систем”-ийг нэвтрүүлж эхэлсэн ба харьяа хамран сургах тойргийнхоо сургууль завсардсан хүүхдүүдийн мэдээллийг ЕБС-иуд хороодын бүртгэл мэдээлэлд үндэслэн авдаг ч тус бүртгэл нь тогтмол шинэчлэгддэггүй нь сургууль завсардсан хүүхдүүдийг илрүүлэх механизмын гол дутагдалтай тал болж байна” гэжээ.
“Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-т зорилтот өрхийн сургууль завсардсан хүүхдийг албан бус сургалтад хамруулж, дүйцүүлэх хөтөлбөрөөр зохих шатны боловсрол эзэмшүүлэх, эдгээр хүүхдүүдэд дотуур байр, ном, сурах бичиг, дүрэмт хувцасны хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөхөөр тусгажээ.
Энэхүү судалгаанд оролцогч багш, ажилтнуудын 23.7 хувийн хэлж буй өөрийн ажилладаг сургууль, ангид хичээлээс завсардаж байсан хүүхдүүдийг тоолоход давхардсан тоогоор 338 сурагч байв. Сургууль завсардсан шалтгааныг оролцогчдын 58.9 хувь нь асууж, судалсан бол үлдэх 41.1 хувь нь судлаагүй орхижээ.
График 4. Амьжиргааны түвшин доогуур өрхийн суралцагч сургууль завсардсан эсэх
Шалтгааныг судлахад сургууль завсардсан суралцагчид дараах хариулт өгсөн ба хариултын давтамжаар эрэмбэлбэл;
- Гэртээ хичээл хийх ширээгүй, даалгавраа хийх боломж олддоггүй;
- Хичээлийн хэрэглэгдэхүүнгүй;
- Ажил хийх зорилгоор;
- Эцэг эх, асран хамгаалагч нь сургуульд сургах сонирхолгүй, ар гэрийн анхаарал сул учраас;
- Суралцагч өөрөө болон эцэг эх, асран хамгаалагч нь архины хамааралтай;
- Дүү нараа харах, өвчтэй эцэг эхээ асрах, тэжээн тэтгэх;
- Сургуулиас алслагдмал;
- Мал маллах, хурдны морь унах;
- Хувцас хунар муутайгаас анги ахих тусам бусдаасаа ичих нэрэлхэх;
- Үе тэнгийн хүүхдүүдийн гадуурхал, дарамт, дээрэлхэлт;
- Хичээл тасалснаас хичээлээс хоцрогдох;
- ПС тоглоомонд донтсон;
- Сургуульд суралцах сонирхолгүй;
- Тэнэмэл, зайгуул хандлагатай болсон;
- Гэр бүл салалт;
- Орон гэрээсээ дайжсан;
- Өвдөх гэх зэрэг.
Дээрх шалтгаанууд нь мөн адил өмнө дурдсан судалгааны дүнтэй тохирчээ.
Амьжиргааны түвшин доогуур өрхийн суралцагчид сургуулийн орчинд юу тулгардаг вэ?
Монгол Улсын бүхий л бүс нутагт өрхийн орлогын ядуурал болон хүүхдийн эрхийн зөрчлийн хооронд тодорхой харилцан хамаарал нийтлэг. Жишээлбэл, Улаанбаатар хотын дүүргүүдийн хэмжээнд, хотын захын хороололд өрхийн орлогын ядуурлын түвшин болон хүүхдийн эрхийн зөрчлийн хэмжээ маш их байдаг. Хүний эрхийн Үндэсний Комисс 2017 оны Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх ээлжит илтгэлээрээ хүүхдийн эрхийн хэрэгжилтийн зарим асуудлыг судалгааны үндсэн дээр хөндсөн байдаг.
Уг судалгааны асуулгад хамрагдсан хоёр хүүхэд тутмын нэг нь амьдарч буй орчноо аюулгүй, хамгаалагдсан гэж үздэггүй бөгөөд 38.3 хувь нь сургуулийн орчноос (багш, сургуулийн атаман, нийгмийн ажилтан, дотуур байрны багшаас) хамгийн их айдаг хэмээжээ.
Сургуулийн орчинд хүүхдийн эрхийг зөрчиж, хүчирхийлэл үйлдэгч гол этгээдээр дээд ангийн хүүхэд (47.6 хувь), багш (15 хувь) гэж хариулсан байгаа нь хүүхдийн хоёр дахь “гэр” болсон газар нь аюулгүй, хүүхдэд ээлтэй бус байгаагийн илрэл юм. 18 Сургуулийн орчинд хүүхдийн эрхийн зөрчлийн хохирогч болох магадлал амьжиргааны түвшин доогуур өрхийн суралцагчийн хувьд хэр өндөр гэдгийг нарийвчлан судлаагүй боловч тухайн бүлгийн суралцагчид багш үе тэнгийнхнээс ялгаварлан гадуурхал, дээрэлхэлт, түүний хэлбэр болох бие махбод, үг хэлээр өртөх явдал байгаа эсэхийг судалгааны оролцогчдоос лавлахад:
График 5. Амьжиргааны түвшин доогуур өрхийн суралцагчдад хандах хандлага

Амьжиргааны түвшин доогуур өрхийн суралцагчтай ажиллахад багш нарт тулгарч буй бэрхшээл
Судалгаанд оролцогчдоос амьжиргааны түвшин доогуур өрхийн суралцагчтай ажиллахад тулгарч буй бэрхшээлийг асуухад дараах шалтгаануудыг дурдсан юм. Үүнийг давтамжийн эрэмбээр жагсаавал:
- Хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас , сурах бичиг дутуу;
- Даалгавар хийдэггүй, даалгавар хийх орчин, нөхцөл байхгүй;
- Хичээлийн хоцрогдол (хэл ярианы хөгжил, бичиг үсэг тайлагдалт, агуулгын хоцрогдол);
- Эцэг, эхийн анхаарал халамж, боловсрол, хандлага, харилцаа дутмаг;
- Хичээл таслалт их (сурах сонирхол бага, өвчлөл их, тэнэмэл болсон, сургууль, ангиа мөнгө хураах үед, ажил хийх зэрэг шалтгаан);
- Анхаарал төвлөрөл муу (өлсгөлөн, шим тэжээлийн дутагдал, төвлөрч сураагүй зэрэг шалтгааны үүдэлтэй);
- Хичээл тасалсан тохиолдолд гэрийн хаягаар олоход хэцүү, алслагдмал газар амьдардаг бол байнга эргэж тойрч чаддаггүй;
- Зан авирын доголдолтой болсон тул ойлголцоход хэцүү;
- Өөртөө итгэлгүй, дуугүй, идэвхгүй, бүрэг, сул дорой, сэтгэл санаа тогтворгүй, айдастай, хаалттай, сэтгэлээ нээдэггүй, нөхцөл байдлаа үнэн хэлдэггүй, гомдонгуй, найз нөхөдгүй байдаг тул тулж ажиллахад хүндрэлтэй;
- Ковид-19 шалтгаант цар тахлын үед зурагт, утас, дата, хичээллэх орчин нөхцөл дутмаг тул зайнаас сургахад хүндрэлтэй байсан;
- Эцэг эхийн архины хамаарал, голцуу ажил хөдөлмөр эрхэлдэггүй, залхуу, идэвх тэмүүлэлгүй, хүнсний талон авч амьдардаг;
- Өрөвдүүлэх дургүй, ядуу байдалдаа эмзэглэдэг;
- Бие даах чадвар, олон нийтийн үйл ажиллагаанд идэвх сул;
- Байнга анхаарал тавих шаардлага гардаг, гэтэл ганц багш хүрэлцдэггүй;
- Ямар нэгэн материаллаг тусламж авах л сонирхолтой байдаг. Өөрсдөөс нь шалтгаалах зүйлсийг хийдэггүй. Байгаа юмаа гамтай хэрэглэе гэсэн бодол байдаггүй;
- Ангиараа ижил зүйл худалдаж авах тохиолдолд хэцүү байдаг;
- Илүү цагаар тулж ажиллах шаардлагатай болдог;
- Холбоо барих утасгүй;
- Ахуйн ариун цэврийн байдал тааруу;
- Хичээлийн бэлтгэл хангадаггүй, цагийн юмыг цагт нь хийдэггүй зэргийг дурджээ.
Амьжиргааны түвшин доогуур өрхийн суралцагчийг сурах нөхцөл, бололцоог төрөөс хангахын тулд цаашид хэрхэх вэ?
Товч дүгнэвэл, Боловсролын тухай хуулийн 43.2.7 дугаар заалт нь амьжиргааны түвшин доогуур өрхийн суралцагчийн сурах нөхцөл, бололцоог хангах талаарх чухал эрх зүйн үндэслэл болж байна. Энэ дагуу боловсролын болон нийгмийн хамгааллын салбарт тодорхой үйл ажиллагаа хэрэгжүүлж тухайн бүлгийн суралцагчдын эрхийг зохих хэмжээнд хамгаалж байна. Хэдий тийм боловч амьжиргааны түвшин доогуур өрхийн суралцагчдын сурах нөхцөл, бололцоог хангах төрийн үүрэг хангалттай биелэгдсэнгүй. Энэ нь тус заалтын сул талаас гэхээс илүүтэй салбар хоорондын уялдаа бүхий системтэй бодлого үгүй, хамтран хэрэгжих учиртай бусад хууль, дагалдан гарсан бодлого, журам, үйл ажиллагааны төлөвлөгөө нь хуулийн зорилго, агуулгыг явцууруулж буйтай холбоотой. (Сурах орчин, нөхцөлийг хангах гэдэгт зөвхөн материаллаг дэмжлэгийг хамааруулсан.) Үүнээс шалтгаалан тухайн бүлгийн суралцагчдад болоод тэдэнтэй ажиллаж буй боловсролын салбарын ажилтнуудад тулгарч буй бэрхшээл шийдэгдэхгүй хэвээр. Иймд амьжиргааны түвшин доогуур өрхийн суралцагчийн сурах нөхцөл, бололцоог төрөөс хангахын тулд цаашид хэрхэх талаар дараах санал дэвшүүлж болохоор юм. Үүнд:
• “Сурах нөхцөл, бололцоогоор хангана” гэдэг нь зөвхөн амьжиргааны түвшнээс доогуур өрхийн төдийгүй суралцагч бүрийн хувьд ямар агуулгатай, ямар үйл ажиллагаагаар дамжин хэрэгжихийг хууль зүйн хувьд тодорхойлох;
• Ингэснээр өнөөгийн Нийгмийн халамжийн тухай хуульд дурдсан “боловсролын дэмжих үйлчилгээ” дангаараа хангалттай эсэхийг тодорхойлох;
• “Амьжиргааны түвшнээс доогуур өрхийн суралцагч” болон үүнд хамаарч буй олон ялгаатай тодорхойлолтыг зөрчлийг арилгаж, боловсролын төдийгүй бүхий л салбарын хууль тогтоомжид жигдлэх. Энэ нь бодлого төвлөрөх, бодлогоос гадуур нэг ч хүүхдийг үлдээхгүй байх үр нөлөөтэй.
• “Амьжиргааны түвшнээс доогуур өрхийн суралцагч” хэмээн зөвхөн орлогын ядуурлаар тодорхойлох нь тухайн бүлэгт чиглэсэн суралцагчид тусгайлсан бодлого хэрэгжүүлэхэд дөхөм хэдий ч хэрэгжүүлж буй бодлого нь зөвхөн сурах бичиг, дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл зэрэг материаллаг орчныг хэсэгчлэн хангахад чиглэж буй сул тал ажиглагдлаа. Иймд олон улсын ойлголт болох “нийгэм-эдийн засгийн статус доогуур” гэх агуулга руу бодлогыг чиглүүлж, нийгэм-эдийн засгийн бүхий л чиглэлээр цогц дэмжлэг үзүүлэн сурах нөхцөл, бололцоог хангах шаардлагатай.
• Амьжиргааны түвшнээс доогуур өрхийн суралцагчийг зөвхөн сургууль завсардуулахгүй байхад ихэнх практик төвлөрч буйд анхаарч, сургууль завсардуулахгүйгээс гадна сурлагын чанар болоод бусад шаардлагатай чанарт анхаарах чиглэлээр бодлого хэрэгтэй байна.
• Үндсэндээ орлогын ядууралтай холбогдон шууд ба шууд бусаар илэрч буй сөрөг үр дагавруудыг бууруулах, амьжиргааны түвшин доогуур өрхийн суралцагчийн сурч боловсрох эрхийг бүрэн дүүрэн хангахын тулд боловсрол эзэмшихэд шаардагдах ил болон далд зардлыг төрөөс даах, сургуулийн материаллаг, материаллаг бус орчныг хангах зэрэг системтэй үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд юун түрүүнд бодлогоо цэгцлэх, нэгтгэх, түүний дараа боловсролын салбарын төсвийг нэмэх, түүн дотроо энэ чиглэлд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төсвийг нэмэх, эцэст нь тасралтгүй, тогтвортой, олон талын оролцоот хяналт шаардлагатай.