Байгаль орчин, аялал жуулчлалын яамны захиалгаар Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл” хэрэгжиж буй.
Төслийн хүрээнд Хөвсгөл аймаг баригдах 37.9 км хатуу хучилттай авто зам, 7 байршлын авто зогсоол барих ажлын гүйцэтгэгчээр “Бээжин Юни-Констракшн Групп” ХХК гэрээ байгуулан ажиллаж байна.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон, Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 32.5 километр авто зам; Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5 км авто зам, нийт 37.5 км авто замын барилгын ажил эхэлж байгаатай холбогдуулан тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тус авто замыг ашиглалтад оруулах хүртэл хугацаанд уг замуудыг тодорхой хугацаанд хэсэгчлэн хаахаар боллоо.
Мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг холбогдох түр замын маршрутаар зохицуулалттайгаар зорчуулах болсныг мэдэгдэж байна. Түр замын маршрутыг доорх зургаас харах боломжтой.