gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     8.07
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 22
Зурхай
 8.07
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 8.07
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголд томоохон төсөл хэрэгжүүлэх БНХАУ-ын барилгын компаниудын төлбөрийг ЭТТ хийжээ

Б.Чимэг
Эдийн засаг
2022-10-26
21
Twitter logo

Олон улсын валютын сангийн дүрмийн IV заалтын ажлын хэсгийн уулзалт есдүгээр сард болсон. ОУВС-гийн ажлын хэсгийнхэн Сангийн яам, Төв банкны удирдлагуудтай уулзсан.  

Энэ оны зөвлөлдөх хэлэлцүүлгийг дүгнэж, ажлын хэсэг дүгнэлтээ гаргажээ.

ОУВС-гийн ажлын хэсгийн ихэнх тохиолдолд гишүүн оронд хийсэн албан ёсны айлчлалыг дүгнэж урьдчилсан үр дүнг танилцуулдаг. ОУВС-гийн Дүрмийн 4-р заалтын ээлжит (ихэнхдээ жил бүр) зөвлөлдөх хэлэлцүүлэг хийх, ОУВС-гийн эх үүсвэрийг ашиглах (ОУВС-гаас зээл авах) талаар гаргасан хүсэлтийг судлах, ажлын хэсгийн хяналт дор хэрэгжиж байгаа хөтөлбөрийн яриа хэлэлцээ явуулах эсвэл эдийн засагт гарсан өөрчлөлтүүдэд ажлын хэсгийн хяналт тавих зорилгоор айлчлал хийдэг байна.

Эрх баригчид энэ дүгнэлтийг хэвлэн нийтлэх зөвшөөрлийг өгчээ. Дүгнэлтэд тусгасан байр суурь нь ОУВС-гийн мэргэжилтнүүдийн байр суурь бөгөөд ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн байр суурийг гарцаагүй илэрхийлэхгүй.

Гадаад худалдааны эргэлт сайжирсны ачаар хил гаалийн доголдлын улмаас жилийн турш уналтад байсан уул уурхайн ДНБ өсөх хандлагатай боллоо.

Айлчлалын урьдчилсан үр дүнд үндэслэн ажлын хэсэг тайлан гаргана. Тайланг ОУВС-гийн удирдлагад танилцуулж зөвшөөрөл авсны дараа ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэр гаргуулдаг байна.

АНГАНА БАНЕРЖИГААР АХЛУУЛСАН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТ

Монголын эдийн засагт өсөн нэмэгдэж байгаа дотоод болон гадаад тэнцвэргүй байдлыг шийдвэрлэхийн тулд бодлогын томоохон тохиргоог яаралтай хийх шаардлагатай. Валютын ханшийг илүү уян хатан болгох, гадаад валютын нөөцийг нэмэх замаар 2023 оны гадаад өрийн том төлбөрийг амжилттай дахин санхүүжүүлэх, Цар тахлын эсрэг хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны эцсээр дуусгавар болгож, Монголбанкны төсөвтэй адилтгах үйл ажиллагааг нэн даруй зогсоох замаар мөнгөний бодлогыг цаашид хатууруулах нь зүйтэй.

2023 оны төсвийн алдагдлыг дорвитой бууруулах хэрэгтэй. Ирэх онд нийгмийн халамжийг эмзэг бүлэгт чиглүүлж, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгож байгаа нь төсвийн бодлогыг зохистой болгоход чиглэж буй зөв алхам болжээ.

Төсвийн хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр танах шаардлагатай. Төрийн өмчит компаниуд (ТӨК)-ын хөрөнгө оруулалтын төслийн ил тод байдал, хяналтыг сайжруулж, дахин эрэмбэлэх нь хамгийн тэргүүлэх чиглэлийн зорилт.

Эдийн засаг тодорхойгүй байгаа энэ үед банкны салбарын шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд банкны хяналт шалгалтыг бэхжүүлэх хэрэгтэй. Дүгнэж хэлбэл, Монгол эдийн засгийн бэрхшээлээ хэрхэн давах нь УИХ-аас ирэх саруудад ямар арга хэмжээ авахаас, 2023 оны төсөв ямар байхаас шууд хамаарна.

Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт хүчээ авч байна. Эдийн засаг дөрвөн улирал дараалан унасны эцэст 2022 оны II улиралд огцом өссөн нь уул уурхайн бус, нян ялангуяа хөдөө аж ахуйн салбарын сэргэлт эрчимжиж байгаагийн илрэл байлаа.

Гадаад худалдааны эргэлт сайжирсны ачаар хил гаалийн доголдлын улмаас жилийн турш уналтад байсан уул уурхайн ДНБ өсөх хандлагатай боллоо. Гэсэн хэдий ч Монголын гадаад секторын тэнцвэргүй байдал улам нэмэгдсээр байна.

Худалдааны тэнцвэр эхэндээ импортын хүнс, түлшний дэлхийн зах зээлийн үнийн өсөлт, БНХАУ-ын Тэг ковид бодлоготой холбоотойгоор хил хаагдсанаас муудсан. Сүүлийн үед дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлт саарч, Засгийн газраас гадаад худалдааг хилээр саадгүй нэвтрүүлэх чиглэлээр шийдвэртэй арга хэмжээ авч хэрэгжүүлсний дүнд экспортод саад болж байсан асуудлуудыг шийдэж байна.

Дэд бүтэц, барилгын төслүүдтэй холбоотой импорт нэмэгдэж, удаан эдэлгээтэй хэрэглээний бараа, үйлчилгээний эрэлт суларсан байсан бол одоо цар тахлын үед хийсэн хуримтлалаар санхүүжигдэн нэмэгдэж байна.

Үүнтэй зэрэгцээд Монголын томоохон ТӨК болох “Эрдэнэс Тавантолгой” борлуулалтын орлогыг урьдчилж авах буюу оффтэйк гэрээ байгуулах замаар экспортын борлуулалтын орлогынхоо ихээхэн хэсгийг БНХАУ-ын барилгын компаниудаар Монголд хөрөнгө оруулалтын томоохон төсөл хэрэгжүүлэхэд зарцуулж байна.

“Эрдэнэс Тавантолгой” борлуулалтын орлогыг урьдчилж авах буюу оффтэйк гэрээ байгуулах замаар орлогынхоо ихээхэн хэсгийг БНХАУ-ын барилгын компаниудаар Монголд хөрөнгө оруулалтын томоохон төсөл хэрэгжүүлэхэд зарцуулж байна.

Энэ нь гадаад валютын орох урсгалыг багасгаж, импортын өсөлтийг эрчимжүүлжээ. Эдгээр нөхцөл байдал болон хөрөнгийн гадагшлах урсгал дээр нэмэгдээд хадгаламжийн долларжилт ихсэж, дэлхийн санхүүгийн зах дээр эх үүсвэр хомсдолтой болж ирсэн нь гадаад валютын ханшид ирэх дарамтыг өсгөж, энэ оны эхнээс хойш 9-р сарын эцэс хүртэлх хугацаанд төгрөг 17½ хувиар сулрав.

Гадаад валютын албан нөөц тасралтгүй багассаар 9-р сарын эцсийн байдлаар 2.8 тэрбум ам. доллар болсон нь байх ёстой түвшингээс үлэмж доогуур, санаа зовох асуудал. Инфляц Монголбанкны зорилтот интервалаас хол давсан хэвээр байна.

Саяхныг болтол инфляц бараа бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн өсөлт, дотоодын махны үйлдвэрлэлийн бууралт, БНХАУ-ын хилийн хязгаарлалт, ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээнээс улбаатай нийлүүлэлтийн доголдол зэрэг нийлүүлэлт, дэлхийн зах зээлийн хүчин зүйлээр өсч байсан.

2020 оноос хойш Засгийн газар цар тахлын дэмжлэгийг зорилтот бүлэгт чиглүүлэлгүй хавтгайруулан олгосон.

Хөдөлмөрийн зах бүрэн сэргээгүй байгаа ч хүнс, эрчим хүчний үнийн өсөлт, ханшийн сулралтаас инфляцад хоёр дахь тойргийн нөлөөлөл гарч ирж байна. 2020 оноос хойш Засгийн газар цар тахлын дэмжлэгийг зорилтот бүлэгт чиглүүлэлгүй хавтгайруулан олгосон.

Зарим өрхийн бодит орлого нэмэгдэж, цар тахлын улмаас суларсан байсан дотоод эрэлт огцом сэргэсэн, 2022 оны эхэнд тэтгэврийн доод хэмжээг их хэмжээгээр нэмсэн, мөн цалин саяхнаас өсч эхэлсэн нь ийм үр дагаварт хүргэлээ.

Төсөвтэй адилтгах үйл ажиллагаа болон төсвийн бодлого хоёул хэт хяналтгүй хэвээр. УИХ-аас Цар тахлын эсрэг хуулийн үйлчлэх хугацааг хэд хэдэн удаа сунгаж, 2022 оныг дуустал үйлчлэхээр болгосон нь Монголбанк төсөвтэй адилтгах үйл ажиллагааны хүрээнд систем рүү их хэмжээний эх үүсвэр нийлүүлэхэд хүргэжээ.

Мөнгөний бодлогын шилжих механизмын хүүний сувагт саад болох замаар мөнгөний бодлогыг хатууруулах шийдвэрийн үр нөлөөг сулруулж байна. Дээр анхааруулсанчлан, энэ оны төсвийн тодотголоор нэмсэн, хүүхдийн мөнгийг бэлнээр олгох болсон нь импортын эрэлтийг өдөөн, инфляц, ханшийн дарамтыг өсгөж байна.

Түүхий эдийн үнийн өсөлтийн ачаар төсвийн ашигт малтмалын орлого нэмэгдэж, төсвийн гүйцэтгэл төлөвлөж байснаас сайжрах төлөвтэй байна. Гэхдээ төсвийн бодлогын илүү зохистой үзүүлэлт болох ашигт малтмалын бус суурь тэнцэл ихээхэн алдагдалтай хэвээр.

Цаашилбал, гүйцэтгэл нь хоцрогдолтой байсан төсвийн хөрөнгө оруулалт оны эцэс рүү эрчимжиж, импорт, ханш, инфляцийн дарамтыг өсгөхөөр байна.

Цаашдын төлөв: сэргэлт эмзэг, эрсдэл их. Эдийн засгийн сэргэлт энэ оны хоёрдугаар хагас, 2023 онд үргэлжлэх хүлээлттэй байна. Ингэхдээ хил гаалийн хязгаарлалтаас улбаатай тасалдал энэ оны эцэс гэхэд үндсэндээ шийдэгдэнэ гэж тооцлоо.

Экспорт тасалдсанаас овоорсон байсан нүүрс дуусаж, олборлолт сэргэхээр байна. Оюутолгой төслийн далд уурхайн үйлдвэрлэл 2023 оны эхний хагаст эхэлснээр эдийн засгийг үлэмж дэмжих учиртай. Цар тахлын улмаас суларсан дотоод эрэлт цаашид тогтворжсоноор ойрын хугацаанд өсөлтийг дэмжих ч Монгол импортоос ихээхэн хамааралтай учраас цэвэр нөлөөлөл нь бага байна.

Инфляц дорвитой буурахгүй, эдийн засгийн тодорхойгүй байдал нэмэгдэж, цар тахлын үед хуримтлагдсан хадгаламжаас их хэмжээний зарлага гарсны улмаас банкуудын хөрвөх чадвар муудаж байгаагаас банкууд эрсдэлээс түлхүү зайлсхийж, зээл олголтоо бууруулав.

Энэ нь дотоодын хувийн хэвшлийн үйлдвэрлэлийг хязгаарлаж байна. Үндсэндээ уул уурхайн салбарын өсөлтийн ачаар ДНБ-ий бодит өсөлт

  • 2022 онд 2.5 хувьд,
  • 2023 онд 4 хувьд хүрэх тооцоо гарлаа.

Дунд хугацаанд зэс, нүүрсний экспорт хэвийн түвшинд очиж, эдийн засгийн өсөлт боломжит хэмжээнээс дээгүүр байна гэсэн тооцоололтой байна. Инцляц 2023 оныг дуустал Монголбанкны зорилтот интервалаас давсан хэвээр байх хүлээлттэй байна.

2023 оны 1-р сарын 1-наас эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг их хэмжээгээр нэмэх шийдвэр, ханшийн сулралтын хоцорч илрэх нөлөөлөл инфляцыг үргэлжлүүлэн өдөөнө.

Махны үйлдвэрлэл нэмэгдэж, дэлхийн зах зээл дээр хүнс, эрчим хүний үнэ буурч, Монгол ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүнийг хямд авах тохиролцоонд хүрсэн нь инфляцын (болон гадаад) дарамтыг багасгана. Гэхдээ төсөв, төсөвтэй адилтгах үйл ажиллагааны дэмжлэг, 2023 оны 1-р сарын 1-наас эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг их хэмжээгээр нэмэх шийдвэр, ханшийн сулралтын хоцорч илрэх нөлөөлөл инфляцыг үргэлжлүүлэн өдөөнө.

Гадаад секторын хамгаалалт хүндрэлтэй хэвээр байхаар байна. Урсгал дансны тэнцэл 2022-2023 онуудад ихээхэн алдагдалтай байх бөгөөд энэ нь экспортын биет хэмжээ хэвийн түвшиндээ очиж, импорт өндөр өсөлттэй холбоотой юм. Нүүрсний экспортоос орох ёстой валютын орлогын нэлээдийг гадаадын гэрээт компанид шилжүүлж, гадаад өрийн том дүнтэй эргэн төлөлт хийх хуваарьтайгаас гадаад валютын нийт нөөц 2022 оныг дуустал 2½ тэрбум ам. доллар орчимд эргэлдэнэ.

2023- 2024 онуудад хангалтгүй хэмжээнд очиж буурахаар байна. 2023-24 онуудад төлөх ёстой гадаад өрийн том дүнтэй төлбөрүүд дэлхийн санхүүгийн захд эх үүсвэр хомсдолтой, засгийн газрын бондын өгөөжийн түвшин асуудал дагуулах хэмжээнд хүрч нэмэгдсэн энэ үед бондыг дахин санхүүжүүлэхэд эрсдэл үүсгэж болзошгүй.

Хөгжлийн банкны чанаргүй зээлийг хэрхэн шийдвэрлэх нь тодорхой бус. Гадаад валютын нөөцийг нэмж багасгаж магадгүй юм. Цаашдын төлөвийг доройтуулах эрсдэлүүд давамгайлж байна. Дэлхийн санхүүгийн зах дээр эх үүсвэр хомстох, БНХАУ-ын хил гаалиа илүү урт хугацаагаар хаах, БНХАУ-ын эдийн засаг илүү хурдтай саарах, түүхий эдийн үнэ ханш савлах нь цаашдын төлөвт шууд сөргөөр нөлөөлнө.

АНУ, Английн засгийн газраас томоохон дэмжлэг үзүүлсэн ч ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг дагаж барууны томоохон банкууд эрсдэлээс зайлхийж байгаатай холбоотойгоор корреспондент банкны харилцаа тасалдаж болзошгүй. Энэ нь цаашдын төлөвийг нэлээд доройтуулах эрсдэл.

Монгол Улс ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүнээс хэт их хамаардаг. Газар зүйн хувьд төрөлжүүлэх боломж хязгаарлагдмал юм. Дотоодын оновчтой бус бодлого, 2024 оны УИХ-ын сонгуулийг угтаж тэлэх бодлого баримталж, санхүүгийн болоод ТӨК-ийн салбараас төсөв дээр их хэмжээний болзошгүй өр төлбөр үүсгэж байгаа нь санаа зовох дараагийн асуудал.

Бодлогын тэргүүлэх чиглэл: гадаад, дотоод тэнцвэргүй байдлыг арилгах

Тайлан тэнцэл дээр байсан асуудлуудыг шийдвэрлэлгүй удаахын зэрэгцээ нэмж үүсгэсэн, эдийн засгийг зөв зохистой удирдах бодлогын хэрэгслийг бэхжүүлэх ажлыг хойшлуулсан, 2020 оноос хойш бодлогын хэт их дэмжлэгийг хавтгайруулан олгосон нь одоогийн хүндрэлийг шийдвэрлэхэд ашиглаж болох бодлогын орон зай, арга хэрэгслийг хязгаарлаж байна.

Гадаад, дотоод тэнцвэргүй байдлыг ойрын хугацаанд шийдвэрлэх бодлогын сонголт цөөн. Хамгийн үр дүнтэй хувилбар одоогоор байхгүй байна. Нэн ялангуяа, нэг талаас Монголын бондын өгөөжийн түвшин саяхан дарамт үүсгэх хэмжээнд хүрч огцом өссөн, нөгөө талаас 2024 оны сонгууль дөхөж байгаагаас дорвитой шинэчлэл хийх боломж хязгаарлагдмал. УИХ-аас ирэх саруудад гаргах бодлогын шийдвэр, нэн ялангуяа 2023 оны төсвөөс эдийн засаг цаашид хэрхэх нь шууд хамаарна.

Монголбанк гадаад валютын интервенцээ зөвхөн ханшийн огцом савалгааг зохицуулахад чиглүүлж, олон нийттэй харилцах үр дүнтэй стратеги боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй.

A. Гадаад секторын тогтвортой байдлыг хадгалж үлдэх
Валютын ханшийг илүү уян хатан болгох шаардлагатай. Ингэснээр инфляц нэмэгдэж, өрийн динамикийг цаашид доройтуулах ч энэ нь хувийн секторт гадаад өрөө илүү сайн удирдах хөшүүрэг болж, импорт, ашиг хонжоо эрэлхийлэн спекуляц хийхийг хазаарлана.

Гэхдээ дэд бүтэцтэй холбоотой импорт ханшийн өөрчлөлтөөс төдийлөн хамаардаггүй. Гадаад секторт үүссэн дарамтыг ханшийн сулралт дангаараа багасгаж чадахгүй. Иймд төсвийн, төсөвтэй адилтгах үйл ажиллагааны хатуу бодлого хэрэгтэй. Монголбанк гадаад валютын интервенцээ зөвхөн ханшийн огцом савалгааг зохицуулахад чиглүүлж, олон нийттэй харилцах үр дүнтэй стратеги хэрэгжүүлэх хэрэгтэй. Гадаад валютын нөөцийг нэмэх шаардлагатай.

Валютын нөөц нь гадаад өрийг дахин санхүүжүүлэх төлөв, гадаад санхүүжилтийн нөхцөл байдал, зээлийн зэрэглэлийг шууд тодорхойлдог. Монголбанк интервенцээ боломжоороо хязгаарлах замаар валютын нөөцөө өсгөж, бүх төрлийн аж ахуйн нэгж гадаад өр төлбөрөө удирдах төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа гэдгийг байнга анхаарч байх ёстой.

Төсвийн алдагдлыг бууруулахын хажуугаар Засгийн газар төсвийн хөрөнгө оруулалт (тэр дундаа ТӨК-ийн санхүүжилттэй хөрөнгө оруулалт)-аа танан эрэмбэлж, хууль тогтоомжинд заасны дагуу бизнесийн ашиг орлогоо Монгол Улсад буцаан авчрах шаардлагын биелэлтийг хангах, гадаад төлбөр тооцоон дээр Монголбанктай уялдаа холбоогоо сайжруулах, зарим барааны импортыг гаалийн татвараас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь импортыг өсгөх, ханшийн сулралтын нөлөөллийг бууруулах учраас энэ шийдвэрээ буцаах нь зүйтэй.

Үүний зэрэгцээ Засгийн газар хил дээр нэвтрүүлсэн хүн хоорондын харилцаа шаарддаггүй экспортын автомат шийдлүүдийг үргэлжүүлэн түлхүү ашиглаж, худалдааны шинэ гарцуудыг нээн гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгалыг шинээр бий болгох хэрэгтэй байна. ОХУ-аас импортоор авдаг газрын тосны бүтээгдэхүүний төлбөрийг саад бэрхшээлгүй хийх нөхцөлийг хангах асуудлаар холбогдох этгээдүүдтэй хийж байгаа яриагаа үргэлжлүүлэх нь зүйтэй. Дахин санхүүжилтэнд үүсч болзошгүй эрсдэлийг сайн удирдах хэрэгтэй.

Санхүүгийн зах дээр эх үүсвэр хомстож байгаа энэ үед Евробондыг дахин санхүүжүүлэх ажлыг аль болох эрт гүйцэтгэж, БНХАУ-ын Ардын банкны их хэмжээний своп шугамын гэрээг болж өгвөл хөнгөлөлттэй нөхцөлөөр шинэчлэх хэрэгтэй. Хөгжлийн банкинд чанаргүй зээлийн өртэй ТӨК-уудаар төлбөрийг төлүүлэх одоогийн төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэхэд хугацаа шаардагдахаар байна. Самурай бондыг чанаргүй зээлийн эргэн төлөлтөөс цугларсан хөрөнгөөр (урьдчилан) төлж болох хэдий ч энэ нь буурсан байгаа гадаад валютын нөөцөд сөргөөр нөлөөлөхөөр байна.

ТӨК-ийн санхүүгийн байдал сайнгүй байгаа энэ үед 2023 оны 3-р улирлаас өмнө Хөгжлийн банкны тайлан тэнцлийг амжиж сайжруулан Евробондыг дахин санхүүжүүлж чадах эсэх нь тодорхойгүй байна. Нөхцөл байдал сайжрахгүй, мөн валютын нөөц нэмэгдэхгүй бол Засгийн газар олон улсын захаас шинээр зээл авч Хөгжлийн банкны гадаад өрийн эргэн төлөлтийг хийвэл гарах сөрөг үр дагавар нь бага байхболомжтой.

B. Даамжирсан инфляцийг бууруулах
Инфляцийг бууруулах үүднээс төсөвтэй адилтгах үйл ажиллагааг цаг алдалгүй зогсоох шаардлагатай байна. Цар тахлын эсрэг хууль 2022 оны эцсээр эсвэл хууль эрх зүйн хувьд боломжтой бол тэрнээс өмнө дуусгавар болж, өөр ямар нэгэн хэлбэрээр дахин гарч ирэх ёсгүй. Ингэснээр инфляц болон гадаад тэнцвэргүй байдлыг тэтгэж байгаа нэг чухал хүчин зүйл болох ипотекийн хөнгөлөлттэй зээлийн өсөлтийг хазаарлах боломж бүрдэнэ.

Цаашилбал, банкны салбарын чөлөөт эх үүсвэр нэмэгдэж, Монголбанкны их хэмжээний алдагдлыг багасгах, үйл ажиллагааны хараат бус бие даасан байдлыг сайжруулах, мөнгөний бодлогод итгэл итгэлийг нэмэгдүүлэх боломж үүснэ. Ипотекийн хөтөлбөрийн хүрээнд үүссэн зээлийн өрийн үлдэгдлийг бүхэлд нь 2022 оны эцэст багтаан Засгийн газарт шилжүүлэх ёстой. Засгийн газрын хувьд 2023 оноос эхлэн энэ үйл ажиллагааг эргэн төлөлтийн дагуу аажмаар хумиж, төсвийн өр төлбөр нэмэгдсэнтэй холбоотойгоор төсвийн тогтолцоог боловсронгуй болгох замаар хөрөнгө оруулагчийн хүлээлтийг удирдах хэрэгтэй.

Монголбанкны мөнгөний бодлогын сүүлд гаргасан шийдвэр зайлшгүй байсан. Бодит хүүг цаашид эерэг утгатай байлгах нөхцөлийг бүрдүүлж, Монголбанк инфляцтай тэмцэх тууштай байр суурьтай байгаа дохиог өгөхөд бодлогын хүү өндөр байх хэрэгтэй байна. Энэ хүрээнд төсөвтэй адилтгах үйл ажиллагааг зогсоох нь зүйтэйДотоодын өрийн зах хөгжөөгүй, банкууд эрсдэлээс зугтаж байгаатай холбоотойгоор мөнгөний бодлогын шилжих механизм сул байгаа учраас мөнгөний бодлогыг хатууруулах хурдыг шинэ тоо мэдээн дээр үндэслэж тооцох хэрэгтэй бөгөөд ингэхдээ банкны салбарт тогтворгүй байдал үүсгэхээс зайлхийх нь зүйтэй.

Инфляцийн хүлээлтийг хазаарлахын тулд Монголбанк инфляцийг өдөөгч хүчин зүйл, бодлогын байр суурьныхаа үндэслэлийг ойлгомжтой тайлбарлах хэрэгтэй. Монголбанкнаас инфляцийг барих зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээг Засгийн газар дэмжиж ажиллах ёстой.

Үүний тулд нийлүүлэлтэд тулгарч буй саад тотгорыг үргэлжлүүлэн арилгаж, төсвийн алдагдлыг үлэмж хэмжээгээр бууруулан бодлогын дэмжлэг (тэр дундаа ашиглалтын зардлын татаас)-ийг хамгийн эмзэг бүлэгт илүү оновчтой чиглүүлэх замаар дотоод эрэлтийг хумиж, дотоодод өрийн хэрэгсэл гаргах замаар мөнгөний бодлогын шилжих механизмыг сайжруулан цалингийн доод хэмжээг арай бага хэмжээгээр нэмж, хэрэгжүүлэх хугацааг хойшлуулах нь зүйтэй.

Хэдийгээр эрчим хүчний тарифын өсөлт инфляцид шууд нөлөөлөх боловч тариф нь зах зээлийн нөхцөл байдлыг дагаж өөрчлөгдсөнөөр төсвийн хөрөнгө, эрчим хүчний хэрэглээг хэмнэх учиртай. C. Улсын салбарын тайлан тэнцлийг сайжруулах Төсвийн алдагдлыг дорвитой бөгөөд зөв чиглэлээр яаралтай бууруулах шаардлагатай байна.

Үүний зорилго нь гадаад дарамт, дахин санхүүжүүлтэнд тулгарч болзошгүй эрсдэлийг бууруулах, инфляцийг барих, өрийн динамик цаашид амаргүй болох чиглэлийг өөрчлөх, төсөв дээр урт хугацаанд ирэх зардлын дарамт, их хэмжээний болзошгүй өр төлбөрийн эсрэг хамгаалалт бий болгоход оршино. 2022 он мөд дуусах гэж байгаа энэ үед зөвхөн хамгийн их хэрэгцээтэй хөрөнгө оруулалтын төслийг л санхүүжүүлэх замаар төсвийн алдагдлыг зөв чиглэлээр бууруулах орон зай хязгаарлагдмал байна.

Улсын өрийн түвшин Монгол Улсад тохирох өрийн хязгаар (ДНБий 50 хувь)-тай харьцуулахад өндөр хэвээр байна. Тэтгэвэр, цалингийн доод хэмжээг саяхан нэмсэн нь улсын төсвөөс тэтгэврийн санд олгох санд татаасын хэмжээг нэмэгдүүлж, өрийн урт хугацааны үзүүлэлтүүдийг хүндрүүлсэн. Монгол Улсын өрийн тогтвортой байдлын эрсдэл өндөр хэвээр байгаа бөгөөд эдийн засгийн өсөлт саарч, төгрөгийн ханш унасан тохиолдолд маш их сөрөг үр дагавар амсахаар байна.

Мөн  томоохон ТӨК-ийн ашигт ажиллагаа бага, хөрвөх чадвар сул, өр төлбөр их байгаа нь төсөвт ихээхэн эрсдэл болж байна. Иймд төсвийн эдгээр суурь эрсдэлийг зохих ёсоор удирдаж чадахгүй бол болзошгүй өр төлбөр бодит өр төлбөр болсон тохиолдолд Монгол Улсын өрийн төлөвт ихээхэн нөлөөлөхөөр байна. Иймд 2023 оны төсөв дээр алдагдалыг ДНБ-ий ½ хувьтэй тэнцэх хэмжээгээр бууруулахаар төлөвлөсөн нь цаашид үүсэх эдийн засгийн хүндрэлийг шийдвэрлэхэд хангалтгүй байна.

Төсвийн бодлогын дорвитой, удаан хүлээсэн шилжилтүүдийг 2023 оны төсөвт оруулах ёстой. Тухайлбал, хүүхдийг мөнгийг эмзэг өрхийн зорилтот бүлэгт чиглүүлэх, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай тогтолцоонд оруулахдаа дорвитой арга хэмжээ авах.

Түүхий эдийн үнэ ханш өндөр, экспортод гарч байгаа түүхий эдийн биет хэмжээ өсч, ханш суларч байгаа нь 2023 оны төсвийн алдагдалыг үлэмж хэмжээгээр бууруулж, хэрэглээний болон тансаг барааны үндсэн хэрэгцээнээс давсан импортыг багасгах замаар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд тус нэмэр болохоор байна. Гадаад тэнцлийг сайжруулахад дэм болох үүднээс хүнсний бус зарим бараа бүтээгдэхүүний импортыг гаалийн татвараас чөлөөлснийг болиулж, оршин суугч бусын хөрөнгийн өгөөжийн татварыг борлуулалтын нийт орлого дээр биш олсон цэвэр ашиг дээр ногдуулах замаар банкууд болон ТӨК-ийн хувьцааг төлөвлөсөн ёсоор нийтэд санал болгох үйл ажиллагааг амжилттай явуулах нөхцөлийг бүрдүүлэх зэргээр орлого тал дээр нэмэлт арга хэмжээ авах талаар судлах нь зүйтэй.

Цаашилбал татвар, гаалийн удирдлагын шинэчлэлийг үргэлжлүүлэн хийж, үр дүнд хүрэх хэрэгтэй. Мөн түүнчлэн, төсвийн хөрөнгө оруулалтыг үлэмж хэмжээгээр танах хэрэгтэй. Төсвийн хөрөнгө оруулалтыг одоо хэрэгжиж байгаа төслүүдээр хязгаарлах төлөвлөгөөтэй байгаа боловч төсвийн төсөл дээр туссан хөрөнгө оруулалт, ТӨК-ийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон хөрөнгө оруулалтын төслүүд импортын орц ихтэй учраас ханшин дээр үргэлжлүүлэн дарамт үзүүлэхээр байна.

Төсөв болон ТӨК-ийн хөрөнгө оруулалтыг үлэмж хэмжээгээр нэмж танаж байж валютын нөөц бүрдүүлэлтийг дэмжиж, 2023 оны эцэс гэхэд илүү зохистой хэмжээнд хүргэн өрийг дахин санхүүжүүлэхэд тулгарч болзошгүй эрсдэлийг бууруулах боломжтой. Нөгөө талаас, хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт илүү чиглүүлж, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгон орлого бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх замаар чинээлэг өрхийн удаан эдэлгээтэй барааны импортыг бууруулах шаардлагатай байж болох юм.

Төсвийн хөрөнгө оруулалтын гадаад тэнцвэрт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулахын тулд төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтыг хойшлуулах шаардлагатай байна. Санхүүжилтийг олгохдооо зөвхөн хамгийн их хэрэгцээтэй төслөөр хязгаарлалт хийж, гадаадаас хөнгөлөлттэй эх үүсвэр олох хэрэгтэй.

Монгол Улсын гадаад санхүүжилтийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаатай уялдуулан ТӨК-үдийн байгуулсан оффтэйк гэрээг олон нийтэд ил тод, нээлттэй болгож, хөгжлийн шинэчилсэн төлөвлөгөөнд тусган УИХ-аар эрэмбэлүүлэн батлуулах нь зүйтэй. Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тогтолцоог нэн яаралтай шинэчлэн бэхжүүлэхийн тулд УИХ-д өргөн барьсан байгаа Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль (ОУВС, Дэлхийн банкны туслалцаатайгаар боловсруулсан)-ийн төслийг баталж, ил тод байдлыг нэмэгдүүлэн, төсөл хөтөлбөрийн сонгон шалгаруулалт, удирдлагыг боловсронгуй болгож, Эдийн засаг, хөгжлийн яамны чадавхийг шуурхай бэхжүүлэх хэрэгтэй.

Баялгийн сан, Хөгжлийн сангаар дамжуулан ашигт малтмалын баялгийг удирдах тогтолцоог төсвийн хүрээтэй зохих байдлаар нэгтгэж, хариуцлагыг тодорхой болгох шаардлагатай байна. Төсвийн бодлогын нэмэлт арга хэмжээ авч өрийн дунд хугацааны төлөвийг сайжруулах шаардлагатай. 2023 оноос хойш хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт чиглүүлэхдээ өрхийн орлогыг харгалзан үзэж, эмзэг өрхийг түлхүү хамруулах нь зүйтэй.

Энэ зорилгоор өрхийн орлогын талаар илүү сайн тоо мэдээг цуглуулж, орлого орлуулан тооцох аргачлалыг ашиглах шаардлагатай болно. Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгож, орлогын шатлалын босгыг аажмаар багасгах замаар орлого бүрдүүлэлтийг нэмэн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг оновчтой болгож, татварын бүтцийг хялбаршуулах замаар мөрдөлтийг нэмэгдүүлэх хэрэгтэй.

Тэтгэврийн тогтолцоог шинэчилж, төсвөөс нийгмийн даатгалын санд олгодог татаасын хэмжээг бууруулан тэтгэврийн системийн бие даан ажиллах чадварыг хангах ёстой. Эрх баригчид өрийг нэмэгдүүлэхгүй байх зорилготой шинэчлэлийг хэрэгжүүлэхийн оронд төсвийн хамгаалалтыг ашиглахаас татгалзаж, гэнэтийн их орлогыг хуримтлуулах хэрэгтэй. Энэ хүрээнд Ирээдүйн өв сангийн хөрөнгийг хүүхдийн мөнгө хөтөлбөрийн нэмэгдсэн санхүүжилтэнд ашиглаж, ирээдүйн хуримтлалаас татгалзсан 2021 оны хуулийн өөрчлөлтийг буцааж, хүүхдийн мөнгөний зардлыг бууруулан төсвийн бодлогын орон зайг нэмэх ёстой.

Өрийн хязгаарыг ДНБ-ий 50 хувьтай уяж, нэрлэсэн дүнгээс тооцон үйл ажиллагааны энгийн дүрэм тогтоох замаар төсвийн тогтолцоог хялбаршуулан төсвийн сахилга батыг хангах хөшүүргийг бэхжүүлэх хэрэгтэй байна. Үүний зэрэгцээ төсвийн ил тод байдал, тайлагналыг сайжруулж, залруулгын арга хэмжээ авах нь зүйтэй. ТӨК-ийн засаглалыг сайжруулж, болзошгүй өр төлбөрөөс төсөв дээр үүсэх эрсдэлийг бууруулах хэрэгтэй.

Хөгжлийн банкны тухайд, хөндлөнгийн бие даасан зөвлөх томилж, тус банкны үйл ажиллагаанд оношлогоо хийлгүүлэн банкийг шинэчлэх төлөвлөгөө боловсруулах нь зүйтэй. Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагыг бэхжүүлэх чиглэлээр хийж байгаа ажлын хүрээнд Хөгжлийн банкны үйл ажиллагааны ирээдүйг тодорхойлохоос өмнө энэ төрлийн бизнесийн загвар урт хугацаанд ажиллаж чадах эсэхийг нарийвчлан тогтоох хэрэгтэй.

Санхүүгийн бус ТӨК-үүдийг хувьчлахтай холбоотойгоор төсөв дээр үүсч болзошгүй их хэмжээний зардлыг зохицуулах үүднээс сайтар бодож боловсруулсан, шат дараатай арга замыг тодорхойлох хэрэгтэй. ТӨК-ийн тухай хуулийн төслийг баталсанаар энэ чиглэлд нэг алхам урагшлах хэдий ч засаглалыг сайжруулах талаар нэмж хийх ажил их байна. Санхүүгийн бус ТӨК-ийн хувьчлалыг хийхээс өмнө хатуу шалгууртай эрсдэлийн үнэлгээ хийж, ТӨК-ийн өр, хөрөнгө оруулалтан дээр тавих хяналтыг сайжруулж, зохицуулалт, ил тод тайлагналын зөв зохистой тогтолцоог бий болгож, ТӨК-ийн санхүүгийн сахилга батыг сайжруулахад чиглэсэн хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй (жишээлбэл, санхүүгийн хүндрэлд орсон тохиолдолд Засгийн газраас дэмжлэг үзүүлэхгүй байх тухай заалтыг хуулинд тусгаж өгөх).

ТӨК-д төсвөөс олгох зээл, гаргах баталгааны дээд хязгаарыг УИХ-аар жил бүр тогтоох шаардлагыг оруулж ирснээр ТӨК-ийн өр дээр тавих санхүүгийн хяналтыг сайжруулах ёстой. D. Санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх Санхүүгийн систем тогтвортой хэвээр байна, гэхдээ эмзэг байдал нэмэгдсээр байна. Системийн хэмжээнд банкны өөрийн хөрөнгө, активын чанар, ашигт ажиллагаа сайжирсан боловч эдийн засгийн тодорхой бус байдал, хувьцааг нийтэд санал болгох бэлтгэл ажил, бодлогын хүүгийн өсөлт зэргээс улбаатай эрсдэлээс зайлхийх явдал нэмэгдэж, зээл олголт саарч байгаа нь банкуудын тайлан тэнцэлд дарамт болж болзошгүй байна.

Банкны систем хөрвөх чадвартай байгаа хэдий ч 2021 оны дундаас хойш хүмүүс хадгаламжийн мөнгөө авч хэрэглээний зардлаа санхүүжүүлснээс банкуудын хөрвөх чадварын үзүүлэлтэд сөргөөр нөлөөлж байна. Уул уурхайн салбарт олгосон зээлийн чанар муудаж, өрхийн, ялангуяа орлого багатай өрхийн өрийн дарамт нэмэгдэн банк бус санхүүгийн байгууллагуудын зээл олголт эрчимжсэн нь эрсдэл үүсгэж байна.

Иймд банкны хяналт шалгалтанд тавих анхаарлаа цаашид нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Дотоодын системийн ач холбогдолтой банкуудын хувьцааг нийтэд санал болгох хугацааг УИХ-аас нэг жилээр сунгаж, 2023 оны 6-р сар хүртэл хойшлуулснаар Монголбанк эдгээр банкинд активын чанарын үнэлгээ хийж, СЗХ-той хамтран хувьцааг нийтэд санал болгох үйл ажиллагааны зөвшөөрлийг шат дараатайгаар олгох боломж бүрдсэн.

Активын чанарын үнэлгээ нь системийн ач холбогдолтой банкуудын тухайн үеийн тайлан тэнцэлд хийсэн үнэлгээ учраас Монголбанк банкны салбарын нөхцөл байдлыг сайтар хянаж, шаардлагатай үед хяналт шалгалтын нэмэлт арга хэмжээ авах нь зүйтэй. Сүүлийн үед макро эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй, мөнгөний бодлого хатуурч байгаа учраас энэ бодлого нь онцгой ач холбогдолтой болж байна.

Банкны хувьцааг нийтэд санал болгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ боломжит хөрөнгө оруулагчид банкны хувьцаа эзэмшигчдэд тавьдаг шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоож, банкны өөрийн хөрөнгө сайн чанарын байх нөхцөлийг хангах нь зүйтэй. Монголбанк активын чанарын үнэлгээний үр дүнг цаг алдалгүй танилцуулснаар хувьцааг нийтэд санал болгох үйл явцад итгэх илтгэл бүрдэнэ.

Банк бус санхүүгийн байгууллагын хяналт шалгалтыг эрчимжүүлж, зээлийн шалгуурыг чангатгах замаар ББСБ-ны зээлийн үйл ажиллагаанд хэт их эрсдэл хуримтлагдахаас сэргийлэх нь чухал байна. 2023 оны эцэст багтаан банкны хувь нийлүүлэгчдийн төвлөрлийг сааруулах зорилтыг хангах ажил амаргүй сорилт хэвээр байна. Энэ нь Монголын хөрөнгийн биржийн хөрөнгөжилт нимгэн, Монгол Улсын эдийн засаг 2023 онд хүндрэл бэрхшээл гарч болзошгүй байгаатай шууд холбоотой юм.

Хуулийн шаардлагыг хугацаанд нь багтааж хангаагүйгээс үүсэх хууль эрх зүйн үр дагаврыг эргэн харж, банкны салбарын тогтвортой байдал алдагдахад хүргэж болзошгүй нөхцөл байдлаас зайлсхийж, хянамгай тооцож боловсруулах хэрэгтэй байна. Монголбанкны хувьд зохих нөөц төлөвлөгөөг боловсруулах нь зүйтэй.

Бүтцийн болоод институцийн чухал шинэчлэлүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. ОУВС, Дэлхийн банкнаас төлбөрийн чадваргүйдлийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр зөвлөгөө өгсөн бөгөөд холбогдох хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан байгааг хойшлуулалгүй баталж, эдийн засагт үүсээд байгаа төлөгдөх найдваргүй өрийг шийдвэрлэх ажиллагааг түргэтгэх хэрэгтэй байна.

Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпорацийн зүгээс хямралын нөхцөлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний үр дүнтэй тогтолцоо, тэр дундаа мэдээлэл солилцох оновчтой тогтолцоог бүрдүүлж, эдийн засаг уналтад орсон үед хариу арга хэмжээ авах чадавхиа бэхжүүлэх нь зүйтэй. Энэ хүрээнд банкны бүтцийн өөрчлөлтийн тогтолцоог бүрдүүлэх нь тустай.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан