Их тэнгэрийн амны улаан зосон болон хар бэхэн зургийн түүх соёлын дурсгалт газрын орчныг тохижуулснаа өнөөдөр нээж байна. Нийслэлийн аялал жуулчлалын газар, ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран хот орчмын түүх, соёлын дурсгалуудыг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, түүх соёлын дурсгалыг олон нийтэд сурталчлах зорилгоор хотын аяллын шинэ бүтээгдэхүүнийг ийн нэмэгдүүлж буй аж.
Эдгээр дурсгалыг 1960 онд Зөвлөлтийн нэрт эрдэмтэн А.П.Окладников илрүүлэн, судалж байсан бөгөөд Хүрэл зэвсгийн үед холбогдох хадны зосон зураг болон XIII зууны үеийн бэхэн зураг, монгол, хятад, түвд бичээс бүхий түүх соёлын үл хөдлөх дурсгал юм байна.
Хот орчмын зарим түүх, соёлын дурсгалт газрууд нь улс, нийслэлийн хамгаалалтад багтдаг ч хадгалалт, хамгаалалт муу, эргэн тойронд хашаа хайс барьж, орц гарц хаасан, тоногдож сүйтгэгдсэн, зарим дурсгал устах эрсдэлтэй байгааг мэргэжлийн хүмүүс анхааруулдаг. Дээрх дурсгалуудыг хамгаалалтад авч, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгосноор түүх, дурсгалаа сэргээн, хадгалж хамгаалан үлдэх ажлын эхлэл тавигдлаа хэмээн үзэж байна.