-Ерөнхий сайд ба орон нутгийн залуус-
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн амралтын өдрүүдэд /2022.07-03,04/ Сүхбаатар, Хэнтий аймагт ажиллаж, дэд бүтцийн хоёр бүтээн байгуулалтын ажлыг нээхийг зэрэгцээ орон нутгийн иргэд, залуустай уулзалт хийлээ. Цар тахлын улмаас сүүлийн хоёр жилд хөдөө орон нутгаар явах боломж хязгаарлагдмал байсан бол одоо ковидтой холбоотой хориг хязгаарууд тавигдсанаар Гүйцэтгэх засаглалын тэргүүн ч танхимын гишүүдийн хамт орон нутгийн замд гарч, иргэдтэйгээ уулзаж явна. Ерөнхий сайд орон нутгийн иргэд болон залуустай тус тусад нь уулзалт хийв.
Орон нутагтаа ажиллаж амьдарч буй залуус ямар үзэл бодол тээж, юу хүсэж мөрөөддөг нь Ерөнхий сайдад сонин байсны адил сурвалжлах багт багтсан сэтгүүлч миний ч сонирхол татсан тул Сүхбаатар, Хэнтийн залуусын бодлого боловсруулагчдад хандсан үгсийг бичиж тэмдэглэж явав. Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын Хурлын танхимд төр, хувийн хэвшилд ажилладаг, оюутан, сурагч, малчдын төлөөлөл 300 орчим залуус цуглажээ. Ерөнхий сайдын багт Засгийн газрын гишүүдээс Сангийн сайд Б.Жавхлан, ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Соёлын сайд Ч.Номин, ЗТХ-ийн сайд Л.Халтар, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, тус хоёр аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон албаны хүмүүс багтжээ. Иргэд, залуусын асуултад Ерөнхий сайд болон салбарын сайдууд нь хариулт өглөө.
Залуусын уулзалт Ерөнхий сайд хүүхэд насны хүсэл мөрөөдөл, амьдралдаа ямар зарчим баримталдаг тухай асуултаар эхлэв.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЭСЭЭ БИЧЭЭРЭЙ, ЗАЛУУС АА. БИ ИРҮҮЛСЭН БҮХ ЭССЭГ УНШИХ БОЛНО
“Би өвөөтэйгөө өссөн, Лувсаннамсрай бол миний өвөө. Өвөө минь Хэнтийн Мөрөн сумын сургуулийн захирлаар ажиллаж байсан багш хүн. Өвөө надад үлгэр домог их ярьж өгдөг байлаа гээд өвөөгийнхөө ярьсан сургамжит үлгэрүүдээс тахианы үүрэнд өссөн бүргэдийн дэгдээхэйн тухай үлгэрийг ярив.
Тахианы дэгдээхэй цагаан, тахиа биш учир бүргэдийн дэгдээхэй бараан зүсмийнх. Бүргэдийн дэгдээхэй бусдаас их иддэг, магадгүй царай муутай учир эх нь, бусад дэгдээхэй ч ад үзэх тул өөрийгөө хамгийн азгүй, бүтэлгүй нэгэн гэж итгэлээ алджээ. Нэг өдөр сүүдэр бүрхүүлэн маш том шувуу нисэж ирэв. Тэр шувуу тахиануудтай хамт байсан бүргэдийн дэгдээхэйг хараад “Чи хамгийн өндөрт нисдэг бүргэдийн дэгдээхэй атлаа тахианы үүрэнд юу хийнэ вэ. Намайг даган хязгааргүй огторгуйд дүүлэн нис!” гэж урам зориг, итгэл өгч дагуулан ниссэн тухай үлгэр.
Л.Оюун-Эрдэнэ: Хот, хөдөөгийн боловсролын ялгааг арилгахын тулд хөдөөд илүү чадвартай боловсон хүчнийг ажиллуулж, цалин урамшууллыг нь хотоос илүү нэмэх бодлогоо ирэх оноос хэрэгжүүлнэ.
Хүн эхлээд өөрийн хүрэх алсын харааг тодорхойлох ёстой гэсэн санааг энэ үлгэрт өгүүлдэг. Хувь хүн ч, улс орон ч алсын хараатай, хөгжлийн бодлого төлөвлөлттэй, хаана хүрэх нь тодорхой байх ёстой юм. Энэ бол миний өвөөгийн надад сургасан зарчим. Холын зорилго тавьж, түүндээ хүрэхийн тулд системтэй, хариуцлагатай ажиллах ёстой. Тиймээс амьдралынхаа алсын харааг олж тодорхойлоорой гэж залуустаа захимаар байна. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал ч ийм үзэл санааны үндсэн дээр боловсруулагдан гарсан бодлогын баримт бичиг гэв.
Ерөнхий сайд, Би Хэнтий аймгийн Бэрх тосгоныхоо Тамгын газраас ажлын гараагаа эхэлсэн. Та нарын адил хөдөө нутагт төрийн алба хашдаг залуу байлаа. Тиймээс орон нутагт ажиллаж, ард түмний амьдрал мэдэх болсон залуус орон нутаг болон төрийн удирдах албанд, бизнесийн манлайлах түвшинд ажиллаасай гэж хүсдэг. Тиймээс хүсэл тэмүүлэл, идэвх зүтгэлтэй залуусыг дэмжинэ гэдгээ хэлж байв.
Ерөнхий сайдын ажлын албанаас “Шинэ сэргэлт ба миний оролцоо” сэдэвт 500-800 үгтэй эссэ бичлэгийн уралдааныг улсын хэмжээнд 18-35 насны залуусын дунд зарлажээ. Эсээг 2022 оны долоодугаар сарын 2-ноос 31-нийг хүртэл Newsletter@pmo.gov.mn цахим хаягаар хүлээн авч, аймаг тус бүрээс шилдэг 10 эсээг шалгаруулна. Шалгаруулалтыг наймдугаар сарын 2-10-ны өдрүүдэд явуулж, наймдугаар сард Ерөнхий сайдын ивээл дор Улаанбаатар хотод зохион байгуулах Залуучуудын үндэсний чуулга уулзалтад шилдгүүдийг урина.
Уулзалтад аймаг бүрээс ирсэн 300 залуусаас мөн шилдэг арвыг шалгаруулж, Америк, Сингапур, Японд богино хугацааны сургалтад хамруулж, туршлага судлуулах зорилготой. Ирээдүйн удирдагч, манлайлагчдыг төрүүлэх алсын хараатай ажил. Төрөөс иргэдээ сонсож, залуусыг ойлгож дэмжих хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Та бүхэн идэвхтэй оролцоорой, эсээ бичээрэй. Би явуулсан эсээ бүхнийг унших болно хэмээн Ерөнхий сайд залуусыг уриаллаа.
“ОРОН НУТГИЙН ЗАЛУУС ТӨРД АЖИЛЛАСНААС МАЛ ДАГАСАН НЬ ДЭЭР ГЭХ БОЛСОН”
Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын Санхүү, хяналт шалгалт, аудитын газрын дарга Амарбат, Төрийн захиргааны албан хаагчдын цалин нэмэхгүй удсанаас орон нутгийн залуус төрийн албанд ажиллах сонирхолгүй болсон. Тэр дундаа хөдөө суманд төрд ажилласнаас мал дагасан дээр гэж үзэж байна. Эмч, багш нарын цалинг нэмдэг атлаа төрийн захиргааны албан хаагчдын цалинг яагаад нэмдэггүй юм бэ? гэж асуув.
Түүнийг ийн хэлэхэд танхимд зэрэгцэн суусан бүсгүй дэмжиж байв. Б.Өнөртуяа Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 10 дахь жилдээ ажиллаж буй төрийн захиргааны албан хаагч.
Тэрбээр, Намайг ажилд орсноос хойш миний цалин нэг л удаа нэмэгдсэн. Төрийн захиргааны ажилтан давхар ажил хийхийг хуулиар хориглодог. Сүүлийн үед залуус төрийн албанд ажиллах сонирхолгүй болсон нь үүнтэй холбоотой. Цалин нэмэхгүй л бол төрийн албаны чадварлаг залуус хувийн хэвшил рүү шилжиж байна. Энэ байдал удаан үргэлжилбэл төрд чадварлаг албан хаагчийг ажиллуулах бодлого алдагдана. Бид нар ажлаар сумд руу явдаг. Сумын төвд ажиллах залуу боловсон хүчний хомсдол бүр их болсон гэлээ.
Б.Өнөртуяа: Намайг ажилд орсноос хойш миний цалин нэг л удаа нэмэгдсэн. Сүүлийн үед залуус төрийн албанд ажиллах сонирхолгүй болсон нь үүнтэй холбоотой.
Ерөнхий сайд, Монгол Улсын нутаг дэвсгэрийн 0.3-хан хувьд нийт хүн амын 50 хувь нь амьдарч байгаа энэ үед Засгийн газраас орон нутгийн хөгжлийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ. Орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалин Улаанбаатарынхаас өндөр байх ёстой. Энэ бодлогыг 2023 оны улсын төсвөөс эхлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Төрийн албанд 204 мянган хүн ажилладаг нь 3.3 сая хүн амтай манай улсад дэндүү данхар бүтэц. Төрийн албан хаагчдын тоогоороо манай улс Сингапур зэрэг хөгжсөн улсуудаас өндөр.
Ийм учир төрийн албан хаагчдынхаа цалинг нэмэхэд улсын төсөв хүчирдэггүй. Цаашид төрд чадварлаг, өндөр цалинтай, цөөн хүн ажиллуулах бодлого барина. Гэхдээ энэ ажлыг хүчээр хийхгүй, урт хугацаанд үе шаттайгаар шилжинэ.
Сангийн сайд Б.Жавхлан, Төрийн албаны цалингийн системийг цэгцлэхгүй бол задарсан. Төрийн албан хаагчдын цалинг салбар салбараар нь сугалж нэмсээр хамгийн сүүлд төрийн захиргааны албан хаагчдын цалин хэвээр үлдсэн. Эрүүл мэнд, боловсролын салбарынхны цалин хамгийн өндөр. Орон нутагт чадвартай боловсон хүчин ажиллуулахын тулд 2023 оны төсөвт орон нутагт ажиллаж буй албан хаагчдын цалин илүү нэмэх бодлого барьж, тооцоо судалгааг хийж байна.
"ХАЛАМЖ ХАВТГАЙРСНААС ЗАЛУУС АЖИЛ ХИЙХ СОНИРХОЛГҮЙ БОЛЖ БАЙНА"
Баруун-Урт суманд хувиараа бизнес эрхлэгч Ариунзул, Би үйлчилгээний салбарт хувиараа бизнес эрхэлдэг, 13 ажилтантай. Хөдөлмөрийн чадвартай залуу хүнд халамж тэтгэмж бүү олгооч. Аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс ажилтан хайхад олдохгүй байна. Залуу хүн ажил хөдөлмөр эрхэлж амьдрах ёстой шүү дээ. Сүүлийн жилүүдэд халамж хавтгайрснаас залуус ажил хийх сонирхолгүй болж байна гэлээ.
Мөн тэрбээр аймгийн төвийн дэлгүүр 22.00 цагт хаах Засаг даргын захирамжтай. Хөдөөгийн залуусын чөлөөт цагаа хамт өнгөрүүлэх эрхийг хязгаарладаг. Баар цэнгээний газрууд нь 00.00 цагт хаадаг, бид улаанбаатарынхан шиг байж яагаад болдоггүй юм бэ? гэв.
Ерөнхий сайд, Засгийн газраас ковид болон олон цар тахлын шалтгаант хямралын нөлөөнөөс иргэд, ААН-ийг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлсэн. Хүүхдийн мөнгийг сар бүр 100 мянга болгосноор жилд 1.3 их наяд төгрөг зарцуулж байна. Эрчим хүч, хог, усны төлбөрт 1.1 их наядыг зарцуулсан. ОУВС-гаас халамжийг хавтгайруулахгүй зорилтот бүлэгт олгох зөвлөмж өгсөн. Засгийн газар ч бодлогоо энэ зүгт чиглүүлнэ. Гадаад нөхцөл байдлаас шалтгаалсан үнийн өсөлттэй байгаа энэ үед хүүхдийн мөнгийг бууруулах болох хасахыг түр азнаж байгаа. Цаашид халамжийг хавтгайруулахгүй зорилтот бүлэгт чиглүүлэн бодлогоо хэрэгжүүлнэ.
Цэцэрлэгийн багш, Би 24 настай. Аймгийнхаа цэцэрлэгт хоёр дахь жилдээ багшилж байна. Орон нутагт залуучууд сурч, хөгжих боломж хомс. Ажлынхаа хажуугаар герман хэл суръя гэтэл Сүхбаатар аймагт герман хэлний багш байхгүй. Хөгжих боломжгүй учир манай найзууд уулзахаараа хот руу явж амьдрах тухай л ярилцдаг.
Иргэн Ганбаяр, Сумдад сум хөгжүүлэх сангийн зээл гэж иргэдэд хамгийн хүртээмжтэй зээл байсан. Тус сангийн зээл олгох журамд 2021 онд өөрчлөлт оруулж, иргэдэд биш зөвхөн хоршоо, нөхөрлөл холбоонд зээл олгохоор болгосон. Яам, тамгын газрууд хөдөө орон нутагт ажиллаж байгаа биднийг мэдэхгүйгээс хөрсөн дээрээ буухгүй тушаал шийдвэр гаргадаг.
Би орон нутагтаа бага хэмжээний хүнсний ногоо таръя гэтэл газар олдохгүй байна. 1000 ам.метрээс дээш талбайтай газар авъя гэхэд дуудлага худалдаанд ороод ав гэдэг. Газрын дуудлага худалдааг будлиантуулж дундаас нь ашиг хүртдэг бүлэг байдаг хэмээсэнд танхимд цугласан залуус алга ташин дэмжлэгээ илэрхийлж байв.
Ажлынхаа хажуугаар герман хэл суръя гэтэл Сүхбаатар аймагт герман хэлний багш байхгүй. Хөдөө хөгжих боломжгүй учир манай найзууд уулзахдаа хот руу явж амьдрах тухай л ярилцдаг.
Монгол Улс нэг хүнд ногдох газрын нутгийн хэмжээгээр дэлхийд 1-р эрэмбэлэгддэг атлаа иргэн Ганбаярт ногоо тарих газар олдохгүй байна гэлээ.
Ерөнхий сайд, Гаргасан шийдвэр орон нутагт очиж, амьдрал дээр хэрэгжихдээ танигдахгүй болтлоо өөрчлөгдөх тохиолдол байдаг. Тиймээс иргэдийнхээ үгийг сонсох гэж зорьж орон нутагт ажиллаж буйгаа онцлоод Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төв рүү шууд утсаар холбогдож санал гомдлоо хэлж болно.
11-11 төвд ирсэн иргэдийн санал, гомдолд үндэслэн шалгахад буруутай нь нотлогдвол ажлаас шууд чөлөөлнө. 2022 он гарснаас хойш 100 гаруй албан хаагч чөлөөлөгдсөн. Хэрэв авлига, албан тушаалын хэрэгт холбогдвол төрийн албанд дахин ажиллах эрх нь хаагдана гэлээ.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ХОТ РУУ ШИЛЖИХ БОДОЛТОЙ ХҮМҮҮСТ ТААЛАГДАХГҮЙ ШИЙДВЭРҮҮДИЙГ ГАРГАХААС АРГАГҮЙ БОЛСОН
Ерөнхий сайдын Хэнтий аймагт хийсэн залуучуудын уулзалтад салбар салбарын залуус оролцож дуу хоолойгоо хүргэв.
Ерөнхий сайд, Намайг Америкт сураад ирэхэд Бэрхийн уурхай хаагдаж, иргэд нь нүүж уурхайчдын орон сууцууд орц орцоороо хаягдаж, уурхайн хот эзгүйрснийг харах гунигтай байсан. Харин сүүлийн жилүүдэд Бэрхэд байрны үнэ өсөж байгаа гэж дуулсан. Засгийн газраас нийслэл рүү чиглэсэн хүн амын хэт төвлөрлийг сааруулж, хөдөөг чиглэсэн сэргэлтийн бодлого явуулна. Хот, хөдөөгийн боловсролын ялгааг арилгахын тулд хөдөөд илүү чадвартай боловсон хүчнийг ажиллуулж, цалин урамшууллыг нь хотоос илүү нэмэх бодлогоо ирэх оноос хэрэгжүүлнэ гэдгээ онцлов.
Улаанбаатар хот руу шилжихэд үнэтэй бөгөөд иргэдэд таалагдахгүй давс шиг шийдвэрүүдийг гаргахаас өөр сонголтгүй боллоо хэмээн сануулж байна билээ.
Нийслэлээс эхнэрийнхээ нутаг Хэнтий аймагт шилжин суурьшиж кафе ажиллуулж байгаа залуу ажиллах хүсэл байвал орон нутагт маш их боломж бий. Харин хөдөө нэг зүйл дутагдаж байгаа нь орон сууцны хомсдол. Эхнэр бид хоёрт худалдаж авах нь бүү хэл түрээслэх байр олдоогүй учир хадмындаа амьдардаг. Залуус хөдөөг зориод ирэхэд амьдрах байр болон орон сууцны урт хугацаатай зээл олгоход дэмжлэг үзүүлэх боломж бий юү? гэж асуув.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ОРОН НУТАГТ ОРОН СУУЦНЫ ҮНЭ ХЯМД БАЙХ ЁСТОЙ
Ерөнхий сайд, 2023 оны төсөвт санхүүжилтийг нь тусгаж, орон нутагт орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ипотекийн зээлийн хүү Улаанбаатарт найман хувь, орон нутагт үүнээс доогуур хүүтэй урт хугацаатай зээл олгох замаар орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ хэмээн Сүхбаатар аймгийн залууст өгсөн хариултаа Хэнтийн залууст мөн хэлж байсан.
Хэрлэн сумын сургуулийн 11-р ангийн сурагч Номин-Эрдэнэ, Би хичээлийнхээ хажуугаар олон нийтэд тустай нийгмийн ажил, хувь хүний хөгжлийг дэмжих арга хэмжээнд оролцох сонирхолтой. Гэтэл цар тахлын нөлөөнөөс үүдэн хичээлийн хоцрогдлыг нөхөх зэрэг шалтгаанаар хичээлээс гадуурх арга хэмжээнд цаг гаргадаггүй. Хүүхэд эрдэм боловсролтой, өөртөө итгэлтэй бие хүн болон төлөвшихөд олон нийтийн арга хэмжээ, бусадтай хамтран ажиллах, харилцах чадвар чухал нөлөөтэй гэж боддог. Дунд сургуульд хичээлийн цагаас гадна сайн дурын, нийгэмд тустай ажилд оролцох албан ёсны цаг гаргаж болохгүй юү? гэж асуулаа.
Ерөнхий сайд, Монгол Улсын нийт хүн амын 70 хувь нь хүүхэд залуус. Тиймээс хүүхэд, залуучуудын хөгжилд чиглэсэн бодлого чухал. Би залууст цаг гаргаж, чин сэтгэлээсээ ярилцаж санаа бодлыг нь сонсох дуртай. Ажил нь амжилттай яваа залуусыг харна гэдэг хамгийн гоё зүйл.
Монголын залуус улс орны бодлогын шинжтэй нийгмийн хөгжилд чиглэсэн өргөн хүрээний асуудлуудыг хөндөж байна. Залуусын уулзалт иргэдийн уулзалтаар гаргаж тавьснаас илүү цар хүрээтэй асуудлыг хөндөж байгаад олзуурхаж буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов.