УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дэргэдэх “Ахмад настны тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах” ажлын хэсэг Геронтологийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцав.
Уулзалтаар тус төвийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлууд, цаашдын хөгжлийн бодлого, чиг хандлагыг танилцууллаа. Мөн Геронтологийн үндэсний төвийн шинэ эмнэлгийн цогцолбор барилгын асуудлаар хэлэлцэж, УИХ гишүүн Ц.Идэрбат, Б.Жаргалмаа нар Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл болон Сангийн яамны мэргэжилтнээс барилгын ажлын гүйцэтгэл олон жил баригдахгүй байгаа шалтгааныг тодруулж барилгын ажлыг эрчимжүүлэх талаар холбогдох байгууллагуудын оролцуулан шийдвэрлэх арга замыг бүх шатанд нь судалж, эргэн уулзаж хэлэлцэхээр тохирлоо.