gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.19
  • Валютын ханш
    $ | 3579₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.19
Валютын ханш
$ | 3579₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.19
Валютын ханш
$ | 3579₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Лигдэн хааны ордны найрал хөгжмийг өнөөдөр Төрийн ордонд тоглолоо

О.Хандмаа
Соёл урлаг
2022-04-07
115
Twitter logo

-Лигдэн хутагт хааны ордны найралд тоглож байсан аяны алтан нот олдсон учир түүнийг сэргээн тоглуулж байна-

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүрээнд Монгол нутгаас олдсон, монголчуудын хэрэглэж байсан хөгжмийн зэмсгийг дахин сэргээн хийж, “Чингис хаан” музейн дэргэд найрал хөгжмийн баг бүрдүүллээ.

“Хаан найрал” нэртэй хөгжмийн найрал нь эртний монголчуудын хэрэглэж байсан олдвороос илэрсэн 20 орчим хөгжмийн зэмсгийг шинээр үйлдэж, эгшиглүүлж байгаа юм.

Мөн “Чингис хаан” музейн “Хаан найрал”-ын анхны хөгжим нь Монголын сүүлчийн эзэн хаан Чингис хааны удмын Лигдэн хутагт хааны ордны найралд тоглож байсан аяны алтан нот олдсон учир түүнийг сэргээн тоглуулж байна. Өөрөөр хэлбэл,  400 жилийн дараа Лигдэн хааны ордны найрал хөгжмийг “Их Монгол” нэртэйгээр өнөөдөр Төрийн ордонд тоглолоо.

Лигдэн хааны ордны найрлын алтан үсгээр тэмдэглэгдсэн нотыг орчин үеийн нотоор сольж бүтээсэн. Монголын хөгжмийн түүхэнд эртний нүүдэлчдийн хэрэглэж байсан хөгжмийн зэмсгийг анх удаагаа тоглож байгаа бөгөөд Монголын Их хаадын ордны найрал хөгжмийн түүхийг тодруулж буйгаараа онцлогтой.

Уг найрал Чингис хаан музейд гадаад, дотоодын жуулчдад тоглох, Монголын хөгжмийн түүхийг дахин бий болгох, сэргээн хөгжүүлэх, соёлын өвийг сурталчлах, ард олныг соён гэгээрүүлэх, соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа юм.

Мөн үзэсгэлэнгийн танхимд хөгжмийн эх үзмэрийг байрлуулж, тоглолтын танхимд олдвороор олдсон хөгжмийн зэмсгүүдийг сэргээн тоглуулах, түүний түүхэн хөгжлийг харуулсан баримтад киног үзүүлэхээр бэлтгэсэн байгаа юм.

Хөгжмийн зэмсгүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан