28 настай Нандан Кумар гэх эрэгтэй алга болсон тээшээ олохын тулд Энэтхэгийн дотоодын агаарын тээврийн компани болох “IndiGo”-гийн вебсайтыг хакердсан тухайгаа BBC агентлагт мэдээлжээ.
Тэрбээр тээшээ өөр нэг зорчигчийнхтой сольж авснаа анзаарснаар тус компанид учраа тайлбарлан, тусламж хүссэн аж. Гэсэн хэдий ч “IndiGo” компани зорчигчдын хувийн мэдээллийг хамгаалах үүрэгтэй хэмээгээд түүнд туслахаас татгалзсан байна.
Ингээд тээшээ сольсон зорчигчтой холбогдох мэдээллийг авахын тулд Нандан Кумар агаарын тээврийн компанийн вебсайтыг хакердах тухай боджээ.
Тэрбээр “Би мэргэжлийн хакер биш. Гэхдээ л ямар нэг зүйл хийх шаардлагатай байсан. Би тээшээ өөр хүнийхтэй сольсноо гэртээ очоод л анзаарсан. Учир нь бидний тээш яг адилхан, нэг үйлдвэрийнх байсан.
Би тээшин дээр наасан ачааны мэдээллийн дагуу асууж агаарын тээврийн компаниас нөгөө хүнтэй холбогдох мэдээллийг хүсэхэд өгөөгүй. Тэд эргэж холбогдоно гэсэн ч буцааж холбоо бариагүй” гэжээ.
Ингээд Нандан Кумар асуудлаа шийдэхийн тулд байдлыг гартаа авахаар зориг шулууджээ. Тэрбээр “Би тээшээ сольсон хүний талаар мэдээлэл олохоор боломжит арга хэмжээг авсан ч амжилтгүй болсон. Системийн хөгжүүлэгчээр ажилладгийг ч хэлэх үү, мэргэжлийн “өвчин сэдэрч” нислэгийн компанийн вебсайт сүлжээгээр нэвтэрч, зорчигчдын бүртгэлийг шалгаж, өнөөх зорчигчийн утасны дугаарыг олж авсан” хэмээн ярьжээ.
Тэрбээр олж авсан дугаараараа тээшээ сольсон хүнтэйгээ холбоо тогтоож, ачаагаа эргүүлэн авч чаджээ.