Европын орнууд ОХУ-аас байгалийн хий бараг импортлохгүйгээр нөөцийн савнуудаа дахин дүүргэх шаардлагатай болох тул түлшний хязгаарлагдмал нийлүүлэлтийн төлөөх өрсөлдөөн ширүүсэх төлөвтэй байна.
Эрчим хүчний үнийн өсөлтөөс шалтгаалан сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй гүнзгий хямрал дөнгөж эхэлж байгааг “Bloomberg”-ийн шинжээчид онцолж байна.
Украины дайнаас үүдэлтэй эрчим хүчний үнийн өсөлтөөс Европ тив ойролцоогоор нэг их наяд ам.долларын хохирол амсаад зогсохгүй сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй гүнзгий хямрал дөнгөж эхэлж байгааг “Bloomberg”-ийн шинжээчид онцолж байна.
Энэ өвлийн дараа Европын орнууд ОХУ-аас байгалийн хий бараг импортлохгүйгээр нөөцийн савнуудаа дахин дүүргэх шаардлагатай болох тул түлшний хязгаарлагдмал нийлүүлэлтийн төлөөх өрсөлдөөн ширүүсэх төлөвтэй байгаа аж. Хэдийгээр шингэрүүлсэн байгалийн хий импортлох байгууламжуудын тоо цаашид нэмэгдэх ч зах зээл 2026 онд АНУ болон Катарын үйлдвэрлэл нэмэгдэх хүртэл хумигдмал хэвээр байхаар байна.
Европын улсуудын Засгийн газрууд 700 тэрбум гаруй ам.долларын тусламжийг компаниуд, хэрэглэгчдэд үзүүлснээр үнийн өсөлтийн шокийг тэсвэрлэхэд дэмжлэг болсон ч эрчим хүчний “онц байдал” дахиад хэдэн жилийн турш үргэлжлэх магадлалтайг Брюссельд төвтэй “Bruegel” байгууллага онцоллоо.
“Тусламж, татаас зэрэг бүгдийг нэмж тооцвол асар их хэмжээний мөнгөн дүн гарч байна. Тиймээс ирэх онд Засгийн газрууд хямралыг давж гарахад улам хэцүү байх болно” хэмээн ₮S-RM₮ зөвлөх фирмийн захирал Мартин Девениш өгүүлжээ.
Засгийн газруудын төсвийн нөөц бололцоо аль хэдийн шавхагдаад байгаа аж. Мөн Европын Холбооны гишүүн орнуудын бараг хагасынх нь өрийн хэмжээ зөвшөөрөгдөх дээд хязгаар болох дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувиас даваад байна.