Шотландын эрэг дагуу олдсон гурван төрлийн далайн гахайн тархины үйл ажиллагаанд судалгаа хийхэд Альцгеймерийн өвчний шинж тэмдэгтэй байжээ.
Альцгеймерийн өвчин нь ой санамж муудах, мартамхай болох, төөрөгдөлд орох зэрэг шинж тэмдэг илэрдэг, ихэвчлэн ахмад настнуудад тохиолддог мэдрэлийн эмгэг юм.
Европын мэдрэл судлалын сэтгүүлд 12-р сарын 13-нд нийтлэгдсэн судалгаагаар Шотландын судлаачид 22 далайн гахайг үхсэний дараа тархинд нь өмнөхөөс илүү нарийвчлалтай судалгааг хийжээ.
Судалгаанд таван зүйлийн далайн гахайн тархины дээжийг ашигласан ба 22 загасны 18 нь хөгширч үхсэн байв. Судалгаанаас харахад урт сэрвээтэй халим /a long-finned pilot whale/, цагаан хошуут далайн гахай /white-beaked dolphin/, лонхон хамарт далайн гахай /bottlenose dolphin/ гэсэн гурван төрлийн далайн гахайд хүний тархины өөрчлөлт буюу Альцгеймерийн өвчинтэй холбоотой гэмтэлтэй байжээ.
Судалгааны багийн ахлагч Тара Спирс-Жонс "Тэдний тархины өөрчлөлт нь хүний (хөгшрөлт) болон Альцгеймерийн өвчнийхтэй төстэй байгааг хараад судлаачид бид ихэд гайхсан" гэжээ.
Эх сурвалж: CNN