Энэ оны одон орны салбарын шилдэг гэрэл зургуудыг шалгаруулжээ. Дэлхийгээс дахин харах боломжгүй сүүлт одны гэрэл зураг шилдгээр шалгарсан байна. Леонард гэж нэрлэсэн сүүлт одыг 2021 онд нээжээ. Дээрх зургийг Леонард дэлхийтэй ойрхон өнгөрөх үед авсан байна.
Энэ сүүлт одоо нарны аймгаас гарсан байдалтай байгаа аж.
Австралийн гэрэл зурагчин Жералд Реманн “Энэ зургийг авсандаа маш их баяртай байна. Одны сүүл тасрах агшныг гэрэл зургийн хальсанд буулгана гэж би төлөвлөөгүй байсан” гэжээ.
Тэрээр Намиби дахь ажиглалтын байрнаас 2021 онд дээрх зургийг авчээ. Олон орон судлаач Эд Блүүмэр “Энэ бол өнөөдрийг хүртэл авсан, сүүлт одны хамгийн сайн зураг” гэсэн байна. Лондон дахь Хатан хааны ажиглалтын төв ч дээрх зургийг нэгдүгээр байр шалгаруулахыг дэмжжээ.
2021 оны одон орны залуу, шилдэг гэрэл зурагчнаар БНХАУ-ын Шинжаан мужийн 14 настай, хоёр хүүхэд шалгарчээ. Тэд Андромед тэнгэрийн заадасны зургийг авахын тулд хамтран ажилласан байна. Энэ шагналыг 16-аас доош насны хүүхдүүдэд олгодог.
Шүүгчид гурван мянга орчим гэрэл зураг хүлээн авч, шилдгүүдийг шалгаруулжээ.