Эрүүл мэндийн сайд С.Энхболдын эрчимжүүлэн хэрэгжүүлж буй “Хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоог зохион байгуулах” ажлыг харъяа эмнэлгүүд амжилттай зохион байгуулж байна.
Үүний нэг болох Улаанбаатар Төмөр замын Төв эмнэлгийн “Талын гэгээ” хөдөлгөөнт оношлогооны төв нь аялалын үзлэгийг зохион байгуулж, Сүхбаатар, Салхит, Дархан, Эрдэнэт, Орхонтуул, Хөтөл, Зүүнхараа, Мандал өртөөнд ес дүгээр сарын 05-29-ний өдрүүдэд ажиллалаа.
Нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ үеэр давхардсан тоогоор нийт 23941 иргэнд дотор, мэдрэл, эмэгтэйчүүд, чих хамар хоолой, нүд, мэс засал, арьс, шүд, дуран, хэвлийн ЭХО, зүрхний цахилгаан бичлэг, рентгенд үзлэг хийн, зөвлөгөөг өгч ажиллажээ.
Эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд нийт 676 хүн хамрагдсанаас 18-30 насны 355, 31-45 насны 99, 46-60 насны 219, 61-ээс дээш насны 3, 31-ээс дээш насны 321 хүн тус тус хамрагдсан. Хүйсээр нь ангилбал 424 нь эрэгтэй, 252 нь эмэгтэй иргэн байна.
Илэрсэн өвчлөл 491 бүртгэгдсэн бөгөөд үүнээс хавдрын сэжигтэй тохиолдлыг авч үзвэл:
- 33,36,39,42,45,48,51 насны нийт 30 эмэгтэйг умайн хүзүүний эсийн шинжилгээнд хамруулахад хоёр хүн хавдрын сэжигтэй гарчээ.
- 31 наснаас дээш нийт 320 хүн ходоодны дурангийн шинжилгээнд хамрагдсан бөгөөд үүнээс ходоодны хавдартай хоёр тохиолдол батлагдсан байна.
- Хөхний хавдрын сэжигтэй 1 тохиолдол илэрсэн.
Өвчлөлийн дийлэнх буюу 40 хувийг хоол боловсруулах замын эмгэг эзэлж байна. Үүнд: ходоодны үрэвсэлт өвчин 29 хувь, элэг, цөс, нойр булчирхайн эмгэг 14,4 хувь, ходоодны шарх 3,2 хувь, зүрх судасны эмгэгүүд, даралт ихсэх өвчин 22,5 хувь, хөхний үүсгэвэр 3,8 хувийг тус тус эзэлж байна. Бөөр шээсний замын эмгэгүүд-8,5 хувь, бамбайн зангилаа 7 хувьтайгаар удаах байранд байна.
Энэ үеэр хэвтэн эмчлүүлэх шаардлагатай 44 хүнийг стационарт хэвтүүлэхээр илгээж, зарим иргэдийг очерт оруулж, найман иргэний асуудлыг яаралтай шийдвэрлэж 13А маягтаар дараагийн шатлалийн эмнэлэгт илгээлээ.
Лабораторийн шинжилгээнд 1149 хүн, давхардсан тоогоор 6972 хамрагдсанаас биохимийн шинжилгээ 996, иммунологийн шинжилгээ 93, цусны ерөнхий шинжилгээ 1063, шээсний ерөнхий шинжилгээ 919, глюкозжсон гемоглобин тодорхойлох 94, цусны бүлэгнэлтийн шинжилгээ 20, бамбай булчирхайн даавар 29, элэгний В,С вирус 856, хеликобактери 232, AFP - 8, TPHA/HIV – 845, өтгөнд далд цус илрүүлэх 225, 25 OHVit D – 55 хүнд тус тус хийсэн аж. Мөн биопсийн шинжилгээ 5, эмэгтэйчүүдийн умайн хүзүүний эсийн 30 шинжилгээ авсан байна.
Тус баг энэ сарын 09-өөс 11 сарын 05-ны өдрүүдэд Замын үүд, Сайншанд, Улаануул, Чойр, Олон Овоо, Айраг, Бор-Өндөр, Багахангай, Багануур, Булагтай зэрэг өртөөнд ажиллах ажээ.
Эх сурвалж: ЭМЯ