Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай болон Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив.
Үдээс хойш өргөн барьсан хуулийн төсөл ёстой л ногооны ногоон гэрлээр батлагдлаа.
18 цагийн орчим: Хуулийн төслийг өргөн барьсан талаар албан мэдээ орж, улмаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэв.
19:26 цаг УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Гишүүд асуулт асууж, санал хэлсээр хэлэлцэхийг дэмжив.
20:46 цаг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
21:25 цаг УИХ-ын чуулганд Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулав. Асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул зарчмын зөрүүтэй санал хураалт явуулан, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
21:35 цаг Төрийн байгуулалтын байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэн, санал дүгнэлтээ нэгтгэхээр болов.
21:44 цаг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа. Мөн л асуулт асуух, санал хэлэх гишүүн байгаагүй тул хуулийн төслүүдэд нэг бүрчлэн санал авч эхлэв.
22:00 Хуулийн төслийг эцэслэн баталлаа.
Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын өргөн барьсан хуулийн төслүүдийг ногоон гэрлээр баталж, дараах өөрчлөлтийг оруулахаар болоод байна.
Хуулийн төслөөр Засгийн газар Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй, бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн 4, чиглэлийн 12 яамтай байхаар боллоо.
Энэхүү өөрчлөлтийн дагуу шинээр яам байгуулагдахгүй ба дор дурдсан бүтэцтэй байх юм байна. Үүнд:
Ерөнхий чиг үүргийн:
- Эдийн засаг, хөгжлийн яам;
- Гадаад харилцааны яам;
- Сангийн яам;
- Хууль зүй, дотоод хэргийн яам;
Чиглэлийн:
5. Байгаль орчин, аялал жуулчлалын яам;
6. Батлан хамгаалах яам;
7. Барилга, хот байгуулалтын яам;
8. Боловсрол, шинжлэх ухааны яам;
9. Зам, тээврийн хөгжлийн яам;
10. Соёлын яам;
11. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам;
12. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам;
13. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;
14. Цахим хөгжил, харилцаа холбооны яам;
15. Эрчим хүчний яам;
16. Эрүүл мэндийн яам
Дээрх яамдыг тэргүүлэх 16 сайдаас гадна:
17. Монгол Улсын Шадар сайд;
18. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
19. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга;
20. Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга;
21. Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга гэсэн 5 сайд байх аж.
Ингэснээр Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүн Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй болохоор байна.
Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр зарим гишүүн сайд нарын тоог нэмж, бүтцийг данхайлгаснаар хэдэн төгрөг нэмэлтээр төсөвлөх талаар лавлаж байсан бөгөөд Ерөнхий сайд үүний хариуд асуудлыг шийдэх нь чухал гэдгийг онцлоод "Гишүүдийн тоо нэмэгдэх нь зардал гэж хараад байдаг. Гэтэл үгүй. Хэмнэх зүйл байна. Хэмнэхгүй зүйл ч байна. Данхайсан төрийн өмчит үйлдвэрийн газрыг бид багасгах ёстой. Гэхдээ тусгаар тогтнолоо хэмнэж болохгүй. Асуудал шийдэх тухайлсан бүтцийг хэмнэж болохгүй" гэдгийг онцолсон.
Үргэлжлүүлэн шинээр баталсан хуулийн хүрээнд сайд нарыг чөлөөлөх, томилох асуудлыг 22:10 цагт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж эхэллээ.