Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томилов. Шинэ сайд нар УИХ-д тангараг өргөсний дараа Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон Д.Амарбаясгалангаас цөөн асуултад хариулт авлаа. Тэрбээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 2016 оноос хойш өнөөг хүртэл ажилласан юм.
-Та МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга хүн. Яагаад сайд болох шийдвэр гаргав?
-Миний хувьд хувь хүний зүгээс сайд болох зорилго, сонирхлыг төдийлэн илэрхийлдэггүй. МАН хоёр сонгууль дараалан засгийн эрх барьсан энэ цаг, 2024 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлыг хангах, өмнөх хоёр сонгуулиар амласан амлалтаа биелүүлэх чиглэлд онцгойлон анхаарч ажиллах шаардлага үүссэн учир сайд болох шийдвэр гаргасан.
-Ажлаа явуулахдаа юунд гол анхаарал хандуулах вэ?
-Төрийн анхан, дунд шатанд ажлын гүйцэтгэлд онцгой анхаарч ажиллах зорилгоо тавьсан. Төр иргэн богино хугацаанд ойртох ёстой. Төрийн бүтээмжийг сайжруулах тал дээр нээлттэй, ил тод байдлыг эрхэмлэн ажлын ур чадварт үндэслэсэн сайжруулалт хийнэ. Монгол Улс 3.3-хан сая хүн амтай, цомхон бүтэцтэй атал иргэн, төр хоёрын харилцаа төдийлэн хангалтгүй байдаг.
Нөгөө талаар төр, иргэн, ААН-ийнхээ үйл ажиллагаанд дарамт болсон тогтолцоо он удаан жил явж ирсэн. Төр иргэн, ААН-үүддээ аль болох саад болдоггүй, амар тайван амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө бид ажиллана.
-Намын Ерөнхий нарийн бичгийн даргыг хэзээ сонгох бол?
-Энэ бол намын дотоод асуудал. Намын дүрмийн дагуу Удирдах зөвлөл болон улс төрийн шийдвэрийн дагуу эдгээр асуудлууд шийдэгдэнэ гэлээ.