Өргөмөл ганц хүүгээ алдаж, хууль хяналтын байгууллагаар үнэн мөнийг нь тогтоолгох гэж зургаан жил цөхрөлтгүй явлаа. Монголд төр засаг, хууль хяналтын байгууллага гэж байдаг юм бол миний гомдолд хариу өгч насны зовлонгоос минь жаахан ч атугай хуваалцаасай хэмээсээр манай сонинд М.Чадраа хандсан юм.
Түүнээс юу болсон талаар тодрууллаа.
-Одоогоос зургаан жилийн өмнө юу болсон талаар яриагаа эхэлье?
-Миний хүү 2004 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутагт орших "Сайхан төв" гэдэг газар байрладаг "Хан хайрхан" компанийн байранд нас барсан байсан. Хэдийгээр хууль хяналтынхан шатнаас унаж тархиндаа гэмтэл авч нас барсан гэсэн дүгнэлт үйлдсэн ч би хүнд зодуулж гэмтэл авсан гэж боддог юм. Учир нь миний хүү хоёр чамархайдаа гэмтэл авсан нь шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр нотлогдсон. Энгийн хар ухаанаар бодоход ч гадны гэмтэл орсон гэж сэрдэхээр байгаа юм. Шатнаас унасан хүн яахаараа толгойныхоо хоёр талд гэмтэл авдаг юм бэ. Нэгэнт л унасан бол унангуутаа ухаан алдаж таарна. Ухаан алдсан хүн хөдлөхгүй шүү дээ. Түүнээс биш нэг талаараа унаж ухаан алдчихаад дахиад эргээд нөгөө талаараа гэмтэл автлаа толгойгоо цохино гэж байхгүй биз дээ. Ямар бөмбөг ойж бууж байгаа биш. Би бодохдоо миний хүүгийн толгой руу хүн ямар нэгэн мохоо хатуу зүйлээр цохиж гэмтээсэн гэж ойлгодог юм.
-Таны хүү энэ компанид ажилладаг байсан уу. Хүүгээ өнгөрснийг хэзээ мэдсэн бэ?
-Миний хүү тэр компанид жолооч хийдэг байсан. Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод амьдардаг. Хэрэг гардаг тэр үед хөгшин бид хоёр хотод хамаатныдаа ирчихсэн байсан юм. Манай хүүтэй хамт Сүхбаатараас ирсэн бас тэр компанид жолооч хийдэг Д.Одхүү гэж хүн байсан. Хэрэг болохоос өмнө тэр хүн хөгшин бид хоёрын байсан айлынх руу гүйж ирсэн. 2004 оны хоёрдугаар сарын 18-ны 18 цаг жаахан өнгөрч байсан санагдаж байна. Тэр хүн хөгшин бид хоёрын байсан айлд хүүтэй маань цуг ирж хоол унд иддэг, заримдаа хоноод явдаг байсан гэдэг. Намайг усанд орсон хойгуур Д.Одхүү гэрт гүйж ирсэн байгаа юм. Тэр үед гэрт хөгшин бид хоёроос өөр хүн байгаагүй. Гэрийн эзэд эзгүй байсан. Д.Одхүү хөгшинд "Хүү чинь архи уугаад ирж өгөхгүй байна. Авч ирэх гэсэн чинь сандал дээр суучихаад юм ярихгүй байна. Очиж ав" гэсэн байгаа юм. Айлын хүмүүс эзгүй, би усанд орж байсан болохоор хөгшин маань “Чи эгчид нь хэл. Хөгшин усанд орж байна. Би яаж явах вэ. Айлын хүмүүс алга байна" гэсэн байгаа юм.
Хүүг маань нас барахдаа архи хэрэглэсэн байсан гэдэг л юм. Гэхдээ би л лав хүүгээ архи уугаад явж байхыг нь мэдэхгүй. 42 настай амьдрал нь тогтсон гэрийн эзэн архинд толгойгоо мэдүүлээд 15 гишгүүртэй шатнаас унаж бэртэнэ гэдэг итгэмгүй зүйл. Хүүгийн маань төрсөн эгчийнх нь дөрөвдүгээр хороололд байдаг л даа. Д.Одхүү бас л тэднийхээр хүүтэй хамт орж гардаг байсан. Хүүгийн маань хүргэн ахынх гэрийн утастай л даа. Тэр утсыг ч Д.Одхүү мэднэ. Тэр нөхөр хөгшинд маань "За тэгье. Би эгчид нь хэлчихье" гээд утастай өрөө рүү орсон байгаа юм. Хөгшин ч тэр үед нь дагаж ороогүй юм билээ. Өрөөнд ороод хэсэг хугацаа өнгөрсний дараа гарч ирээд "Эгчид нь хэлчихлээ" гэж хэлсэн байсан. Тэр үед манай айлын эзэгтэй, ачийгаа дагуулаад гаднаас орж ирж таарсан. Д.Одхүү хүүхдэд хэдэн төгрөг авч өгөөд нэлээн халамцуу, сандарсан байдалтай гэрээс гарсан гэж хөгшин маань ярьдаг.
Тэр өдөр л миний хүү тус компаний байранд нас барсан даа. Хэрэг гарсны дараа би хүүгийнхээ эгчээс асуухад "Тэр хүн чинь манайх руу танай утсаар яриагүй. Өөр утсаар ярьсан" гээд надад дугаар хэлсэн. Тэр утас нь "Хан хайрхан" компанийн конторын утас байсан. Би компанийнх нь утсыг мэддэг байсан. Түүгээр хүүтэйгээ ярьдаг байлаа. Энэ хэргийг нуун дарагдуулах эхлэл ингэж л тавигдсан гэж би боддог юм. Ер нь бол би тэр Д .Одхүү гэдэг нөхрийг уг хэргийн гэрч гэж үзэж байгаа.
-Д.Одхүүг гэрчээр татаж, хууль хяналтын байгууллагынхан шалгаагүй гэж үү ?
-Шалгасан. Гэхдээ учир дутагдалтай. Хавтаст хэрэгтэй танилцаж байхад миний хүүг зодчихсон байж магадгүй гэсэн сэжигтэн, гэрчүүдийг хууль хяналтын байгууллага 1-3 сарын дараа жинхэнэ гэрч, сэжигтнүүдийг хоёр сарын дараа шалгасан байдаг юм. Дүүргийн цагдаагийн байгууллага гэсэн үг л дээ. Энэ байдлаас нь болоод цагдаа, шүүх, прокурор, өмгөөлөл, хүний эрхийн үндэсний комисс гээд Монголд байдаг хууль хяналтын байгууллагуудаар бүгдээр нь орсон. Эдгээр байгууллагад өргөдөл, гомдол, хүсэлт бишгүйдээ олон гаргасан. Зарим нь миний явуулсан бичигт хариу өгөхгүй юм. Зарим нь намайг аргацаасан хариу өгсөөр зургаан жил хэдэн сар болчихоод байна. Яагаад хариу өгөхгүй байгааг үнэндээ ойлгохгүй юм.
Улсын ерөнхий прокурорын газарт очиж юу болсныг ярилаа, өргөдөл ч гаргалаа. Зөвхөн энэ байгууллагад албан ёсны бичиг хэдийг өгснийг ч мэдэхээ байлаа. Дандаа л үндэслэлгүй, намайг аргацаасан хариу өгдөг. Тэр ч байтугай би Лүндээжанцанг УИХ-ын дарга байхад нь өргөдөл өгөөд дөрвөн жил болж байх шив дээ. Надад ямар ч хариу өгөөгүй. Тэр үеийн Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Мөнх-Оргилд мөн өргөдөл өгөөд дөрвөн жил гаруй болж байна. Өнөө болтол албан ёсны хариу өгсөнгүй. Ер нь хандаагүй, яваагүй хууль хяналтын байгууллага үлдээгүй. Би хөдөөний хүн. Хэрэг гарсан өдрөөс хойш дүүргийн хууль хяналтын байгууллагаас эхлээд нийслэл, улсын гээд бүх байгууллагаар өнөөдрийг хүртэл зургаан жил таван сар гаруй хугацаанд явлаа. Орон нутгаас хот руу байн байн орж ирж, үйлээ үзэж явна даа. Энэ хэрэгт холбогдсон нөхдүүдийг гэм буруугүй хэмээн явуулсан хууль хяналтынхныг надад шалгаж өгөх хүн алга. Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газарт хоёр ч удаа өргөдөл өгсөн. Тэр хэргийг шалгаж өгөөгүй. Одоо ч гэсэн миний өргөдлийг хүлээж аваагүй байна.
-Хүү тань гэр бүлтэй байсан уу?
-Тэгэлгүй яах вэ. Эхнэр, дөрвөн хүүхэдтэй байсан. Хүүг маань өнгөрөхөд эхийнхээ хэвлийд нэг хүүхэд үлдсэн дээ. Одоо хөгшин бид хоёр таван ачтай. Эхийнхээ хэвлийд хоцорсон жаахан охин нь одоо зургаан настай. Хөгшин бид хоёрын элгийг дэвтээж явна даа, хөөрхий.
-Та хавтаст хэрэгтэй нь танилцсан. Таны гэрч гээд байгаа Д.Одхүү тэр өдөр юу болсон талаар хэрхэн мэдүүлсэн байх юм?
-Хавтаст хэрэгт өгсөн мэдүүлэгт "Энэ нөхөр архи уучихаад босч өгөөгүй. Би аав ээжид нь аваачиж өгөх гэсэн" утгатай үг хэлсэн байна билээ. Гэхдээ янз янзаар хэлсэн байдаг юм. Сэжигтэн ч бас хэд хэдэн янзаар мэдүүлэг өгсөн байсан. Хэрэг гарсан өдрөөс хойш 1-3 сарын дараа гэрч, сэжигтэн хоёрыг байцааж эхэлсэн байгаа юм. Тэгээд тэр хоёр хүнд холбогдох хэргийг Баянгол дүүргийн хяналтын прокурор хэрэгсэхгүй болгосон. Гэхдээ хамгийн хачирхалтай нь энэ хэрэг сүүлдээ булаалтын хэрэг болон хувирсан юм. Өөрөөр хэлбэл хөндлөнгийн хүнд булаалтын хэрэг үүсгээд энэ хэргийг замхруулсан. Зохиомлоор үүсгэсэн хэрэгтээ Б.Баасандорж гэдэг хүн мөнгийг нь булаасан гэсэн байгаа юм. Цуг архи ууж байгаад мөнгийг нь булаасан гэдэг юм билээ. Б.Баасандорж мэдүүлэгтээ "Энэ нөхөр /миний хүүг/ надад архи захиж мөнгө өгсөн. Би мөнгийг нь аваад архинд явсан. Намайг мөнгийг нь авч гарахаар явтал араас нэг бүдүүн ах яахаараа чи хүний мөнгө булаадаг юм бэ гээд намайг хөөсөн. Би айгаад зугтсан" гэж ярьсан байна билээ.
-Мөнгийг нь булаасан гэх Б.Баасандорж тэр компанид ажилладаг байсан юм уу. Энэ хүмүүстэй ямар холбоотой юм бол?
-Үгүй ээ. Энэ компаний ажилтан биш. Тэр компани л зохиомлоор нэг ийм хүн оруулаад ирчихсэн байгаа юм. Миний сэжигтэн гээд байгаа А.Цагаанбаатар гэдэг хүн л Баасандорж гэдэг нөхрийг хашааны гаднаас дуудаж, архи авахуулж уусан юм билээ. А.Цагаанбаатар "Хан хайрхан" компаний захирлынх нь төрсөн ах нь л даа. Энэ бүхэн миний бодлоор шууд л зохиомол хэрэг. Сүүлдээ энэ хэрэг бүр улстөржөөд эхэлсэн. УИХ-д өргөдөл өгөөд дөрвөн жил надад хариу өгсөнгүй. Энэ чинь л улстөржилт шүү дээ. Манай төр ийм л болчихож. Надад ганц л байгууллага хариу өгдөг. Улсын ерөнхий прокурорын газраас "Шалгачихсаан шалгачихсан. Та ер нь хаашаа янзын юм. Хичнээн шалгачихсан шүү дээ" гэх маягийн хариу л өгдөг.
Ерөнхийлөгчид хандсан ч прокурор нь л хариу ирүүлнэ. Яг л нэг утгатай үгс. Дүүргийн цагдаа, хуулийн байгууллагынхнаас хариу өгдөггүй шүү дээ. Мөн л өргөдөл гомдол гаргаад хэдэн сар, жил болж байна. Би анхнаасаа энэ хэрэг дээр тухайн үед хууль хяналтын байгууллагынхан Улсын ерөнхий прокурорын орлогч байсан Цэрэнбалтаваас хараат ажилласан гэж үзэж байна. Надад тэгж үзэж, хардах учир явдал байгаа юм. Тэрийгээ ч би УИХ, Ерөнхийлөгчид гомдол гаргахдаа бичсэн. Даанч түүнд УИХ хариу өгөлгүй өнөөдрийг хүрлээ.
-Ямар үндэслэлээр энэ хүнийг буруутгаад байгаа нь сонин байна?
-Би 2004 онд гарсан энэ хэрэгтэй холбоотой баримтыг 2009 онд хавтаст хэрэг дундаас олсон юм. Энэ бичиг яагаад дарагдав, тэгээд яагаад хавтаст хэрэгт орчихсон байгаа нь хачирхалтай. Тухайн үед хавтаст хэрэгт байгаагүй юм. Надад албан ёсны энэ бичгийн талаар хэн ч танилцуулаагүй. Дээрээсээ даалгавар авсан байгаад энэ нь шат шатандаа дарагдаад өнгөрсөн юм шиг байгаа юм. Н.Энхбаярыг ерөнхийлөгч байхад хоёр удаа өргөдөл өгсөн. Надад үнэн бодитой хариу ирүүлээгүй. Мөн Ц.Элбэгдорж ерөнхийлөгчид өргөдөл өгөөд бүтэн жил нэг сар гурав хонож байна. Надад ямар ч хариу өгөөгүйд сэтгэл дундуур байна. Ерөнхийлөгч миний явуулсан бичгийг олж харсан юм болов уу. Та миний өгсөн ярилцлагыг унших юм бол тэр бичгийг олж хараарай гэж хүсэх байна даа.
Саяхан шинээр томилогдсон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Баттулгатай уулзах санаатай захиалгаа өгч, утасных нь дугаарыг авчихаад л явж байна. Тамгын газрынх нь ажилтантай уулзаж, учир байдлаа хэлсэн л дээ. Тэр хүн нь "Хариу өгнө өө. Одоо жаахан амжихгүй байна" л гэдэг юм. Ийм л нэг гацаанд орчихсон хүн байна даа би. Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг л болж байна. Өдий олон жил энэ хэргийн араас хөөцөлдөөд сэтгэл санаа эрүүл гэхэд ч хаашаа юм, өвчтэй гэхэд ч хаашаа юм болчихоод явж л байна даа. Монгол төр гэж байна уу, үгүй юу. Байгаа бол надад хариу өгөөч гэж гуймаар байна. Хууль хяналтынхан долдугаар сарын 1-ний хэргийг дараад байгаа шиг энэ хэргийг ч бас нуун дарагдуулах сонирхол тэдэнд байх шиг.
-Сүүлийн асуултыг таньд үлдээе?
-Би 70 гаруй настай нэгэн ядарсан хөгшин байна. Гэлээ гэхдээ би хүүгийнхээ амь нас эрсэдсэн энэ асуудлыг "За за миний л үйлийн үр юм байгаа биз" гээд орхиж чадахгүй. Тэр аймшигт өдрөөс хойш зургаан жил таван сар болж байх шив дээ. Би энэ хэргийн үнэн мөнийг олж чадахгүй орхисноос өөрөө үхсэн нь хамаагүй сайхан байна. Эцсийн эцэст би үнэний төлөө л явж байгаа хүн. Энэ хэргийн учрыг олмоор байна. Тэр үед л миний сэтгэл амрах байх. Уг нь энэ хэрэг С.Зориг агсан, Төмөр-Очир агсны үхэл, долдугаар сарын 1 -ний хэрэгтэй харьцуулвал ил байгаа зүйл шүү дээ. Тэгэхэд л энэ хэргийн үнэн мөнийг олж өгөхгүй байна. Надад юу ч мэдэгдээгүй байж байгаад хавтаст хэрэгт орж ирсэн тэр албан бичгийг яагаад нуун дарагдуулж, тэр нь таван жилийн дараа хавтаст хэрэгг орчихсон явдаг юм бэ. Энэ бүхнээс харахад ямар нэгэн будлиантай зүйл болоод байгаа нь илт байна гэсэн юм.
Тэрээр цааш хууль хяналтынхан нуун дарагдуулсан гэх албан тоотоо үзүүлэв. Монгол Улсын ерөнхий прокурорын газар мөрдөн байцаах газрын дарга, цагдаагийн хурандаа М.Энх-Амгалан танаа гэсэн 2004 оны аравдугаар сарын 22-ны өдрийн албан бичиг харууллаа. Тэр бичигт "Иргэн М.Чадраагаас удаа дараа гаргасан өргөдлийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч ахлах дэслэгч Мягмарын шалгаж байгаа 20432216 дугаартай хэргийг татаж хянахад дараах зөрчлүүд илэрлээ. Үүнд:
1.Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоолд Сүхбаатар нас барсан гэмт хэрэг үйлдэгдсэн тухай бичээд тогтоох хэсэгт нь Б.Баасандоржид холбогдох булаалтын үйлдэлд Эрүүгийн хуулийн 146 зүйлийн 1 -д зааснаар гэж засварлаж бичсэн, хэргийн газрын үзлэгт прокурор оролцуулаагүй, үзлэгийг туйлын хангалтгүй хийсэн, цогцсонд хийсэн үзлэгт хөндлөнгийн гэрчүүд оруулаагүй, хавтас хэргийн 46 дугаар хуудсанд гэрч Дэмбэрэлийн мэдүүлэгт зургаан үг дарсан боловч протоколд тэмдэглээгүй, 56 дугаар хуудсанд гэрч А.Алтанцэцэгийн мэдүүлэгт "өдөр 14" цагийн гэдэг үгийг засварласан, 89 дүгээр хуудсанд сэжигтэн А. Цагаанбаатарын мэдүүлэгт "Батзаяагийн амьдардаг булангийн өрөөнд ороход" гэсэн үгийг засварлаж, "Батзаяатай тааралдаагүй, харин өдөр доошоо орж явахдаа таарсан" гэж бичээд протоколд тэмдэглээгүй, 92 дугаар хуудсанд долоон үгийг засварлаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн.
2. Хэргийг нэг талыг барьж шалгасан гэх хохирогчийн гомдлыг харгалзан үзэх шаардлагатай. Хэрэг гарах үед сэжигтэн А.Цагаанбаатар хаана байсныг шалгаагүй, А.Цагаанбаатарын мэдүүлгүүд зөрүүтэй, засвартай. Гол гэрч болох Д.Одхүүг 30 хоногийн дараа байцааж, мөрдөн байцаалтын шуурхай байдлыг алдагдуулсан.
З. Мөнгө булааж зугтсан Б.Баасандоржийг Доржрагчаа барьж авч ирээд подвольд жорлонд хориод 10-аад минут хүртэл хугацаанд талийгаач Сүхбаатар хаана байсныг тогтоогоогүй, паарны дэргэд хэвтэж байсан гэх боловч шалан дээр цус гоожсон байсан эсэх, паар дээрх цус чухам яаж үүссэн болохыг гэрчүүдээс тодруулаагүй, хэргийн газрын үзлэгийн протоколд тусгаагүй байна. Иймд хохирогчоос удаа дараа гомдол гаргаж байгааг харгалзан үзэж, уг хэргийг мөрдөн байцаах газарт шилжүүлж шалгуулахаар хүргүүллээ. Дээрх зөрчил гаргасан мөрдөн байцаагчийн талаар албаны шалгалт хийж, зохих арга хэмжээ авч хариу ирүүлэх нь зүйтэй. Улсын Ерөнхий прокурорын туслах, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Т.Сүхбаатар" гарын үсэг зурсан байх юм.
Мөн уг албан бичигт "Хэргийн харьяаллыг тогтоолгож хэргийг шуурхай шалган шийдвэрлэж өргөдөл гаргагчид түүгээрээ хариу өгнө үү" гэсэн байна. Харин энэ бичгийг өргөдөл гаргагч бүтэн таван жилийн дараа л олж харжээ. Нийслэлийн прокурорын газар Эрүүгийн хэргийн салбар архиваас хуулбар үнэн болохыг 2009 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр баталгаажуулсан байх юм.
Ямар учраас энэ бичгийг нуун дарагдуулах болсон, энэ нь хэнд ашигтай байсан нь өнөө хүртэл тодорхойгүй хэвээр байгаа юм. Хэрэг хуучирдаггүй гэдэг. Хэзээ нэгэн цаг энэ хэргийн чагт мултарч хүүдээ тохиолдсон зүйлийн учир тайлагдана хэмээн М.Чадраа хэлж байлаа. Ярилцлага өгч суухдаа түүний нүдэнд нулимс цийлэгнэж харагдсан. Түүний барьж явсан гялгар уутаар дүүрэн уг хэрэгт холбогдох баримт бичиг, өргөдөл гомдол байсан юм.
Ж.Тагтаа