gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     0
  • Зурхай
     8.11
  • Валютын ханш
    $ | 3591₮
Цаг агаар
 0
Зурхай
 8.11
Валютын ханш
$ | 3591₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 0
Зурхай
 8.11
Валютын ханш
$ | 3591₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хүүхдийн баяраар нэг сартай нярай харангадаж өнжжээ

Нийгэм
2010-06-07
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2010-06-07
-Хулгайн хэргээр ял сонссон ээж нь Ганц худаг руу ачигджээ-

Энэ жилийн эх үрсийн баяр өргөн дэлгэр болж, багачууд аз жаргалд умбав. Харин тэр өдөр хүүхдүүд “пологттол” баярлаж байхад хорвоод мэндлээд ганцхан сар болж буй жаал хүү харангадаж өнжжээ. Түүнийг Алтаннямын Бадамсүрэн гэдэг. Энэ оны дөрөвдүгээр сарын 30-нд төрсөн.

Ямар буруутай гэж улаан нялзрай амьтан өлсч орилов. Эх нь яагаад хөхүүлсэнгүй вэ гэх асуулт хөвөрнө. Ээж нь бусдын эд зүйл хулгайлсан хэргээр ял авч, Ганц худаг дахь Цагдан хорих төв рүү ачигдаад явжээ. Баянзүрх дүүргийн шүүгч С.Пүрэвсүрэнгийн даргалсан шүүх хурал тавдугаар сарын 31-нд болсон байна.

Ээжийгээ шүүхээс гурван жилийн ял сонсоод гарч ирэхийг бяцхан амьтан хэрхэн мэдэх билээ. Цагаан сүүгээ цадтал хөхөөд ээжийгээ Ганц худаг руу үджээ.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр чихэртэй усаар голоо зогоосон нялх амьтныг аавынх нь эгч шөнөжин хуурай хөхөө үлгүүлж амыг нь чийглэсээр өглөөтэй золгожээ. Ах дүүсээрээ учраа олохгүй сандарч байхад хүүгийн эмээ нь ухаан сийлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд санаа тавьдаг, дэмжлэг туслалцаа үзүүлдэг “Рэнчинваанжил” сангийн тэргүүн Б.Батдоржид хэл дуулгасан байна.

Учрыг сонссон Б.Батдорж хөөрхий хүүг Ганц худагт хоригдож буй эхтэй нь уулзуулахаар арга чарга хайсан байна. Тэрээр Баянзүрх дүүргийн шүүх рүү очиж, С.Пүрэвсүрэн шүүгчээс уулзалтын зөвшөөрөл авч, хүүг сая нэг халуун сүүтэй нь золгуулжээ. Маргааш нь уулзалтын өдөр биш байсан ч Ганц худгийн харуул хамгаалалтын албаныхнаас гуйж байж хөхүүлсэн байна.

Нэг сартай хүүхэд хоногт 8-12 удаа хөхөө хөхөх ёстой юм билээ. Хөхний сүү нь нярай хүүхдийг эхний зургаан сарын турш шаардагдах бүхий л тэжээллэг бодисоор хангаж байдаг увидастай хоол. Хөхний сүүний найрлагад юугаар ч орлуулшгүй уураг, тос, аминдэм, амархан шингэдэг төмөр, бичил махбодь зэрэг нярай хүүхдийг элдэв нянгаас хамгаалдаг биеийг дархлаажуулдаг бодис бий гэж хүүхдийн эмч нар зөвлөдөг нь учиртай.

Өнгөрсөн баасан гаригийн өглөө Б.Батдорж манай сонинд хандсан юм. Түүний ярьснаар, А.Бадамсүрэн хүүгийн эмээ Д.Долгор хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд “Рэнчинваанжил” сангийн гишүүн аж. Хүүхдийн баярын орой өдөржин өлсөж уйлсан хүүгийн нүүр, ам хөхөрч, нүд хальтирмаар байсныг бидэнд яриад “Бяцхан хүүд туслаач, танай сонин иргэдээ өмөөрдөг шүү дээ” хэмээн учирлан сандарч байсан. Б.Батдоржтой хамт хүүг тэвэрч ирсэн Т.Бумаазэвэг “Би аавынх нь эгч. Бэр бүсгүйгээ хулгайн хэрэгт холбогдсон гэж манайхны хэн нь ч мэдээгүй. Гэнэтхэн л ачигдаад явчихлаа” гэж нулимс зангируулан харамссан.

Манай сурвалжлах хэсгийнхэн Баянзүрх дүүргийн шүүх рүү очлоо. С.Пүрэвсүрэн шүүгчтэй уулзахад, “Хуулийн дагуу хэргийг шийдсэн. Харин ч хүүхдийг нь нэг сартай болтол хурлаа хойшлуулсан. Шүүхийн зүгээс буруу ажилласан зүйл байхгүй” гэв.

Монголын хууль нялх биетэй бүсгүй, хөхүүл хүүхэд хоёрт өршөөлгүй ханджээ. Эрх мэдэлтэй, хөрөнгөтэй, мөнгөтэй хүмүүс ард түмний халаасыг хоосолж, хэдэн зуун сая, тэрбумаар нь “идчихээд”, ял зэм хүртдэггүй. Гэтэл ядуу зүдүүгийн зовлон эдэлж, хоногийн хоолгүйн эрхэнд бусдын халаас тэмтэрсэн бүсгүй цагаан сүүгээ асгаруулан шоронд сууж байна. Нярай үр нь харангадаж, хоол нэхэж сэтгэл шимширтэл орилно.

Монголд л ийм парадокс байдаг болов уу. Үртэй, үндэстэй хүн нялх амьтанд ингэж хатуурхаж болно гэж үү. Ээж нь буруу хэрэг хийснийг өмөөрөх гэсэндээ үүнийг хэлсэнгүй. Шүүх хурлыг хойшлуулж болох байсан.

Хамгийн утгагүй нь, С.Пүрэвсүрэн шүүгч шүүх хурлыг өмгөөлөгч оролцуулалгүйгээр хийжээ. Нийгмийн эмзэг бүлгийн ядуу иргэдийн өмгөөллийн хөлсийг төр даадаг журамтай. Гэтэл Н.Үүрийнтуяагийн хэрэгт өмгөөлөгчөөр томилогдсон Баярням “ажил гарсан учир очиж чадахгүй” гээд шүүх хуралд ирээгүй аж. “Өмгөөлөгч ажилтай болсон тул шүүх хурал хойшиллоо” гээд алхаа цохиод байдаг хууль тэр өдөр бас л үйлчилсэнгүй.

Нэгэнт хийсэн хэрэгтэй хүн ял эдлэх нь хууль. Хамгийн гол нь ял хойшлуулах арга байна уу гэж тус шүүхийн ерөнхий шүүгч н.Баатарт хандлаа. Түүний ярьснаар, тогтоол гүйцэтгэх 14 хоногийн хугацаа дуустал шүүгдэгч Н.Үүрийнтуяаг Ганц худгаас гаргах боломж байхгүй аж. Хэрэв шүүгдэгч дүүргийн шүүхийн шийдвэрийг зөвшөөрч, дунд, дээд шатны шүүхэд давж заалдахгүй гэвэл 14 хоногийн дараа ял хойшлуулах тухай асуудлыг дүүргийн шүүх хэлэлцэнэ. Тэр болтол энэ нялх амьтан хэцүүдэх нь, ядаж эхэд нь аваачиж хөхүүлэх зөвшөөрөл олгооч гэж н.Баатар шүүгчээс хүссэн юм. Тэрээр бидний хүсэлтийг хүлээн авч, Ганц худаг дахь Цагдан хорих төвийн даргад албан бичиг хийж өглөө.

Тэр хооронд А.Бадамсүрэн хүү өлгийгөө нэвтэртэл шээж, амаа хаттал уйлсан. Аз болоход, шүүх дээр ажлаар явж байсан хөхүүл бүсгүй нялх хүүгийн уйлахыг сонсоод “Алив, би хөхүүлье, ээждээ очтол уйлахаа болих болов уу” гээд хүүг тэвэрч хөхүүлсэн юм.

Ерөнхий шүүгчийн бичгийг барьсаар Ганц худаг дээр ирэхэд үдийн 14:00 цаг өнгөрч байлаа. Замын дэлгүүрээс цэвэр ус авч, бяцхан хүүгийн амыг чийглэж, памперс худалдан авч хуурайлав.  Цагдан хорих төвийн харуулын албаныхнаас авахуулаад тэндэхийн ажилтнууд эхийгээ хөхөх гэж өмнө нь хоёр удаа ирсэн хүүг таньж, бас өрөвдөж байв.

Тус төвийн дэд дарга, дэд хурандаа Батдэлгэр хүүг өдөрт хоёр удаа ирж хооллохыг зөвшөөрөв. Ажлын нөхцөл онцлогоос шалтгаалж үүнээс олон удаа орж, гарахыг зөвшөөрөх хэцүү байна гэдгээ ч хэлж байсан. Түүнээс гадна үүдний харуулын байрнаас дотогш зөвхөн нэг хүн л хүүг тэвэрч ирнэ, ээжтэй нь уулзаж болохгүй гэв. Нялх амьтан л халуун сүүгээ хөхөж байвал бид тийш ороод яах вэ хэмээн хүүгийн авга эгч олзуурхаж байв.

Харин манай сурвалжлах хэсгийнхний нэг нь энэ удаа хүүг тэврэн Ганц худаг руу орлоо. Эргэлт уулзалтын байрны харуул, хамгаалалт чанга юм. Хаалганы наана, цаанаас хүүг ээжид нь өгөх зуур “Хэр ядарч байна, сүүгээ сааж байна уу” гэж асуувал “Сүү ихтэй болохоор байнга сааж байна. Сүүгээ хамаагүй асгахгүй гэж бодоод хүнд уулгаж байгаа. Хөхтэйгөө “ноцолдоод” хэцүүхэн байна” гэв. Харуулынхан биднийг ярилцахыг хориглосон ч ганц нэг зүйл асууж амжсан юм.

-Хулгай хийхээс өөрөөр амьдарч болдоггүй юм уу?
-Та буцах замдаа манайхаар ороод яваарай. Бид дэндүү ядуу амьдардаг. Дутагдах, гачигдахын зовлон хэцүү шүү дээ.

-Ажил хийдэг үү?
-Олддоггүй юм. Уг нь би оёдолчин. Ажил  хийхийг хүсдэг.

-Хүү чинь хөхөө санаж зовж байна шүү дээ?
-Тийм ээ. Хэлэх ч үг алга гэж шивнэхдээ нүд дүүрэн нь нулимстай харагдсан.

Буцах замдаа Н.Үүрийнтуяад амласнаараа гэрээр нь оров. Байдаг л нэг ядуу амьдрал. Урд талаа дугуйлж чадаагүй задгай шахам хашаанд байх жижигхэн бор гэрт орвол Д.Долгор гуай зээ хүүтэйгээ хамт байв. Бие муутай хижээл эмэгтэй охиндоо, бас шүүгч эмэгтэйд гомдож байгаагаа нуусангүй.
Тэрээр “Би охиныхоо хулгай хийснийг зөвтгөж чадахгүй, хуулийн дагуу шийтгэснийг буруу гэхгүй. С.Пүрэвсүрэн шүүгч эмэгтэй хүн шүү дээ. Хэрэв охины минь сүү татарч, хүүхэд нь жаахан торнихыг хүлээж байгаад ял өгсөн бол би гомдохгүй. Ядарсан хүнд хууль ямар ч хатуу, ямар ч хурдан түргэн үйлчилдэг юм бэ” хэмээн гомдоллон хоцров.

Н.Наран

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан